Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 366

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч Г.Анармөнх, шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Дамдинпүрэвийн Ганбатад холбогдох эрү үгийн “1911001430419” дугаартай, 186/2019/0348/э индекстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Соёл урлагийн их сургуулийн оюутан, ам бүл-2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Баруун тасганы 10-100 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Дамдинпүрэвийн Ганбат /РД:УШ99061932/,

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Д.Гнь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Үйзэн” дэлгүүрийн урд хохирогч А.Тэгшжаргалын гээгдүүлсэн “Самсунг галакси Эс-8 плас” загварын гар утсыг завшиж 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Д.Гнь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллгааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

    2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч А.Тэгшжаргалын:..Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Зурагтын хуучин эцсийн автобусны буудал орчимд байрлах Үйзэн хүнсний дэлгүүрийн урд байрлах Хаан банкны АТМ-ээс мөнгө аваад өөрийн сууж явсан таксиндаа сууж цааш явсан. Ойролцоогоор 15 минутын дараа нөхөрлүүгээ залгах гэж гар утсаа үзэх үед миний гар утас байхгүй болсон байсан.Тэгээд би таксины жолооч ахаас утсыг нь гуйж ярих гэсэн боловч боломжгүй байсан учраас дэлгүүр орж өөрийн утас руу залгаж үзэх үед миний утас 2 удаа дуудаж байгаад 3 дахь удаагийнх дээр унтарчихсан гэх мэдүүлэг./хх-н 17-18/,  

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед иргэний нэхэмжлэгч Л.Жаргалсайханы:..Теди худалдааны төв рүү өөрийн барьж байсан гар утасныхаа дэлгэцийг янзлуулахаар орсон. Галакси эс-8 плас маркийн гар утсыг авахаар болж 800.000 төгрөг өгсөн. Тэгээд би маргааш нь Завхан аймаг руу явах байсан учраас яваад 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр надтай хамт ажилладаг Норовсамбуу гээд залуу миний гар утсыг аваад Завхан аймгийн төв рүү явсан гэх мэдүүлэг. /хх-н 22-24/,

2.3.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Т.Амарсанаагийн:..2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр намайг ажил дээрээ байх үед нэг залуу орж ирээд гар утас барьцаалан зээл авах гэсэн юм гээд Самсунг Эс-8 загварын гар утас гарган ирж үзүүлсэн. Уг хүн манай барьцаалан зээлдүүлэх газарт гар утас барцаалан мөнгө авсан байсан. Тэгээд тэр гар утсаа аваад манай байгууллагад Самсунг Эс-8 загварын гар утсаа 500.000 төгрөгний барьцаанд үлдээгээд явсан. Би уг гар утсыг нь шалгаж үзэх үед уг гар утсан дээр эмэгтэй хүний зураг байсан учрыг нь асуух үед манай найз охины зураг гэж хэлж байсан. Уг гар утсыг манай байгууллага Теди /Tedy/ төвийн 2 давхарт байрлах 13-06 тоот лангуунд 650.000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг. /хх-н 25-27/,

2.4.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Б.Оюунзаяагийн:..2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр манай лангуунаас гар утас худалдан авч байгаад танилцаж байсан нэг залуу орж ирээд гар утас худалдан авах уу гэхээр нь би үзье гээд үзтэл Самсунг Эс-8 плас загварын хар өнгөтэй гар утас байсан.Тэр гар утас нь ямар нэг асуудалгүй байсан учраас би 650.000 төгрөгөөр худалдан аваад өөрийн гар утас зардаг лангуундаа байрлуулсан. 2019 оны 02 дугаар сарын дундуур нэг залуу орж ирээд уг гар утсыг сонирхож үзэж байгаад 800.000 төгрөгөөр надаас худалдан авсан гэх мэдүүлэг. /хх-н 28-29/,

2.5.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Д.Амгаланбаярын:..Ганбаттай хамт харихаар СУИС-ийн урд талаас такси бариад зурагтын хуучин эцсийн буудал дээр Үйзэн нэртэй хүнсний дэлгүүрийн урд буусан. Тэгээд бид хоёр гэрлүүгээ явахаар замын зүүн талд алхаж байтал утас унтарч байгаа чимээ сонсогдсон. Тэгээд бид хоёр эргээд харсан чинь газарт том дэлгэцтэй гар утас байсан. Тухайн утсыг Ганбат аваад харахад унтарчихсан байсан. Тухайн үед би ямар маркийн гар утас байсан гэдгийг сайн хараагүй. Би яарч байсан учраас тэндээсээ шууд харихаар явсан. Түүнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх-н 36-37/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч хавтаст хэргээс:.. 17-18 дугаар хуудас хохирогч А.Тэгшжаргалын мэдүүлэг, 22-24 дүгээр хуудас иргэний нэхэмжлэгч Л.Жаргалсайханы мэдүүлэг, 36-37 дугаар хуудас гэрч Д.Амгаланбаатарын мэдүүлэг, 25-27 дугаар хуудас гэрч Т.Амарсанаагийн мэдүүлэг, 41-43 дугаар хуудас яллагдагч Д.Ганбатын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Д.Гнь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Үйзэн” дэлгүүрийн урд хохирогч А.Тэгшжаргалын гээгдүүлсэн “Самсунг галакси Эс-8 плас” загварын гар утсыг завшиж 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогч А.Тэгшжаргалын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Л.Жаргалсайханы мэдүүлэг, гэрч Д.Амгаланбаяр, Т.Амарсанаагын мэдүүлэг, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хохирогч А.Тэгшжаргал нь би утасаа бүрэн бүтэн хүлээн авсан  одоо санал  гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Гнь бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч А.Тэгшжарал нь мөрдөн шалгах ажиллгааны явцад нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, би гар утасаа бүрэн бүтэн авсан тул бид нар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсэн журмаар шийдвэрлэж өгнө үү гэж  бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Ганбатыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн  хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус  дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Дамдинпүрэвийн Ганбатыг бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.5  дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Ганбатыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Ганбатад оногдуулсан торгох ялыг  3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Гнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Д.Гнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ганбатад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         Д.РЕНЧЕНХОРОЛ