Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 5069

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 56-35 тоотод  оршин суух, регистрийн  дугаар ЗП 87102338 Адуучин овогт Пүрэвийн Баярсүхийн нэхэмжлэлтэй 

 

 Хариуцагч:Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн  13 дугаар гудамжны 305 тоотод  оршин суух, регистрийн дугаар ХЛ 77090702, Увш овогт Даваажамцын  Булганд  холбогдох

 

Орон сууц түрээсийн болон ашиглалтын зардалд нийт 1 668 659 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Энхбаяр,хариуцагч Д.Булган,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

П.Баярсүх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Д.Булганд БГД-ийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 9-35 тоот хаягт оршин 40 км талбайтай орон сууцыг 2015 оны 4 сарын 1-ний өдрөөс 2015 оны 11 сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаатай сарын 500 000 төгрөгөөр түрээслүүлсэн. Гэрээний хугацаа дуусахад хөлслөгч тал дахин 6 сар сунгаж 2015 оны 12 сарын 26-ны өдөр гэрээг байгуулсан.Хөлслөгч тал гэрээг сунгаж байгуулсан өдөр түрээсийн 500 000 төгрөг төлсөн бөгөөд үлдэх төлбөрийг бөөнд нь төлөхөөр тохирсон. Хөлслөгч тал гэрээний үүргээ биелүүлэлгүй 2016 оны 1,2 сарын төлбөр болох 1 000 000 төгрөг төлөлгүй гарч явсан. Мөн амьдарч байхдаа орон сууцны бүхий л ашиглалтын зардлыг төлөөгүй  уг зардалд миний бие 668 659 төгрөг төлсөн.Иймд нийт 1 668 659 төгрөг гаргуулж өгнө үү  гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ:Хариуцагчаас 1 668 659 төгрөгийг нэхэмжилсэн боловч 268 659 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 1 400 000 төгрөгийг  хариуцагч нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Булган шүүх хуралдаан гаргасан хүсэлтэндээ:Миний бие нь Баярсүхэд 1 400 000 төгрөгийг төлөх нь үнэн.Энэ мөнгийг хэзээ төлөх хугацаагаа мэдэхгүй байна  гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Баярсүх хариуцагч Д.Булганд холбогдуулан орон сууц түрээсийн болон ашиглалтын зардалд нийт 1 668 659 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч П.Баярсүхийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын 268 659 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 1 400 000 төгрөгийг  хариуцагч Д.Булган төлж барагдуулна гэж тайлбарлаж  байх тул тэдний эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 650  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 41 650 төгрөгийн 50 хувь болох 20 825 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид  олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

           

1.Нэхэмжлэгч П.Баярсүхийн нэхэмжилсэн орон сууц түрээсийн болон ашиглалтын зардалд нийт 1 668 659 төгрөг гаргуулах шаардлагаас нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 268 659 төгрөгийг татгалзаж, үлдэгдэл 1 400 000 төгрөгийг хариуцагч Д.Булган төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул зохигчдын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 650  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 20 825 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                                     З.ДОРЖНАМЖИН