Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 5047

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 14 дүгээр байрны 47 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ОЕ 89110417, Илжгэн овогт Нацагийн Ганзоригийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Дархан Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 2 дугаар байрны 12 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар УЖ 66092700, Боржин овогт Жигжидын Оюунгэрэлд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 12 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Золзаяа, хариуцагч Ж.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Отгончимэг нар оролцов.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Н.Ганзориг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Ж.Оюунгэрэлд зээлийн гэрээ байгуулан сарын 8 хувийн хүүтэй 12 500 000 төгрөгийг 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл нэг сарын хугацаатай тохиролцон зээлүүлсэн. Оюунгэрэл нь сарын хүүгээ өгөхгүй утсаа авахгүй одоог хүртэл зээлийг барагдуулахгүй байгаа тул 12 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ:Хариуцагчаас 12 500 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 8 000 000 төгрөг болгож багасгасан.Мөн шүүх хуралдаан дээр хариуцагчтай эвлэрэн тохиролцож шаардлагаа 5 000 000 төгрөг болгож бууруулж байна.Хариуцагч Ж.Оюунгэрэл нь 5000 000 төгрөгийн 2 500 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр, 2 500 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Оюунгэрэл шүүх хуралдаан гаргасан хүсэлтэндээ:Миний бие нь 5 000 000 төгрөгийг 2 хувааж буюу 2 500 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр, 2 500 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Ганзориг хариуцагч Ж.Оюунгэрэлд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Н.Ганзоригийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын 3 000 000 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 5 000 000 төгрөгийн 2 500 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр, 2 500 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Ж.Оюунгэрэл төлж барагдуулахаар эвлэрч байх тул тэдний эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 000  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн шаардлагын хүрээнд ногдох 95 950 төгрөгийн 50 хувь болох 47 475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид  олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

           

1.Нэхэмжлэгч Н.Ганзоригийн нэхэмжилсэн зээлийн төлбөрт 8 000 000 төгрөгөөс нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 3 000 000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Ж.Оюунгэрэл 5 000 000 төгрөгийн 2 500 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 7-ны өдөр, 2 500 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцож байх тул зохигчдын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 000  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 47 475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                                     З.ДОРЖНАМЖИН