Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/00274

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2023/03318 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... хүү Б.П-, Б.Э- нарыг ...” гэснийг “хүү Б.П-ийг” гэж,

2 дахь заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хүү Б.П-ийн дунд сургуулийн сургалтын төлбөрийн 50 хувь болох 4,750,000 төгрөгийг хариуцагч Б.Б-гаас гаргуулж нэхэмжлэгч Ч.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас охин Б.Э-гийн их сургуулийн сургалтын төлбөр, амьжиргааны зардлын 50 хувь болох 72,269,550 төгрөг гаргуулах гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

3 дахь заалтын “... олгосугай” гэснийг “олгож, хариуцагч Б.Б-гаас 90,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ч.Д-аас төлсөн 543,048 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.БАЯСГАЛАН

 

                            ШҮҮГЧ                                 Ч.ЦЭНД

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ДАВААДОРЖ