Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 5072

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           

                  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 34 дүгээр байрны 40 тоотод  оршин суух, регистрийн дугаар ШГ 60093003, Харваач овогт Батмөнхийн Алтантуяагийн нэхэмжлэлтэй 

 

 Хариуцагч:Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 34 дүгээр байрны 47 тоотод  оршин суух, регистрийн дугаар ЧО 83120819, Олгодууд овогт Энэбишийн  Ганбаатарт  холбогдох

 

Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 532 650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Б.Алтантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:2016 оны 2 дугаар сарын 14-ний өглөө 7 цагийн үед манай хаалгыг хэн нэгэн хүчтэй цохисон.Өглөө эрт ямар хүн юм болоо гайхаад хаалгаа нээтэл 47 тоот хаалганы залуу байсан.Э.Ганбаатар нь танайхаас утаа үнэртээд манайх руу ороод байна гэсэн.Бид гэртээ юу хийх нь хөндлөнгийн хүнээр заалгахгүй гэсэн.Аан тиймүү та нарт яадгийг үзүүлээд өгнө гээд явсан.Тун удалгүй 00-н өрөөний таазнаас ус гоожиж би сандраад дээд айлруу ороход 00 өрөө нь онгорхой усаа тавьчихсан шалруугаа ус гоожуулж байсан.Би яаж байгаа юм ус алдаад байна гэхэд миний гэртээ юу хийх нь чамд хамаагүй гээд намайг түлхэж гаргаад хаалгаа хаасан.Ингээд 102-руу дуудлага өгч ус алдалтыг зогсоосон.Энэ санаатай үйлдлээс болоод 00-өрөөний тааз гэмтэж зарим газраа шавар нь унасан.Иймд хуульд заасны дагуу гэм хор учруулсан этгээд гэм хороо арилгах үүрэгтэй гэж заасны дагуу манай 00-н өрөөний засварт 532 650 төгрөг, тэмдэгтийн хураамж 15 650 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгч Б.Алтантуяа шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Хариуцагч Э.Ганбаатараас эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 532 650  төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийнхээ шаардлагаас 332 650 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 200 000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Ганбаатар шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Алтантуяагийн гэрт ванны өрөөнд ус алдуулсаны хохирол болох  200 000 төгрөгийг /шүүхийн шинжилгээний дүгнэлтээр 125 000 төгрөг, цаашид тамхины үнэр болон тамхины асуудал үүсгэхгүй энэ талаар дахин маргаан гаргахгүй/ төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Алтантуяа хариуцагч Э.Ганбаатарт холбогдуулан эд хөрөнгөнд учирсан хохиролд 532 650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Алтантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 332 650 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 200 000  төгрөгийг хариуцагч Э.Ганбаатар төлж барагдуулахаар эвлэрэлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 650 төгрөгийн 50 хувь болох 7825 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 7825 төгрөгийг улсын орлогоос, зохигчдын эвлэрсэн шаардлагад ногдох  улсын тэмдэгтийн хураамж  6650 төгрөгийн 50 хувь болох 3325 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид  олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар  зүйлүүдийг  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

           

1.Нэхэмжлэгч Б.Алтантуяагийн Э.Ганбаатараас гэм хорын хохиролд 5 32 650 төгрөгийн нэхэмжилсэнээс нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 332 650 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Э.Ганбаатар нь  200 000 /хоёр зуун мянган/ төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 650 төгрөгөөс 7825 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 7825 төгрөгийг улсын орлогоос, 3325 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                      З.ДОРЖНАМЖИН