Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 390

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын яллагч Э.Энхбат,

Хохирогч Б., түүний өмгөөлөгч Ж.Гантулга /ҮД:1163/,

Гэрч Б.,

Шүүгдэгч С., түүний өмгөөлөгч Л.Золзаяа /ҮД:2166/

Шүүгдэгч С., түүний өмгөөлөгч А.Отгонжаргал /ҮД:2626/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэцэн сартуул овогт гийн , Цэцэн сартуул овогт гийн  нарт холбогдох 1808012761028 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1984 оны 08 сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эх, нөхөр, дүү, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо, 2-р байрны  тоотод оршин суух, урьд  ял шийтгэлгүй, Цэцэн сартуул овогт гийн  //.

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Цэцэн сартуул овогт гийн  //.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 

Б. нь С.эс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 3.500.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, өдөрт 66.000 төгрөгөөр 77 өдөрт хувааж төлөхөөр харилцан тохиролцож зээлж авсан бөгөөд Б. нь биеийн эрүүл мэндийн байдал болон бизнесийн үйл ажиллагаанаас шалтгаалж тохиролцсон хугацаанд зээлсэн мөнгөө эргүүлэн төлж чадахгүйд хүрч дахин зээлийн гэрээг сунгахаар С.тэй холбогдож, 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн орчим өөрийн хүргэн Б.ийн өмчлөлийн улсын дугаартай Приүс-20 загварын тээврийн хэрэгслийг гуйж авч яваад Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 2 дугаар байр буюу яллагдагч С.ийн гэрт түүнтэй уулзахаар очсон. Энэ үед яллагдагч С. нь өөрийн төрсөн дүү С.ын хамт улсын дугаартай Приүс-20 загварын тээврийн хэрэгсэлд суугаад Б.ийг иргэний үнэмлэхээ хуулбарлаад ир гэж хэлсний дагуу Б. тээврийн хэрэгслээс бууж бичиг баримт хуулбарлах газар хайхаар явах хооронд С., С. нар бүлэглэн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, Б.т 10.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

           1.Хохирогч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 06-ны орой 20:00 цагийн үед ажлаасаа тараад эхнэрийн хамт гэртээ ирэхэд эхнэрийн төрсөн эгч Б. байсан бөгөөд надад "автомашиныхаа түлхүүрийг өгөөч, би хүнтэй уулзчихаад ирье" гэж хэлээд надаас улсын дугаартай усан цэнхэр өнгийн Тоёота приүс-20 загварын автомашины түлхүүрийг аваад явсан юм. Тэгээд би найзтайгаа уулзаж байхад 22:40 минутын үед манай эхнэр над руу залгаад "хурдан хүрээд ир,  эгч автомашин алдчихсан юм шиг байна" гэсэн. Тэгээд би эхнэр, эхнэрийн ах  нарын хамт Мөнгөнгүүр эмнэлгийн орчим зогсоод  эгч рүү залгаад 2-р байрны баруун талд уулзалдсан бөгөөд юу болсон талаар асуухад "би мөнгө зээлсэн /С./ гэдэг
хүүхэнтэй    2-р   байрны    зүүн   талд   гражнууд   дунд   уулзахаар   болоод   би
автомашинтайгаа   хүлээж  байхад     цагаан   өнгийн   Приүс-20   загварын
автомашинтай   ирээд  дотор   нь  дүү   нь   сууж   байсан   ба     өөрийнхөө
автомашинаа тэндээ үлдээгээд миний автомашинд дүүгийнхээ хамт суусан юм.
  надад   мөнгө   зээлсэн   гэрээний   хугацаа   дуусаж   байна,   та   иргэний
үнэмлэхээ канондчих гэж хэлээд бид гурав автомашинтай Саппоро
үйлчилгээний төв дээр очиж Саппорогийн зүүн талын зогсоол дээр автомашинаа
асаалттай нь орхиод би канон хайхаар автомашинаас буусан. Энэ үед
дүүгийнхээ хамт автомашинд суугаад үлдсэн. Тэгээд би канон хайгаад олдохгүй
болохоор нь буцаад ирэхэд уг автомашиныг хөдөлгөчихсөн зам руу ороод
зогсчихсон байсан бөгөөд намайг автомашин руу очих гэтэл цаана чинь канон
байгаа гээд жолоочийн суудал дээрээс хаалганы шилээ онгойлгочихсон орилоод
байсан. Тэгээд би Саппоро төвийн баруун талын Тайхар зоогийн газрын хажууд
очоод канон байхгүй болохоор нь буцаад ирэхэд автомашин алга болчихсон
байсан. Тэгээд би ойр орчмоор нь хайгаад олдохгүй болохоор нь 2-р байрны ард
байдаг "Өгөөмөр Алтай" зочид буудлын  зүүн талын  граж дээгүүр өөрийнх нь
автомашин тавьсан газар луу нь харахад өөрийнх нь автомашин байхгүй байсан.
Тэгээд гэрийнх нь гадаа буюу 2-р байрны 4-р орц руу орж, гараад хүлээж байхдаа
гар утас руу нь залгахаар гар утсаа чагнаж байгаад салгаад байсан" гэж надад
хэлсэн.   Тэгээд   бид   нар   102-т   дуудлага   өгөөд   Сонгинохайрхан   дүүрэг   дэх
цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр ирж өргөдөл гаргасан юм. ...Надад нааш цааш
явсан   нийт   хохирол   5.000.000   төгрөг,   автомашин    10.800.000   төгрөг,   нийт
15.800.000 төгрөг. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 11-13, 70, 141 х/,

 

           2.Хохирогч Б.ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2018 оны 03 дугаар сарын 06-ны орой 19 цагийн үед гэртээ ирэхэд манай эхнэр, эгч  хоёр байсан. Тэгсэн хадам эгч  нь Саппоро дээр хүнтэй уулзах гэсэн юм гялс явчихаад ирье гэж хэлээд миний машины түлхүүрийг аваад явсан. Тэгээд 21 цагийн үед манай эхнэр рүү утасдаад тэй уулзсан чинь машин аваад явчихлаа, утас руу нь залгасан чинь утсаа авахгүй байна гэж хэлсэн. Тэгээд , манай эхнэр, бид 3 очсон. Тэгсэн хадам эгч  нь ийн байрны гадаа орцны үүдэн дээр зогсож байсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрт нь очиж бүртгүүлсэн бөгөөд маргааш нь өргөдөл өгсөн. ,  хоёрын хоорондох асуудлаас болоод миний машиныг завшуулсанд гомдолтой байна. Миний зүгээс 13.824.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэхүү хэргийг үнэн зөвөөр түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

      3.Шүүгдэгч С.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Миний хувьд 2018 оны 03 дугаар сарын 06-ны өглөө 09 цаг 15 минутанд өөрийн хүүхдээ хүнсний 4 дэлгүүрийн хажууд байдаг хуучин цирк байсан газар өөрийн цагаан өнгийн дугаартай машинаар циркийн бэлтгэлд хүргэж өгсөн. Тэгээд хүүхдээ хүргэж өгөөд шууд гэр лүүгээ ирээд гэртээ байж байгаад 11 цаг 30 минутанд хүүхдээ өөрийн эзэмшилийн машинаар очиж аваад гэрт нь хүргэж өгсөн. Дараа нь өөрийн бага хүүхдээ сургуульд хүргэж өгөөд Чингэлтэй дүүргийн иргэний шүүх орж хүүхдээ очиж аваад ажил хөөцөлдөөд дараа нь үдээс хойш буюу 16 цагийн  үед хүүхдээ сургуулиас нь аваад гэртээ оруулж өгөөд 17 цагийн үед Дэнжийн мянга орж хүнсний дэлгүүрээс мах шөл зэрэг зүйлийг аваад "Дүнжин гарав" орж байж байгаад хүнтэй уулзах гэсэн хүн байхгүй болохоор буцаж яваад 21 дүгээр хороолол ороод хүнтэй уулзах гэтэл бас байхгүй байсан. Тэгээд 21 дүгээр хорооллоос шууд өөрийн машинтай 120 орж надаас мөнгө зээлсэн Зоригоо гэдэг айлд очсон чинь байхгүй байсан. Тэгээд би 23 цагаас 24 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд би гэрээсээ гараагүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 113-116 х/,

 

       4.Шүүгдэгч С.ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тэй уулзаагүй. Харин тэй холбогдож утсаар ярьсан байгаа.  нь 2017 оны 10 дугаар сард 4.000.000 төгрөг 3 сарын хугацаатай өдөр бүр өгөхөөр тохиролцож надаас мөнгө зээлсэн юм. Тэгсэн надаас зээлсэн мөнгөө надад ерөөсөө өгөөгүй. Харин 1.000.000 төгрөг өгсөн.  нь надруу байнга залгадаг байсан бөгөөд эгчдээ мөнгө зээлээч эгч нь Солонгос улс руу явмаар байна гэж дарамталдаг байсан. Би мөнгөө нэхэхээр эгч нь бие муу байна тийм болохоор мөнгийг чинь өгөх боломжгүй байна гэдэг байсан. Тэгээд эгчдээ мөнгө зээлчих юм бол би чиний мөнгийг өгнө. Эсхүл эгчийгээ Солонгос явуулаад өгөөчээ гэж байнга утасддаг байсан. Би тухайн үед миний мөнгийг банкнаас зээлээд ч болтугай өгөхгүй юу даа гэж ярьдаг байсан. 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр  нь банк бус санхүүгээс мөнгө авах гэж байгаа тэгээд эгч нь мөнгийг  нь өгнө гэж ярьж байсан. Тэгээд би 17 цагийн үед  рүү ярьж нөгөө мөнгө чинь юу болсон талаар асуухад мөнгө бүтэхээ болчихлоо, би чамтай уулзаж байгаад яръя. Чи надад мөнгө зээлчих юм бол эгч нь Солонгос явмаар байна. Тэгээд Солонгост очоод мөнгийг чинь өгье эсхүл чи надад хэрэглээний хэдэн төгрөг зээлчих гэж хэлсэн. Тэгээд би тэр өдөр тэй уулзаж амжаагүй. Уулзаж амжихгүй талаараа т хэлсэн. Тэгсэн орой нь  надруу залгаад чи хүрээд ирээч чамтай юм ярих хэрэгтэй байна гэж хэлсэн...т өөрт нь машин байхгүй учраас би ийн машиныг авах ямар ч шаардлага байхгүй.. Иймд миний хэргийг цагаатгаж өгнө үү...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

5.Шүүгдэгч С.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…миний хувьд сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хэрэг хийгээгүй гэж хэлмээр байна. Би мэдүүлэг өгөхгүй.  ...” гэх мэдүүлэг /1 хх 223-224 х/,

 

6.Шүүгдэгч С.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр эгчтэйгээ ерөөсөө уулзаагүй. Манай ээж миний төрсөн эгч ынд байдаг болохоор гэрээр нь орж гардаг юм. Би  гэдэг эгчийг огт таньдаггүй биш. Өмнө нилээн хэдэн удаа харж байсан.  гэдэг хүн нь автомашины сэлбэг зардаг байсан бөгөөд би очиж машины сэлбэг авдаг байсан. Тэрнээс биш дотно яриа өрнүүлж үзээгүй. Мөн би тэй тухайн өдөр ерөөсөө уулзаагүй ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

7.Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хоёр жилийн өмнө Нарантуул-2 худалдааны төв дээр лангуу түрээслэж байхдаа мөнгө зээлдэг /С./ гэдэг хүнийг таних болсон бөгөөд тэр үеэс хойш 1,5 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлээд хугацаанд   нь зээлээ дуусгаж байсан, ойролцоогоор 6-7 удаа энэ мэтчилэн зээлж байсан юм. Тэгээд хамгийн сүүлд 2017 оны 09-р сарын 30-ны өдөр 3.500.000 төгрөгийг ажлын 77 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй, өдрийн 66.000 төгрөгийг бодож өдөр өдөрт нь өгөхөөр болж гэрээ хийсэн юм. Тэгээд маргаашнаас нь зах 10 хоногийн хугацаатай амарсан бөгөөд миний бие өвдөөд байхаар би 1 сар орчим ажлаа хийгээгүй эмнэлгээр явж байхдаа боломжтой үедээ мөнгийг нь хийж байсан бөгөөд би ажилдаа ороод тэй уулзаж үлдсэн мөнгө дээрээ дахиж гэрээ хийгээд 2018 оны 03 дугаар сар хүртэл гэрээ байгуулсан юм. Тухайн үед наймаа муу байсан болохоор би графикийн дагуу төлж чадалгүй өдөрт орсон орлогоноосоо хамаарч мөнгийг нь өгч байсан бөгөөд 2018 оны 03-р сарын 04-ний өдөр над руу залгаад "уулзъя" гэж хэлээд 03-р сарын 06-ны өглөө би залгаад нөгөө гэрээгээ сунгуулах гэсэн юм гэж хэлэхэд "орой уулзъя" гэж хэлсэн. Тэгээд орой 17:00 цагийн үед над руу залгаад "20:30 минутанд уулзая, та цагтаа ирээрэй" гэж хэлсэн. Тэгээд намайг гэртээ байхад 19:00 цагийн үед манай дүү , хүргэн  нар гаднаас ажлаа тараад ирэхээр нь хүргэн ээс гуйж улсын дугаартай усан цэнхэр өнгийн Приүс-20 загварын автомашиныг нь унаад Саппоро төвийн ард байдаг 2-р байр буюу гийн гэрийн гадаа очоод утас руу нь залгахад цаг 20:26 минут болж байсан. надад "21-р хорооллын үйлчилгээний төв дээр явж байна та хүлээж бай" гэж хэлсэн. Би автомашинаа 2-р байрны зүүн тал буюу граж, 2-р байр хоёрын голд байрлуулаад хүлээж байсан бөгөөд 21:26 цагийн үед над руу залгаад "та хаана байна" гэж асуухаар нь би байгаа газраа хэлсэн. Тэгээд өөрийн цагаан өнгийн Приүс-20 загварын автомашинтай ирэхээр нь би автомашинаас нь гарах гэсэн чинь өөрийнхөө автомашинаасаа дүүгийнхээ хамт бууж ирээд миний сууж байсан автомашинд суусан. Тэгээд уулзаад удаагүй байж байтал гар утсаараа нэг хүнтэй яриад "хүнд юм өгчихөөд ирье" гэж хэлээд автомашинаас буусан юм. Тэгээд автомашиныхаа цонхоор харахад гийн цагаан өнгийн автомашины хажууд нэг залуу зогсож байсан бөгөөд араас нь дүү нь буугаад "түлхүүр энд байгаа" гээд гаргаж өгсөн. Тэгээд өөрийнхөө автомашины багаажийг онгойлгоод нөгөө хүнтэй уулзаж байгаад миний автомашинд орж ирж суугаад "Саппоро төв рүү явья, тэнд канон байгаа, иргэний үнэмлэхээ канондчих" гэж хэлсэн. Тэгээд гийн автомашиныг тэнд нь үлдээгээд би автомашинаа бариад Саппорогийн Миний дэлгүүрийн урд талын зогсоол дээр зогсоод би канон хайхаар автомашинаас буусан. жолоочийн эсрэг талын урд сандал дээр, харин дүү нь ард талын сандал дээр сууж байсан. Тэгээд би Саппоро орчим канон хайж байгаад олдохгүй болохоор нь буцаад ирэхэд автомашины жолоочийн сандал дээр суучихсан, байсан газраас нь хөдөлгөөд төв замын хажуу талд зогсож байсан бөгөөд би автомашин руугаа очих гэхэд хаалганыхаа цонхыг онгойлгоод "та бүүр цаашаагаа яваад үз, цаашаагаа лав яв" гээд гараараа заагаад байсан. Тэгээд би буцаж яваад Их хайрхан зоогийн газрын хажуугаар очиж үзээд олдохгүй болохоор нь эргээд ирэхэд миний автомашин алга болчихсон байсан. Тэгээд би сандраад гийн гар утасны дугаар луу залгахад гар утсаа салгаад байхаар нь би гийн автомашинаа үлдээсэн газар руу нь гүйгээд Өгөөмөр алтай зочид буудлын хажуу талын граж дээгүүр харахад автомашин нь байхгүй байсан. Тэгээд би дахиж хэд хэдэн удаа гар утас руу нь залгахад утсаа авчихаад ярихгүй чагнаж байгаад салгаад байсан бөгөөд миний нэгж дуусчихсан юм. Тэгээд би гар утсандаа нэгж хийгээд дүү рүүгээ залгаж хэлээд 2-р байрны 4-р орц буюу гийн гэрийнх нь гадна хүлээж байх үед манай эрэгтэй дүү, эмэгтэй дүү, хүргэн 3 ирээд цагдаагийн хэлтэс рүү явсан юм. ...гийн дүүг би анх 2017 оны 09-р сарын 30-ны өдөр зээл авах гэж байхдаа харж байсан. 2018 оны 03-р сарын 06-ны өдөр ирэхдээ урт ягаан өнгийн курткатай байсан. 25 орчим насны 160 см орчим өндөртэй, туранхай, нэг хөл нь доголж явдаг хүүхэн байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 14-18, 77-78, 143-145 х/,

 

8.Гэрч Б.ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 03 дугаар саын 06-ны өдрийн 17 цаг 30 минутын үед  надруу залгаад орой уулзах хэвээрээ юу гэж асуусан. Тэгэхээр нь эгч нь орой уулзана хэдэн цагт уулзах талаар асуухад 20 цагийн үед уулзая гэж хэлсэн. Тэгээд манай дүү 19 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн бөгөөд дүүгийнхээ машиныг унаад би 20 цаг өнгөрч байхад ийн 2 дугаар байр граш хоёрынх нь хооронд ороод машинтайгаа зогссон. Дараа нь  рүү залгахад би 21-р хороололд явж байна, та наанаа байж байгаарай гэсэн. Тэгээд би 21 цаг өнгөртөл хүлээгээд байж байтал  Мөнгөн гүүрний урд талын 2 дугаар байрны ард хүрээд ирсэн. Би машинаасаа буугаад очих гэтэл ,  хоёр машинаасаа бууж ирээд  миний жолоочийн хажуу талд суугаад,   нь машины ар талын суудал дээр суусан. Дараа нь би д эгчийнх нь бие өвдөөд ажлаа хийж чадахгүй байна. Тийм болохоор сунгаад өгчих өө гэсэн чинь өө бололгүй яахав. Одоо тэгвэл канон руу явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаашаа явах юм бэ гэж асуухад ойрхон ойрхон гэсэн. Тэгээд тэндээсээ хөдлөөд Саппорогийн мини захын үүдэнд машинтайгаа ороод зогссон. Тэгсэн та явчихаад ир бид хоёр машин дотроо сууж байя гэж хэлсэн. Би номин худалдааны төв хүртэл алхчихаад канон байхгүй болохоор нь буцаад иртэл  миний машины урд талын жолоочийн суудал дээр суучихсан хөдлөж байсан. Тэгэхээр нь би яах гэж байгаа бэ гэхэд ийшээгээ зогсоолд тавих гэж байгаа юм гэснээ намайг цаашаагаа лав яваач ойр хавьд канон байхгүй гэж хэлсэн. Тэгээд би цаашаагаа канон хайж явчихаад буцаж ирсэн чинь машиныг маань унаад явчихсан байсан. Би тухайн үед ийн гар утас руу нь зөндөө залгаж мэссэж бичихэд хариу надад өгөөгүй. Тухайн үед  нь надтай уулзахдаа Мөнгөнгүүрийн грашний хажуу талд машинаа үлдээсэн болохоор нь машин нь байж магадгүй гэж бодоод буцаж гүйж очоод хартал машин нь аль хэдийнээ байхгүй болчихсон байсан. Тэгээд би гэрийнх нь тэнд очиж орцонд нь хүлээж нилээн зогссон. Сүүлдээ даараад байж байтал манай дүү нар ирээд явъя шийдэгдэх байлгүй дээ гэж хэлсэн. Тэгээд бид нар яваад өгсөн. Бид нарыг явсны дараахан ирсэн юм шиг байна лээ ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

9.Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03-р сарын 06-ны өдөр намайг гэртээ байхад 17 цагийн үед манай эгч ийн гар утас нь дуугараад байсан. Тэгээд аваад ярихад " эгчээ орой 08 цаг 30 минутандаа уулзана шүү, цагаа бариарай" гээд эмэгтэй хүн яриад тасалсан, эгч надад хэлэхдээ "миний мөнгө зээлсэн С. ярьж байна" гэж хэлсэн. Тэгээд гэртээ байж байхад 20 цаг 30 минутын орчим манай эгч  улсын дугаартай Тоёота Приүс-20 загварын тээврийн хэрэгслийг аваад явсан. Тэгээд 21 цаг 50 минутын орчим манай эгч " машин аваад явчихлаа" гээд мессеж бичсэн. Тэгэхээр нь би ийн  гэсэн дугаар луу залгахад утсаа авахгүй байж байснаа нэг авахаар нь "Чимэгээ эгчтэй ярья, гэхэд тийм хүн байхгүй" гээд тасалсан ба дахиж утсаа аваагүй. Тэгээд би  эгчтэй утсаар ярихад "Мөнгөн гүүр эмнэлгийн орчим байна" гэхээр нь манай нөхөр бид хоёр очиж аваад цагдаагийн байгууллагад хандсан. ...” гэх мэдүүлэг /хх 23-24 х/,

 

10.Гэрч Э.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хувьд эхнэрийн талаар мэдүүлэг өгөхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 118 х/,

 

11.Гэрч М.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би хэрэг бүртгэлтийн 180801276 дугаар хэргийг мөрдөн байцаах тасагт шилжүүлчихээд флаш дээрх камерийн бичлэгийг СД дээр буулгаад өгөх гэж байсан юм. Тэгээд ээлжийн амралтаа 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл эдэлж байгаад ажил орж камерийн бичлэгтэй флаш дискийг мөрдөн байцаах тасагт шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 119 х/,

 

12.Гэрч С.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би энэ хүнийг таньдаг энэ хүн бол маш хэцүү хүн байгаа яагаад гэвэл би урд өмнө буюу 2016 онд байх өдөр сарыг санахгүй 3.300.000 төгрөг сарын 10 хувийн хүүтэй зээлж аваад сар болгон мөнгийг нь өгдөг байсан юм. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр С. ахаа хоёулаа уулзъя гэхээр нь за тэгье юу болсон юм бол гээд дэнжийн байдаг цагаан байрын хажууд очсон чинь С. өөрийн нөхөр ий хамт ирээд та машинаа манай хүнд өгчих манай нөхөр жолооч миний машинтай яваад банк бус дээр чинь очиж уулзаад ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинаас буугаад тулхүүрээ ий нөхөрт өгөөд ий машинд суугаад банк бус дээр уулзаад гарч ирээд за та явчих би ажилтай байна гээд намайг машинаас буулгаад зам дээр орхиод явах гэхэд машинаа авмаар байна гэтэл ярина гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд юу болоод яагаад байгаа юм бол гэж бодоод хэсэг хугацааны дараа машинаа авмаар байна гэхэд орой ярина аа та байж бай гээд утсаа таслаад тэр  цагаас хойш машиныг минь нуугаад 2 сар гаран машин өгөхгүй энэ асуудал шүүх  цагдаагийн байгууллагаар хүртэл шалгагдсан байгаа ер нь бол өөрийн нөхрөө урдаа барьдаг, нөхрөөсөө заавар зөвлөгөө авдаг хүн байна лээ. Энэ хүн миний машиныг сар гаран дарж нуугаад эцэс сүүлд нь цагдаа шүүх дээр тулсан ч шууд банк бус санхүүгийн байгууллагад өгсөн тэгж байгаад машинаа авсан. ...” гэх мэдүүлэг /хх 140 х/,

13.Б.ийн гар утаснаас мессэж бичсэн баримтууд “ ... чи намайг ойлго доо, ... эгч нь хөлдөж үхлээ, ... гуйж байна утасаа авал даа, ... чи хаана байгаа юм бэ би хөлдөж үхлээ, ... чи яаж байгаа юм бэ хүргэний м ..., би яах ёстой юм бэ надтай ярьчих, ... миний дүү утасаа ав л даа хүргэн ...”  /1 хх 52-55 х/

14.Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 хх 25-26 х/

14.Гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 27-28, 148, 153-154, 201-202 х/

15.Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “8991УНР улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл 5,800,000 төгрөгийн үнэлгээтэй” /1 хх 157 х/

16.Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “4223 УБЧ улсын дугаартай 2007 онд үйлдвэрлэгдсэн тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл 10,800,000 төгрөгийн үнэлгээтэй” /1 хх 30 х/,

17.Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 57-58, 138-139 х/,

18.С.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 73, 168 х/

19.С.ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 94, 167 х/

20.С.ийн оршин суугаа хаягийн тодорхойололт /1 хх 120 х/

21.С.ийн өмчлөлд байгаа тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, лавлагаа /1 хх 121, 162 х/

22.С.ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх 176 х/

23.С.ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 177 х/

24.С.ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 хх 178 х/

25.Хохирогч Б.ийн автомашинаа алдсанаас хойшхи хугацаанд хэрэглэсэн шатахууны зардлын баримтууд /2 хх 12-13 х/

26.С.ийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /2 хх 16-19 х/

27.С.ын хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /2 хх 21 х/

28.С.ийн автомашиныг битүүмжилсэн тогтоол /1 хх 149-153 х/

29.Үүрэн холбооны оператороос утасны дугаар эзэмшигчийг болон дуудлагын бүртгэлийн лавлагааг авах тухай прокурорын зөвшөөрөл, утасны дуудлагын бүртгэлүүд /1 хх 42-50 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтууд /камерийн бичлэгүүд, үзлэг хийсэн тэмдэглэлүүдээс бусад/-ыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Шүүгдэгч С.ийн өмгөөлөгч Л.Золзаяа: 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 285 дугаартай яллах дүгнэлтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдалд юуг заадаг вэ гэхээр хохирогч , ,  нарын мэдүүлэг, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны сууц өмчлөгчдийн холбооны хяналтын камер, утсаар ярьсан дугаарын лавлагаа, Саппорогийн солонгос хоолны газрын хяналтын камер зэрэг нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн талаар нотлож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг. Гэтэл хохирогч , гэрч  нарын мэдүүлэг нь тухайн тээврийн хэрэгслийг алга болсныг заадаг болохоос бус ,  гэдэг хоёр хүн авсан талаар эх сурвалжийг заахдаа ийн мэдүүлэгээр эх сурвалжаа шууд заадаг. Гэтэл ийн мэдүүлэг нь бусад нотолбол зохих нотлох баримтаар яаж нотлогддог вэ гэхээр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны сууц өмчлөгчдийн холбооны хяналтын камерын бичлэг болон утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус нотлогдож байна гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Гэтэл өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны сууц өмчлөгчдийн холбооны хяналтын камерын бичлэгийг бид нар судалсан. Тухайн цаг хугацаанд энэ талаар явж байсан талаар нотлож байна. Гэхдээ тухайн цаг хугацаанд эдгээр хүмүүс нь хоорондоо утсаар ярьсан болохоос биш уулзаж тухайн тээврийн хэрэгслийг авсан нь бүрэн дүүрэн тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Мөн Солонгос хоолны газрын камерын бичлэгийг үзсэн. Бичлэгээс харахад улсын дугаартай цэнхэр өнгийн автомашин өөрөө биш байна. Гэрч ээр мөн гэсэн талаар хавтас хэрэгт хэргийн газарт таньж олуулах ажиллагаа хийгдээгүй байна. Хавтас хэрэгт авагдсан дүрс дуу бичлэг хийсэн нотлох баримт дээр юу гэдэг вэ гэхээр ийн автомашиныг  унаж явсан гэдгийг тодорхой нэр заан тухайн тээврийн хэрэгслийг дүрслэх бус тодорхойлолтыг хийж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор, яллах цагаатгах талын бүх нотлох баримтуудыг эргэлзээгүйгээр нотлоно гэдэг хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Прокурор түрүүнд хэлэхдээ шүүгдэгч ийн мэдүүлгийг зөрүүтэй талаар хэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч яллагдагч өөрийн гэм буруугаа нотлох, прокурор, мөрдөгч, шүүх нь мөн гэм бурууг нь нотлох үүргийг хүлээлгэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Ийм учраас бодит нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан сэдэлт, мөн хуулиар зүйлчилж ирүүлсэн зүйл анги нь тухайн эд зүйлийг илээр авахыг шаарддаг. Гэрч ийн мэдүүлэгт “Их хайрхан” зоогийн газраас намайг буцаж ирэх үед тухайн тээврийн хэрэгсэл нь алга болсон талаар мэдүүлэг өгдөг. Гэтэл энэ нь дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй байна гэж үзэж байна. Иймд цагаатгаж өгнө үү? гэв.

Шүүгдэгч С.ын өмгөөлөгч А.Отгонжаргал: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтийн гол үндэслэл болсон нотлох баримтууд нь яллах дүгнэлтийн 3 дахь хэсэгт заасан байна. Үүнд: хохирогч ийн мэдүүлэг, гэрч  нарын мэдүүлэг нь эгч т тухайн тээврийн хэрэгслийг өгч явуулсан гэдгийг нотлож байдаг. Гэрч ийн мэдүүлэгт намайг “Их хайрхан” зоогийн газраас гарч ирэх үед тухайн тээврийн хэрэгсэл алга болсон байсан гэсэн мэдүүлэг нь ,  хоёрыг унаж явсан гэдгийг нотлох баримт биш юм. Мөн утасны лавлагаа нь тухайн өдөр уулзсан гэсэн нотлох баримт биш зөвхөн утсаар холбогдож ярьсан талаарх нотлох баримт байдаг. Сая шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нь хэлсэн.  бид хоёр уулзаагүй. Зөвхөн утсаар ярьсан гэсэн мэдүүлэг өгсөн. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-ний хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлд заасан эд мөрийн баримтын шаардлагыг хангахгүй эд мөрийн баримт байна. Тухайн бичлэгийг харахад хэн гэдэг нь харагдахгүй, энгийн нүдээр харах боломжгүй бичлэгнээс энэ шүүгдэгч ,  нар нь байна гэж таньж судалсан нь хэргийг хэтэрхий нэг талыг барьж шалгасан гэж харагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдэгдсэн талаар өнөөдөр тогтоогоогүй байна. Гэрч  нь мэдүүлэг өгөхдөө ,  хоёр миний машиныг аваад явсан гэсэн мэдүүлэг өгдөг боловч авч явсан талаар харсан зүйл огт байдаггүй. Мэдүүлэг өгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болдоггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамаарал бүхий бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу цагаатгах тогтоол гаргаж цагаатгаж өгнө үү? гэх саналуудын талаарх шүүхийн дүгнэлт: 

 

Улсын яллагчаас яллах талын нотлох баримтаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан камерийн бичлэгүүдийг хэрэгт цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж прокурорын зөвшөөрөлгүй хураан авсан, мөрдөгч тогтоол /1 хх 138 х/ гаргаж хэрэгт хавсаргасан нь мөн хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1-д заасан журамд нийцэхгүй, уг камерийн бичлэгт үзлэг хйисэн тэмдэглэлүүд хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтанд үндэслэж гарсан тул мөн нотлох баримтаар тооцохгүй байх өмгөөлөгч нарын дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар камерийн бичлэгүүд, үзлэг хийсэн тэмдэглэлүүдийг шүүх нотлох баримтаар тооцоогүй.

 

Харин хэрэг гарсан өдөр буюу 2018 оны 03 сарын 06-ны өдрийн 21 цагийн орчимд Б. нь шүүгдэгч С.тэй уулзахаар товлосон байсан, уулзсан, түүнтэй хамт С. ирсэн, ямар хувцастай явсан, автомашин алга болсон зэрэг нь:

- гэрч Б.ийн “...2018 оны 03-р сарын 06-ны өдөр намайг гэртээ байхад 17 цагийн үед манай эгч ийн гар утас нь дуугараад байсан. Тэгээд аваад ярихад " эгчээ орой 08 цаг 30 минутандаа уулзана шүү, цагаа бариарай" гээд эмэгтэй хүн яриад тасалсан, эгч надад хэлэхдээ "миний мөнгө зээлсэн С. ярьж байна" гэж хэлсэн. Тэгээд гэртээ байж байхад 20 цаг 30 минутын орчим манай эгч  улсын дугаартай Тоёота Приүс-20 загварын тээврийн хэрэгслийг аваад явсан. Тэгээд 21 цаг 50 минутын орчим манай эгч " машин аваад явчихлаа" гээд мессеж бичсэн. Тэгэхээр нь би ийн  гэсэн дугаар луу залгахад утсаа авахгүй байж байснаа нэг авахаар нь "Чимэгээ эгчтэй ярья, гэхэд тийм хүн байхгүй" гээд тасалсан ба дахиж утсаа аваагүй. ...” гэх мэдүүлэг /хх 23-24 х/,

- гэрч Б.ийн “... // жолоочийн эсрэг урд талын сандал дээр, харин дүү нь ар талын сандал дээр сууж байсан. ... канон олдохгүй болохоор нь эргээд ирэхэд миний автомашин алга болчихсон байсан. ... би гар утсандаа нэгж хийгээд дүү рүүгээ залгаж хэлээд 2-р байрны 4-р орц буюу гийн гэрийнх нь гадна хүлээж байх үед манай эрэгтэй дүү, эмэгтэй дүү, хүргэн 3 ирээд цагдаагийн хэлтэс рүү явсан юм. ... дүү // нь 2018 оны 03-р сарын 06-ны өдөр ирэхдээ урт ягаан өнгийн куртиктэй байсан. 25 орчим насны 160 см орчим өндөртэй, туранхай, нэг хөл нь доголж явдаг хүүхэн байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 14-18, 77-78, 143-145 х/,

- С.ийн  дугаарт гэмт хэрэг гарсан гэх өдөр, цагуудад холбогдсон орсон, гарсан дуудлагын жагсаалт зэргээр нотлогдож байгаа.

 

Б., Б., Б. нарын мэдүүлэг машин авч явсныг шууд нотлох баримт биш гэж өмгөөлөгч нар мэтгэлцдэг боловч гэрч Б. автомашин асаалттай, дотор нь шүүгдэгч нар суугаад үлдсэн талаар тодорхой мэдүүлдэг, уг автомашин алга болсон даруйд энэ талаар хохирогч Б., гэрч Б. нарт хэлсэн, мөн  хэрэг болохоос өмнө Б.ийн утсаар залгаад " эгчээ орой 08 цаг 30 минутандаа уулзана шүү, цагаа барина шүү” гэж ярисан нь Б.ийн мэдүүлгээр, мөн автомашин алдагдсан болон түүнээс өмнө, хойших цаг хугацаанд шүүгдэгч С.тэй утсаар холбогдсон, мессэж бичсэн цаг хугацаа, утасны биллүүд нь хоорондоо таарч тохирч байдаг тул гэрчийн мэдүүлгийн эх сурвалж нотлогдож байгаа.

Үүнийг тодруулахын тулд утасны биллийг нь авсан бөгөөд утасны биллээр ийн  рүү залгасан дуудлагууд, тухайн өдрийн 19 цагийн үед шүүгдэгч эс гэрч  рүү залгаж 36 секунт ярисан, дахиад   нь буцаад  рүү 20 цаг 20 минутын үед залгасан зэрэг нь тогтоогдсон.

 

Шүүгдэгч С., С. нар “Б.тэй огт уулзаагүй” гэх мэдүүлгийг өгдөг боловч С.эс тэр өдөр хаана, хэнтэй байсан талаар тодруулахад “ ...Дэнжийн мянга орж хүнсний зүйл цуглуулсан, Дүнжингарав орсон хүүхдийн хувцас солиулсан, 21 орж 120 орох замдаа гэрээсээ данс тооцооны Зоригоотой холбоотой мөнгөний бичиг баримт авсан байгаа 120 орж Зоригоотой уулзах гэсэн боловч байгаагүй, ... Зоригоогийн хаягийг зааж өгч чадахгүй” гэх байдлаар мэдүүлдэг боловч дээрх мэдүүлгийн эх сурвалжууд тодорхойгүй тул шүүхээс яллах талын нотлох баримтаар тооцсон баримтууд нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, эргэлзээтэй гэхээр үйл баримтууд тогтоогдоогүй тул өмгөөлөгчдийн шүүгдэгч нарыг цагаатгуулахаар гаргасан саналуудыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.

 

Б. нь зээлийн гэрээгээ сунгуулахаар С.тэй утсаар холбогдож 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн орчим Б.ийн өмчлөлийн улсын дугаартай Приүс-20 загварын тээврийн хэрэгслийг гуйж авч унаад Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 2 дугаар байрны орчимд С.тэй уулзахаар ирэх үед С., С. нар түүний унаж ирсэн тээврийн хэрэгсэлд хамт сууж яваад Саппоро” дэлгүүрийн гадаа зогсоол дээр очоод Б. машинаа асаалттай нь орхиод иргэний үнэмлэхээ канондуулахаар явсан хойгуур автомашиныг нь хууль бусаар авч, Б.т 10,800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

           - Хохирогч Б.ийн “... Б. надад хэлэхдээ // цагаан өнгийн Приүс-20 загварын автомашинтай ирээд дотор нь дүү нь сууж байсан, өөрийнхөө автомашинаа тэндээ үлдээгээд миний автомашинд дүү //-гийнхээ хамт суусан юм. надад мөнгө зээлсэн гэрээний хугацаа дуусаж байна, та иргэний үнэмлэхээ канондчих гэж хэлээд бид гурав автомашинтай Саппоро үйлчилгээний төв дээр очиж Саппорогийн зүүн талын зогсоол дээр очоод автомашинаа асаалттай нь орхиод би канон хайхаар автомашинаас буусан. Энэ үед дүүгийнхээ хамт автомашинд суугаад үлдсэн. Тэгээд би канон хайгаад олдохгүй болохоор нь буцаад ирэхэд уг автомашиныг хөдөлгөчихсөн зам руу ороод зогсчихсон байсан бөгөөд намайг автомашин руу очих гэтэл цаана чинь канон байгаа гээд жолоочийн суудал дээрээс хаалганы шилээ онгойлгочихсон орилоод байсан. Тэгээд би Саппоро төвийн баруун талын Тайхар зоогийн газрын хажууд очоод канон байхгүй болохоор нь буцаад ирэхэд автомашин алга болчихсон байсан. Тэгээд би ойр орчмоор нь хайгаад олдохгүй болохоор нь 2-р байрны ард байдаг "Өгөөмөр Алтай" зочид буудлын  зүүн талын  граж дээгүүр өөрийнх нь автомашин тавьсан газар луу нь харахад өөрийнх нь автомашин байхгүй байсан. Тэгээд гэрийнх нь гадаа буюу 2-р байрны 4-р орц руу орж, гараад хүлээж байхдаа гар утас руу нь залгахаар гар утсаа чагнаж байгаад салгаад байсан" гэж надад хэлсэн.   Тэгээд   бид   нар   102-т   дуудлага   өгөөд   Сонгинохайрхан   дүүрэг   дэх
цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр ирж өргөдөл гаргасан юм. ...” гэсэн мэдүүлэг /1 хх 11-13, 70, 141 х/,

- Гэрч Б.ийн “... ирээд миний сууж байсан автомашинд суусан. Тэгээд уулзаад удаагүй байж байтал буюу  гар утсаараа нэг хүнтэй яриад "хүнд юм өгчихөөд ирье" гэж хэлээд автомашинаас буусан юм. Тэгээд автомашиныхаа цонхоор харахад гийн цагаан өнгийн автомашины хажууд нэг залуу зогсож байсан бөгөөд араас нь дүү нь буугаад "түлхүүр энд байгаа" гээд гаргаж өгсөн. Тэгээд өөрийнхөө автомашины багаажийг онгойлгоод нөгөө хүнтэй уулзаж байгаад миний автомашинд орж ирж суугаад "Саппоро төв рүү явья, тэнд канон байгаа, иргэний үнэмлэхээ канондчих" гэж хэлсэн. Тэгээд гийн автомашиныг тэнд нь үлдээгээд би автомашинаа бариад Саппорогийн Миний дэлгүүрийн урд талын зогсоол дээр зогсоод би канон хайхаар автомашинаас буусан. жолоочийн эсрэг урд талын сандал дээр, харин дүү нь ар талын сандал дээр сууж байсан. Тэгээд би Саппоро орчим канон хайж байгаад олдохгүй болохоор нь буцаад ирэхэд автомашины жолоочийн сандал дээр суучихсан, байсан газраас нь хөдөлгөөд төв замын хажуу талд зогсож байсан бөгөөд би автомашин руугаа очих гэхэд хаалганыхаа цонхыг онгойлгоод "та бүүр цаашаагаа яваад үз, цаашаагаа лав яв" гээд гараараа заагаад байсан. Тэгээд би буцаж яваад Их хайрхан зоогийн газрын хажуугаар очиж үзээд олдохгүй болохоор нь эргээд ирэхэд миний автомашин алга болчихсон байсан. Тэгээд би сандраад гийн гар утасны дугаар луу залгахад гар утсаа салгаад байхаар нь би гийн автомашинаа үлдээсэн газар руу нь гүйгээд Өгөөмөр алтай зочид буудлын хажуу талын граж дээгүүр харахад автомашин нь байхгүй байсан. Тэгээд би дахиж хэд хэдэн удаа гар утас руу нь залгахад утсаа авчихаад ярихгүй чагнаж байгаад салгаад байсан бөгөөд миний нэгж дуусчихсан юм. Тэгээд би гар утсандаа нэгж хийгээд дүү рүүгээ залгаж хэлээд 2-р байрны 4-р орц буюу гийн гэрийнх нь гадна хүлээж байх үед манай эрэгтэй дүү, эмэгтэй дүү, хүргэн 3 ирээд цагдаагийн хэлтэс рүү явсан юм. ... дүү нь 2018 оны 03-р сарын 06-ны өдөр ирэхдээ урт ягаан өнгийн куртиктэй байсан. 25 орчим насны 160 см орчим өндөртэй, туранхай, нэг хөл нь доголж явдаг хүүхэн байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 14-18, 77-78, 143-145 х/,

- Гэрч Б.ийн “...Тэгээд 21 цаг 50 минутын орчим манай эгч " машин аваад явчихлаа" гээд мессеж бичсэн. Тэгэхээр нь би ийн  гэсэн дугаар луу залгахад утсаа авахгүй байж байснаа нэг авахаар нь "Чимэгээ эгчтэй ярья, гэхэд тийм хүн байхгүй" гээд тасалсан ба дахиж утсаа аваагүй. Тэгээд би  эгчтэй утсаар ярихад "Мөнгөн гүүр эмнэлгийн орчим байна" гэхээр нь манай нөхөр бид хоёр очиж аваад цагдаагийн байгууллагад хандсан. ...” гэх мэдүүлэг /хх 23-24 х/,

- Б.ийн гар утаснаас мессэж бичсэн баримтууд “ ... чи намайг ойлго доо, ... эгч нь хөлдөж үхлээ, ... гуйж байна утасаа авал даа, ... чи хаана байгаа юм бэ би хөлдөж үхлээ, ... чи яаж байгаа юм бэ хүргэний м ..., би яах ёстой юм бэ надтай ярьчих, ... миний дүү утасаа ав л даа хүргэн ...”  /1 хх 52-55 х/

- Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “4223 УБЧ улсын дугаартай 2007 онд үйлдвэрлэгдсэн тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл 10,800,000 төгрөгийн үнэлгээтэй” /1 хх 30 х/,

- С.ийн  дугаарт гэмт хэрэг гарсан гэх өдөр, цагуудад холбогдсон орсон, гарсан дуудлагын жагсаалт /1 хх 42-50 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Прокуророос С., С. нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай, хэргийн үйл баримтуудтай тохироогүй.

 

Дээрэмдэх /17.2-1/ гэмт хэрэг нь илээр, Залилах гэмт хэрэг нь хохирогч хуурах болон бусад аргад нь итгэн өөрийн сайн дураар гэмт этгээдэд хөрөнгөө шилжүүлсэн өгсөн, Завших гэмт хэрэг нь хохирогч өөрийн сайн дураар өмч хөрөнгөө итгэмжлэн харицуулсан байх гол шинжүүдээрээ хоорондоо ялгаатай бөгөөд С., С. нарын автомашин авч явсан үйлдэл дээрх гэмт хэргүүдийн шинжтэй тохирохгүй харин хохирогчийн автомашиныг эзэмшиж явсан хүнийг бичиг баримтаа канондохоор явсан хойгуур хууль бусаар авч явсан нь нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан байх хулгайн гэмт хэргийн шинжүүдтэй тохирч байгаа.

 

Гэрч Б.ийн мэдүүлгээр уг автомашиныг “Саппорогийн буудал дээр асаалттай, машин дотор С., С. нарыг сууж байхад орхиод гарсан”, тэдгээр хүмүүст автомашинаа итгэмжлэн хариуцуулсан, сайн дураар шилжүүлж өгсөн гэх үйл баримтууд тогтоогдоогүйн зэрэгцээ Дээрэмдэх гэмт хэргийн илээр үйлдэгдсэн байх гол шинж хангагдаагүй, өөрөөр хэлбэл Б.ийг иргэний үнэмлэхээ канондуулахаар явсан хойгуур нь нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн үйл баримтууд нэг, дээрэмдэх гэмт хэрэг нь 0,6-5 жил зорчих эрхийг хязгаарлах, 0,6-5 жил хүртэл хорих ялын санкцтай бол хулгайн гэмт хэрэгт дээрх ялуудаас гадна нийтэд тустай ажил хийлгэх ялын буюу хорихоос өөр хөнгөн ялын санкцтай зэргээрээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа тул шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлөх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт /хэргийн үйл баримтууд нэг, эрх зүйн байдал нь дээрдэж  байгаа/ нийцэж байна гэж үзсэн.

           

Шүүгдэгч С., С. нар Б.ийг иргэний үнэмлэхээ канондуулахаар явсан хойгуур нь буюу нууцаар, ямар нэгэн хүч хэрэглэлгүйгээр, эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч, 10,800,000 төгрөгийн хохирол учруулсан.

 

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Хууль тогтоогчийн тайлбараар “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. ...” гэж заасан.

              “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс бага хэмжээг.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3.гэж заасан бөгөөд С., С. нарын бусдад учруулсан хохирол 10,800,000 төгрөг байгаа тул шүүгдэгч нарын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжүүдийг хангаж байгаа.

 

Шүүгдэгч С., С. нар өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, уг хохиролд зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон.

Хохирлын талаар:

Хулгайд алдагдсан автомашины өмчлөгч Б. болох нь автотээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “4223 УБЧ улсын дугаартай 2007 онд үйлдвэрлэгдсэн тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл 10,800,000 төгрөгийн үнэлгээтэй” /1 хх 30 х/ болох нь тогтоогдсон, хохирогч Б. автомашинаа хулгайд алдсанаас хойш нийт 3,024,466 төгрөгийн шатахуун бусдын автомашинд хийж хэрэглэсэн болох нь уг зардлын баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд дээрх зардал нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул дээрх шууд болон шууд бус хохирлын нийт 13,824,466 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид олгох, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч С.ий өмчлөлийн 8991УНР улсын дугаартай тоёота приус 20 маркийн 5,800,000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд нийцэж байгаа болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч: С., С. нарт тус бүрт нь 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан.

 

Шүүгдэгч С.ийн өмгөөлөгч: С. нь бага насны хүүхэдтэй, нөхөр нь гадаадад байдаг тул хорих ял оноож, хойшлуулж өгнө үү? гэх саналыг гаргасан.

 

Шүүгдэгч С.ын өмгөөлөгч: С. нь жирэмсэн байгааг харгалзан хорих ял оногдуулж, хойшлуулж өгнө үү? гэх саналыг гаргасан.

 

           Шүүгдэгч С., С. нарын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд бүлэглэн үйлдсэн, гэмт хэргийн хор уршиг арилаагүй, шүүгдэгч нар хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, шүүгдэгч С. жирэмсэн, шүүгдэгч нар бага насны хүүхдүүдтэй зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд С.д 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, С.ын хувьд жирэмсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй, мөн зорчих эрхийг хязгаарлах ял хэрэгжиж эхлээгүй тул түүнд 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, шүүгдэгч жирэмсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах хуульд заасан нөхцөлд хамаарч байгаа тул түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах хууль зүйн үндэслэлтэй.

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурьдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос С., С. нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

         2.Цэцэн сартуул овогт гийн , Цэцэн сартуул овогт гийн  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

       

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.ийг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, С.ыг 01 жилийн хугацагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар С.ын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

         5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан С.д мэдэгдсүгэй.

 

         6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.ад 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулж, хохирлоо төлж барагдуулахыг түүнд үүрэг болгосугай.

 

         7.Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.эс 6,912,233 төгрөг, С.аас 6,912,233 төгрөг тус тус гаргуулж Баянгол дүүргийн 20 дугаар хороо 10-28 тоотод оршин суух НЙ86032112 регистрийн дугаартай Б.т олгосугай.

 

         8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

         9.С., С. нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

         10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн С.ий өмчлөлийн 8991УНР улсын дугаартай, NHW207849925 аралын дугаартай, тоёота приус маркийн, 5,800,000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, уг автомашиныг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

         11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

         12.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С., С. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДАШДОНДОВ