Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 5131

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           

                   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 13 дугаар гудамжны 309 тоотод  оршин суух, регистрийн  дугаар ПВ 89070717, Гантөмөрийн Ууганбаатарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 3 а байрны 39 тоотод  оршин суух хаягтай боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байрны 78 тоотод  оршин суух, регистрийн дугаар ПЮ 89033180, Өндөрөөлөг  овогт Ожуугийн Ишхандад  холбогдох

 

Зээлийн төлбөрт 2 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Г.Ууганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:2015.12.29-ний өдөр 200 000 төгрөг, 2016.1.06-ны өдөр 2 000 000 төгрөгийг найз Буманбаяр нь Хархорин захын цаад автобусны буудалд ТҮЦ нээх гэсэн юм.Найзад нь 2 000 000 төгрөг хэрэгтэй байна 14 хоноод эргүүлээд өгнө гэж хэлсэн.Анх мөнгө зээлэхдээ би нотариат ороё гэхэд бичиг баримт байхгүй найз нь найдвартай гээд эхнэр Ишхандын дансруу хийгэн авсан боловч одоог хүртэл ямар ч тодорхой хариу байхгүй байна.Зээлсэн 2 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Ишханд шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Миний бие ганцаараа ажилладаг, түрээсийн байранд амьдардаг.Тиймээс 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын  27-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 700 000 төгрөгийг тус тус төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ууганбаяр хариуцагч О.Ишхандад холбогдуулан зээлийн төлбөрт 2 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Г.Ууганбаярын нэхэмжилсэн зээлийн төлбөрт 2 200 000 төгрөгийг  хариуцагч О.Ишханд бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч  2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын  27-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 700 000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлэх нь үндэстэй  байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 150 төгрөгийн  50  хувь болох 25 075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 25 075 төгрөгийг улсын орлогоос, 25 075 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид  олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Нэхэмжлэгч Г.Ууганбаярын нэхэмжилсэн зээлийн төлбөрт 2 200 000 төгрөгийг хариуцагч О.Ишханд нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын  27-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 700 000 төгрөгийг төлж барагдуулна гэж зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 150 төгрөгөөс  25 075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 25 075 төгрөгийг улсын орлогоос, 25 075 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН