Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/01532

 

 

 

 

 

 

ХХХХХХ 24 оны 07 сарын 29 өдөр Дуга 210/МАХХХХХХ 24/01532

 

 

Ц.Ө ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ХХХХХХ 24 оны 05 сарын 17-ны өдрийн 182/ШШХХХХХХ 24/02239 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.Ө ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 19,050,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ө , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие ХХХХХХ 22 оны 11 сарын 01-ний өдөр Б ХХК-тай амины орон сууц захиалгын гэрээ байгуулж, ХХХХХХ хотхоноос С хэсгийн 19 тоот 24,29 м.кв хэмжээтэй амины орон сууцыг 70,000,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон. Гэрээ байгуулахдаа ХХХХХХ 22 оны 11 сарын 01-ний өдөр 9,000,000 төгрөг, ХХХХХХ 22 оны 11 сарын 18-ны өдөр 4,000,000 төгрөг, ХХХХХХ 22 оны 12 сарын 01-ний өдөр 3,500,000 төгрөг, ХХХХХХ 22 оны 12 сарын 30-ны өдөр 3,500,000 төгрөг, нийт ХХХХХХ ,000,000 төгрөгийг урьдчилгаанд өгсөн.

1.2. Гэрээнд зааснаар захиалсан амины орон сууцыг ХХХХХХ 22 оны 4-р улиралд багтаан хүлээлгэж өгөх байсан боловч ХХХХХХ 23 оны 8 сард энэ төсөл бүрэн зогсож, хүлээлгэж өгөх боломжгүй болсныг гүйцэтгэгч талаас утасдаж мэдэгдсэн тул гэрээгээ цуцалж өгсөн урьдчилгаагаа буцааж авах хүсэлтээ тавьсан. Б ХХК-ийн нь ХХХХХХ 23 оны 9 сард 5,000,000 төгрөг, ХХХХХХ 23 оны 10 сард 10,000,000 төгрөг, ХХХХХХ 23 оны 11 сард 5,000,000 төгрөгийг буцаан шилжүүлэхээр тохирсон боловч 5,000,000 төгрөгийг буцаан өгсөн.

1.3. Гэрээнд заасны дагуу 5,000,000 төгрөгийг ХХХХХХ 23.01.01-ХХХХХХ 23.09.29-ний өдөр хүртэл хугацаа хоцроосон нийт 270 хоногт ногдох алданги 675,000 төгрөг, 15,000,000 төгрөгийг ХХХХХХ 23.01.01-ХХХХХХ 24.03.25-ны өдрийг хүртэл хугацаа хоцроосон нийт 450 хоногт ногдох алданги нийт 4,050,000 төгрөг байна.

Иймд үлдэгдэл 15,000,000 төгрөг, алданги 4,005,000 төгрөг, нийт 19,050,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Талуудын хооронд ХХХХХХ 22 оны 11 сарын 01-ний өдөр МН-01 дугаартай захиалгын гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу Ц.Ө нь ХХХХХХ ,000,000 төгрөгийн урьдчилгааг төлсөн.

2.2. Гэрээ хэрэгжих хугацаанд манай компаниас үл шалтгаалах нөхцөл буюу газрын маргаан үүсч төслийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон тул нэхэмжлэгч Ц.Ө гэрээнээс татгалзаж, урьдчилгаа ХХХХХХ ,000,000 төгрөгийг буцааж өгөхөөр талууд харилцан тохиролцоод, 5,000,000 төгрөгийн буцаан төлөлтийг хийгдсэн. Үлдэгдэл 15,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

2.3. Газартай холбоотой шүүхийн маргааны улмаас төлбөр санхүүгийн хувьд тодорхой асуудлууд байсан. Гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд талууд өгсөн, авснаа буцаадаг. Хуульд заасны дагуу өгсөн, авснаа буцаах харилцаа үүсэж байгаа учир алданги 4,050,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, ХХХХХХ 5 дугаар зүйлийн ХХХХХХ 5.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 19,050,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ө д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,ХХХХХХ 0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК улсын тэмдэгтийн хураамжид 253,ХХХХХХ 0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ө д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны болон үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан.

4.2. Талуудын хооронд ХХХХХХ 22 оны 11 сарын 01-ний өдөр ХХХХХ дүүргийн ХХХХХХ дугаар хороо, ХХХХХХХХХХ баригдах, 24.29 м2 хэмжээтэй ХХХХ төслийн С хэсгийн 19 тоот мини хаусыг захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Гэрээнд заасны дагуу захиалгын хаусны нийт үнэ 70,000,000 төгрөг ба урьдчилгаа төлбөрт ХХХХХХ ,000,000 төгрөг төлсөн. Дээрх нөхцөл байдлаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлйин 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн ба анхан шатны шүүх үүнийг худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж буруу тогтоосныг залруулах нь зүйтэй гэж үзэж байгаа болно.

4.3. Нэхэмжлэгч Ц.Ө нь ХХХХХХ 22 оны 11 сарын 01-ний өдөр байгуулагдсан №МН-01 дугаартай гэрээнээс татгалзаж, шүүхэд гэрээнээс татгалзсаны үр дагаварыг арилгуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэрээнээс татгалзсанг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүх мөн зөв дүгнэж, хуулийн зохих хэм хэмжээг үндэслэл болгосон. Хариуцагч 5,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн ба үлдэгдэл 15,000,000 төгрөгийг буцаан шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн.

4.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д Гэрээний хугацаанд хариуцагч .... гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй улмаас гэрээний хугацаа дууссаны хойно гэрээнээс татгалзсан байх тул нэхэмжлэгчийн алданги шаардсаныг буруутгах боломжгүй байна гэжээ.

4.5. Иргэний хуулийн ХХХХХХ 5 дугаар зүйн ХХХХХХ 5.1-д заасан гэрээнээс татгалзсаны үр дагавар нь талууд өгсөн, авсан зүйлээ буцаах /хүсэл зоригоо буцаах/ харилцаа үүсдэг. Улмаар талуудын шилжүүлсэн зүйлийн үр дүнд нэг тал нь ашиг олсон бол түүнийг мөн нөгөө талдаа буцаах үүрэгтэй. Мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзсантай холбоотой хохирлын хүрээг мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол нь гэрээний талуудад үүссэн бодит үр дагаврыг арилгах үүргийг хүлээхээр байна.

4.6. Хэрэгт цугларсан баримтаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасан хохирол тогтоогдоогүй. Шүүх гэрээнээс татгалзсаны үр дагаварыг зохицуулсан зохицуулалт байсаар байтал тус маргааны харилцааг гэрээ цуцалсантай адилтгаж алдангийн зохицуулалтыг хэрэглэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 4,050,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Миний бие Б ХХК-д ХХХХХХ ,000,000 төгрөгийг өгч ХХХХХХ 22 оны 12 сард ашиглалтад орох байраас захиалсан. Уг байр ашиглалтад орох хугацаанаасаа 8 сараар хойшилж байгаад тус төсөл цуцлагдсан талаар хариуцагч мэдэгдсэн. Тухайн үед шинэ хэрэгжүүлж байгаа төслөө надад санал болгосон ч би уг төслөөс татгалзсан. ХХХХХХ ХХХХХХ оны 10 сард өгөх ёстой байсан 15,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байх тул үлдэгдэл төлбөртөө алданги тооцуулж авмаар байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Ц.Ө нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан 19,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 15,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлээс алданги 4,050,000 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зохигч талуудын хооронд ХХХХХХ 22 оны 11 сарын 01-ний өдөр №МН-01 дугаар ХХХХХХ хотхоны захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Б ХХК нь ХХХХХ дүүргийн ХХХХХХ дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ХХХХХХ хотхон С хэсэгт байрлах, нийт 39.97 м.кв талбайтай, 1 өрөө амины орон сууцыг дотор засал болон тохижилтийг бүрэн хийж, ХХХХХХ 22 оны 4 дүгээр улиралд багтаан нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, Ц.Ө нь орон сууцны үнэд гэрээ байгуулсан өдөр 9,000,000 төгрөг, ХХХХХХ 22 оны 11 сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, ХХХХХХ 22 оны 11 сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөгийг, үлдэгдэл 49,000,000 төгрөгийг Зээл, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, Захиалгын МН-01 тоот гэрээний хавсралтын дагуу төлөхөөр тохиролцсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

5. Хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас төсөл зогсож, улмаар гэрээний харилцаа цаашид үргэлжлэх боломжгүй болсон тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нь Иргэний хуулийн ХХХХХХ 5 дугаар зүйлийн ХХХХХХ 5.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Зохигч талууд анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагчаас 15,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй тул дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.

 

6. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.3-т заасан алдангийн тохиролцоог үндэслэн хариуцагчаас алдангид 4,050,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих зүйтэй гэж үзэв.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүхэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ХХХХХХ 24 оны 05 сарын 17-ны өдрийн 182/ШШХХХХХХ 24/02239 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР