Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/01553

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 31 өдөр Дуга 210/МА2024/01553

 

 

И ББСБ ГХОХХК,

Д.Т нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 17-ны өдрийн 181/ШШ2024/002465 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: И ББСБ ГХОХХК, Д.Т нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: НШ т холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И ББСБ ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болор-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, нэхэмжлэгч Д.Т гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч И ББСБ ГХОХХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02153 дугаар шийдвэр,*******Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 сарын 18-ны өдрийн 977 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 05 сарын 18-ны өдрийн 001/ХТ2016/00908 дугаар тогтоол тус тус гарч зээлдэгч Д.Т гээс 367,666,666 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,996,283 төгрөгийн хамт гаргуулж, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Д.Т гийн өмчлөлийн барьцаа үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг*******шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн.

1.2. Д.Т шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг сайн дураар биелүүлээгүй тул*******шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох Д.Т гийн өмчлөлийн улсын бүртгэлийн ХХХХХ дугаарт бүртгэгдсэн ХХХХХ байрны 2, 3, 4 дүгээр давхар, 468 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудаас үнийн санал авахад төлбөр авагч И ББСБ ХХК нь 369,662,949 төгрөгөөр, төлбөр төлөгч Д.Т нь 3,200,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал ирүүлсэн.

1.3. Шийдвэр гүйцэтгэгч талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн тал дээр тохиролцоогүй гэж үзэн 2024 оны 02 сарын 14-ний өдрийн 2/63 дугаар Шинжээч томилох тогтоол-оор ХХХХХ ХХК-ийн үнэлгээчин Ц.О ийг томилсон.

1.4. ХХХХХ ХХК-ийн үнэлгээчин Ц.О нь барьцаа хөрөнгийг 2,121,804,000 төгрөгөөр үнэлж, хөрөнгийн үнэлгээний тайланг 2024 оны 02 сарын 20-ны НШ т ирүүлсэн байна. Төлбөр авагч И ББСБ ХХК нь 2024 оны 02 сарын 20-ны өдөр дээрх үнэлгээтэй танилцан, барьцаа хөрөнгийг зах зээлийн бодит дүнгээс хэт өндөр буюу 2,121,804,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй.

1.5. Шинжээч барилга байгууламжийн зах зээлийн хандлагаар тооцоолол хийхдээ барилгын зах зээлийн жишиг үнэ зарагдахаар зарлагдсан зах зээлд байгаа жишиг барилгын мэдээллээс хамгийн ижил төсөөтэй дараах мэдээллийг сонголоо гэсэн боловч харьцуулсан хөрөнгийн талаарх мэдээлэл тус тайланд тусгагдаагүй байгаа нь уг үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т заасан тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, шаардлагад нийцээгүй байна.

1.6. Шинжээч хөрөнгийн зах зээлийн хандлагаар үнэлэхдээ харьцуулсан хөрөнгийн мэдээлэл нь тодорхой бус, ямар хөрөнгөтэй харьцуулсан нь тодорхойгүй, түүнчлэн барилгын насжилтыг буруу дүгнэж хөрөнгийн үнэлгээг гаргасан байх тул барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Д.Т гийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2.1. Миний бие нь И ХХК-ийн захирлаар ажиллаж байх үедээ И ББСБ ГХОХХК-аас зээл авч үйл ажиллагаандаа хэрэглэсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 19-ний өдрийн 181/ШШ2017/01133 дугаар захирамжаар И ХХК тус зээлийг хүлээн зөвшөөрч төлөхөөр болсон. Төлбөрийг төлөөгүй тул миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд хөрөнгийн үнэлгээн дээр тохиролцоогүй тул Шийдвэр гүйцэтгэх газраас ХХХХХ ХХК-ийг шинжээчээр томилсон ба шинжээч нь 2023 оны 04 сард хөрөнгийн үнэлгээ хийж барьцаа хөрөнгийг 2,241,973,984 төгрөгөөр үнэлсэн.

2.3. Миний өмчлөлийн хөрөнгийн үнэлгээ нь хэт нэг талыг барьсан намайг хохироосон ажиллагаа болсон, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа тул дээрх шинжээчийн үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

3.1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 09-ний өдрийн 2153 дугаар шийдвэрээр Д.Т гээс 367,666,666 төгрөгийг гаргуулж И ББСБ ХХК-д олгохоор, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

3.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Д.Т шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул түүний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан өмчлөлийн эрхийн улсын Ү-ХХХХХ дугаарт бүртгэлтэй ХХХХХ байрны 42 Б тоот 2,3,4 дүгээр давхрын 468 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 08 сарын 10-ны өдрийн ХХХХХХХХХ тоот тогтоолоор битүүмжилж, 2024 оны 01 сарын 25-ны өдрийн ХХХХХХХХ тоот тогтоолоор хураан авсан.

3.3. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудад хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцуулах ажиллагаа явуулахад зөрүүтэй үнийн санал ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг үндэслэн ХХХХХ ХХК-ийн шинжээч Ц.О ийг томилж, үнэлгээ тогтоолгосон.

3.4. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2,121,804,000 төгрөгөөр үнэлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасныг үндэслэн талуудад мэдэгдэж, төлбөр төлөгч талд мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасан эрхийг танилцуулж ажилласан. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар НШ т холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-ХХХХХ дугаарт бүртгэлтэй хөрөнгийг 2,241,973,984 төгрөгөөр үнэлсэн ХХХХХ ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай И ББСБ ГХОХХК, Д.Т нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч Д.Т гийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн өмчлөлийн ХХХХХХХХХ байрны 2, 3, 4 давхар, 468 м.кв талбай бүхий хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, нэхэмжлэгч үнийн санал өгөхдөө 3,200,000,000 төгрөгөөр үнийн санал ирүүлсэн байхад нэхэмжлэгчийн эд хөрөнгийн эрхийг зөрчсөн үнэлгээг хүчингүй болгоогүй, хэрэг хянан шийдвэрлэсэн үндэслэлдээ үнэлгээний талаарх нотлох баримтыг дурьдаж хууль зүйн дүгнэлт өгөөгүй, үнэлгээ явуулах, мэдэгдэл хүргүүлэх асуудлыг хуульд нийцсэн гэж үзсэн нь шүүхийн шийдвэр бодитой, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгч Д.Т гийн давж заалдах гомдолд гаргасан И ББСБ ГХОХХК-ийн тайлбарын агуулга: Зах зээлийн үнэлгээнээс бага үнэлээгүй, харин ч өндөр үнэлсэн гэжээ.

 

7. И ББСБ ГХОХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Хариуцагч НШ нь эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх үүрэг хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулах, ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тодруулахдаа хуульд заасан журмын дагуу гүйцэтгээгүй нь нотлох баримтаар тогтоогддог.

Тодруулбал, 2009 оны шүүхийн шинжилгээний тухай хууль нь 2022 оны 12 сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хууль шинэчлэн батлагдсан өдрөөс эхлэн хуулийн хүчингүйд тооцогдсон бөгөөд тус өдрөөс хойш шүүхийн шинжилгээ, аливаа үнэлгээг тогтооход шинэчлэн батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуулийг хэрэглэж байгаа.

7.2. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь хүчии төгөлдөр бус хуулийг үндэслэл болгон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, ноцтой зөрчил гаргасныг Анхан шатны шүүхээс ... техникийн шинжтэй алдаанууд тухайн ажиллагааг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлд хамаарахгүй. гэж буруу дүгнэсэн.

7.3. Үнэлгээчин нь маргаан бүхий үнэлгээг хийхдээ 2003 онд баригдсан барилгыг 2023, 2024 онд баригдсан барилгын үнэтэй харьцуулсан буюу хуучин барилгыг шинэ барилгатай харьцуулсан. Ингэхдээ насжилтын тохируулга огт хийгээгүй. Үүнээс үүдэн хуучин барилгын үнэ шинэ барилгатай адил болж, хуучин барилгын үнийг үнэлгээг хиймлээр өсгөсөн байдаг.

7.4. Маргаан бүхий хөрөнгө буюу Д.Т гийн өмчлөлийн ХХХХХХХХХ дугаартай амины орон сууц нь 2003 онд баригдсан, 2, 3-р давхар нь блок тоосгон дүүргэлттэй, мансард буюу 4 дүгээр давхар нь модон хийцлэлтэй барилга байдаг ба үүнийг үнэлгээчин нь огт анхаараагүй. Шүүх хуралдааны тэмдэглэлийн 6-р хуудсанд шинжээч тухайн барилгын 4-р давхар нь модон хийцлэлтэй болохыг хүлээн зөвшөөрсөн.

7.5. Түүнчлэн маргаан бүхий байрны 2, 3, 4 дүгээр давхрын байр нь Монгол улсын барилгын норм ба дүрэм /бнбд 20-01-11/-ийн барилгын бүтээц ба буурийн найдваршил, ерөнхий шаардлагад заасан насжилтынхаа 50%-д хүрсэн өндөр насжилттай. Өөрөөр хэлбэл цаашид ашиглах хугацаа бага үлдсэн, урсгал засвар үйлчилгээ гээд маш их, төдийгүй тус хуучин байр нь нураад унавал, нэхэмжлэгч нь байр ч үгүй, дахин барилга барих газар ч үгүй үлдэх маш эрсдэлтэй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч И ББСБ ХХК-ийн гаргасан ХХХХХ ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

 

8. Нэхэмжлэгч И ББСБ ГХОХХК-ийн давж заалдах гомдолд гаргасан Д.Т гийн тайлбарын агуулга:

Манайхаас үнэлгээтэй холбоотой тодорхой байр суурийг анхан шатны шүүх хуралдаан дээр илэрхийлсэн. Тус барилгад цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байсан учир үйлчилгээний зориулалттай гэж дүгнэлт гаргасан ба хотын А бүсэд байрлалтай учир үнэлгээ өндөр гарсныг хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч И ББСБ ГХОХХК, Д.Т нар хариуцагч НШ т холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, ХХХХХХХХХ байрны 2, 3, 4 давхар, 468 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн ХХХХХ ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02153 дугаар шийдвэрээр Д.Т гээс зээлийн гэрээний үүрэгт 372,049,316 төгрөг гаргуулж, И ББСБ ГХОХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.Т гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, ХХХХХХХХХ байрны 2, 3, 4 давхар, 468 м.кв талбайтай, үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ./1хх-ийн 160-163/

 

4. Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч Д.Т сайн дураараа биелүүлээгүй гэж үзсэн төлбөр авагч И ББСБ ГХОХХК-ийн хүсэлтээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 сарын 05-ны өдрийн 181/ГХ2016/00489 дугаар Гүйцэтгэх хуудас бичигдэж, НШ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, уг ажиллагааны явцад Д.Т гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-ХХХХХ дугаарт бүртгэлтэй, ХХХХХХХХХ байрны 2, 3, 4 давхар, 468 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 08 сарын 10-ны өдөр битүүмжилж, 2024 оны 01 сарын 25-ны өдөр хураан авч, улмаар үнэлгээг талууд тохиролцоогүй үндэслэлээр 2024 оны 02 сарын 14-ний өдөр шинжээчээр ХХХХХ ХХК-ийн үнэлгээчин И.О ийг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлд заасан зохицуулалтад тус тус нийцжээ. /1хх-ийн 159, 214-216, 223-250, 2хх-ийн 1-3/

ХХХХХ ХХК-ийн үнэлгээчин И.О нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх бөгөөд хариуцагч байгууллагаас үнэлгээчинд 2023 оны 02 сарын 14-ний өдөр эрх үүрэг, хариуцлагыг танилцуулж, хууль тайлбарлан өгчээ./1хх-228/

 

Шинжээч ХХХХХ ХХК нь 2023 оны 02 сарын 09-ний өдөр ХХХХХХХХХ байрны 2, 3, 4 давхар, 468 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг хөрөнгийн байдал, өнөөгийн ашиглалтын түвшин, цаашид ашиглах боломж зэргийг үндэслэн зах зээлийн үнийг 2,121,804,000 төгрөг гэж үнэлсэн байна. /1хх-ийн 231-250, 2хх-ийн 1-3/

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нар нь ... үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг хэт доогуур, хэт өндөр үнэлсэн гэсэн нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан үндэслэлээр нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв болжээ.

Мөн шинжээчийн гаргасан үнэлгээний тайлантай нэхэмжлэгч И ББСБ ГХОХХК нь 2024 оны 02 сарын 20-ны өдөр танилцсан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан гэж үзнэ.

 

Харин нэхэмжлэгч Д.Т нь шинжээчийн гаргасан үнэлгээний тайлантай 2024 оны 02 сарын 20-ны өдөр танилцсан байх ба 2024 оны 02 сарын 29-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг хэтрүүлсэн байна.

 

6. Шинжээч ХХХХХ ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлж буй үл хөдлөх эд хөрөнгийн байршил, шинж чанарыг тодорхой тусгаж, зах зээлийн хандлага, өртгийн хандлага, орлогын хандлагын арга, аргачлалыг ашиглан үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2010 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад тус тус нийцжээ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 17-ны өдрийн 181/ШШ2024/002465 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

 

С.ЭНХБАЯР