| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/02694/и |
| Дугаар | 5048 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 5048
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
| |
|
|
|
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 19/3-501 тоотод байрлах, регистрийн дугаар 5762073, Ингүүмэл Инвест Банк Бус Санхүүгийн Байгууллагын нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 17 дугаар Амарсанаагийн гудамж, 40 /д/ байрны 59 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧО 82012303, Жүрхэд овогт Ганболдын Баянжаргалд холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 78 030 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тэрбиш, хариуцагч Г.Баянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Ингүүмэл Инвест банк бус санхүүгийн байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Баянжаргал 2015 оны 1 дүгээр 30-ны өдөр манайхаас 30 хоногт 5 хувийн хүүтэйгээр мөн эргэн төлөлтийнг хугацаа хэтэрсэнн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр 6 сарын хугацаатайгаар өөрийн эзэмшлийн Бизнес ТҮ бизнесийн хөрөнгө хийх зориулалтаар зээл болон барьвцааны гэрээ байгуулан 40 000 000 төгрөгийн зээлийг авсан.Холбогдох гэрээг улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн. Баянжаргал тус зээлийг авахдаа иргэн Сумъяа, Мөнхболд, Төрболд нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 8 дугаар гудамж 27 тоотод байрлах, 163м/кв гэр бүлийн хэрэгцээний газар болон түүн дээрх 56м/кв хувийн сууцыг итгэмжлэлийн дагуу манайд барьцаалан улсын бүртгэлд холбогдох гэрээг бүртгүүлэн тус зээлийг авсан. Зээл авсанаас хойш Баянжаргал нь 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1 922 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 607 800 төгрөг нийт 2 529 800 төгрөгийг бартераар зээлийн хүүнд төлсөн. Зээлийн гэрээний гүйцэтгэлийг шаардахад Бизнес TV-ийн хувьцааг худалдах гэж байна. Түр хүлээж өгөөч, хөрөнгө оруулалт орж ирэхээр бүх төлбөрийг нэг дор хийнэ гэсэн хирнээ ямар ч төлөлт хийхгүй өнөөг хүртэл зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Баянжаргал болон барьцаа хөрөнгөнөөс гаргуулаах нэхэмжилж байна. Үндсэн зээл 40 000 000 төгрөг, хүү 25 936 867 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 933 333 төгрөг нийт 69 870 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Тэрбиш шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ:Манай байгууллага 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 69 870 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хариуцагчаас нийт 78 030 200 төгрөг нэхэмжилсэн.Хариуцагч талтай эвлэрэн хэлэлцээд 40 000 000 төгрөгийн үндсэн зээл, хүү 25 950 000 нийт 65 950 000 төгрөгийг хариуцагч төлөхөөр эвлэрэлийн гэрээ байгуулж байна.Манай байгууллага нь 12 080 200 төгрөгөөс татгалзаж байна гэв.
Хариуцагч Г.Баянжаргал шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ: Нэхэмжлэгч байгууллагатай ярилцаад би нийт 65 950 000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөхөөр эвлэрсэн гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ингүүмэл Инвест Банк Бус Санхүүгийн Байгууллага хариуцагч Г.Баянжаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 78 030 200 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ингүүмэл Инвест Банк Бус Санхүүгийн Байгууллагын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 78 030 200 төгрөг нэхэмжилснээс нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь 12 080 200 төгрөгөөс татгалзаж хариуцагч Г.Баянжаргал нь 65 950 000 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор хэсэгчлэн болон бөөнд нь нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахаар, хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахаар эвлэрэлийн гэрээ байгуулсан байна.
Дээрх зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй нөхцөлд зохигчдын хооронд хийгдсэн барьцааны гэрээнд дурдсан хөрөнгөөр хангуулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 548 101 төгрөгөөс 274 050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 274 050 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн 274 050 төгрөгийг хариуцагч Г.Баянжаргалаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1.Нэхэмжлэгч Ингүүмэл Инвест Банк Бус Санхүүгийн байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ 12 080 200 /арван хоёр сая наян мянга хоёр зуун/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.Баянжаргал 65 950 000 /жаран таван сая есөн зуун тавин мянган/ төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулах, хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахаар зохигчид эвлэрч байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 548 101 төгрөгөөс 274 050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 274 050 төгрөгийг улсын төсвийн орлогоос, мөн 274 050 төгрөгийг хариуцагч Г.Баянжаргалаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 8 дугаар гудамж 27 тоотод байрлах, 163м/кв гэр бүлийн хэрэгцээний газар болон 56м/кв хувийн сууцыг захирамжийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН