Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 395

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын яллагч А.Мөнхзул,

Шүүгдэгч Б., түүний өмгөөлөгч Ц.Амар /ҮД:2563/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ын т холбогдох 1808013760285 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1971 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогтооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өвчний улмаас группт байдаг, ам бүл 6, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ын  //.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга.

Б. нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ё.ыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 40.000 төгрөгийг бэлнээр, 08 дугаар сарын 20-ны өдөр 200.000 төгрөгийг бэлнээр, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкны  тоот дансаар дамжуулан, нийт 3 удаагийн үйлдлээр 390.000 төгрөгийг хууль бусаар залилж авсан гэмт гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

  1. Хохирогч Ё.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 06 дугаар сарын сүүлээр  манайд ирээд той нэг шил архи уугаад явсан байсан. Тухайн үед  нь  манай эхнэр эмнэлэгт таньдаг хүнтэй чамайг группэд оруулж чадна, группэд оруулж өгнө гэж хэлсэн гэж  надад хэлсэн. Түүнээс хойш хэд хоногийн дараа 2017 оны 06 дугаар сарын 25-ны орчим  нь эхнэр ийн хамт ирсэн. Тэгээд  би 3-р эмнэлэгт таньдаг хүнтэй, манай эгч ажилладаг юм, ыг группэд оруулж өгч чадна,  тай зүс адилхан юм чинь гийн төрсөн ах нь гэж хэлээд оруулчихна та нар эхний ээлжинд бичиг баримтаа л өгчихөд болно бичүүлээд л болчихно гэж ярьсан. Тэгээд эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр 2-ыг аваад явсан. Түүнээс хойш 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр  нь манай гэрт мөн эхнэр ийн хамт машинтай ирээд ажлыг чинь хөөцөлдөх гэж байна, мөнгө төгрөг хэрэг болох нь эхний ээлжинд 50.000 төгрөг хэрэг болох нь байна гээд ирсэн. Тэгэхээр нь бид хоёр АТМ ороод 45.000 төгрөг аваад 40.000 төгрөгийг нь өгсөн. Түүнээс хойш нэг хэсэг юу ч ярихгүй байж байгаад сар гарангийн дараа буюу 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр  над руу залгаад 350.000 төгрөг хэрэг болох нь байна, мөнгөө бүтээчих юм бол гээд байна гэхээр нь би эхний ээлжинд 200.000 төгрөг өгье, дараа нь 150.000 төгрөг өгье гэхэд тэг тэг гэхээр нь би нүүрс зардаг эгчээс 200.000 төгрөг зээлж аваад тэй холбогдоод 200.000 төгрөг оллоо гэхэд Баянхошууны тойргийн Төрийн банкны үүдэнд яваад ир, би ирчихсэн байна гэхээр нь би очиход  ганцаараа явж байсан. Тэгээд надаас авч байгаа мөнгөө нөгөө эмчийнхээ гэрт аваачиж өгнө гэж яриад 200.000 төгрөгөө аваад явсан. Түүнээс хойш сураггүй сар гаран болохоор нь би ийн утас руу залгаад юу болж байна, олон хонолоо, би үлдсэн 150.000 төгрөгрөө олсон шүү гэхэд  өө тийм үү мөнгөө Базаррагчаагийн данс ру хийчих, баримт бичиг нь бүтэхгүй жаахан удаад байна хө гэхээр нь би ямар сонин юм бэ өчнөөн хонолоо шүү гэхэд одоо удахгүй бүтчих байх, мөнгөө хурдан шилжүүлчих гэсэн. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Базаррагчаагийн данс руу 150.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд сүүлдээ утсаа ч авахгүй болсон. ...” гэх мэдүүлэг /хх 23-24 х/,

 

           2.Шүүгдэгч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Анх  надад  группт орох гэсэн юм гэнээ туслаад өгөх боломж байна уу, ядарсан амьтанд тусалчих юмсан гэж хэлэхээр нь би ч гэсэн туслаад өгөх санаатай туслаад группт оруулаад өгье гэж бодсон юм. Ингээд  бид хоёрыг очиход ,  нар нь бид хоёр групппт орох гэсэн чинь хоёр удаа хасагдчихлаа гэж хэлж байсан, группт оруулаад өгч чадах уу гэж хэлэхээр нь би өмнө нь Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт ажиллаж байсан учир таньдаг эмч нар байгаа байх гэж бодоод оруулаад өгье гэж хэлсэн. Тэгээд дараа нь 2017 оны 07 дугаар сарын эхээр д би "ыг группт оруулах ажлыг хөөцөлдөөд өгье гээд очиж мөнгө авах хэрэгтэй байна" гэж хэлээд бид хоёр цуг ын гэрт очоод группийн ажлыг чинь хөөцөлдөх гэсэн юм гэж хэлээд аас анх 40.000 төгрөг авсан. Тэгээд д би энэ мөнгийг дэвтэрнүүдийнх нь хамт  эгчид өгөөд хүнээр яриулаадхъя гэж хэлээд 3-р эмнэлэг рүү явж очсон, би ганцаараа эмнэлэг рүү ороод  гадаа үлдсэн юм. Тэгээд би гарч ирээд д хэлэхдээ "эгчид мөнгө, бичиг баримтыг нь өгчихлөө" гэж хэлсэн. Тухайн үед намайг ороход  эгч байгаагүй учир би мөнгө, бичиг баримтыг нь өгч чадаагүй боловч тэгээд хэлчихсэн юм. Гэхдээ би хүн группт оруулж өгөх талаар  эгчид огт хэлж байгаагүй тэр өдөр шууд зориод очсон, очиход байгаагүй учир мөнгийг нь өөрөө үрээд дуусгачихсан. Тэр өдрөөс хойш удаагүй байхад  архи уугаад агсам согтуу тавиад байхаар нь цагдаа дуудаад өгчихсөн чинь эгч нь Архангайгаас дуудаад  Архангай аймаг руу явчихсан байсан, тэгээд бид хоёр салсан юм. Тэгээд би эмнэлэгээр явж таньдаг хүн байгаа эсэхийг хайсан боловч зарим нэг нь тэтгэвэрт гарчихсан, зарим нэг нь байхгүй байсан, таних хүнгүй болсон байсан учир группт оруулах нь худлаа болсон.

Тэгээд байж байтал 2017 оны 8 дугаар сарын орчимд надад мөнгөний хэрэг гараад би луу мөнгө хэрэгтэй байна гэж яриад тай Баянхошууны төрийн банкны тэнд очиж 200.000 төгрөг бэлнээр авсан. Түүний дараахан нь 2017 оны 10 дугаар сард  надруу залгаад 150.000 төгрөг олчихлоо нөгөө ажил юу болж байна гэхээр нь би "мөнгөө надруу шилжүүлчих, группт оруулах ажил арай бүтээгүй байна" гэж хэлээд гийн нэр дээр байдаг надад байсан картны дугаарыг өгөөд тэр дансаар 150.000 төгрөг авсан. Ингээд түүнээс хойш ямар нэгэн мөнгө аваагүй. Би өөрийн бурууг ойлгож мэдсэн, т нийтдээ 390.000 төгрөгийг төлж барагдуулсан. ...” гэх мэдүүлэг /хх 190-191 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           3.Гэрч Д.ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 06 дугаар сарын 10-ны орчим  нь манай гэрт надтай уулзахаар ирсэн. Тэгээд юм яриад сууж байхдаа би группэд орж чадахгүй байгаа талаараа хэлсэн  чинь  би чамайг группэд оруулаад өгье, манай эхнэрт 3-р эмнэлэгт таньдаг эмч байгаа, өвчний карт хэрэг болох байх гэж хэлээд явсан. Түүнээс хойш хэд хоногийн дараа буюу 2017 оны 06 дугаар сарын  25-ны  орчим  ,   эхнэр  ийн  хамт ирсэн.  манай эгч 3-р эмнэлэгт ажилладаг, чамайг группэд оруулаад өгч чадна, чамайг гийн төрсөн ах нь гэж хэлээд оруулчихна гэж хэлсэн.  мөн   ийн эгч нь 3-р эмнэлэгт ажилладаг, группэд оруулаад өгнө, би чиний өвчний түүхийг янзлаад өгнө гэх мэтээр ярьж байгаад миний бичиг баримтуудыг аваад явсан. Тэгээд 07 сарын орчим  нь ийн хамт ирээд ажил хөөцөлдөх хэдэн төгрөг өгчих, эмчдээ өгөх гэсэн
юм гэж хэлээд манай эхнэрээс 40.000 төгрөг бэлэн аваад явсан. Түүнээс хойш хэн
нь ч ярихгүй байж байгаад 08 сарын сүүлээр  нь манай эхнэр рүү
яриад 350.000 төгрөг хэрэг болох нь байна гэхээр нь манай эхнэр 200.000 төгрөг
өгсөн гэсэн. Нүүрс зардаг эгчээс зээлж авч өгсөн. Түүнээс хош хэзээг нь сайн
мэдэхгүй байна, манай эхнэр   рүү залгаад юу болж байна,
бүтсэн    үү,    үлдсэн    мөнгөө    бэлдчихлээ    гэж    хэлсэн    чинь    наад    мөнгөө
гийн данс руу хийчих гэж хэлээд данс өгөхөөр нь тэр данс руу нь
шилжүүлсэн гэсэн. Итгээд л мөнгө өгсөн, ямар нэгэн бичгээр гэрээ байгуулсан
зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 30-31 х/,

 

           4.Гэрч Я.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 8, 9 сарын орчим  над дээр ирээд ярьж байхдаа ын найз нар нь ирээд группийн ажил хөөцөлдөж өгнө гээд 40.000 төгрөг аваад явлаа, эрүүл мэндийн картын ард талд нь нөхрийнхөө нийгмийн даатгалын дэвтрийг үдсэн чигээр нь явуулчихсан гэж хэлсэн. 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр "ын  утас  нь  дуугараад  хүнтэй  ярьж дуусчихаад надад хэлэхдээ 200,000 төгрөгний хрээг болох нь гэхээр нь яах гэж байгаа юм бэ гэж загнасан чинь нөгөө группт оруулах хүмүүст 200,000 төгрөг хэрэг болоод байна гэнээ та надад зээлээч гэж хэлэхээр нь би 200,000 төгрөг бэлэн байсныгаа тоолоод т өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 33-34 х/

 

            5.Гэрч Ш.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 06 дугаар сарын орчимд ын гэрт ганц шил архи уухаар очоод нэг шил архи аваад уунгаа ярьж сууж байгаад  би группэд орж чадахгүй хэцүү байна, бие муу учир ажил хийж чадахгүй байна, Цамбагаравын эмнэлэг дээр очихоор л хасагдчихаад байх юм гэж хэлэхээр нь би найздаа туслах санаатай би группэд ороход хөөцөлдөж тус болъё гэж хэлсэн. Түүнээс биш шууд группэд оруулж өгнө гэж хэлээгүй. Гэртээ очоод эхнэр т чамд эмнэлэгт таньдаг хүн байна уу,  бие нь өвдөөд ажил хийж чаддаггүй, группэд ормоор байна гэж байна, адилхан ядарсан хүмүүс байна, тусалчих юмсан гэж хэлтэл  яах вэ хөөдөлдөөд өгье. надад таньдаг хүн байгаа, болох байх гэж хэлсэн. Тэгээд би ийн эгч нь эмнэлэгт ажилладаг учир хөөцөлдөөд бүтээгээд өгчих байх гэж бодсон. Мөн  нь эмнэлэгт тогоочоор ажиллаж байсан учир эмнэлгийн хүмүүсийг танидаг болохоор болчих  байх гэж бодсон. Тэрнээс хойш нэлээн хэд хоногийн дараа эхнэр ийн хамт гэрт нь очоод сууж байхад  нь ыг группэд
оруулж өгөх юу болсон бэ гэж асуусан. Тэгтэл  надад таньдаг хүн
байгаа, би хөөцөлдөөд өгье, зүгээр бүтээчихнэ гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө
оос  бичиг  баримтыг  нь  аваад  явсан.   Тэрний  дараахан  
хоёулаа ынд очиж мөнгө аваадахъя группэд оруулах гээд хөөцөлдсөн
чинь мөнгөний хэрэг болоод байна гэж хэлсэн. Тэгээд би ийн хамт
ын гэрт очиж  аас 40.000 төгрөг авсан. Тэр өдөр
гэж санаж байна,  бид хоёр 3-р эмнэлэг рүү очоод би гадаа нь үлдээд
 ын бичиг баримтыг аваад эгч рүүгээ орчихоод ирье гээд
орсон. Гарч ирэхдээ бичиг баримтгүй гарч ирсэн. Эгчид бичиг баримтыг нь 40.000
төгрөгтэй өгчихлөө гэж хэлж байсан.  ын цээжний зургийг
авахуулах хэрэгтэй байна гэхээр нь ыг гэрээс нь аваад 3 дугаар эмнэлэгт
цээжний зургийг нь авахуулсан. Хөөцөлдөөд яваад байгаа бололтой байхаар нь би
юм бодоогүй. аас 40.000 төгрөг авдаг өдрөөс хэд хоногийн дараа би
Архангай аймаг орж группийн мөнгөний зөрүүг аваад найз нарын хамт архи уугаад
үрчихсэн. Тэгээд гэртээ ирсэн чинь  уурлаад хөөгөөд би Архангай
аймаг руу явсан. Тэгээд тэрнээс хойш юу болсныг мэдээгүй явж байгаад нэг удаа
хотод ирээд ,  нартай таарсан чинь  мөнгө аваад
алга болсон, чиний эхнэр мөнгө залилсан олж өг гэхээр нь би тэр мөнгөний
асуудлыг чинь мэдэхгүй салаад одоо тусдаа байгаа гэж хэлж байсан Тийм учраас
би сүүлд авсан гэх 200 000, 150.000 төгрөгийг мэдэхгүй байна. ийн
төрсөн  эгч  нь 3-р  эмнэлэгт эмийн  сан ажиллуулдаг.  Өнөөдөр би
Архангайгаас ирээд ийг асуух санаатай очсон чинь  нь
саяхан тэтгэвэртээ суучихсан байна лээ. Би тал харвачихсан хүн учир картнаас
мөнгө төгрөг авахад  очоод авчихдаг. Бид 2 хоёр тийшээ болоод
явахад би картаа аваагүй явсан. Сүүлд  би яаж мэддэг юм, карт чинь алга болсон гэж хэлээд өгөөгүй. Миний дансаар авсан юм байхдаа, би мэдэхгүй байна. Миний данс бол  гэсэн данс байх ёстой. ...” гэх мэдүүлэг /хх 39-41 х/,

 

          6.Гэрч Б.ийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Анх цагдаа дээр ирчихсэн байна гэхээр нь ирээд хэргийн талаар мэдсэн. Тэгтэл  надад хэлэхдээ хүнээс 300.000 төгрөг зээлсэн чинь цагдаад өгчихсөн байна гэж л хэлж байсан. Би 1997 онд Улсын гуравдугаар төв эмнэлэгт эмийн санд нь эм найруулагчаар ажиллаж байгаад 2018
оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс гарсан.  надад ямар нэгэн хүн
группэд оруулаад өгчих гэж хэлж байгаагүй. Намар 07 сарын орчимд ,  нар нь салсан. ...” гэх мэдүүлэг /хх 42-43 х/

 

           7.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 158, 163 х/

8.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 178 х/

9.Хохирлын баримтууд /хх 181 х/

10.Хохирол төлсөн баримт /хх 194 х/

11.Шүүгдэгч Б.ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх 211, 212 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Б. нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ё.ыг “3-р эмнэлэгт  надад таньдаг эмч байгаа тул группэд оруулаад өгье” хэмээн худал хэлж түүнээс 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 40,000 төгрөг бэлнээр, 08 дугаар сарын 20-ны өдөр 200,000 төгрөг бэлнээр, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкны  тоот дансаар дамжуулан 150,000 төгрөг, нийт 3 удаагийн үйлдлээр 390,000 төгрөгийг авсан болох нь:

Хохирогч Ё.ын “...надад таньдаг эмч байгаа группэд оруулж өгнө хэмээн 2017.07.09-ниы өдөр 40,000 төгрөгийг нь өгсөн. ... 08 дугаар сарын 20-ны өдөр  над руу залгаад 350,000 төгрөг хэрэг болох нь байна, мөнгөө бүтээчих юм бол гээд байна гэхээр нь би эхний ээлжинд 200,000 төгрөг өгье, дараа нь 150,000 төгрөг өгье гэхэд тэг тэг гэхээр нь би нүүрс зардаг эгчээс 200,000 төгрөг зээлж аваад өгсөн. ... Түүнээс хойш сураггүй сар гаран болохоор нь би ийн утас руу залгаад юу болж байна, олон хонолоо, би үлдсэн 150,000 төгрөгрөө олсон шүү гэхэд  өө тийм үү мөнгөө Базаррагчаагийн данс руу хийчих, баримт бичиг нь бүтэхгүй жаахан удаад байна гэхээр нь би ямар сонин юм бэ өчнөөн хонолоо шүү гэхэд одоо удахгүй бүтчих байх, мөнгөө хурдан шилжүүлчих гэсэн. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Базаррагчаагийн данс руу 150,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд сүүлдээ утсаа ч авахгүй болсон. ...” гэх мэдүүлэг /хх 23-24 х/,

           Шүүгдэгч Б.ийн “... аас анх 40,000 төгрөг авсан.  ... дараа нь 200,000 төгрөг бэлнээр авсан. Түүний дараахан нь 2017 оны 10 дугаар сард  надруу залгаад 150,000 төгрөг олчихлоо нөгөө ажил юу болж байна гэхээр нь би "мөнгөө над руу шилжүүлчих, группэд оруулах ажил арай бүтээгүй байна" гэж хэлээд гийн нэр дээр байдаг надад байсан картны дугаарыг өгөөд тэр дансаар 150,000 төгрөг авсан. ...” гэх мэдүүлэг /хх 190-191 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           Гэрч Д.ын “... группэд оруулж өгнө хэмээн манай эхнэрээс 40,000 төгрөг бэлэн аваад явсан. ... нь манай эхнэр рүү яриад 350,000 төгрөг хэрэг болох нь байна гэхээр нь манай эхнэр 20,.000 төгрөг өгсөн гэсэн. ... сүлд гийн дансаар мөнгө шилжүүлж авсан. Итгээд л мөнгө өгсөн, бичгээр гэрээ байгуулсан зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 30-31 х/,

           Гэрч Ш.гийн “... аас 40,000 төгрөг аваад бид хоёр 3-р эмнэлэг рүү очоод би гадаа нь үлдээд  ын бичиг баримтыг аваад эгч рүүгээ орчихоод ирье гээд орсон. Гарч ирэхдээ бичиг баримтгүй гарч ирсэн. Эгчид бичиг баримтыг нь 40,000 төгрөгтэй өгчихлөө гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 39-41 х/,

           Гэрч Б.ийн “... Анх цагдаа дээр ирчихсэн байна гэхээр нь ирээд хэргийн талаар мэдсэн. Тэгтэл  надад хэлэхдээ хүнээс 300.000 төгрөг зээлсэн чинь цагдаад өгчихсөн байна гэж л хэлж байсан. Би 1997 онд Улсын гуравдугаар төв эмнэлэгт эмийн санд эм найруулагчаар ажиллаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс гарсан.  надад ямар нэгэн хүн группэд оруулаад өгчих гэж хэлж байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 42-43 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Хэргийн нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагын талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

 Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хохирлын хоорондын шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хохирол хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хохиролд зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол шүүгдэгчийн зүгээс “түүний нөхрийг группт оруулж өгнө” хэмээн худал үгээр хуурч 3 удаагийн үйлдлээр хохирогчид нийт 390,000 төгрөгийн хохирол учруулснаар тогтоогдсон.

 

 Шүүгдэгч Б. хохирогчийн мөнгийг авахын тулд “түүний нөхрийг группт оруулж өгнө” хэмээн худал үгээр хуурч мөнгөө өөрийн сайн дураар шилжүүлэн өгөх сэдлийг төрүүлж улмаар өөртөө шилжүүлэн авсан нь уг гэмт хэргийн шинжийг хангасан.

 

                Шүүгдэгч Б. хохирогч Ё.аас 390,000 төгрөгийг залилж авсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, дээрх хохиролд зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

            Прокуророос яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэг дэх хэргийн товч агуулгад “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж” гэж, харин тогтоох хэсэгт “бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж” гэж зөрүүтэй бичиж ирүүлсэн байгааг тэмдэглэхийн зэрэгцээ Б. бусдын мөнгийг 3 удаагийн үйлдлээр авахдаа “түүний нөхрийг группт оруулж өгнө” хэмээн хэлж мөнгийг авсан нь хүнийг худал үгээр хуурах аргад хамаарна гэж шүүх үзсэн. Шүүгдэгчийн үйлдэлд яллах дүгнэлтэнд бичигдсэн шиг зохиомол байдлыг зориудаар бий болгосон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул дээрх шинжүүдээр гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Хохирогч Ё. 390,000 төгрөгийн хохирлоо авсан болох нь хохирол төлсөн баримт /хх 194 х/-аар тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

Шүүгдэгч Б. гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, хохирол бүрэн төлөгдсөн, уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа, учруулсан хор уршиг их биш, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч хохирлыг бүрэн төлсөн, хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, группт байдаг зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзсэн.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт ын ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.т хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Б.т зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Б.т мэдэгдсүгэй.

 

5.Б.ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирлын 390,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ДАШДОНДОВ