Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 421

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын яллагч Д.Нямбат,

Шүүгдэгч Н.нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт ийн д холбогдох 1908005760423 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хархорин захын 084 дүгээр лангуунд туслах ажилтан ажилтай, ам бүл-4, эх дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Баянбулагийн  тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Ганцын задгайд оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ийн //.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 Н.нь 2019 оны 01 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 21 дүгээр хорооллын автобусны буудлын орчим "утсаар чинь дахиад ярьчихаад өгнө, түр байж бай" гэх шалтгаанаар Б.ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

1.Хохирогч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ харих гэж явж байгаад 19 цагийн үед Хархорин зах дээр худалдагч хийдэг зүс таних залуутай таараад караокед ороод цаг нь дуусах үед миний утсыг гуйж аваад яриад байхаар нь би харих гээд байна, утсаа авъя гэхэд эргэж хараад чулуугаар зүүн талын нүд рүү цохиж унагаасан. Зодуулсныхаа дараа эхнэрээ дуудаад гэр ойрхон учраас эхнэр ирээд эхнэр цагдаа дуудсан, тэр хооронд миний утсыг газар шидчихээд зугатаасан, тэр залуугаас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй. ...” гэх мэдүүлэг /хх 6 х/,

 2.Шүүгдэгч Н.ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...өөр хүнтэй утсаар яриад өгье гээд жоохон
цаашаа явсан чинь гар утсаа авна гээд тэрнээс болж бид 2 маргаад барьж байсан
утсаараа нүд рүү нь 2-3 удаа цохисон, би бусдыг зодож гэмтэл учруулсан гар
утасны дэлгэцийг хагалсан үйлдлээ зөвшөөрч байгаа. ...” гэх мэдүүлэг /хх 43 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            3.Гэрч Г.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...шөнө 00 цаг 30 минутын үед нөхөр залгаад хүнд зодуулчихлаа гэсэн, очоод нөгөө  залууг нь яагаад хүн зоддог хүн бэ гэхэд уучлаарай гэсэн, тэгээд цагдаа дуудахад зугатаасан. ...тухайн үед манай нөхрийн товчлууртай гар утасны дэлгэцийг нь хагалсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 20 х /,

 

           4.Шинжээчийн 1768 тоот дүгнэлт

1.Б.ийн биед зүүн нздний зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдант нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 16 х/,

 

5.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 24 х/

6.Хувийн байдлын тодорхойлолтууд /хх 27-35 х/

7.Шийтгэх тогтоолын хуулбар /хх 48-66 х/

8.Хохирогчийн гомдол саналгүй тухай бичгээр гаргасан баримт /хх 74 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Шүүгдэгч Н.нь 2019 оны 01 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 21 дүгээр хорооллын автобусны буудлын орчим "утсаар чинь дахиад ярьчихаад өгнө, түр байж бай" гэх шалтгаанаар Б.ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.ийн “...эргэж хараад чулуугаар зүүн талын нүд рүү цохиж унагаасан. Зодсоныхоо дараа миний утсыг газар шидчихээд зугатаасан, тэр залуугаас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй. ...” гэх мэдүүлэг /хх 6 х/,

Шүүгдэгч Н.ийн “...барьж байсан утсаараа нүд рүү нь 2-3 удаа цохисон, ...” гэх мэдүүлэг /хх 43 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

           Гэрч Г.гийн “...тэгээд цагдаа дуудахад зугатаасан. ...тухайн үед манай нөхрийн товчлууртай гар утасны дэлгэцийг нь хагалсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 20 х /,

           Шинжээчийн 1768 тоот дүгнэлт

1.Б.ийн биед зүүн нүдний зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдант нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 16 х/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Н.нь хохирогч Б.ийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 16 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.     

Шүүгдэгч Н.нь бусдыг зодсон өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. 

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Н.ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

            Хохирогч Б. эмчилгээний зардалд хохирол нэхэмжлээгүй, гомдолгүй болох нь түүний бичгээр гаргасан баримт /хх 73 х/-аар тогтоогдсон тул Н.ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

 

            Улсын яллагч: шүүгдэгч Н.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл, улсын яллагчийн гаргасан ялын санал дээр маргахгүй гэсэн.

 

            Н.ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудад тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тогтсон орлогогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг их биш зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс түүнд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Боржигон овогт ийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.ийг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Н.д мэдэгдсүгэй.

 

  4.Н.ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

           8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ