Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 420

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

Улсын яллагч Б.Ундрах,

Шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт ын д холбогдох 1908014500444 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 04 сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, Гагнуурчин мэргэжилтэй, "" ХХК-д мужаанчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин тоот хаягт бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ын , /.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

             Б. нь 2019 оны 03 сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын тоот хашаанд иргэн Д.г өөрийн эхнэр Б.тэй хардаж улмаар нүүр, толгой хэсэгт нь гараараа 4-5 удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

1.Хохирогч Д.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2019 оны 03 сарын 03-ны өдөр өөрийн улсын дугаартай Приус-11 маркийн машинаараа халтууранд явж байсан юм. Тэгтэл 5 шарын автобусны буудлын орчмоос хүүхэдтэй 30 орчим насны хүүхэн суугаад Барс-2 зах орж дэлгүүрийн бараа аваад буцаад Нарангийн гол руу гэрт нь барааг нь аваачаад, буцаад Сэлэнгэ захаас мах, хүнсний бараа аваад буцаад гэрт нь ирсэн. Тэгээд би хашаанд барааг нь машинаасаа буулгаад байж байсан чинь надаар үйлчлүүлсэн хүүхний нөхөр нь гээд залуу хашаандаа орж ирээд шууд намайг заамдаж аваад, боогоод цохиж аваад, намайг машиндаа суулгаж Нарангиин голын хойно байдаг уулан дээр аваачаад ална гээд сүрдүүлээд байсан. Тэр залуу намайг эхнэр, хүүхэд авч явлаа гээд уурлаад байсан. Намайг нүүр толгой руу 4-5 удаа цохиж, толгойгоороо мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 16-17 х/,

 2.Шүүгдэгч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбит тоотод хамт амьдардаг юм. 2019 оны 03 сарын 03-ны өдөр 17 цагийн орчим би машинтайгаа ганцаараа Сэлэнгэ зах дээр ирсэн чинь манай эхнэр , нэг танихгүй хүнтэй хамт зогсож байсан. Тэр 2 хамт машинд суугаад явахаар нь би араас нь машинаараа дагаад явсан чинь манай эхнэр  хамт явж байсан танихгүй залуутайгаа манай гэрийн гадаа очсон. Тэгэхээр нь араас нь очоод ямар учиртай хүн бэ яагаад айлын эхнэртэй яваад байгаа юм гэж хэлээд заамдаад бариад авсан чинь эсэргүүцэл үзүүлээд намайг газар унагаах гээд байхаар нь би хашааны булан руу түлхэж унагаасан. Тэгээд тэр залуу босож ирээд бид хоёр нэг нэгнийгээ цохилцож аваад дахиад заамдалцаад та машинд суугаадах хоёулаа уулзъя гэж хэлээд би машиндаа суулгаад Нарангийн голын эцэст айлуудаас хойш гараад бид 2 болсон явдлын талаар ярилцаад салсан юм. Бид хоёрын аль аль нь архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тухайн үед хажууд манай эхнэр  байсан өөр хүн байгаагүй. Би гийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 41-48 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            3.Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б. нь манай нөхөр байгаа юм. Бид хоёр хамт амьдраад 7 жил болж байна. Бид 2 дундаасаа 2 хүүхэдтэй. Би хувиараа дэлгүүр ажиллуулдаг, 2019 оны 03 сарын 03-ны өдөр гэрээсээ гараад такси бариад Хархорин зах явсан юм. Хархорин зах ороод дэлгүүрийн бараа аваад буцаад гэртээ ирсэн. Гэрийн гадаа ирээд би дэлгүүр дотроо бараагаа янзлаад буцаад гараад ирсэн чинь манай нөхөр  таксины жолоочтой маргалдаад байсан. Би нөхөр г чи яагаад байгаа юм бэ гээд салгах гэсэн чинь хоорондоо зодолдоод байсан. Тэр үед нөхөр  согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Таксины жолооч залуу манай нөхрийг заамдсан тэгсэн манай нөхөр нүүр рүү нь нэг удаа мөргөсөн. Өөр хаана нь хэдэн удаа цохисныг би мэдэхгүй байна. Тухайн үед манай нөхөр намайг таксины жолоочтой хардаад маргалдсан. ...” гэх мэдүүлэг /хх 19-20 х /,

 

           4.Шинжээчийн 3023 тоот дүгнэлт

1.Д.гийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 26 х/,

 

5.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 9 х/

6.Ажлын газрын тодорхойлолт /хх 15 х/

7.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 39 х/

8.Шүүгдэгч, хохирогч нар эвлэрсэн тухай бичгээр гаргасан баримт /хх 44 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

           Б. нь 2019 оны 03 сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын тоот хашаанд иргэн Д.г өөрийн эхнэр Б.тэй хардаж улмаар нүүр, толгой хэсэгт нь гараараа 4-5 удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.гийн “... Тэр залуу намайг эхнэр, хүүхэд авч явлаа гээд уурлаад байсан. Намайг нүүр толгой руу 4-5 удаа цохиж, толгойгоороо мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 16-17 х/,

Шүүгдэгч Б.гийн “...Бид хоёрын аль аль нь архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тухайн үед хажууд манай эхнэр  байсан өөр хүн байгаагүй. Би гийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 41-48 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            Гэрч Б.ийн: “...Тэр үед нөхөр  согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Таксины жолооч залуу манай нөхрийг заамдсан тэгсэн манай нөхөр нүүр рүү нь нэг удаа мөргөсөн. Өөр хаана нь хэдэн удаа цохисныг би мэдэхгүй байна. Тухайн үед манай нөхөр намайг таксины жолоочтой хардаад маргалдсан. ...” гэх мэдүүлэг /хх 19-20 х /,

           Шинжээчийн 3023 тоот дүгнэлт

1.Д.гийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 26 х/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Б. нь хохирогч Д.г өөрийн эхнэр Б.тэй хардаж улмаар нүүр, толгой хэсэгт нь гараараа 4-5 удаа цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 26 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.     

Шүүгдэгч Б. нь хүнийг зодсон өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. 

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

            Хохирогч Д. эмчилгээний зардалд 100,000 төгрөг нэхэмжилснийг төлсөн болох нь эвлэрсэн тухай бичгээр гаргасан баримт /хх 44 х/-аар тогтоогдсон тул Б.г бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

 

            Улсын яллагч:Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл, улсын яллагчийн гаргасан ялын санал дээр маргахгүй гэсэн.

 

            Б. үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэргийн хор уршиг их биш, бусдад төлөх төлбөргүй зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Боржигон овогт ын г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Б.д үүрэг болгосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.д мэдэгдсүгэй.

  5.Б.гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

           7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ