| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/0365/Э |
| Дугаар | 376 |
| Огноо | 2019-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 376
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
Улсын яллагч Б.Энхбат,
Шүүгдэгч Ц.нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт ын т холбогдох 1908010960488 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хувиараа барилгын туслах ажилтан хийдэг, ам бүл 5, аав, ээж, ах, эгч нарын хамт дүгээр багт оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ын //.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Ц.нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.ийг зодож эрүүл мэндэд "эрүү, хүзүү, зүүн ташааны зулгаралт, хүзүүний цус хуралт, зүүн алга, зүүн нүдний дээд зовхи, хоёр хуухнагын зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч Г.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбит тоотод гэртэй байж байгаад усанд яваад ороод ирэхэд эгчийн салсан нөхөр ирчихсэн гэрийнхэнтэй архи ууж байсан. Би тэр архинаас нь 6 хундага архи уусан, би ус авах гэж яваад ирэхэд эгч , гарч яваад ирэхгүй байсан. аас юу болсон талаар асуухад хутгаар хөлөө зүсээд тэр хоёр гараад явчихсан гэж хэлсэн. Би араас нь ын хамт Алтан овоо руу явж хайгаад байхгүй болохоор нь гэртээ харих гээд явж байхад замд явж байсан. бид хоёр эгч ийг аваад явах гэхэд явуулахгүй гэснээс болж бид нар хоорондоо маргалдаж гараараа нүүр рүү 5 удаа цохиж газар унагаагаад хөлөөрөө гэдэс рүү 3 удаа өшиглөсөн. Тэр үед таксины жолооч бид нарыг салгаад аваад явсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Одоо биеийн байдал сайн байгаа. Миний биед учирсан гэмтлийг ийн салсан нөхөр гараараа 5 удаа толгой руу цохиж, хөлөөрөө өшиглөж учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 19-22, 42-43 х/,
2.Шүүгдэгч Ц.ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын тоот эхнэр ийн гэрт очиход хадам ах , эхнэр хоёр байсан. Бид гурав гэрээс гарч караокед 1 цаг орж 0.5 литрийн хэжмээтэй 8 шил пиво хувааж уугаад тэндээс бид хоёр гараад хэсэг алхаж байгаад гэрт буцаж очоод хадам аав той цуг 0.75 литрийн хэмжээтэй архи хувааж ууж байгаад тэй маргалдаад би шүүгээн дээр байсан бор иштэй хутгаар зүүн хөлний дотор талд нэг удаа хатгачихсан. Тэгээд гаднаас орж ирээд хөлнөөс цус гарсан байсныг хараад хутга булааж аваад алчуураар хөл боож цус тогтоосон. намайг аргадаад гэрээс гараад Алтан Овоо руу алхаад явж байхад хадам ах араас ын хамт ийг авч явах гээд байсан, би явуулахгүй гээд тэй маргалдаад нүүр рүү гараараа 4-5 удаа цохиод газар унахаар нь 3 удаа хөлөөрөө өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 40-41 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Гэрч Ө.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын тоотод гэрийнхэнтэйгээ байж байгаад найз , ах бид 3 халуун усанд ороод гэртэй ирэхэд салсан нөхөр , ах , танихгүй хоёр хүнтэй дөрвүүлээ 0,75 литрийн хэмжээтэй архи уугаад байж байсан. Тэд нар архиа ууж дуусаад танихгүй хоёр хүн гарч яваад ах согтоод унтчихсан. ус авах гээд гараад явахад би найз , дүү дөрөв дүүгийн хамт байж байхад надтай маргалдаад гал тогооны тавилга дээр байсан бор өнгийн иштэй хутга баруун гартаа бариад өөрийнхөө гэдэс рүү нэг удаа хатгаад дараа нь зүүн гуяны дотор тал руу хатгасан би очоод цамцыг нь сөхөж харахад зүгээр байсан зүүн гуяны дотор талаас цус гараад тогтохгүй байсан. Тэгээд би айгаад ах ийг дуудсан дүү ийг эмийн сан руу явуулж ын хөлийг боосон. намайг дагуулаад Алтан овоо руу явж байгаад надтай цуг үхнэ гээд овоо руу явж байхад араас , хоёр такситай ирээд намайг авч явна гэхэд уурлаад тэй маргалдаж барьцалдаад ийн нүүр рүү нь гараараа 3-4 цохиод газар унагаасан. ...” гэх мэдүүлэг /хх 10 х/,
4.Гэрч Т.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр СХД-ийн 2-р хороо Толгойтын эцсээс эхнэр ийн хамтаар усанд орчихоод СХД-ийн 2-р хороо Толгойтод байх /хаягийг сайн санахгүй байна/ эхнэрийн гэрт очиход урьд нь хамт амьдарч байсан гэх манай хадам аавтай хамт архи уугаад сууж байсан. Тэгээд надад ууж байсан архинаасаа шахаад байхаар нь би 2 хундага татсан. Тэгснээ манай эхнэр ийг дагуулж гарснаа гадаа архины шил хагалаад гараа зүсээд байсан. Тэгэхээр нь болиулаад гарыг нь боож өгөөд явуулахад намайг хашаанаас чирч гаргаад намайг автобусанд суулгаж өг гээд дагуулаад гараад дэлгүүр ороод дахин нэг архи авч уугаад нилээн согтсон. Тэгээд гэрийн шургуулганд байсан модон иштэй төмөр хутгаар өөрийнхөө зүүн хөлний дотор талын гуяруу хутгалсан. Тэгээд бид нар сандраад болиулахад хөлнөөс нь цус гараад байсан. Тэгэхээр нь цагдаа, эмнэлэг дуудаад гараад зугтаасан. ...” гэх мэдүүлэг /хх 11-12 х/,
5.Шинжээчийн 2419 тоот дүгнэлт
1.Г.ийн биед эрүү, хүзүү, зүүн ташааны зулгаралт, хүзүүний цус хуралт, зүүн алга, зүүн нүдний дээд зовхи, хоёр хуухнагын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрхи гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 16 х/,
6.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 25 х/
7.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 26 х/
8.Гомдол саналгүй тухай баримт /хх 33, 47 х/
9.Ц.ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 48-
49 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүгдэгч Ц.нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Г. нь дүү ийг авч явна гэхээр явуулахгүй хэмээн түүнтэй муудалцан” зодож эрүүл мэндэд "эрүү, хүзүү, зүүн ташааны зулгаралт, хүзүүний цус хуралт, зүүн алга, зүүн нүдний дээд зовхи, хоёр хуухнагын зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Г.ийн “...гараараа нүүр рүү 5 удаа цохиж газар унагаагаад хөлөөрөө гэдэс рүү 3 удаа өшиглөсөн. Тэр үед таксины жолооч бид нарыг салгаад аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 19-22, 42-43 х/,
Шүүгдэгч Ц.ын “... согтуу ирчихээд ... би түүнтэй ийг явуулахгүй гэж маргалдаад нүүр рүү нь гараараа 4-5 удаа цохиод газар унахаар нь 3 удаа хөлөөрөө өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 40-41 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Ө.ийн “...уурлаад тэй маргалдаж барьцалдаад ийн нүүр рүү нь гараараа 3-4 удаа цохиод газар унагаасан. ...” гэх мэдүүлэг /хх 10 х/,
Шинжээчийн 2419 тоот дүгнэлт
1.Г.ийн биед эрүү, хүзүү, зүүн ташааны зулгаралт, хүзүүний цус хуралт, зүүн алга, зүүн нүдний дээд зовхи, хоёр хуухнагын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрхи гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 16 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Ц.нь хохирогч Г.ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 16 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч Ц.хүнийг зодсон өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ц.ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч Г. эмчилгээний зардал нэхэмжлээгүй, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь гомдол саналгүй тухай баримт /хх 33 х /-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Улсын яллагч: Шүүгдэгч Ц.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, мөн торгох ял дээр саналгүй гэсэн болно.
Ц.ыг гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн согтуугаар гаргасан зүй бус үйлдэл зохих хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт ын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Ц.т үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ц.т мэдэгдсүгэй.
5.Ц.ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ