| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00296/И |
| Дугаар | 416 |
| Огноо | 2016-08-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 416
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* багийн ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн *******,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн сумын багийн тавьтад оршин суух овогт ийн ******* нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант суманд байрлах, ******* ХХК-д холбогдох байрны захиалгын гэрээг цуцлуулах, урьдчилгаа төлбөр 15,000,000 төгрөг, гэрээний алданги 6,510,000 төгрөг, гэрээнээс үүдсэн хохирол 7,167,140 төгрөг, нийт 28,6,140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 06 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, А.*******, хариуцагч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.*******, А.******* нар шүүхэд хамтран гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний алба нь ******* ХХК-тай ажилчдын орон сууц бариулах гэрээг байгуулж, уг гэрээний дагуу Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны нягтлан бодогч Б.*******ийн квотон дээр А.******* нь тус байрны 3 давхрын 10 тоот 3 өрөө байрыг захиалахаар талууд тохиролцсон. Тухайн үед ******* ХХК нь байрны 30 хувийн урьдчилгааг 2014 оны 08 дугаар сарын 01-ний дотор төлөхийг шаардаж, мөн оны 11 дүгээр сард байрыг ашиглалтад өгөхөөр тохиролцон 15,000,000 төгрөгийг ******* ХХК нь банк дахь тоот дансанд 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тушаалгасан. Тухайн үед А.*******ийг гэрээ хийх санал тавихад ШШГА-ны квот учраас Б.*******тэй захиалгын гэрээг байгуулна, барилгыг ашиглалтад бүрэн өгч байрны ордер гарах үед тантай гэрээ байгуулна гэсэн хариу өгсөн. Б.*******тэй 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэрээг байгуулж, 2015 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулж түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан. ******* ХХК нь гэрээнд заасан хугацаандаа орон сууцыг ашиглалтад өгөөгүй учир захиалгын гэрээг цуцалж, мөнгөө буцаан авах хүсэлт удаа дараа гаргасан боловч одоог хүртэл шийдвэрлэж өгөөгүй.
Иймд Б.*******тэй байгуулсан захиалгын гэрээг цуцалж, А.*******ийн ******* ХХК-д төлсөн 15,000,000 төгрөг, 2015 оны 1 дүгээр улирлаас хойш 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 434 хоногийн хугацааны алданги хоногийн 0,1 хувиар тооцохоор гэрээнд заасан тул 6,510,000 төгрөг нийт 21,510,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-ны зүгээс 15,000,000 төгрөгийг хүү алданги тооцохгүйгээр ав эсвэл байраа ав гэсэн тайлбар гаргасан байсан. Миний зүгээс 15,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд хүүгүйгээр ашиглуулах боломж байхгүй. Тэр мөнгийг би өөрөө хүнээс зээлж авч өгсөн. Хэрвээ би байрандаа орвол орон сууц захиалгын гэрээ болон хуульд заасны дагуу байр ашиглалтад орох хугацаа хүртэл гэрээний алдангийг тооцуулна. Мөн өөрт учирсан хохирлыг нэмж тооцуулаад байрны үнээс хасуулсан тохиолдолд байрандаа орно. Үгүй бол би хуульд заасан эрхээ эдэлж өөрийнхөө шаардсан мөнгөн дүнгээ нэхэмжилнэ гэв.
Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2014 онд манай албатай ******* ХХК нь 10 албан хаагчийн орон сууц барих гэрээ байгуулсан. 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ******* ХХК-ны захирал М.******* нь барилгын санхүүжилтийн зээлийг банкнаас гаргаж авах гэж байна. Танай албан хаагч нар надад дэмжлэг үзүүлж гэрээн дээр гарын үсэг зурж өг. Энэ бол та нартай байгуулж байгаа жинхэнэ гэрээ биш. Та бүхнийг байранд орох үеэр жинхэнэ гэрээ байгуулна. О. даргатай байгуулсан гэрээ бол хүчин төгөлдөр гэсний үндсэн дээр энэ гэрээ 10 албан хаагчтай адилхан байгуулагдсан. Энэ бол зөвхөн банканд очих гэрээ гэж хэлсэн. 1 мкв-г нь 1,200,000 төгрөгөөр үнэлээд гэрээ байгуулсан. Албан хаагчдад байрны мкв нь 950,000 төгрөг боловч банканд санхүүжилтийн зээл авахын тулд 1,200,000 төгрөгөөр гэрээ байгуулна. Энэ бол тухайн үедээ банканд ашиглагдах гэрээ гэсний үндсэн дээр манай албан хаагчид бүгд гэрээ байгуулсан. Тийм учраас энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.
Хариуцагч ******* ХХК-ний захирал М.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.*******ийн квот дээр А.******* гэж хүн ирж байр авна гэсэн. Б.******* нь манай эгч байгаа юм. Миний квот дээр энэ хүнийг оруулж өгч болох уу гэсэн. Тэгэхэд нь би болно гэсэн. Шүүх шинжилгээний албатай 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хийсэн гэрээн дээр хүү алданги гэж яригдаагүй. Шүүх шинжилгээний 10 айл 55 мкв талбайтай орон сууцанд орно гээд бүгд хамтдаа сууж гэрээ хийсэн. Тэгээд би Улаанбаатар хотын компаниар зураг зуруулаад, экспедицээр оруулж батлуулаад 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бэлэн болсон. Тэр үед карказан барилгын мкв-н зах зээлийн үнэ нь 1,200,000 төгрөг байсан. А.******* Б.*******ийн квот дээр 950,000 төгрөгөөр орно гэснийг би зөвшөөрсөн. Би мкв-г нь 950,000 төгрөгөөр орно гэвэл байранд оруулна. Харин хүү алданги тооцож өгөх ямар ч боломж байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.*******, А.******* нар ******* ХХК-д холбогдуулан байрны захиалгын гэрээг цуцлуулах, урьдчилгаа төлбөр 15,000,000 төгрөг, гэрээний алданги 6,510,000 төгрөг, гэрээнээс үүдсэн төлбөр 7,167,140 төгрөг, нийт 28,6,140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ******* ХХК-ний захирал М.*******тай байгуулсан Орон сууцны захиалгын гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулахаар /хх-82/ нэхэмжилсэн байна.
Хариуцагч ******* ХХК-ний захирал М.******* гэрээний дагуу төлсөн урьдчилгаа төлбөр 15,000,000 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрч байгаа боловч 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Орон сууцны захиалгын гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, алданги 6,510,000 төгрөг, гэрээний улмаас үүссэн төлбөр 7,167,140 төгрөгийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.
Тус хэргийг хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
1. 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Орон сууцны захиалгын гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:
Нэхэмжлэгч Б.******* болон хариуцагч ******* ХХК-ний захирал нар 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ-г /хх-/ байгуулан Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ажилчдын орон сууцнаас 55,99 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалан бариулахаар тохирч, гэрээ байгуулаад Б.******* нь уг квотоо нэхэмжлэгч А.*******т өгөхөөр харилцан тохирсон байна. Иймд нэхэмжлэгч Б.******* болон хариуцагч ******* ХХК-ний захирал нарын 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу нэхэмжлэгч А.******* нь урьдчилгаа төлбөрт 15,000,000 төгрөгийг 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ******* ХХК-ний дансанд төлсөн болох нь хэрэгт авагдсан орлогын маягт /хх-4/, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байх тул 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр иргэн Б.*******, ******* ХХК-ний захирал М.******* нарын хооронд Орон сууцны захиалгын гэрээ /хх-/ бичгээр байгуулагдсан байна гэж шүүх дүгнэсэн болно.
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ХХК-ний захиралтай 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлээ хариуцагч нь банкнаас зээл авах зорилгоор дүр үзүүлэн хийсэн гэрээ юм гэж тайлбарлах ба нэхэмжлэгчийн энэхүү тайлбар нь талууд гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулж, улмаар гэрээний заалтыг хэрэгжүүлж эхэлсэн, захиалагч нь урьдчилгаа төлбөрөө өгсөн талаарх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Нэхэмжлэгчийн эдгээр үндэслэлүүд баримтаар нотлогдоогүй буюу тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг. Гэтэл нэхэмжлэгч Б.*******, хариуцагч ******* ХХК-ний захирал нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээ-гээр нэхэмжлэгч уг орон сууцны 3 давхрын 10 тоот, 3 өрөө байранд орохоор хүсэл зоригоо илэрхийлж, захиалан урьдчилгаа төлбөрөө хариуцагч компанид шилжүүлсэн байх тул талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлд хамаарахгүй.
Иймд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
2.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний эрх зүйн үндэслэлийн талаар:
Дээрх тохиролцооноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан гэрээний харилцаа үүссэн байна. Хэрэгт:
а/.Б.Ганбаатар, ******* ХХК-ний захирал М.******* нарын хооронд байгуулагдсан 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай ******* ХХК-ны барих барилгаас байр худалдан авах захиалгын гэрээ /хх-61-62/,
б/. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дарга О., ******* ХХК-ний захирал М.******* нарын хооронд байгуулагдсан 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай Ажилчдын орон сууцны барилгыг бариулах захиалгын гэрээ /хх-/ гэсэн 2 гэрээ авагдсан байх ба зохигч талууд энэхүү гэрээнүүдийг маргааны гол үндэслэлээ болгож мэтгэлцэв.
Гэтэл тус иргэний хэрэг нь нэхэмжлэгч Б.*******, А.*******, хариуцагч ******* ХХК-ний хооронд ажил гүйцэтгэх гэрээний улмаас үүссэн маргаан тул Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дарга О., ******* ХХК хоёрын хооронд байгуулагдсан 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай гэрээ болон Б.Ганбаатар, ******* ХХК хоёрын хооронд байгуулагдсан 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай гэрээнүүд нь энэхүү маргаанд хамааралгүй юм.
Мөн нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болгон гаргаж өгсөн 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай ******* ХХК-ний захирал М.*******, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дарга О. нарын байгуулсан Ажилчдын орон сууцны барилгыг бариулах захиалгын гэрээ нь /хх-/ хуулийн этгээдүүдийн хооронд байгуулагдсан байх бөгөөд хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний албаны хамт олны хурлын тэмдэглэлийн хуулбар /хх-/, төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хх-74/, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар /хх-/, кадастрын зургийн хуулбар /хх-, /, төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хх-78/ зэргээр давхар нотлогдож байна. Иймд энэ гэрээнд нэхэмжлэгч нар нь гэрээний нэг тал болж оролцоогүй, захиалагч байгууллагын өмнөөс нэхэмжлэгчээр оролцох бол итгэмжлэлгүй байна.
Харин хариуцагч М.*******, захиалагч Б.Ганбаатар нарын хооронд байгуулагдсан 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай ******* ХХК-ний барих барилгаас байр худалдан авах захиалгын гэрээ /хх-61-62/-нд гэрээний нэг тал болох Б.Ганбаатар нь иргэн хүнийг төлөөлсөн үү, эсвэл байгууллагыг төлөөлж ******* ХХК-тай гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлэхгүй байх бас нэгэн үндэслэл болж байна.
3.Нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох байрны захиалгын гэрээг цуцлуулах, урьдчилгаа төлбөр 15,000,000 төгрөг, гэрээний алданги 6,510,000 төгрөг, гэрээний улмаас учирсан хохирол 7,167,140 төгрөг, нийт 28,6,140 төгрөг гаргуулах тухай:
Нэхэмжлэгч А.******* нь 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай ******* ХХК-ний захирал М.*******, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дарга О. нарын байгуулсан Ажилчдын орон сууцны барилгыг бариулах захиалгын гэрээ-ний 4.2-д заасан гүйцэтгэгч нь ажил дуусгахаар төлөвлөсөн өдрөөс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 0,1 хувийн алданги төлөх талаар заасан тул 6,510,000 төгрөг болон гэрээнээс учирсан хохирол 7,167,140 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж тайлбарлажээ. Тэрээр урьдчилгаа төлбөрөө төлөхөөр иргэн М.Тулгаас хүүтэй авсан зээл /хх-36/, цалингийн зээл /хх-/-ийн 7,167,140 төгрөгийг ******* ХХК-аас нэхэмжилсэн боловч нэхэмжлэгч нар нь тус гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгох боломжгүй юм. Учир нь нэхэмжлэгч нар нь тус гэрээний талууд биш байна.
Харин нэхэмжлэгч Б.*******, ******* ХХК хоёрын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Орон сууцны захиалгын гэрээ-ний 3.3-д гүйцэтгэгч ******* ХХК нь орон сууцны барилгыг 2015 оны 1-р улиралд барьж дуусгах-аар тохирсон бөгөөд энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч А.******* нь гэрээнд заасан урьдчилгаа хөлс болох 15,000,000 төгрөг төлөх үүргээ биелүүлсэн байх бөгөөд хариуцагч ******* ХХК нь гэрээнд заасан хугацаанд ажил гүйцэтгэн, хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан орон сууц баригдаж байгаа байдлын талаарх фото зураг /ХХ-80-81/-аар тус тус тогтоогдож байна.
Мөн хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан ...ШШГА-ны ажилчид урьдчилгаа төлбөрөө өгөөгүй, би банкнаас зээл гаргуулах талаар хөөцөлдөж байгаа бүтвэл 1 сарын дараа байр ашиглалтад орно гэсэн тайлбараас үзэхэд Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д заасан ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүйгээр гэрээнээс татгалзах боломжтой байна.
Иймд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 226 дугаар зүйлийн 226.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.******* нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар ажлын хөлсөнд урьдчилан өгсөн 15,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.
Хариуцагч М.******* нь нэхэмжлэгчээс байрны урьдчилгаа төлбөр 15,000,000 төгрөгийг буцаан өгөхийг зөвшөөрдөг болно.
Нөгөө талаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.6-д хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заажээ.
Энэхүү алданги нь дээрх хуульд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд үүргийн биелэлтийг шаардаж байгаа тохиолдолд тэрхүү гүйцэтгэгдээгүй үнийн дүнгээс тооцохоор хуульчилсан байна.
2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай ******* ХХК-ний захирал М.*******, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дарга О. нарын байгуулсан Ажилчдын орон сууцны барилгыг бариулах захиалгын гэрээ-ний 4.2 дахь заалтыг нэхэмжлэгч нар нь гол үндэслэл болгож байгаа боловч дээрх хуульд заасны дагуу гэрээний үүргийг гүйцэтгүүлэх шаардлагатай холбоотой байна.
Нэхэмжлэгч нар нь гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөрөө буцаан гаргуулах шаардлага гаргаж байгаа бөгөөд энэ нь орон сууц захиалгаар барих гэрээнээс татгалзаж байгаа захиалагчийн татгалзаж юм.
Өөрөөр хэлбэл гэрээний үүргийн биелэлтийг шаардаагүй, харин гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алданги тооцож нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д гэрээний нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 255, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж тус тус заажээ.
Мөн нэхэмжлэгч Б.*******, ******* ХХК хоёрын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Орон сууцны захиалгын гэрээ-ний 2.4-д хэрэв захиалагч талаас энэхүү гэрээг цуцлах санал гаргасан тохиолдолд орон сууцны урьдчилгаа болон тушаасан мөнгөө ямар нэгэн хүү, алданги тооцохгүйгээр буцаан авна гэж заажээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас гэрээг цуцалж, урьдчилгаанд төлсөн 15,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаж, гэрээний алданги 6,510,000 төгрөг, гэрээнээс үүдсэн хохирол 7,167,140 төгрөг, нийт 28,6,140 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч А.******* нь улсын тэмдэгтийн хураамжид нийт 395,124 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилгаа төлбөрийн 15,000,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-д гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр бодож нэхэмжлэлийн үнийг тодорхойлно хэмээн заасан тул нэхэмжлэгч Б.*******ээс захиалсан орон сууцны үнэ болох 67,188,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 493,890 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн өдөр ******* ХХК-ний захирал М.*******, захиалагч Б.******* нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.*******, хариуцагч ******* ХХК хоёрын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Орон сууцны захиалгын гэрээ-г цуцалж, хариуцагч ******* ХХК-аас байрны урьдчилгаа 15,000,000 /арван таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,6,140 /арван гурван сая зургаан зуун далан долоон мянга нэг зуун дөч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,124 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 232,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.*******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 493,890 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
6.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА