Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 384

 

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2017/0384

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эн******н, хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ня******н, хамтран хариуцагч Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш*****р, гуравдагч этгээд Э.Бя******т, Э.Жа******р, П.Ба******в нарыг оролцуулан иргэн Д.Ба********вын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эн******нгийн нэхэмжлэлтэй, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эн******нгээс шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: ... нэхэмжлэгч Д.Ба********вын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эн******н миний бие гуравдагч этгээдтэй тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг үндэслэн татгалзаж байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эн******н, гуравдагч этгээд Э.Бя******т, Э.Жа******р, П.Ба******в нар нь хоорондоо эвлэрэхдээ: ...Нийслэл дэх Захиргааны хэрийн шүүхэд нэхэмжлэгч Д.Ба********вын нэхэмжлэлээр, захиргааны хэрэг үүсгэж, хэлцэгдэж байгаа, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол 23 дугаар байрны 15 тоот 3 өрөө орон сууцны өмчлөлийн талаарх маргаантай холбогдох хэрэгт Д.Ба********вын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эн******н энэ хэргийн гуравдагч этгээд болох Э***** овогтой Бя******т, Э***** овогтой Жа******р, П***в овогтой Ба******в нартай

 

зөвшилцөн тохиролцож доорх нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулж байна.

1.    Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо 12 дугаар хороолол 23 дугаар байрны 15 тоот 3 өрөө орон сууцыг одоо өмчилж ашиглаж байгаа өмчлөгч Э***** овогтой Бя******т, Э***** овогтой Жа******р, П***в овогтой Ба******в нартай эвлэрлийн гэрээ байгуулахад гэрээний
талууд тэгш эрхтэй оролцож гэрээний заалтыг зөвшөөрч байвал гарын үсэг зурах гэрээг нотариатаар гэрчлүүлж гэрээний хувийг Нийслэл дэх Захиргааны хэрийн шүүхэд хүргүүлж нэхэмжлэгч Д.Ба********вын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эн******н нэхэмжлэлээ татан
авч хэргийг шийдвэрлүүлнэ.

2.    Эвлэрлийн гэрээнд заасан болзол нөхцөл заалтыг гэрээний талууд нарийн чанд сахин эрх үүргээ хэрэгжүүлж биелүүлнэ.

3.    Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо 12 дугаар хороолол 23 дугаар байрны 15 тоот 3 өрөө орон сууц зах зээлийн үнээр 60.000.000 төгрөгөөс багагүй үнэтэй гэж үнэлж тохиролцов.

4.    Э.Бя******т, Э.Жа******р, П.Ба******в нар орон сууцыг хойшид бүхэлд нь эзэмших хүсэлттэй тохиолдолд Б өрөөний үнэ 60.000.000 төгрөгийн 3-ны 1-тэй тэнцэх 20.000.000 төгрөгийг Д.Ба********вд төлнө.

5.    Орон сууцыг худалдах тохиолдолд 60.000.000 төгрөгөөс багагүй үнээр зарж борлуулах тохиолдолд 3-ны 1-тэй тэнцэх 20.000.000 төгрөгийг Д.Ба********вд төлнө.

6.    2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 1 сарын хугацаанд худалдан борлуулах ажиллагааг зохион байгуулна.

7.    Худалдан борлуулаагүй тохиолдолд 1997 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 290 тоот шүүхийн шийдвэрийн дагуу орон сууцны том өрөөг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор Д.Ба********вын нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ.

8.    Гэрээний заалтыг талууд зөрчвөл гэрээний үүрэг зөрчсөн үндэслэлээр Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлнэ.

9.    2017 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс хойш байрны үнийг төлөөгүй Д.Ба********вын нэр дээр шилжүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 20.000.000 төгрөг гэж үзэж хоног тутам 0,5% тэнцэх алданги Д.Ба********вд төлнө гэж заажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Д.Ба********вын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эн******нгийн

нэхэмжлэлтэй, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тус тус холбогдуулан гаргасан ...Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 08 тоот тогтоолын Д.Д*******ад холбогдох хэсгийг 3 өрөө гэснийг 2 жижиг өрөө буюу А.В өрөөг өмчлүүлэх гэж өөрчлүүлэх, 0038177 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо 12 дугаар хороолол 23-15 тоот байрны 1 том өрөө буюу В өрөөг Д.Ба********вт ордерыг олгож өмчлүүлэхийг Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т ...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй, 66.2-т ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эн******н нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эн******н нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар ...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан Иргэн Д.Ба********вын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эн******нгийн нэхэмжлэлтэй, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тус тус холбогдуулан гаргасан ...Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 08 тоот тогтоолын Д.Д*******ад холбогдох хэсгийг 3 өрөө гэснийг 2

жижиг өрөө буюу А.В өрөөг өмчлүүлэх гэж өөрчлүүлэх, 0038177 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо 12 дугаар хороолол 23-15 тоот байрны 1 том өрөө буюу В өрөөг Д.Ба********вт ордерыг олгож өмчлүүлэхийг Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ц.ОДМАА