Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 00545

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Багш нарын байрны 1-4 тоотод оршин суух, 1988 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОО88090623, Борлууд овогтой Ганболдын Ууганзаяа,

        Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 6-9 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО82121171, Огсого овогтой Лхамжавын Баатаржав нарт холбогдох,

         Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 4.599.467,51 төгрөг, зээлийн хүү 576.729,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48.275,43 төгрөг, нотариатын зардал 6.000 төгрөг, нийт 5.230.472,13 төгрөг гаргуулах, мөн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Төгсжаргал, хариуцагч Л.Баатаржав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын захирал М.Пүрэвхүү, Ж.Төгсжаргал нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Ууганзаяа нь тус банкнаас 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1250015982 тоот зээлийн гэрээ байгуулан 8.000.000 төгрөгийг 356 хоногт 28,8 хувийн хүүтэй, жимс жимсний худалдааны зориулалтаар 36 сарын хугацаатай буюу 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр зээлж авсан. Эдгээр зээлийн гэрээнд баталгаа болгож Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, Буянт хороолол дахь 700 м.кв талбай бүхий эзэмших эрхийн газар, Тоёота корона маркийн мөнгөлөг саарал өнгийн 59-12 УВХ улсын дугаартай автомашин, 2 хаалгатай хөргөгч, 46 инчийн зурагт, 8 ханатай гэр, Делл маркийн компьютер зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваариа 2015 оны 5 дугаар сараас эхлэн хугацаа хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 2015 оны 8 дугаар сараас хойш зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй байна. Зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүнтэй зээл төлүүлэх талаар удаа дараа уулзаж, ярилцсан боловч гэр бүл салсан, эхнэр Г.Ууганзаяа нь хүмүүст хүүтэй мөнгө зээлсэн, зээлээ зориулалтаар нь ашиглаагүй зэрэг тайлбарыг хэлж ирсэн. Зээлдэгч зээлээ хугацаанд нь төлөхгүй байгаа нь Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2-т заасныг тус тус зөрчиж байна. Иймд Г.Ууганзаяа, Л.Баатаржав нартай байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 4.599.467,51 төгрөг, зээлийн хүү 576.729,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48.275,43 төгрөг, нотариатын зардал 6.000 төгрөг, нийт 5.230.472,13 төгрөг гаргуулж өгнө үү. Мөн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үүгэжээ.

         Хариуцагч Л.Баатаржав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Хас банкны гаргасан нэхэмжлэлтэй танилцаад татгалзаж байна. 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Хас банкнаас 11.500.000 төгрөгийн зээл авсан бөгөөд хүүгийн хамт 15.000.000 төгрөг болсон, 36 сарын хугацаатай эргэн төлөгдөх нөхцөлтэй авсан. Би Г.Ууганзаяагийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр орж гарын үсэг зурсан, энэ зээлийн эргэн төлөлтийг миний бие дангаараа хариуцан төлж байгаа. Г.Ууганзаяа нь албан ёсоор гэрлэлтээ цуцлуулахдаа эд зүйл, мал хөрөнгөө аваад салсан ба тэрээр эрх зүйн чадвар, чадамжийн хувьд ч, эдийн засгийн чадамжийн хувьд ч Хас банкнаас авсан зээлээ бүрэн хариуцаад явах боломжтой юм. Би хамтран үүрэг гүйцэтгэгчийнхээ хувьд Хас банкны зээлийг хамтран төлөлцөж байсан ба сүүлдээ эдийн засгийн хувьд төлж чадахгүй болсон бөгөөд өөрийн эд хөрөнгийг худалдан борлуулж 2.000.000 төгрөгийг 2016 оны 2 дугаар сард төлсөн. Одоо энэ зээлд санхүүгийн хувьд үүрэг хүлээх боломжгүй төдийгүй хамтран үүрэг гүйцэтгэгчийнхээ хувьд хүлээх ёстой үүргээ биелүүлсэн болногэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Г.Ууганзаяа, Л.Баатаржав нарт холбогдуулан, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 4.599.467,51 төгрөг, зээлийн хүү 576.729,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48.275,43 төгрөг, нотариатын зардал 6.000 төгрөг, нийт 5.230.472,13 төгрөг гаргуулах, мөн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

      Зээлдэгч буюу хариуцагч Г.Ууганзаяа, хамтран зээлдэгч Л.Баатаржав нар нь 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хас банкны Увс салбартай 1250015982 тоот Зээлийн гэрээ байгуулж, 8.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 28,8 хувийн хүүтэй зээлж авсан байх ба мөн өдрийн Барьцааны гэрээ-ээр зээлийн барьцаанд: 1. Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, Буянт хороололд байрлах 700 м.кв талбай бүхий, нэгж талбарын 8516003907, гэрчилгээний 000490553 дугаартай Л.Баатаржавын нэр дээрх эзэмших эрхтэй газар, 2. УВХ 59-12 улсын дугаартай, 1996 онд үйлдвэрлэгдсэн, арлын АТ-АТ2110031284 дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Toyota Corona /Тоёота корона/ маркийн суудлын автомашин, 3. Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 6-09 тоотод байрлах, 2014 оны Samsung /Самсунг/ маркийн хөргөгч, 4. Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 6-09 тоотод байрлах 2012 оны Samsung /Самсунг/ маркийн 46 инчийн зурагт, 5. Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 6-09 тоотод байрлах 2012 онд ашиглалтад орсон, чанар сайтай, давхар бүрээстэй, 8 ханатай монгол гэр, 6. Dell /Делл/ маркийн компьютер зэргийг тус тус барьцаалсан байна.

       Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дуусахаар байгуулагдсан байх боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар Хас банк гэрээнээс татгалзаж, хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн гэрээнээс татгалзсанаас үүссэн хохирол нэхэмжлэх эрхтэй байна.

        Хариуцагч Л.Баатаржав Г.Ууганзаяа нь албан ёсоор гэрлэлтээ цуцлуулахдаа эд зүйл, мал хөрөнгөө аваад салсан ба тэрээр эрх зүйн чадвар, чадамжийн хувьд ч, эдийн засгийн чадамжийн хувьд ч Хас банкнаас авсан зээлээ бүрэн хариуцаад явах боломжтой юм. Би хамтран үүрэг гүйцэтгэгчийнхээ хувьд Хас банкны зээлийг хамтран төлөлцөж байсан ба сүүлдээ эдийн засгийн хувьд төлж чадахгүй болсон бөгөөд өөрийн эд хөрөнгийг худалдан борлуулж 2.000.000 төгрөгийг 2016 оны 2 дугаар сард төлсөн. Одоо энэ зээлд санхүүгийн хувьд үүрэг хүлээх боломжгүй гэх боловч Г.Баатаржав нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэхээр эрх зүйн харилцаанд орсон байх ба гэрээний 3.3.3 болон 3.3.4-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч нь үндсэн зээлдэгчийн нэгэн адил үүрэг хүлээхээр, мөн үндсэн үүрэг гүйцэтгэгч зээлийн төлбөрийг төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд эрсдлийг үүрэхээр талууд тохиролцсон байна.

        Түүнчлэн Г.Баатаржав нь барьцаа хөрөнгүүдээс хөдлөх эд хөрөнгүүдийг зарж борлуулсан, би өөрөө санхүүгийн хувьд хариуцлага хүлээх боломжгүй болсон гэх боловч энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргаж ирүүлсэн түүний Хаан банктай байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь гэх баримтыг үндэслэн зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлгүй болно.

         Хариуцагч Г.Ууганзаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Одонтуяа нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хариу тайлбараа хуулийн хугацаанд шүүхэд ирүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

       Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Г.Ууганзаяа, Л.Баатаржав нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 4.599.467,51 төгрөг, зээлийн хүү 576.729,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48.275,43 төгрөг, нотариатын зардал 6.000 төгрөг, нийт 5.230.472,13 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэлээ.

         Түүнчлэн хариуцагч нар сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Г.Ууганзаяа, Л.Баатаржав нарын зээлийн барьцаанд тавьсан 1. Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, Буянт хороололд байрлах 700 м.кв талбай бүхий, нэгж талбарын 8516003907, гэрчилгээний 000490553 дугаартай Л.Баатаржавын нэр дээрх эзэмших эрхтэй газар, 2. УВХ 59-12 улсын дугаартай, 1996 онд үйлдвэрлэгдсэн, арлын АТ-АТ2110031284 дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Toyota Corona /Тоёота корона/ маркийн суудлын автомашин, 3. Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 6-09 тоотод байрлах, 2014 оны Samsung /Самсунг/ маркийн хөргөгч, 4. Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 6-09 тоотод байрлах 2012 оны Samsung /Самсунг/ маркийн 46 инчийн зурагт, 5. Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 6-09 тоотод байрлах 2012 онд ашиглалтад орсон, чанар сайтай, давхар бүрээстэй, 8 ханатай монгол гэр, 6. Dell /Делл/ маркийн компьютер зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хас банкны нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.638 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Баатаржав, Г.Ууганзаяанараас 98.638 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгох нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хариуцагч Г.Ууганзаяа, Л.Баатаржав нараас 5.230.472 /таван сая хоёр зуун гучин мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.

          2. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч Г.Ууганзаяа, Л.Баатаржав нарын зээлийн барьцаанд тавьсан 1. Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, Буянт хороололд байрлах 700 м.кв талбай бүхий, нэгж талбарын 8516003907, гэрчилгээний 000490553 дугаартай Л.Баатаржавын нэр дээрх эзэмших эрхтэй газар, 2. УВХ 59-12 улсын дугаартай, 1996 онд үйлдвэрлэгдсэн, арлын АТ-АТ2110031284 дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Toyota Corona /Тоёота корона/ маркийн суудлын автомашин, 3. Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 6-09 тоотод байрлах, 2014 оны Samsung /Самсунг/ маркийн хөргөгч, 4. Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 6-09 тоотод байрлах 2012 оны Samsung /Самсунг/ маркийн 46 инчийн зурагт, 5. Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 6-09 тоотод байрлах 2012 онд ашиглалтад орсон, чанар сайтай, давхар бүрээстэй, 8 ханатай монгол гэр, 6. Dell /Делл/ маркийн компьютер зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.638 /ерэн найман мянга зургаан зуун гучин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ууганзаяа, Л.Баатаржав нараас 98.638 /ерэн найман мянга зургаан зуун гучин найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.ГЭРЭЛТУЯА