| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00347/И |
| Дугаар | 366 |
| Огноо | 2016-08-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 366
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сум, ******* баг, ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум, ******* баг, ******* хорооллын тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн холбогдох 17,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн 153/2016/00347/И индекстэй иргэний хэргийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянавал:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Жаргалант сумын ******* баг, ******* хорооллын ын орон сууцанд 2 өрөө орон сууц худалдан авах зорилгоор ХХК-нд хувь нийлүүлэгч гэх ийн орон сууцны урьдчилгаа төлбөр гэж 2014 оны 11 дүгээрсарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 1,000,000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 12,000,000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өөрийн харилцах данснаас бэлнээр 3,000,000 төгрөг авч М.Цэдэнбалын харилцах дансруу 3,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Гэвч тухайн 48,5м2 2 өрөө орон сууц нь гадна талаасаа ордог. Энэ байр нь анхнаасаа үйлчилгээний зориулалтаар баригдсан байсан. Миний хүсэл зориг үйлчилгээний зориулалтаар бус гэр бүл хамтран амьдрах зорилгоор ашиглахаар байсан.
Иймд орон сууцаа эргүүлж аваад байрны урьдчилгаа төлбөр 17,000,000 төгрөгийг шаардахад өгнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй, байраа эргүүлж авахгүй байна. Мөн түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг миний болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр гаргаж өгөлгүй өнөөдрийг хүрсэн. М.Цэдэнбал нь орон сууцыг худалдан авах үед банкны 8 хувийн зээлд хамруулж өгнө гэсэн боловч банк нь үйлчилгээний зориулалтаар баригдсан байрыг М.Цэдэнбал болон бусад хүний нэр дээр зээл гаргах боломжгүй гэдгийг илэрхийлсэн. Үүнийг М.Цэдэнбал нь банкны зээл бүтэхгүй гэдгийг өөрөө сайн мэдэж байсан бөгөөд үнэн санаанаасаа бус, хөнгөмсөнөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, хүчин төгөлдөр бус хэлцэл хийснийг би хожим мэдсэн. Мөн түүнчлэн тус орон сууцны цонхны хажуу талд цонх хааж барилга барьж байгаа болно.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар байрны урьдчилгаанд төлсөн 17,000,000 төгрөгийг буцаан олгож, уг орон сууцыг М. буцаан өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч М.Цэдэнбал бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ярилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 17,000,000 төгрөгийн 8,500,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч байна. Хариуцагч М.Цэдэнбал нь 8,500,000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор Л.*******ийн ХААН банкны 5032315178 тоот дансанд төлөхөөр, нэхэмжлэгч Л.******* нь хариуцагчийн мөнгө өгсөн өдөр байрыг чөлөөлөхөөр эвлэрсэн тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч М.Цэдэнбал нар харилцан ярилцаж, нэхэмжлэгч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлагын 8,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 8,500,000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн байна. Уг 8,500,000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дотор Л.*******ийн ХААН банкны 5032315178 тоот дансанд хийхээр, нэхэмжлэгч Л.******* нь хариуцагчийн мөнгө өгсөн өдөр байрыг чөлөөлөхөөр тус тус тохиролцжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч М.Цэдэнбал нар хоорондоо эвлэрч, нэхэмжлэгч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлагын 8,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 8,500,000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн байна. Уг 8,500,000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дотор Л.*******ийн ХААН банкны 5032315178 тоот дансанд хийхээр, нэхэмжлэгч Л.******* нь хариуцагчийн мөнгө өгсөн өдөр байрыг чөлөөлөхөөр тус тус эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Цэдэнбалаас 121,475 төгрөг, улсын төсвөөс 121,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА