| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/06746/и |
| Дугаар | 5116 |
| Огноо | 2016-09-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 5116
|
|
|
| |||
|
|
|
| |||
|
|
|
| |||
|
|
|
|
| ||
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 1, Энхтайваны өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүсэлттэй
Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 57-54 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ЧГ 81083015, Хадбаатарын Энхсүхийг архины албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаатар, эмчилгээнд хамрагдагч этгээд Х.Энхсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон төлөөлөгч Б.Мөнхбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 57-54 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧГ 81083015, Хадбаатарын Энхсүх байнга архидан согтуурч ар гэртээ агсам тавьж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчил гаргасан байх тул түүнийг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Эмчилгээнд хамрагдагч этгээд шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би архины эмчилгээнд явмааргүй байна.Би 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр зүүн талын эгэмээ хугалсан байгаа гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Х.Энхсүхийг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч Х.Энхсүхийг байнга архидан согтуурдаг, үүний улмаас ар гэрийнхэн нь Цагдаагийн байгууллагад байнга дуудлага өгдөг, архинд донтох өвчний 3 дугаар зэргийн хараат байдлын хам шинжтэй болох нь тогтоогдсон гэж тайлбарлаж байхад Х.Энхсүх эмчилгээд явахгүй, унаж татдаг, дахин архи уухгүй гэж тайлбарлаж байна.
Х.Энхсүх архи болон согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэг боловч улмаар нийгмийн хэв журмыг зөрчсөн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх ба түүний биеийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж архины албадан эмчилгээд явуулах тухай Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүсэлтийг хангах боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаарз үйлийн 6.3-д заасныг баримтлан Хадбаатарын Энхсүхийг архины албадан эмчилгээнд явуулахыг хүссэн Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хүсэлт гаргагч Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН.