Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 446

                        Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч М.Мөнхбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

Иргэдийн төлөөлөгч Б.Мөнхжаргал

Улсын яллагч Р.Очирсүрэн,

Хохирогч

Шүүгдэгч Б.

Шүүгдэгч Б.,

Шүүгдэгч Б., тэдний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гэлэн овогт гийн , Гавж овогт ын , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт ийн  нарт холбогдох 1812000790056 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

              Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян Өндөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Говил багийн тоотод оршин суух, урьд

              2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.3 дахь дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар 6 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

              2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2 дахь дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

              2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Гэлэн овогт гийн  //.

         Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл-4, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын тоотод оршин суух,

        2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар нийтдээ 11 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр биечлэн эдлэх  3 жил 3 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялаас чөлөөлөгдсөн, Гавж овогт ын  //.

         Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл -3, ээж, дүүгийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн Нарангийн тоотод оршин суух хаягтай,

         2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр биечлэн эдлэх 11 сар 8 хоногийн хугацааны хорих ялаас чөлөөлөгдсөн, Бэсүд овогт ийн   //.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

  Яллагдагч Б. нь ганцаараа 15 удаагийн үйлдлээр:

1.2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо АОС-н тоотод оршин суух иргэн М.ийн байшингийн хаалганы цүүг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч их гарын мөнгөн аяга, их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, үе дамжсан дунд гарын мөнгөн аяга, 3 ширхэг цул мөнгөн аяга, үе дамжсан мөнгөн аяга, шинэ цагийн мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, шүрэн толгойтой манан хөөрөг, гартааман алтан нуухтай хөөрөг зэрэг эд зүйлс хулгайлан авч нийт 16.131.000 төгрөгийн хохирол учруулсан,

         2.2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо Өнөр 596 тоот нийтийн байрны  тоот хаалгыг хөшиж нууцаар, хууль бусаар нууцаар нэвтэрч У.ын Делл маркийн зөөврийн  компьютерыг  хулгайлан авч 765.000 төгрөгийн хохирол учруулсан,

         3.2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын тоотод байрлах нийтийн байрны 01 тоотод оршин суух иргэн Ц.ийн хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч алтан нуух, мөнгөн дэвсэгтэй  ясан халбагатай хөөрөгний толгой,  бэлэн 1.000.000 төгрөг, 1 хайрцаг парламент тамхи зэргийг хулгайлж, нийт 1.148.000 төгрөгийн хохирол учруулсан,

4.2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр  Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын тоотод байрлах нийтийн байрны 09 тоот хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч Э.ын эзэмшлийн 32 инчийн Самсунг маркийн зурагт хулгайлж, 270.000 төгрөгийн хохирол учруулсан,

5.2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 ширхэг зөөврийн компьютер, самсунг-2 маркийн гар утас, мөнгөн ээмэг бөгж зэрэг эд зүйлс хулгайлан авч нийт 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

6.2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн аймгийн Баян-Өндөр сумын Рашаант баг байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч 43 инчийн LCД зурагт хулгайлан авч  620.000 төгрөгийн хохирол учруулсан,

7.2018 оны 06 сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 5 дугаар гудамжны өвлийн орон сууцны цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч самсунг-s5 маркийн гар утас, леново брэндийн зөөврийн компьютер, IPad зэрэг эд зүйлс хулгайлан авч 436.800 төгрөгийн хохирол учруулсан,

8.2018 оны 04 сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын А-н 5 дугаар гудамжны өвлийн орон сууцны цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч Хитачи брэндийн 32 инчийн зурагт  хулгайлан авч 269.940 төгрөгийн хохирол учруулсан,

9.2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат баг Ундрага эзэмшлийн 39-59 ОРО улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалж нууцаар, хууль бусаар нэвтэрч самсунг-7 эджэ загварын гар утас хугайлан авч 420.000 төгрөгийн хохирол учруулсан,

         10.2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат баг байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн Hisense маркийн зурагт, Lenovo маркийн нөтбүүк, будаа агшаагч зэрэг эд зүйлс хулгайлан авч нийт 970.000 төгрөгийн хохирол учруулсан,

         11.2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн  байшингийн хаалгыг эвдэж нууцаар,  бусаар нэвтэрч орчин үеийн дунд гарын мөнгөн аяга, уурын нүдүүр зэрэг эд зүйлс хулгайлан авч нийт 320.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг гэрт  нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн Toshiba маркийн зурагт хулгайлан авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

13.2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч 39 инчийн ВSВ маркийн зурагт, хар өнгийн күртик, үүргэвч, бугуйн цаг, орны бүтээлэг, төмөр зэрэг эд зүйлс хулгайлан авч нийт 1.270.250 төгрөгийн хохирол учруулсан,

14.2018 оны 04 сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны эзэмшлийн монгол нэвтэрч 32 инчийн зурагт хулгайлж 310.000 төгрөгийн хохирол учруулсан,

15.2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн нийтийн байрны гэрийн  хаалгыг эвдэж хууль бусаар нэвтэрч, филипс маркийн 40 инчийн зурагт хулгайлж, 719.992 төгрөгийн хохирол учруулсан,

  Яллагдагч Б. нь ганцаараа 24 удаагийн үйлдлээр:

1.2018 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багийн нутаг Арслан цохио хороололын  эзэмшлийн байшинд хууль бусаар, нууцаар нэвтрэн орж 2 ширхэг  хурган дотортой дээл, мөнгөн бүс, дунд гарын мөнгөн аяга, цахилгаан хөрөө, савхин бээлий, самсунг гар утас, хятад архи зэргийг хулгайлж, 1.798.000  төгрөгийн хохирол учруулсан,

2.2018 оны 01 дүгээр сарын 05-18-ны хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р багийн нутаг Бор толгойн хувийн эзэмшлийн байшинд хууль бусаар, нууцаар нэвтрэн орж улаан шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, гинж, кулон хос, 1 хос мөнгөн ээмэг, мөнгөн бөгж 9 ширхэг, дунд гарын мөнгөн аяга, эрэгтэй полиусан бүс зэргийг хулгайлж,  605.000  төгрөгийн хохирол учруулсан,

3.2018 оны 01 дүгээр сарын 05-18-ны хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р багийн нутаг Бор толгойн 35-11 тоотод оршин суух иргэн Г.Отгоны гэрт хууль бусаар, нууцаар нэвтрэн орж  60х80 см хэмжээтэй үе дамжсан Ямандаг нэртэй зурмал бурхан, 10х18 см хэмжээтэй зурмал Лхам бурхан, 10х18 см хэмжээтэй зурмал Доржзодов бурхан, 10 см зузаантай сандуйн жүд нэртэй судар, дунд гарын ногоон пийсүү /хаш/, 3 ширхэг тахилын цөгц, 2 ширхэг оюу шигтгээ зэргийг хулгайлж, 2.328.000 төгрөгийн хохирол учруулсан,

4.2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 16 дугаар гудамжны 05 тоотод оршин суух иргэн С.Долгоржавын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн Монгол гэрийн хаалганы цүүг эвдлэн Haiеr маркийн 32 инчийн зурагтыг хулгайлж, 311.920 төгрөгийн хохирол учруулсан,

5.2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы 01 дүгээр гудамжны 23 тоотод оршин суух иргэн А.Дүгэрхүүгийн байнгын оршин суух өвлийн сууцны вакум цонхоор хууль бусаар, нууцаар нэвтрэн орж дунд гарын усан манан хөөрөг,  дунд гарын шилэн хөөрөг, их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, самсунг брэндийн зөөврийн компьютер, хөөрөгний даалин, бэлнээр 16.000 төгрөг зэргийг хулгайлж, 1.471.000 төгрөгийн хохирол учруулсан,

6.2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн 2 дугаар гудамжны 160 тоотод иргэн Ч.Нармандахын байнгын оршин суух Монгол гэрийн хаалганы цүүг эвдэн гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 39 инчийн БСБ маркийн ЛСД зурагт хулгайлж, 252.000 төгрөгийн хохирол учруулсан,

7.2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 39-02 тоотод оршин суух иргэн П.Амгалангийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж  2 ширхэг мөнгөн аяга, 6 ширхэг эмээлийн даруулга зэргийг хулгайлж, 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

8.2018 оны 04 дүгээр сарын 16-17 нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сум Ганган Орхон багийн 3-н шар байрны хашаан дотор байрлах иргэн Р.Анхтуяагийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж  дунд гарын мөнгөн аяга, мөнгөлсөн хэт хутга, чулуун хөөрөг, гаансны мөнгөн гинж, бэлэн 15.000 төгрөг, монетан ээмэг 1 хос, монетан гинж, бор өнгийн дайлан, мөнгөн хормойн боолт  зэргийг хулгайлж, 2.739.600 төгрөгийн хохирол учруулсан,

9.2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 07 дугаар гудамжны 73 тоотод оршин суух иргэн Ө.Алтанцэцэгийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нууцаар, хууль бусаар нэвтрэн орж том гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга, жижиг гарын мөнгөн аяга, богино эрэгтэй савхин хүрэм, 1 хос гутал зэргийг хулгайлж,  899.600 төгрөгийн хохирол учруулсан,

10.2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 14-р гудамжны 312 тоотод оршин суух иргэн Д.Цэцэгмаагийн өвлийн сууцны цонхоор нууцаар, хууль бусаар нэвтрэн орж  Infocus маркийн ЛСД зурагт хулгайлж, 616.000 төгрөгийн хохирол учруулсан,

11.2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 14-р гудамжны 312 тоотод оршин суух иргэн Д.Айгүлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 14 инчийн Делл нөтбүүк, мөнгөн гинж бугуйвчний хослол, мөнгөн гинж бөгжний хослол, мөнгөн бөгж, монетан ээмэг, мөнгөн ээмэг, мөнгөн кулон зүүлт зэргийг хулгайлж, 590.200 төгрөгийн хохирол учруулсан,

12.2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 14-р гудамжны 312 тоотод оршин суух иргэн  Б.Алтангадасын хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтрэн орж Nexus маркийн гар утас, хар өнгийн үүрдэг цүнх зэргийг  хулгайлж, 195.000 төгрөгийн хохирол учруулсан,

13.2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо Шар хадны 44-667 тоотод оршин суух иргэн Ж.Алтанцэцэгийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж мөнгөн хазаар хулгайлж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

14.2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлэгийн 16-467 тоотод оршин суух иргэн Д.Мядагмаагийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтрэн орж Haiеr маркийн 42 инчийн зурагт хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

15.2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо Шар хадны 42 дугаар гудамжны 653В тоотод оршин суух иргэн Н.Зоригтбаатарын байшингийн хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтрэн орж  мөнгөн аяга, усны тэрэг, зөөврийн компьютер, сейф зэргийг хулгайлж, 3.178.000 төгрөгийн хохирол учруулсан,

16.2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хороо Орбитын 24-416 тоотод оршин суух иргэн Л.Сунгаравын байшингийн вакум цонхоор нууцаар, хууль бусаар нэвтрэн орж  42 инчийн Hair маркийн зурагт, мөнгөн бөгж, бөөгийн толь зэргийг хулгайлж, 895.000 төгрөгийн хохирол учруулсан, 

17.2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хороо Орбитын 24-416 тоотод оршин суух иргэн Ц.Гүндэгмаагийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж  хурдан морины медаль 2 ширхэг, мөнгөн хавтастай судар, мөнгөн гуутай бурхан зэргийг хулгайлж, 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

18.2018 оны 06 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн Нарангийн 10-27 тоотод оршин суух иргэн Г.Отгонбаярын оршин суудаг нийтийн байрнд  нууцаар, хууль бусаар нэвтрэн орж  32 инчийн Панасоник маркийн зурагт хулгайлж,  436.740 төгрөгийн хохирол учруулсан,

19.2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 06 дугаар хороо Тоосгоны 31-01 тоотод оршин суух иргэн Ц.Баясгалангийн байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтрэн орж  зурагт, мөнгөн ээмэг гинж, бугуйн цаг, түрийвч, дарс, биет 40.000 төгрөг гэх зэргийг хулгайлж,  705.000 төгрөгийн хохирол учруулсан, 

20.2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 08.00-17.00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт Ухаагийн 24-89 тоотод оршин суух иргэн А.Гэрэлзулын Монгол гэрийн амбаарыг цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтрэн орж  32 инчийн ЛЖ маркийн зурагт хулгайлж,  347.520 төгрөгийн хохирол учруулсан,

21.2018 оны 06 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн Нарангийн 09 дүгээр гудамжны 222Б тоотод оршин суух иргэн Т.Оюунсүрэнгийн  байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч 49 инчийн зурагт хулгайлж,  750.000 төгрөгийн хохирол учруулсан,

22.2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 10-393 тоотод оршин суух иргэн С.Мөнхжаргалын байшинд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж  Самсунг брэндийн зурагт 2 ширхэг, цагаан хаш хөөрөг, орны бүтээлэг зэргийг  хулгайлж, 685.800 төгрөгийн хохирол учруулсан,

23.2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 39-16 тоотод байрлах иргэн М.Оюунчимэгийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга хулгайлж, 460.000 төгрөгийн хохирол учруулсан,

24.2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 03 дугаар хороо Бага Нарангийн 17-24 тоотод оршин суух иргэн Д.Пүрэвжавын байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтрэн орж  их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, манан хөөрөг, төмөр хөөрөг зэргийг хулгайлж,  1.060.000 төгрөгийн хохирол учруулсан,

             Яллагдагч Б., Б. нар бүлэглэж, 19 удаагийн үйлдлээр:

  1.2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 хороо Баруун Баян Уулын 3-21 тоот нийтийн байранд оршин суух иргэн Б.Доржхандын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч Хассе маркийн нөүтбүүк, монетон эдлэлийг хулгайлж 630.000 төгрөгийн хохирол учруулсан,

           2.2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 22-11Б тоотод оршин суух иргэн О.Жанчивдоржийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цүүг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагт хулгайлж 192.000 төгрөгийн хохирол учруулсан,

 3.2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 03 дугаар хороо Бага Нарангийн 29-08 тоотод оршин суух иргэн Э.Майцэцэгийн байшингийн хаалганы цүүг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч 49 инчийн самсунг зурагт, монетан бөгж зэрэг эд зүйлс хулгайлан авч нийт 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан,

 4.2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо Шар хадны 48-705 тоотод оршин суух иргэн Ц.Баянжаргалын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга хулгайлж, 260.000 төгрөгийн хохирол учруулсан,

 5.2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 31 дүгээр гудамжны 14 тоотод иргэн Д.Мөнгөөрийгийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нууцаар. хууль бусаар нэвтрэн БСБ маркийн 32 инчийн ЛСД зурагт, орны бүтээлэг, чулуун хөөрөг гэх зэрэг эд зүйлс хулгайлж, 312.000 төгрөгийн хохирол учруулсан,

 6.2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр  Баянзүрх дүүргийн 22-р хороо 12-159 тоотод оршин суух иргэн Д.Оюунбилэгийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 42 инчийн монел маркийн зурагт,  даавуун орны бүтээлэг, хаалганы төмөр зэрэг эд зүйлс хулгайлж, 450.792 төгрөгийн хохирол учруулсан,

          7.2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага Нарангийн 18 дугаар гудамжны 39 тоотод оршин суух иргэн Ж.Өнөржаргалын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч хуучин цагийн мөнгөн аяга, шинэ цагийн мөнгөн аяга 7 ширхэг, алтан бөгж, монетан бөгж, самсунг гар утас, хүүхдийн мөнгөн бөгж, 6 ширхэг мөнгөн бүсний тоног, 2 ширхэг жижиг судар, хаалганы цоож зэрэг эд зүйлс хулгайлж,  2.780.000 төгрөгийн хохирол учруулсан,

8.2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булагийн 20-05 тоотод оршин суух иргэн М.Мижиддоржийн эзэмшлийн байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, 1 хос монетан ээмэг, навчин хэлбэртэй монетан ээмэг, мөнгөн ээмэг бөгж, кулоны хослол, хээтэй мөнгөн ээмэг кулоны хослол, 2 ширхэг мөнгөн гинж, мөнгөн толь, мөнгөн бугуйвч, жижиг 6 хос мөнгөн ээмэг, 2 ширхэг монетан гинж, очиртой мөнгөн бөгж зэрэг эд зүйлс хулгайлж,1.264.530 төгрөгийн хохирол учруулсан,

9.2018 оны 06 дугаар сарын 27-ноос 2018 оны 07 сарын 01-ний хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн 05-27 тоотод оршин суух иргэн М.Шагжжавын эзэмшлийн байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, шинэ цагийн манан хөөрөг хулгайлж, 170.000 төгрөгийн хохирол учруулсан,

10.2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Манханы 05-23 тоотод оршин суух иргэн Э.Уянгын эзэмшлийн байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтрэн орж мөнгөн ээмэг бөгж кулоны хослол, унждаг шигтгээтэй мөнгөн ээмэг бөгж кулоны хослол зэрэг эд зүйлсийг хулгайлж,170.000 төгрөгийн хохирол учруулсан,

11.2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн Баянзам 08-37 тоотод оршин суух иргэн Х.Батмөнхийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч 2 хос мөнгөн ээмэг, мөнгөн гинж, мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлс хулгайлж, 95.000 төгрөгийн хохирол учруулсан,

12.2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд баг 23-34 тоотод оршин суух иргэн Д.Баттулгын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг бугуйн цаг, эмээлийн мөнгөн тоног-8 ширхэг, 10 лан зэрэг эд зүйлс хулгайлж, 720.000 төгрөгийн хохирол учруулсан,

13.2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн 05-30б тоотод оршин суух иргэн Н.Нэргүйгийн эзэмшлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, дунд гарын Чүнчигноров хөөрөг, 35 хос пүүз зэргийг хулгайлж 2.715.000 төгрөгийн хохирол учруулсан,

14.2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран баг 40-1А тоотод оршин суух иргэн П.ийн эзэмшлийн гэрийн хаалгыг нугасаар нь салган хууль бусаар нэвтэрч 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, мөнгөн халбагатай хөөрөгний шүрэн толгой, 2 лан цул мөнгө зэрэг эд зүйлс хулгайлж, 613.484 төгрөгийн  хохирол учруулсан,

15.2017 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Өлгийн 10 гудамжны 134 тоотод оршин суух иргэн Б.Цэндсүрэнгийн гэрт нэвтэрч самсунг маркийн  ЛСД зурагт, ДВД тоглуулагч хулгайлж, 155.000 төгрөгийн хохирол учруулсан,

16.2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Баянүрх дүүргийн 22 дугаар хороо 7 дугаар гудамжны 80а тоотод оршин иргэн Л.Бямбасүрэнгийн гэрээс мөнгөн хазаар 2 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг мөнгөн зоос 11 ширхэг алдагдаж 3.896.000 төгрөгийн хохирол учруусан,

17.2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 02 дугаар сарын 07-ны өдрийн Баянүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 15 дугаар гудамж 332 тотод оршин суух иргэн А.Өлзийхоролын гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч мөнгөн цөгц, мөнгөн хундага, хулгайлж 56.000  төгрөгний хохирол учруусан,

18.2018 оны 04 дүгээр сарын 25-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 33-707 тоотод оршин суух Д.Дэлгэрсайханы гэрийн хаалганы цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч, Самсунг маркийн 42 инчийн зурагт хулгайлж 288.000 төгрөгийн хохирол учруулсан,

         19.2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн Нарангийн 222б тоот хашаанд байрлах иргэн С.Туулын монгол гэрт нэвтэрч Делл маркийн зөөврийн комьпютер, үүргэвчтэй цүнх хулгайлан 1.223.200 төгрөгийн хохирол учруулсан.

           Яллагдагч Б., Б., Б. нар бүлэглэж учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж 4 удаагийн үйлдлээр:

 1.2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг Тамир хороололын 62-6210 тоотод оршин суух иргэн Б.ын эзэмшлийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч 32 инчийн ЛСД зурагт, дунд гарын халтар манан хөөрөг, ногоон өнгийн хөөрөгний дайлан, полисон эрэгтэй бүс, их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, мөнгөн хазаар гэх зэргийг хулгайлж, 3.960.000 төгрөгийн хохирол учруулсан,

           2.2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багийн нутаг Цогт Уул хороололын 25-05 тоотод оршин суух иргэн А. эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, шинэ хийцийн дунд гарын мөнгөн аяга,  мөнгөн хазаар, 6 ширхэг ёншгой толгойт зоос, дээлийн хормойн мөнгөн боолт, эмээлийн мөнгөн баавар, хөөрөгний дайлан, халтар манан хөөрөг, мөнгөн тэмдэг, эрэгтэй мөнгөн бөгж, эмэгтэй мөнгөн бүс, 2 ширхэг цагаан шигтгээтэй эмэгтэй мөнгөн бөгж, ногоон шигтгээтэй эмэгтэй мөнгөн ээмэг гинж бөгж кулоны хамт, ягаан шигтгээтэй мөнгөн ээмэг бөгж гинж кулон, цагаан гялгар шигтээгтэй мөнгөн ээмэг бөгж, сувдан шигтгээтэй мөнгөн ээмэг бөгж, 2 ширхэг монетан цулгүй бөгж, алтан бөгж гэх зэргийг хулгайлж, 3.949.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 13.00 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7-р багийн нутаг Тамир хороолол 25-2520 тоотод оршин суух иргэн Ц.ийн эзэмшлийн байшингийн цонхоор  нууцаар, хууль бусаар нэвтэрч шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, дунд гарын манан хөөрөг зэргийг хулгайлж, 1.730.000 төгрөгийн хохирол учруулсан,

          4.2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг Улаан хужир хорооллын 03-04 тоотод оршин суух иргэн Ж.ийн байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, буудаг булган малгай зэргийг хулгайлж, 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ./прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

   Өмгөөлөгч:Б., Б. нарын гэм буруу, хэргийн зүйлчлэл  дээр маргахгүй.Харин Б.ий холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хэрэг нь шууд санаатай үйлдэгддэг.Б., Б. нарын болон гэрч Сайнжаргалын мэдүүлгээр Б. хулгай хийж байгааг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан нь харагдаж байгаа.Туайлбал:Хамт явсан нь үнэн гэхдээ машинд үргэлж согтуу явсан, гэрч Сайнжаргалын мэдүүлгээр “... гэрээс 2 хүн зурагт аваад гарсан, нэг хүн машинд байсан” гэдэг, мөн ий хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Мөрдөгчийн санал зэргээр түүний хулгайн үйлдэл тогтоогддогүй, эргэлзээтэй тул хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэх саналыг гаргасан.

Б., Б. нар “Архангайд хулгай хийсэн 4 үйлдэл дээр Б. машинд хамт явсан, согтуу байсан тул мэдээгүй”, Б. “хулгай хийж байхыг мэдээгүй” гэх байдлаар тус тус мэдүүлдэг тул шүүгдэгч нарыг хоорондоо эсрэг сонирхолтой гэж үзэх үндэслэлгүй учраас нэг өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцуулсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Б.ий мөрдөн байцаалтанд өгсөн “...  нэг найзынхаа гэрт орчихоод ирье намайг машиндаа сууж байгаарай гээд г аваад айлын хашаа руу яваад орчихсон. Тэгээд удалгүй ,  2 зурагт аваад гараад ирсэн. ... явж байгаад ,  хоёр 1 байшингийн цонхоор орсон би араас нь орсон чинь мөнгөн аяга, хөөрөг гэх зүйлс авчихсан байсан. ,  2 хулгай хийх санааг гаргасан. ...” гэх мэдүүлэг /1 хх 133, 136, 225, 2 хх 45 х/,

Гэрч Б.Сайнжаргал /1 хх 44 х/, гэрч Э.Баттулга /1 хх 195 х/ нарын мэдүүлгээр “3-уулаа явсан болох нь” тус тус нотлогдон тогтоогдсон тул Б. уг гэмт хэргийг үйлдэхийг мэдээгүй, оролцоогүй гэх өмгөөлөгчийн гаргасан саналыг хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзсэн.

            Шүүгдэгч Б., Б., Б. нар хамтран машин механизм ашиглаж 4 удаагийн үйлдлээр:

 1.2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг Тамир хороололын 62-6210 тоотод оршин суух иргэн Б.ын эзэмшлийн гэрт нэвтэрч 32 инчийн ЛСД зурагт, дунд гарын халтар манан хөөрөг, ногоон өнгийн хөөрөгний дайлан, полисон эрэгтэй бүс, их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, мөнгөн хазаар зэргийг хулгайлж, 3,960,000 төгрөгийн хохирол учруулсан,

           2.2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багийн нутаг Цогт Уул хороололын 25-05 тоотод оршин суух иргэн А. эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, шинэ хийцийн дунд гарын мөнгөн аяга,  мөнгөн хазаар, 6 ширхэг ёншгой толгойт зоос, дээлийн хормойн мөнгөн боолт, эмээлийн мөнгөн баавар, хөөрөгний дайлан, халтар манан хөөрөг, мөнгөн тэмдэг, эрэгтэй мөнгөн бөгж, эмэгтэй мөнгөн бүс, 2 ширхэг цагаан шигтгээтэй эмэгтэй мөнгөн бөгж, ногоон шигтгээтэй эмэгтэй мөнгөн ээмэг, гинж, бөгж кулоны хамт, ягаан шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, гинж кулон, цагаан гялгар шигтээгтэй мөнгөн ээмэг бөгж, сувдан шигтгээтэй мөнгөн ээмэг бөгж, 2 ширхэг монетон цулгуй бөгж, алтан бөгж зэргийг хулгайлж, 3,949,000 төгрөгийн хохирол учруулсан,

3.2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 13.00 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7-р багийн нутаг Тамир хороолол 25-2520 тоотод оршин суух иргэн Ц.ийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, дунд гарын манан хөөрөг зэргийг хулгайлж, 1,730,000 төгрөгийн хохирол учруулсан,

            4.2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг Улаан хужир хороололын 03-04 тоотод оршин суух иргэн Ж.ийн байшингаас дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, буудаг булган малгай зэргийг хулгайлж, 1,050,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

- Хохирогч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 09-ний 18 цагийн үед эхнэр залгаад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн, манай гэрээс 32 инчийн ЛСД зурагт удирдлагатай, дунд гарын халтар манан хөөрөг, ногоон өнгийн дайлан, полисон эрэгтэй бүс, их гарын мөнгөн аяга,дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, мөнгөн хазаар алдагдсан ...” гэх мэдүүлэг /1 хх 34 х, 15 хх 200 х/,

- Хохирогч А. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би ... 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр би өглөө захруу 09 цагийн үед явсан. Энэ үед манайд манай төрсөн дүү Энх-Амгалан үлдсэн. Манай нөхөр Улаанбаатар хотод ажлаар явсан байгаа. Тэгээд манай дүү 10 цаг өнгөрөөгөөд манайхаас гараад хашааны болон байшингийн хаалга сайн түгжээд гарсан гэсэн. Тэгээд би 13 цагийн үед гэртээ иртэл манай байшингийн хаалгыг татаж цүүг салгаад хулгай орсон байсан, тэгээд цагдаад мэдэгдсэн, манай гэрээс дунд гарын мөнгөн аяга, шинэ хийцийн дунд гарын мөнгөн аяга,  мөнгөн хазаар, 6 ширхэг ёншгой толгойт зоос, дээлийн хормойн мөнгөн боолт, эмээлийн мөнгөн баавар, хөөрөгний дайлан, халтар манан хөөрөг, мөнгөн тэмдэг, эрэгтэй мөнгөн бөгж, эмэгтэй мөнгөн бүс, 2 ширхэг цагаан шигтгээтэй эмэгтэй мөнгөн бөгж, ногоон шигтгээтэй эмэгтэй мөнгөн ээмэг гинж бөгж кулоны хамт, ягаан шигтгээтэй мөнгөн ээмэг бөгж гинж кулон, цагаан гялгар шигтээгтэй мөнгөн ээмэг бөгж, сувдан шигтгээтэй мөнгөн ээмэг бөгж, 2 ширхэг монетан цулгүй бөгж, алтан бөгж зэрэг эд зүйлс алдагдсан ...” гэх мэдүүлэг /1 хх 181 х, 15 хх 162 х/,

- Хохирогч Ц.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 сарын 09-ний өдөр 16 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд манай байшингийн хаалгыг онгойлгох гэж үзээд чадаагүй вакуум цонхоор хулгай орсон шинжтэй байсан. Манай гэрээс шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, дунд гарын манан хөөрөг алдагдсан ...” гэх мэдүүлэг /2 хх 2-8 х, 15 хх 170 х/,

- Хохирогч Ж.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 09-ний өглөө манай эхнэр Саранжаргал сургууль руу жижүүр хийх гээд 08 цагийн үед явсан би 09 цагт ажил дээрээ ирээд Архангай аймаг руу тайлан өгөх ажлаар 10 цагийн үед яваад орой 21 цагийн үед Хотонт суманд ирээд эхнэрээ хадам ээжийнхээс аваад гэртээ ирэхэд манай байшингийн цонхны цүү мултарсан байдалтай байшингийн хаалга онгорхой байсан юм ...Эрэгтэй хүний булган малгай, том жижиг 2 мөнгөн аяга алдагдсан ...” гэх мэдүүлэг /4 хх 225 х, 15 хх 158 х/,

- Шүүгдэгч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018.02.09-ны өдөр 13 цагийн үед манай найз ,  бид 3 ын найз Чинзоригийн автомашиныг гуйгаад түүний машинаар хамт явж байгаад хашаандаа ганцхан гэртэй эзэнгүй хашаа байхаар нь  бид 2 хашааных нь хаалгаар ороод гэрийнх нь цоожийг эвдэж гэрт нь ороод авдрыг нь ухаад үзсэн чинь дотор нь ЛСД зурагт, 2 мөнгөн аяга, 1 эрэгтэй хүний бүс, Эдэн нэртэй 0,5 граммын архи, даалийнтай жижиг хөөрөг байхаар нь аваад гэрээс гарсан. ...2018.02.09-ны өдөр 14 цагт Архангай амйгийн Эрдэнэбулган сумын 6-р баг 25-р гудамжинд байдаг айлын хүн байхгүй байх гэж бодоод хулгай хийх гэж очсон тэгээд хашаан дотор нь орсон чинь байшин нь цоожтой байхаар нь хаалгыг нь эвдээд  бид 2 хамт орсон. Тэгээд мөнгөн аяга, мөнгөн хазаар, 1 ширхэг хөөрөг, эмээлийн мөнгөн тоног, мөнгөн ээмэг бөгж нэлээн хэдийг авсан. Тоог нь санахгүй байна. ...2018.02.09-ны өдөр 16 цагт Тамир хорооллын тэр хавиар явж байгаад цагаан өнгийн байшинтай айлын хаалга нь цоожтой байхаар нь  бид 2 тухайн байшингийн зүүн талын цонхоор нь ороод шүүгээн дээр 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг хөөрөг байхаар нь аваад машиндаа суугаад явсан. ийг Бамбар нэртэй буудалд үлдээчихсэн байсан. гэх мэдүүлэг /1 хх 138, 231, 2 хх 52 х/

- Шүүгдэгч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хийсэн хулгайн үйлдлээ зөвшөөрч байна. өөр ярих зүйлгүй. 2018.02.09-ны өдөр 13 цагийн үед манай найз ,  бид 3 ын найз Чинзоригийн автомашиныг гуйгаад түүний машинаар хамт явж байгаад хашаандаа ганцхан гэртэй эзэнгүй хашаа байхаар нь  бид 2 хашааных нь хаалгаар ороод гэрийнх нь цоожийг нь эвдэж гэрт нь ороод авдрыг нь ухаад үзсэн чинь дотор нь ЛСД зурагт, 2 мөнгөн аяга, 1 эрэгтэй хүний бүс, Эдэн нэртэй 0,5 граммын архи, даалийнтай жижиг хөөрөг байхаар нь аваад гэрээс гарсан. ...Би Архангай аймгийн нутаг дэвсгэрт найз ,  нарын хамт айлд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан. ... ...2018.02.09-ны өдөр 14 цагт Архангай амйгийн Эрдэнэбулган сумын 6-р баг 25-р гудамжинд байдаг айлын хүн байхгүй байх гэж бодоод хулгай хийх гэж очсон тэгээд хашаан дотор нь орсон чинь байшин нь цоожтой байхаар нь хаалгыг нь эвдээд  бид 2 хамт орсон. Тэгээд мөнгөн аяга, мөнгөн хазаар, 1 ширхэг хөөрөг, эмээлийн мөнгөн тоног, мөнгөн ээмэг бөгж нэлээн хэдийг авсан. Тоог нь санахгүй байна. ... архи уучихсан согтуу байсан болохоор буудалд үлдээх гэсэн чинь хамт явна гэхээр нь машин дотор хамт аваад явж байсан. ” гэх мэдүүлэг /1 хх 140, 213, 237, 2 хх 60 х/

- Шүүгдэгч Б.ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би тухайн үед жаахан архи, пиво уучихсан машин дотор үлдсэн. Тухайн үед юу юу авсныг мэдэхгүй байна. ...би тухайн хэрэгт оролцоогүй.  нэг найзынхаа гэрт орчихоод ирье намайг машиндаа сууж байгаарай гээд г аваад айлын хашаа руу яваад орчихсон. Тэгээд удалгүй ,  2 зурагт аваад гараад ирсэн. Тэгхээр нь би юун зурагт юм бэ? гэж асуухад  найзаасаа өрөндөө авсан юм гээд нэг шил архитай хамт барьчихсан байсан. ...би тухайн үед хулгай хийхэд нь хамт байгаагүй, Аймгийн төвийн Наран нэртэй буудалд намайг үлдээгээд явсан. ...Хэрэг болсон өдөр 14 цагийн үед манай найз ,  бид 3 хамт явж байгаад ,  хоёр 1 байшингийн цонхоор орсон би араас нь орсон чинь мөнгөн аяга хөөрөг гэх зүйлс авчихсан байсан. ,  2 хулгай хийх санааг гаргасан. ...” гэх мэдүүлэг /1 хх 133, 136, 225, 2 хх 45 х/

- Гэрч Б.Сайнжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2018 оны 2 сарын 09-ний өдөр хашаандаа буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг Тамир хорооллын 62-6206 тоотод түлээ хагалаад сууж байтал манай урд талд байх иргэн  ахынхаас 3 залуу зурагт тэврээд гарч байсан. Би сонирхоод хартал тэр  3 саарал өнгийн Раум маркийн автомашинд суугаад явчихсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 44 х/,

- Гэрч Ж.Гантөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 сарын 09-ний орой 18 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цүүг суга татаж цоожийг нь аваад манай гэрт хулгай орсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Манай гэрээс 32 инчийн ЛСД зурагт удирдлагатай, дунд гарын халтар манан хөөрөг, Ногоон өнгийн дайлан, полисон эрэгтэй бүс, их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, мөнгөн хазаар алдагдсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 34 х/,

- Гэрч Э.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 сарын 10-ны өдөр 15 цагийн үед би өөрийн барьцаалан зээлдүүлэх газар байхад 3 залуу орж ирээд мөнгө авах уу гэж асуусан. Би өгнө авна, ямар мөнгө байгаа юм бэ гэхэд хар өнгийн цүнхнээс мөнгөн аяганы мөнгө, өөр хар мөнгө байгаа гээд гаргаж ирсэн. Мөнгөн аяганы мөнгийг хавтгайлаад эвдсэн байсан. Би 2 аяганы мөнгө байх гэж бодсон. 1 ширхэг эмээлийн баавар, хятад зоос буюу ёншуу 5-аас 6 ширхэг зэргийг өгсөн. Би эдгээр эд зуйлсийг 180,000 төгрөгөөр худалдан авсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 195 х/,

- Гэрч С.Лхагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 2 сарын 10-ны өдөр 12 цагийн үед над дээр  ганцаараа хар өнгийн үүргэвч үүрчихсэн ирсэн. Тэгээд намайг мөнгө авах уу гэж асуусан, би дархан хийдэг болохоор мөнгөн эдлэл авдаг юм. Тэгээд надад мөнгөн хазаар 1 ширхэг , мөнгөн аяганы хэлбэрийг өөрчилсөн мөнгөнүүд, эмэгтэй хүний бүсний мөнгөн хэрэглэл зэрэг эд зүйлс өгсөн. Би эдгээр зүйлсийг 400.000 төгрөгөөр худалдан авсан, өмнө нь надад  зурмал бурхан, судар зарж байсан болохоор би зүс таньдаг юм. ...” гэх мэдүүлэг /1 хх 189 х/,

- Гэрч А.Чинзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 сарын 09-ны өдөр  над руу 89949097 гэсэн дугаараас ярьсан. Би Архангай аймагт Улаанбаатар хотоос ирчихсэн байна. Би Од нэртэй буудалд хүрээд ирээч гэсэн. Би Од нэртэй буудалд өөрийн Раум маркын саарал өнгийн автомашинаар 10 цагийн үед очсон. Намайг очиход  найз нь гээд 2 танихгүй залуутай байсан. Од нэртэй буудлаас гараад  надруу залгаад уулзаад машинаа өгөөч хотоос ирсэн 2 найздаа нутгаа үзүүлье гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд өгсөн. Энэ өдөр шөнийн 01-ээс 02 цагийн үед  над руу залгаад Наран нэртэй буудалд байна. Би ирээд машинаа авчих гэхээр нь очиж авсан. Намайг очиход тэд нар бага зэрэг уусан байсан. Би машинаа авахад машин дотор 1 ширхэг зурагт, удирдлагатайгаа, цэнхэр өнгийн торонд хийсэн эрэгтэй хүний полиусан бүс, 1 ширхэг хөөрөг дайлантайгаа, бас 1 ширхэг шар өнгийн могойны хэлбэртэй бөгж байсан. Цагдаа нар  авсан. ...2018 02 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймагт  Улаанбаатар хотоос ,  гэх найзуудын хамт ирсэн ...Энэ өдөр үдээс хойш 15 цагийн үед  над руу залгаад би Хархорин явах ажилтай болчихлоо гялс яваад ирэх үү гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд шөнө 2 цагийн үед  над руу залгаад Наран нэртэй буудалд байна гэж дуудсан. Би наран нэртэй буудалд очиж автомашинаа аваад харьсан. Маргааш нь  над руу залгаад машинд чинь 1 ширхэг булган малгай байна уу? гэж асуусан. Би машин дотроо хайсан боловч булган малгай байхгүй байсан. Би машинд булган малгай байхгүй байна гэхэд  уг нь байх л ёстойдоо гэж байсан. Би байхгүй байна аа гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 192, 4 хх 243 х/,

- Гэрч Д.Хишигбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манайхаас нөхрийн халтар манан хөөрөг, жижиг том 2 ширхэг мөнгөн аяга хулгайд алдагдсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 14 х/,

- Гэрч Ц.Нямцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би тухайн хөөргөний талаар мэднэ, манай ах олон жил барьж байгаа. Манай ааваас өвлөгдөж ирсэн хөөрөг юм. тухайн хөөрөг нь дунд үеийн халтар манан хөөрөг бөйгаа. ...” гэх мэдүүлэг /2 хх 16 х/,

 - Шинжээчийн дүгнэлт: “32 инчийн ЛСД зурагт, удирдлагын хамт 300,000 т, дунд гарын халтар манан хөөрөг 1,500,000 т, ногоон өнгийн даалин 50,000 т, подисон бүс 80,000 т, их гарын мөнгөн аяга 180,000 т, дунд гарын мөнгөн аяга 160,000 т, бага гарын мөнгөн аяга 90,000 т, мөнгөн хазаар 1,600,000 т, нийт 3,960,000 төгрөг” /1 хх 47 х/,

- Шинжээчийн дүгнэлт: “дунд гарын дээр үеийн мөнгөн аяга 160,000 т, сүүлийн үеийн дунд гарын мөнгөн аяга 140,000 т, 6 ширхэг товруутай мөнгөн хазаар 600,000 т, ёншгой толгойт 80,000 т, дээлийн хормойн мөнгөн боолт 50,000 т, эмээлийн мөнгөн баавар 300,000 т, ягаан даалин 80,000 т, дунд гарын халтар манан хөөрөг 1,200,000 т, уяачдын холбооны тэргүүлэгч гэсэн бичигтэй мөнгөн тэмдэг 100,000 т, эрэгтэй мөнгөн бөгж 60,000 т, эмэгтэй мөнгөн бүс 95,000 т, эмэгтэй мөнгөн бөгж 40,000 т, мөнгөн, ээмэг, бөгж, гулоны хамт 75,000 т, цагаан гялтгар мөнгөн ээмэг бөгж 62,000 т, сувдан шигтгээтэй мөнгөн ээмэг бөгж 62,000 т, монетан бөгж 2 ш 65,000 т, алтан бөгж 200,000 т, нийт 3,949,000 төгрөг” /1 хх 208 х/,

- Шинжэчийн дүгнэлт: “дунд гарын мөнгөн аяга 140,000 т, бага гарын мөнгөн аяга 90,000 т, халтар манан хөөрөг 1,500,000 т, нийт 1,730,000 төгрөг” /2 хх 18 х/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Б. ганцаараа 15 удаагийн үйлдлээр:

1.2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо АОС-н тоотод оршин суух иргэн М.ийн байшингийн хаалганы цүүг эвдэн нэвтэрч их гарын мөнгөн аяга, их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, үе дамжсан дунд гарын мөнгөн аяга, 3 ширхэг цул мөнгөн аяга, үе дамжсан мөнгөн аяга, шинэ цагийн мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, шүрэн толгойтой манан хөөрөг, гартааман алтан нуухтай хөөрөг зэрэг эд зүйлс хулгайлан авч нийт 16,131,000 төгрөгийн хохирол учруулсан,

         2.2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо Өнөр 596 тоот нийтийн байрны  тоот хаалгыг хөшин нэвтэрч У.ын Делл маркийн зөөврийн  компьютерыг  хулгайлан авч 765,000 төгрөгийн хохирол учруулсан,

         3.2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын тоотод байрлах нийтийн байрны 01 тоотод оршин суух иргэн Ц.ийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч алтан нуух, мөнгөн дэвсэгтэй  ясан халбагатай хөөрөгний толгой,  бэлэн 1,000.000 төгрөг, 1 хайрцаг парламент тамхи зэргийг хулгайлж, нийт 1,148,000 төгрөгийн хохирол учруулсан,

4.2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр  Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын тоотод байрлах нийтийн байрны 09 тоот хаалганы цоожийг эвдэн нэвтэрч Э.ын эзэмшлийн 32 инчийн Самсунг маркийн зурагт хулгайлж, 270,000 төгрөгийн хохирол учруулсан,

5.2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын гэрт нэвтэрч 2 ширхэг зөөврийн компьютер, самсунг-2 маркийн гар утас, мөнгөн ээмэг бөгж зэрэг эд зүйлс хулгайлан авч нийт 480,000 төгрөгийн хохирол учруулсан,

6.2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн аймгийн Баян-Өндөр сумын Рашаант баг байшинд нэвтэрч 43 инчийн LCД зурагт хулгайлан авч  620,000 төгрөгийн хохирол учруулсан,

7.2018 оны 06 сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 5 дугаар гудамжны өвлийн орон сууцны цонхоор нэвтэрч самсунг-s5 маркийн гар утас, леново брэндийн зөөврийн компьютер, IPad зэрэг эд зүйлс хулгайлан авч 436,800 төгрөгийн хохирол учруулсан,

8.2018 оны 04 сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын А-н 5 дугаар гудамжны өвлийн орон сууцны цонхоор нэвтэрч Хитачи брэндийн 32 инчийн зурагт  хулгайлан авч 269,940 төгрөгийн хохирол учруулсан,

9.2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат баг Ундрага эзэмшлийн 39-59 ОРО улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалж нэвтэрч самсунг-7 эджэ загварын гар утас хугайлан авч 420,000 төгрөгийн хохирол учруулсан,

         10.2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат баг байшинд нэвтэрч 32 инчийн Hisense маркийн зурагт, Lenovo маркийн нөтбүүк, будаа агшаагч зэрэг эд зүйлс хулгайлан авч нийт 970,000 төгрөгийн хохирол учруулсан,

         11.2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн  байшингийн хаалгыг эвдэж нэвтэрч орчин үеийн дунд гарын мөнгөн аяга, уурын нүдүүр зэрэг эд зүйлс хулгайлан авч нийт 320,000 төгрөгийн хохирол учруулсан,

12. 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг гэрт нэвтэрч 32 инчийн Toshiba маркийн зурагт хулгайлан авч 300,000 төгрөгийн хохирол учруулсан,

13.2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг байшинд нэвтэрч 39 инчийн ВSВ маркийн зурагт, хар өнгийн куртик, үүргэвч, бугуйн цаг, орны бүтээлэг, төмөр зэрэг эд зүйлс авч нийт 1,270,250 төгрөгийн хохирол учруулсан,

14.2018 оны 04 сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны эзэмшлийн монгол гэр лүү нэвтэрч 32 инчийн зурагт авч 310,000 төгрөгийн хохирол учруулсан,

15.2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн нийтийн байрны гэрийн  хаалгыг эвдэн нэвтэрч, филипс маркийн 40 инчийн зурагт хулгайлж, 719,992 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Х.Содномпилийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 07 сараас эхэлж Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 5 дугаар гудамжны 89б тоотод байрлах нийтийн байрны 2 дахь хаалганд ганцаараа амьдарч байна. 2018 оны 06 сарын 16-ны өглөө 11 цагийн үед үсээ засуулахаар гадагш гарч 19 цагийн үед гэртээ ирэхэд хаалганы цоож дотроосоо цоожлогдсон байхаар нь гарч цонхоо харсан чинь цонхны поорчиг онгорхой дотор талд байсан тор нь уначихсан байхаар нь хулгайч орсон байна гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн. ...гэртээ ороод эд зүйлээ бүртгэж үзэхэд самсунг-s5 маркийн гар утас, Lenovo-i5  загварын зөөврийн компьютер, IPad зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан ...” гэх мэдүүлэг /14 хх 120-121 х/,

- Хохирогч Т.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 22-ны орой найз Долгорсүрэнгийн  Даваат баг Ундрага 01-03 тоотод байрлах гэрт нь өөрийн эзэмшлийн 39-59 ОРО улсын дугаартай машинтайгаа очсон. Тэнд хэсэг сууж ганц шил архи уугаад шөнө 01 цагийн үед гэртээ харихаар болоод гарсан. Тэр үед согтуу байсан болохоор машинаа тэдний хашаанд оруулж үлдээгээд шөнө Нарантуяа эгчийн нөхрийн машинд суугаад явсан. Тухайн үед гар утсаа машин дотроо үлдээсэн юм. Тэгээд маргааш өглөө нь Долгорсүрэн надруу залгаад машины шилийг хагалаад дотроос нь гар утсыг чинь авсан байна гэж хэлсэн. ...миний алдсан гар утас нь Gold өнгөтэй, шаргал  өнгийн  самсунг-7 эджэ загварын гар утас бөгөөд би гар утсаа 2018 оны 06 сарын 20-ны өдөр 460,000 төгрөгөөр худалдаж авч байсан ...” гэх мэдүүлэг /9 хх 155-156 х/,

- Хохирогч О.Уранзаяагын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хичээлээ тараад гэртээ ирэхэд миний амьдрач байгаа Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 10-193 тоотод байх нийтийн байрны ханыг цөмлөж ороод миний 2 ширхэг зөөврийн компьютер, самсунг-2 маркийн гар утас, мөнгөн ээмэг бөгж зэрэг эд зүйлс алдагдсан...“ гэх мэдүүлэг /7 хх-ийн 162, 167-р хуудас/,

- Хохирогч Э.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх Сонгинохархан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын тоотод байдаг нийтийн байрыг түрээслэн амьдардаг, 2018 оны 01 сарын 24-ний өглөө 08 цагийн үед Отгоо эгч залгаад чиний түрээслэдэг өрөөний хаалгыг эвдээд хулгайч орсон байна гэсэн, би  ирээд нийтийн байрны хяналтын камерыг шүүж үзэхэд нэг залуу нийтийн байрнаас манай зурагтыг авч гарч байгаа бичлэг байсан ...” гэх мэдүүлэг /3 хх 28, 15 хх 198 х/,

- Хохирогчийн М.ийн мөрдөн байцаалтйын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 09-13 цагийн хооронд манай гэрт хулгай орсон байсан. Манайх нийтийн байр ажлуулдаг нийт 12 өрөөтэй 1 өрөөнд нь нөхөртэйгээ хамт амьдардаг тухайн үед би Эрдэнэтрүү ажлаар яваад гэртээ байхгүй байсан. Манай ахын хүүхэд болох Сайханбилэг манай гэрт ирсэн чинь авдар онгорхой байхаар нь манай нөхөр Дагвадоржруу залгаад гэрт чинь ирсэн чинь хулгай орсон байна гэж хэлсэн байна лээ . Манай нөхөр ажилдаа 09 цагийн үед явсан гэсэн тухайн үед манай нөхөр юу алдагдсаныг мэдэхгүй надруу 13 цагийн үед залгаад 2017 оны 09 дүгээр сарын 14- ний өдөр гэртээ ирсэн, ирэхэд ээж ааваас үе дамжин ирсэн их, дунд, бага гарын мөнгөн аяга 10 ширхэг, хуучны манан хөөрөг, алтан нуухтай шинэ цагийн хөөрөг алдагдсан. ...” гэх мэдүүлэг /8 хх 07-09,13 х/,

- Хохирогч У.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр 596 тоотод байрлах нийтийн байранд 2016 оны 12 дугаар сараас хойш амьдарч байна. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хичээл амарчихсан өдөр сургууль орох ажил гараад 12 цагийн үед гэрийн хаалгаа цоожилж гараад орой 16 цагийн үед ирэхэд манай хаалгыг хөшиж онгойлгосон байсан тул гэрт орж үзэхэд эд зүйлс ухаж сандаачсан байдалтай, эд зүйлээ  бүртгэж үзэхэд нөтбүүк маань иж бүрнээрээ алга болсон байсан...  “ гэх мэдүүлэг /3 хх 230 х, 15 хх 236 х/,

- Хохирогч Ч.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би өөрийн амьдардаг Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 3-23А тоотод байрлах нийтийн байрны 3 тоот өрөөний хаалгыг далд цоожоор цоожлоод 10 цагийн үед гарсан, тэгээд 22 цагийн үед ирээд хаалгандаа түлхүүрээ хийгээд онгойлгох гэсэн чинь түлхүүр эргэхгүй байсан, тэгээд хаалгаа татсан чинь хаалга онгорхой байсан, гэрэл асаагаад харсан чинь орны хөнжил гудсыг сандаачсан байсан. Дэрэн доогуур байсан хөөрөгний дайланг орон дээр гаргаад хаячихсан байсан, тэгээд цагдаа дуудаж шалгуулсан. Алдагдсан зүйлүүдээ бүртгэхэд манай гэрээс бэлэн 1 сая төгрөг, дайлин дотор байсан гартааман хөөрөгний алтан нуух, мөнгөн дэвсийг аваад ясан халбагыг нь хугалж хаяад даваа толгойг суглаж хаяж орхисон байсан. Мөн гудасны доор байсан 1 хайрцаг парламент тамхи зэрэг эд зүйлс алдагдсан ...” гэх мэдүүлэг /4 хх 82, 112 х/,

- Хохирогч Г.Гэрэлчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ажлаа тараад 04 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай байшингийн 2 давхрын цонх онгорхой том өрөөний ягаан өнгийн тавилган дээр байдаг 32 инчийн Hisense маркийн зурагт, Lenovo маркийн нөтбүүк, будаа агшаагч зэрэг эд зүйлс алдагдсан байсан ...” гэх мэдүүлэг /9 хх 181-183 х/,

- Хохирогч Н.Ганчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 08 сарын 01-ний өдөр эмнэлэгт хэвтсэн юм. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 05-ны орой манай дүү Оюунчимэг надруу залгаад танай гэрт хулгайч  орсон байна гэж хэлсэн. Манай дүү цагдаад дуудлага өгсөн  байх. Би маргааш нь гэртээ очоод харахад эд зүйлс замбараагүй болсон, гэрээс орчин үеийн дунд гарын мөнгөн аяга, уурын нүдүүр алга болсон байна ...” гэх мэдүүлэг /9 хх 78 х/,

- Хохирогч Б.Мөнгөнцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр манай гэрийн цоожийг эвдэж хулгайч орж 32 инчийн зурагтыг авсан байсан. Тухайн үед би Сэлэнгэ аймаг руу хүүхдийнхээ хамт явсан байсан. Манай гэрийг дүү Отгонбаатар харж үлдсэн. Тэр шөнийхөө 23 цаг хүртэл байж байгаад гэрлүүгээ явсан гэсэн. Хулгайд алдсан зурагтаа 519.000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...” гэх мэдүүлэг /9 хх 207 х/,

- Хохирогч Т.Цэцгээгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 8 сарын 10-ны орой 20 цагийн үед өөрийнхөө гэрт очиход манай байшингийн хаалгыг эвдээд хулгайч орсон байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс 39 инчийн зурагт, хүүхдийн куртик, малгай, пүүз, үнэртэй ус зэрэг эд зүйл алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /9 хх 105 х/,

- Хохирогч З.Ганхоролын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 04 сарын 30-ны өглөө 08 цаг 20 минутын үед ажилдаа яваад орой 18 цагийн үед гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалганы цоожийг эвдчихсэн байсан. Гэрт ороход гэрийн хоймор байсан 32 инчийн зурагт алдагдсан байсан, зурагтаа 2018 оны 02 сард Нарантуулаас 400,000 төгрөгөөр худалдаж авч байсан, тэр үнээрээ үнэлж байна ...” гэх мэдүүлэг /хх 15-16 х/,

- Хохирогч Д.Оюунбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 01 сарын 03-ны өдрийн 11 цагт гэрээс гарч яваад 18 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалга онгорхой гэрээс филипс маркийн 40 инчийн зурагт хулгайд алдагдсан байсан ...” гэх мэдүүлэг /хх 18-20 х/,

- Хохирогч Н.Сувдаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Үйлчилгээний төвөөс БСБ төвөөс 43 инчийн зурагт 620,000 төгрөгөөр худалдаж аваад Рашаантын 33-14 тоотод байрлах байшиндаа аваачиж тавьсан. Тэр өдөр байшиндаа 12 цаг өнгөртөл шинээр авсан зурагтаа үзээд байж байгаад шөнийн 04 цагийн үед унтаж амарсан. Өглөө сэрээд ажилдаа явах гээд боссод бие засчихаад зурагтаа асаах гэтэл алга болчихсон хулгай орсон шинжтэй гадна хаалга онгорхой байсан. ...” гэх мэдүүлэг /9 хх 231 х/,

- Хохирогч Н.Мөнгөнцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын А-н 5 дугаар гудамжны 159 тоотод 1 жил орчим өөрийн төрсөн эгч Мөнхцэцэгийн хамт оршин сууж байна.  Би 2018 оны 04 сарын 21-ний өглөө гэрээсээ 11 цагийн орчим гарсан. ... Ингээд би гэртээ орой 21 цагийн үед ирэхэд гэрийн хаалга зүгээр хэвийн цоож хэвийн онгойж байсан. Тэгээд байшинд ороход том өрөөний стейнк дээр байсан зурагт алга болсон байсан.  Манай алга болсон зурагт нь Хитачи брэндийн 32 инчийн зурагт байсан. ...” гэх мэдүүлэг /14 хх 167 х/,

- Иргэний нэхэмжлэгч С.Давхарбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би Баянгол дүүргийн 18 дугаар хороо Алтан төгрөг дэлгүүрийн Б корпуст үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн мэргэжилтнээр ажилладаг юм, намайг 2018 оны 01 сарын 23-ны өдөр 16 цагийн үед ажил дээрээ байж байхад гаднаас 25-30 орчим насны залуу орж ирээд зурагт авах уу гэж асуугаад 32 инчийн самсунг ЛЕД дэлгэцтэй зурагтыг хайрцагнаас гаргаж ирээд 80.000 төгрөгийн барьцаанд тавьсан, өөрийн нэрээ Цогзолмаа овогтой Цогтбаяр гэж мэдүүлсэн. ...” гэх мэдүүлэг /3 хх 33 х, 15 хх 194 х/,

- Иргэний нэхэмжлэгч Г.Батзолбоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 сарын 31-ний өдөр манай нийтийн байрны  ханыг цөмлөөд хулгайч орсон байсан, уг ханыг өөрийн гар доорхи материалаар янзалчихсан юм. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /7 хх 171 х/,

- Шүүгдэгч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...

...2018 оны 01 дүгээр сарын эхээр БЗД-ийн 5 дугаар хороо монелийн уулзвараар хойшоо чиглэн явж байгаад төв замаар баруун гар тийш эргэж яваад гэр хорооллын замаар орж хашаан дотроо 2 давхар нийтийн байрны 2 давхарт гарч хойд талаасаа 3 дахь хаалганы цоожийг төмрөөр эвдэн орж 40 инчийн самсунг маркын зурагт хулгайлсан. Дээрх үйлдлийг ганцаараа үйлдсэн.

...1 хоногийн дараа зүүн талын нийтийн байрнаас 32 инчийн Самсунг маркийн зурагт аваад Энхамгалантай хамт явж байгаад ломбарданд 200,000 төгрөгөөр тавьсан.

...2018 оны 01 дүгээр сарын дундаар БГД-ийн 16 дугаар хороо Гандан хийдийн хойд талд байрлах 2 давхар цагаан өнгийн шашны сургуулийн 2 давхарын булангийн шар хаалганы цоожийг эвдэн орж нэг хийдийн зүүн талын хаалганы харалдаа гудамжаар орж яваад хашаан дотроо 3 давхар улаан тоосгон байшингийн 3 давхар 14 юм уу 15 тоот айлын хаалганы цоожийг эвдэн орж 2 ширхэг нөтебүүк, гар утас, мөагөн ээмэг зэрэг эд зүйл хулгайлсан.

... хашаандаа 2 давхар улаан тоосгон байшингийн 2 давхарын 2 тоот өрөөний хаалгын цоожийг эвдэн орж 1 нөтебүүк, гар утас, таб зэрэг эд зүйл хулгайлсан.

...2018.08.05-ны өдөр Орхон аймгийн Баянөндөр сумын Цагаанчулуут багт ногоон өнгийн дээвэртэй шавран байшингийн хаалганы цоожийг төмрөөр эвдэж  ороод 1 мөнгөн аяга, уур нүдүүр зэрэг эд зүйлсийг хулгайлж гарсан.

...2018.08.10-ны өдөр Орхон аймгийн Баянцагаан сумд улаан өнгийн төмрөн байшинтай айлын үүдний таамбарын банзыг хуулж ороод 39 инчийн ВSВ маркийн зурагт, хар өнгийн нацист куртик, саравчтай малгай, хар өнгийн цүнх, хар өнгийн пүүз, улаан бүтээлэг, хүрэн эрэгтэй бугуйн цаг зэрэг эд зүйлсийг хулгайлсан.

...2018.04.30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо 7-8 тоот хашаан дотор яваад ортол монгол гэр байсан, цоожийг нь эвдлээд гэрт ороод 32 инчийн зурагт, эрэгтэй хүний мөнгөн гинж, бөгж зэрэг эд зүйлсийг аваад шууд арын хашааг нь даваад таксинд суугаад уурхайчин багт байрлах барааны захад очоод замын хүнд 100,000 төгрөгөөр зарсан.

...2018 оны 08-р сарын эхээр Цагаанчулуут багт явж байтал хажуудаа гражтай монгол гэр эзэнгүй байхаар нь хашааг нь давж ороод гэрийнх нь хаалганы цоожийг эвдэж ороод хар өнгийн 32 инчийн зурагт, шургуулганд байсан эрэгтэй мөнгөн гинж, эмэгтэй мөнгөн гинжийг аваад гарсан. Танихгүй хүнд 100,000 төгрөгөөр зарсан. ...тухайн байшинд 40 гаруй насны эмэгтэй хүн унтаж байсан. Би үүдээр нь ороод тавиур дээр байсан 43 инчийн хар өнгийн зурагтыг аваад гарсан. Замд явж байсан хүнд 200,000 төгрөгөөр зарсан.

...2018.04.21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7-р хороо телевизийн хуучин эцэст улаан хүрэн өнгийн хашаан дотор өвлийн сууцанд цонхоор нь ороод том өрөөнд байсан цагаан өнгийн Хитачи маркийн 32 инчийн зурагт аваад цонхоор нь буцаж гарсан.

...2018.04.30-ны ганцаараа СХД-ийн 7-р хороо Ганхийцийн хойд талд хашаандаа үүдэндээ амбаартай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн ТСЛ маркийн зурагт хулгайлаад хархорин зах дээр эрэгтэй, эмэгтэй 2 хүнд 200,000 төгрөгөөр зарсан. ...

... 2018.01.23-ны өдөр СХД-ийн 30-р хороо Чулуутын 02-23 тоотод байх нийтийн байрны 1 тоотод орж орны гудасыг сөхөж үзэхэд хөөрөг байсан, хөөрөгний толгойны нуухыг авсан, мөн хажууд нь байсан нэг бүтэн хайрцаг парламент тамхи байсныг  авсан.

... 2018.07.07-ны өдөр Орхон аймагт 02-07 тоот хаашанд байсан байшингийн цонхоор орж 32 инчийн ЛЕД зурагт, будаа агшаагч авсан. Тухайн зурагтыг ломбарданд 120.000 төгрөгөөр тавьсан. ...

2018.06.15-ны өдөр Орхон амйгийн Баянөндөр сумын Рашаант баг 33-14 тоотоос би зурагтны тавиур дээр байсан 43 инчийг зурагтыг авч гараад зам дагуу явж байсан 30 гаруй насны эрэгтэй 200.000 төгрөгөөр зарсан. ...мөн Даваат баг Ундрага 1-3 тоот хашаанд байсан приус 20 маркийн тээврийн хэрэгслийн цонхыг нь хагалж самсунг гар утас аваад Эрдэнэтийн төвөөр явж байгаад 20 насны эмэгтэй хүнд 80,000 төгрөгөөр зарсан. ...” гэх мэдүүлэг /3 хх 48, 4 хх 60, 7 хх 159-161, 9 хх 96, 113, 167, 175, 201, 224, 14 хх 122, 171, 15 хх 23 х/

- Гэрч Э.Хүрэлсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 сарын 23-ны өдөр 16 цаг өнгөрч байхад би Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 09-32 тоотод байрлах гэрээсээ гараад өөрийн 17-44 УНӨ дугаартай хар саарал өнгийн тоёото приус маркийн машинтай гарч явтал гэрийн наахан үл таних залуу гар өргөөд машинд суугаад нийтийн байрнаас юм авна гээд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 3-24 тоотод байрлах нийтийн байрлуу ороод цэнхэр өнгийн хайрцагтай 32 инчийн зурагт бариад гарч ирсэн. Тэгээд хороолол орж ломбарданд тавина, намайг гадаа нь байж бай гээд орсон, гарч ирэхгүй болохоор нь ломбардруу ороод асуухад зурагтаа тавьчихаад явчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /3 хх 36 х/,

- Гэрч А.Оюуны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг өдөр 10 цагийн үед нийтийн байран дээрээ байж байтал 1 номерыг түрээслэдэг залуу гэртээ байсан. Тэгээд би өдөр 12 цагийн үед эмнэлэг орох гээд явсан. Тэгээд СХД-н нэгдсэн эмнэлэгт үзүүлээд 15 цагийн үед нийтийнхээ байранд ирээд өрөөнүүдээ шалгаад явж байтал манай нийтийк^ байрны 2 давхарын 1 номерыг түрээслэдэг Алтанзул гэж эмэгтэйгийн өрөөний хаалга хагас онгойчихсон байсан. Тэгэхээр нь би хүн байгаа юм болов уу гээд хаалгыг нь тогштол хүн байхгүй шинжтэй байсан. Тэгэхээр нь би хаалгыг нь татаад харсан чинь хүн байхгүй байсан ба зурагтын тавиур дээр нь байсан зурагт нь алга болчихсон байсан юм. Тэгээд би Алтанзул руу утсаар ярьж өрөөнд чинь хулгай орсон байна гэж мэдэгдсэн. ...” гэх мэдүүлэг /4 хх 46 х/,

- Гэрч Н.Сэндвалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 04-ны өглөө Цамбагаравийн урд талд байрлах Агь буудалд Бадамхатан, Жавхлан бид 3 хоносон. Өглөө буудлаас Бадамхатан бид 2 цайз монелийн 51-2 тоотод оршин суух эгч Даваацэцэгийнд очиж хөнжил гудас бас зарим нэг эд зүйл авахаар явсан харин манай найз Жавхлан буудлаас шууд эмээлтрүү ажилдаа явсан. Бадамаа бид 2 эгчийнхээс юмаа авчихаад 12 гэж гэрээс нь гарсан тэгээд одоо түрээлсэж байгаа нийтийн байрандаа 13 цагийн орчим ирсэн. Нийтийн байранд ирж нийтийн байр түрээсэлдэг эгчийн дүү нь гэх хүнээс байрны түлхүүр аваад эгчийнхээс авчирсан юмаа үлдээгээд эмээлтрүү хоолны материал хувцасаа авахаар явсан. Эмээлтээс орой 19 цагийн орчим ирсэн. ...” гэх мэдүүлэг /4 хх 47 х/,

- Гэрч П.Баянзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би уг СХД-ийн 30-р хороо чулуутын 3-23А тоотод байх нийтийн байрны 12 тоотод 2013 оноос хойш амьдарч байгаа, уг нийтийн байр нь манай төрсөн эгч Ч.Хишигмаагийн эзэмшлийнх байгаа юм. Тэгээд би энэ байранд нь амьдарч ерөнхийд нь хариуцдаг юм. Тэгээд өнөөдөр гэртээ байсан, орой 21 цаг 50 минутын орчимд манай нийтийн байрны 4 тоотод байх ах ирээд манай гэрт хулгайч орсон байна гэхээр нь мэдсэн. Тэгээд цагдаад дуудлага өгсөн юм. Өнөөдөр гэртээ байхдаа дээд талын давхарын коридорийн шалыг 12 цагийн үед шүүрдэж цэвэрлэсэн, тэгэхэд ямар нэгэн гадны хүн харагдаагүй. Дараа  нь 13 цагийн үед манай галч Гэрэлчимэг гарахад уг 2 давхарын үүдний хаалганы унжуулсан даавууг хажуу тийш болгон, коридорийн арын цонхыг онгойлгосон байсныг хаасан гэсэн. ...” гэх мэдүүлэг /4 хх 86 х/,

- Гэрч Д.Гүрүүмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... намайг ажил дээрээ байхад нийтийн байрны 3 давхарт амьдардаг Уранзаяа надруу залгаад манайд хана цөмлөөд хулгай орсон байна гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /7 хх 155 х/,

- Гэрч П.Давгадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017.09.13-ны өдөр 13:45 минутанд дүү Сайханбилэг утсаар залгаад гэрт хулгай орсон байна гэж хэлсний дагуу гэртээ иртэл хаалганы цоожийг эвдээд авдарт байсан эд зүйлийг гаргаж шалан дээр тавьсан байсан. Эхнэр хөдөө хуриманд явсан утас нь холбогдохгүй байгаа тул авдарт юу байсныг хэлж мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /8 хх 10 х/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх 4-7, 92-94, 4 хх 35-39, 73-76, 7 хх 146-151, 8 хх 1-2, 9 хх 67-75, 106-109, 140-142, 184-187, 14 хх 114-117, 162-165, 15 хх 7-11 х/

 - Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “32 инчийн ЛСД зурагт 270,000 төгрөг” /3 хх 43 х/,

          - ДАМНО ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Делл нөүтбүүк 765,000 төгрөг” /4 хх 4 х/

           - ДАМНО ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “алтан нуух, даваа толгойтой, ясан халбагатай хөөрөг 145,000 т, парламент тамхи 3800 т, бэлэн мөнгө 1,000,000 т, нийт 1,148,800 төгрөг” /4 хх 104 х/

           - Ашид  ХХК-ийн хөрөнгийн үэнлгээний тайлан: “Самсунг s2 маркийн гар утас 60,000 т, ээмэг, бөгж 20,000 т, нийт 80,000 төгрөг” /7 хх 198 х/

           - Арвижих эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Байшингийн хаалга 80,000 т, цоож 6,000 т, авдрын таг 20,000 т, хөөрөг 7,000,000 т, хөөрөг 2,500,000 т, мөнгөн аяга 2,500,000 т, мөнгөн аяга 275,000 т, мөнгөн аяга 500,000 т, мөнгөн аяга 500,000 т, мөнгөн аяга 750,000 т, мөнгөн аяга 300,000 т, мөнгөн аяга 500,000 т, мөнгөн аяга 200,000 т, нийт 16,131,000 төгрөг / 8 хх 19 х/

           - БАН ХАС ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “дун гарын мөнгөн аяга 120,000 т, уур нүдүүр 200,000 т, нийт 320,000 төгрөг” /9 хх 82 х/

           - Тольдох оюуны өгөөж ХХк-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “39 инчийн ВSВ зурагт 750,000 т, хар өнгийн нацист куртик 72,000 т, саравчтай малгай 18,000 т, пүүз 108,000 т, үнэртэй ус 74,000 т, үүргэвч 27,750 т, цаг 120,000 т, орны бүтээлэг 58,500 т, нийт 1,228,250 төгрөг” /9 хх 118 х/

                 - Тольдох оюуны өгөөж ХХк-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “өнгөт төмөр 42,000 т, унааны зардал 10,000 т, нийт 52,000 төгрөг” /9 хх 127 х/

                 - БАН ХАС ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Самсунг s7 маркийн гар утас 420,000 төгрөг” /9 хх 159 х/

                 - БАН ХАС ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “32 инчийн зурагт 280,000 т, нөүтбүүк 650,000 т, будаа агшаагч 40,000 т, нийт 970,000 төгрөг” /9 хх 190 х/

                 - БАН ХАС ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “32 инчийн зурагт 300,000 төгрөг” /9 хх 211 х/

                 - Тольдох оюуны өгөөж ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “43 инчийн зурагт 620,000 төгрөг” /9 хх 240 х/

                 - ДАМНО ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Самсунг s5 маркийн гар утас 192,000 т, зөөврийн компьютер 228,000 т, хар өнгийн айпад 16,800 т, нийт 436,800 төгрөг” /14 хх 133 х/

                 - ДАМНО ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Хитачи 32 инчийн зурагт 269,940 төгрөг” /14 хх 177 х/

                 - МАСТЕР үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “32 инчийн зурагт 310,000 төгрөг” /15 хх 25 х/

       - Шинжээчийн 1037 дугаар дүгнэлт: “...шинжилгээнд тэнцэж буй 4 дугаартай гарын мөр санд...дугаараар гийн  нэрээр...нийт 9 удаа бүртгэгдсэн хүний баруун гарын дунд хуруугаар үүсгэгдсэн байна...” гэх дүгнэлт /3 хх 240 х/,

- Шинжээчийн 01/098 дугаар дүгнэлт: “...цөмөлсөн ханы хажууд байх заазуураас авсан 1 ширхэг гарын мөр нь.... дугаараар бүртгэгдсэн гийн гийн гарын дардастай ерөнхий болон хувийн онцлог шинжээрээ тохирч байна. ...” гэх дүгнэлт /7 хх 177 х/,

- Шинжээчийн 06/442 дугаар дүгнэлт: ”...Шинжилгээнд тэнцэх №3 гэж дугаарласан гарын мөр нь санд ....дугаараар гийн   нэрээр 7 удаа бүртгэгдсэн  хүний зүүн гарын долоовор хуруугаар үүсгэгдсэн байна...” гэх дүгнэлт /14 хх 125, 130 х/,

- Шинжээчийн 199 дүгээр дүгнэлт: “... Шинжлэгдэж буй 4 гэж дугаарлагдсан ширээ гэсэн тайлбартай 4.8х12.8 с наалтуузанд бэхжигдсэн алганы мөр санд ....дугааруудаар бүртгэгдсэн гийн гийн зүүн гарын алганы хээний дардастай папилляр жугамын салаалалт, нийтэлт, төгсгөл, эхлэл зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдийн цогц байдлаар тохирч байна. ...” гэх дүгнэлт /9 хх 89 х/,

- Шинжээчийн 564 дүгээр дүгнэлт: “...шинжилгээнд ирүүлсэн 2 гэж дугаарласан гарын мөр нь  овогтой  нэрээр бүртгэгдсэн хүний зүүн гарын эрхий  хурууны дардастай тохирч байна...” гэх дүгнэлт/18 хх 17 х/,

- Шинжээчийн 02/228 дугаар дүгнэлт: “...шинжилгээнд тэнцсэн 1 гэсэн дугаартай гарын мөр нь нэгдсэн  санд хадгалагдаж байгаа. ...MN003010011407 бүртгэлийн дугаартай  овогтой гийн зүүн гарын чигчий хурууны хээтэй тохирч байна...” гэх дүгнэлт /8 хх 107 х/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Б. ганцаараа 24 удаагийн үйлдлээр:

1.2018 оны 01 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багийн нутаг Арслан цохио хорооллын  эзэмшлийн байшинд нэвтрэн орж 2 ширхэг  хурган дотортой дээл, мөнгөн бүс, дунд гарын мөнгөн аяга, цахилгаан хөрөө, савхин бээлий, самсунг гар утас, хятад архи зэргийг хулгайлж, 1,798,000  төгрөгийн хохирол учруулсан,

2.2018 оны 01 дүгээр сарын 05-18-ны хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р багийн нутаг Бор толгойн хувийн эзэмшлийн байшинд нэвтрэн орж улаан шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, гинж, кулон хос, 1 хос мөнгөн ээмэг, мөнгөн бөгж 9 ширхэг, дунд гарын мөнгөн аяга, эрэгтэй полиусан бүс зэргийг хулгайлж,  605,000  төгрөгийн хохирол учруулсан,

3.2018 оны 01 дүгээр сарын 05-18-ны хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р багийн нутаг Бор толгойн 35-11 тоотод оршин суух иргэн Г.Отгоны гэрт хууль бусаар, нууцаар нэвтрэн орж  60х80 см хэмжээтэй үе дамжсан Ямандаг нэртэй зурмал бурхан, 10х18 см хэмжээтэй зурмал Лхам бурхан, 10х18 см хэмжээтэй зурмал Доржзодов бурхан, 10 см зузаантай сандуйн жүд нэртэй судар, дунд гарын ногоон пийсүү/хаш/, 3 ширхэг тахилын цөгц, 2 ширхэг оюу шигтгээ зэргийг хулгайлж, 2,328,000 төгрөгийн хохирол учруулсан,

4.2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 16 дугаар гудамжны 05 тоотод оршин суух иргэн С.Долгоржавын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн Монгол гэрийн хаалганы цүүг эвдлэн Haiеr маркийн 32 инчийн зурагтыг хулгайлж, 311,920 төгрөгийн хохирол учруулсан,

5.2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы 01 дүгээр гудамжны 23 тоотод оршин суух иргэн А.Дүгэрхүүгийн байнгын оршин суух өвлийн сууцны вакум цонхоор нэвтрэн орж дунд гарын усан манан хөөрөг,  дунд гарын шилэн хөөрөг, их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, самсунг брэндийн зөөврийн компьютер, хөөрөгний даалин, бэлнээр 16,000 төгрөг зэргийг хулгайлж, 1,471,000 төгрөгийн хохирол учруулсан,

6.2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн 2 дугаар гудамжны 160 тоотод иргэн Ч.Нармандахын байнгын оршин суух Монгол гэрийн хаалганы цүүг эвдэн нэвтрэн орж 39 инчийн БСБ маркийн ЛСД зурагт хулгайлж, 252,000 төгрөгийн хохирол учруулсан,

7.2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 39-02 тоотод оршин суух иргэн П.Амгалангийнд нэвтрэн орж  2 ширхэг мөнгөн аяга, 6 ширхэг эмээлийн даруулга зэргийг хулгайлж, 900,000 төгрөгийн хохирол учруулсан,

8.2018 оны 04 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сум Ганган Орхон багийн 3-н шар байрны хашаан дотор байрлах иргэн Р.Анхтуяагийн гэрт нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга, мөнгөлсөн хэт хутга, чулуун хөөрөг, гаансны мөнгөн гинж, бэлэн 15,000 төгрөг, монетан ээмэг 1 хос, монетон гинж, бор өнгийн дайлан, мөнгөн хормойн боолт  зэргийг хулгайлж, 2,739,600 төгрөгийн хохирол учруулсан,

9.2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 07 дугаар гудамжны 73 тоотод оршин суух иргэн Ө.Алтанцэцэгийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн нэвтрэн орж том гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга, жижиг гарын мөнгөн аяга, богино эрэгтэй савхин хүрэм, 1 хос гутал зэргийг хулгайлж,  899,600 төгрөгийн хохирол учруулсан,

10.2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 14-р гудамжны 312 тоотод оршин суух иргэн Д.Цэцэгмаагийн өвлийн сууцны цонхоор нэвтрэн орж  Infocus маркийн ЛСД зурагт хулгайлж, 616,000 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 14-р гудамжны 312 тоотод оршин суух иргэн Д.Айгүлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 14 инчийн Делл нөтбүүк, мөнгөн гинж бугуйвчний хослол, мөнгөн гинж бөгжний хослол, мөнгөн бөгж, монетан ээмэг, мөнгөн ээмэг, мөнгөн кулон зүүлт зэргийг хулгайлж, 590,200 төгрөгийн хохирол учруулсан,

12.2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 14-р гудамжны 312 тоотод оршин суух иргэн  Б.Алтангадасын хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж Nexus маркийн гар утас, хар өнгийн үүрдэг цүнх зэргийг  хулгайлж, 195,000 төгрөгийн хохирол учруулсан,

13.2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо Шар хадны 44-667 тоотод оршин суух иргэн Ж.Алтанцэцэгийн гэрт нэвтрэн орж мөнгөн хазаар хулгайлж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

14.2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлэгийн 16-467 тоотод оршин суух иргэн Д.Мядагмаагийн байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж Haiеr маркийн 42 инчийн зурагт хулгайлж, 500,000 төгрөгийн хохирол учруулсан,

15.2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо Шар хадны 42 дугаар гудамжны 653В тоотод оршин суух иргэн Н.Зоригтбаатарын байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж  мөнгөн аяга, усны тэрэг, зөөврийн компьютер, сейф зэргийг хулгайлж, 3,178,000 төгрөгийн хохирол учруулсан,

16.2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хороо Орбитын 24-416 тоотод оршин суух иргэн Л.Сунгаравын байшингийн вакум цонхоор нэвтрэн орж  42 инчийн Hair маркийн зурагт, мөнгөн бөгж, бөөгийн толь зэргийг хулгайлж, 895,000 төгрөгийн хохирол учруулсан, 

17.2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хороо Орбитын 24-416 тоотод оршин суух иргэн Ц.Гүндэгмаагийн гэрт нэвтрэн орж  хурдан морины медаль 2 ширхэг, мөнгөн хавтастай судар, мөнгөн гуутай бурхан зэргийг хулгайлж, 8,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

18.2018 оны 06 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн Нарангийн 10-27 тоотод оршин суух иргэн Г.Отгонбаярын оршин суудаг нийтийн байрнд нэвтрэн орж 32 инчийн Панасоник маркийн зурагт хулгайлж,  436,740 төгрөгийн хохирол учруулсан,

19.2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 06 дугаар хороо Тоосгоны 31-01 тоотод оршин суух иргэн Ц.Баясгалангийн байшингийн цонхоор нэвтрэн орж  зурагт, мөнгөн ээмэг гинж, бугуйн цаг, түрийвч, дарс, биет 40,000 төгрөг гэх зэргийг хулгайлж,  705,000 төгрөгийн хохирол учруулсан, 

20.2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 08.00-17.00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт Ухаагийн 24-89 тоотод оршин суух иргэн А.Гэрэлзулын Монгол гэрийн амбаарыг цоожийг эвдэн нэвтрэн орж  32 инчийн ЛЖ маркийн зурагт хулгайлж,  347,520 төгрөгийн хохирол учруулсан,

21.2018 оны 06 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн Нарангийн 09 дүгээр гудамжны 222Б тоотод оршин суух иргэн Т.Оюунсүрэнгийн  байшингийн цонхоор нэвтэрч 49 инчийн зурагт авч  750,000 төгрөгийн хохирол учруулсан,

22.2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 10-393 тоотод оршин суух иргэн С.Мөнхжаргалын байшинд нэвтрэн орж  Самсунг брэндийн зурагт 2 ширхэг, цагаан хаш хөөрөг, орны бүтээлэг зэргийг  авч 685,800 төгрөгийн хохирол учруулсан,

23.2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 39-16 тоотод байрлах иргэн М.Оюунчимэгийн эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга авч 460,000 төгрөгийн хохирол учруулсан,

24.2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 03 дугаар хороо Бага Нарангийн 17-24 тоотод оршин суух иргэн Д.Пүрэвжавын байшингийн цонхоор нэвтрэн орж  их гарын мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, манан хөөрөг, төмөр хөөрөг зэргийг авч 1,060,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

- Хохирогч А.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот руу эхнэр Эрдэнэтуяагийн хамт явсан. Эхнэр бид хоёрыг Улаанбаатар хотод байхад 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр манай байшинд хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн. ...Эхнэр бид хоёр Архангай аймагт ирээд манай байшингаас эд зүйлс алдагдсан байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан. ... Манай гэрээс хурган дотортой эрэгтэй хүний дээл 1 ширхэг, хурган дотортой эмэгтэй хүний дээл 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс, дунд гарын мөнгөн аяга, хуучин цахилгаан хөрөө 1 ширхэг, эрэгтэй хүний савхин бээлий 1 ширхэг, Самсунг галакси М Стайл маркийн гар утас, талын хар нэртэй хятад архи  алдагдсан ...” гэх мэдүүлэг /4 хх 145, 165, 15 хх 166 х/,

- Хохирогч Ч.Чулуунсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө би ээж Отгон, хүү Жамухын хамт  Улаанбаатар хот руу явсан юм. Явахдаа Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 35-11 тоотод байх өөрийн байшин болон ээж Отгоны  байшинг цоожлоод явсан юм. Би 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод байхад ээж Отгон над руу утсаар залгаж, манай байшинд хулгай орсон талаар хэлсэн юм. Ингээд би 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө өөрийн байшиндаа ирээд эд зүйлсээ бүртгэж үзтэл  эхнэр Оюунбилэгийн 2 хос мөнгөн ээмэг, мөнгөн бөгж 10 ширхэг, мөнгөн гинж, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй хүний пойлоосон бүс зэрэг зүйлс алдагдсан байсан ...” гэх мэдүүлэг /4 хх 178, 15 хх 168 х/,

- Хохирогч Г.Отгоны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хүү Чулуунсайханы хамт   2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хот руу явсан юм. Намайг Улаанбаатар хотод байхад манай хамаатан Мөнхцэцэг над руу утсаар залгаад танай байшингийн цонх онгойсон байна гэнэ, яах уу гэхээр нь би хүргэн Баримэд руу залгаад очоод үз гэж хэлсэн. Манай хүргэн хулгай орсон байна, цагдаа нар ирлээ гэж хэлсэн. ...манай гэрээс Ямандаг, Лхам, Доржзодов нэртэй зурмал бурхан, Сундуйн жүд нэртэй судар,  дунд гарын ногоон пийсүү/хаш тахилын цөгц, оюу шигтгээ зэрэг эд зүйлс алдагдсан ...” гэх мэдүүлэг /4 хх 182, 206 х/,

- Хохирогч А.Дүгэрхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы 1-23 тоотод оршин суудаг. ...өнөөдөр өглөө би гэрээсээ 07 цаг 50 минутанд ажилдаа явахаар гарч гэрийн хаалгаа цоожлоод явсан. Ингээд орой 19 цагийн үед гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой байсан боловч юм бодолгүй байшингаа түлхүүрээр нь онгойлгож ороод жижиг унтлагын өрөөндөө ортол цонх хагалсан байхаар нь том өрөөндөө ороод харахад авдрын таг хагарч хулгай орсон байдалтай байсан тул дүүрүүгээ залгаж гэрт хулгай орсон байна гэж хэлээд цагдаа дуудсан. ...аавын хуучин цагийн хийцтэй усан манан дунд гарын хөөрөг, 8 шаргын дүрстэй орчин цагийн хятад хөөрөг, мөн аавын их гарын мөнгөн аяга, ээжийн дунд гарын мөнгөн аяга, ...мөн манай Солонгосд байгаа эгч Дуламжавын самсунг маркийн зөөврийн компьютер, бэлэн 16.000 төгрөг, хөөрөгний даалин дотор мөнгө байсан боловч хэдэн төгрөг байсныг нь мэдэхгүй байна, алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг /5 хх 33, 15 хх 204 х/,

- Хохирогч Ч.Нармандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ хоёр хүүхдийн хамт байж байгаад өдөр 15 цаг 40 минутын орчим өөрийн төрсөн ээж Нацагнямын гэрт очихоор гарсан. ...орой 20 цагийн орчим ээжийн гэрээс гараад явж байтал манай нөхөр над руу залгаж гэрт хулгай орсон тухай хэлсэн. ...Гэрт ирэхэд манай гэрийн хаалга эвдэрсэн, хаалганд зүүсэн байсан цоож цүүгийн хамт алга болчихсон байсан. ...гэрийн хойморт байсан шаргал тавилга дээр байсан 39 инчийн зурагт байхгүй байсан ...” гэх мэдүүлэг /5 хх 81, 15 хх 195 х/,

- Хохирогч П.Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг бор толгой хорооллын 39-0 тоот байх манай байшинд 2018 оны 04 дүгээр сарын 16 -ны өдөр 10-аас 13 цагийн хооронд байшингийн баруун талын цонхоор хулгайч орж авдарт байсан 2 ширхэг мөнгөн аяга, эмээлийн 6 завхай мөнгөн хэрэглэл тус тус алдагдсан учир цагдаагийн байгууллагад хандсан юм. Тэр өдөр бид манай хүү Булганцогт хичээлээ тараад 13 цагийн орчимд гэртээ ирэхэд  гэрт хулгай орчихсон манай нөхөр  гэртээ согтуу унтаж байна гэж надруу утсаар яриад би цагдаад дуудлага өгсөн юм. Тухайн өдөр манай гэрийнхэн гэртээ байж байгаад би өглөө 09 цаг өнгөрч байхад гэрээсээ гарсан юм. ... би эхэндээ хулгай ороод авдар ухчихсан байсан болохоор ээмэг бөгж алга болсон байх гэж бодсон юм. Харин дараа нь өөрийнхөө унтаж байсан орон доороос өөрийнхөө бөгж, ээмгээ олсон манайхаас 6 завхай эмээлийн мөнгөн хэрэглэл, 2 ширхэг мөнгөн аяга алдагдсан. ...эмээлийн 6 завхай нь дөрвөлжин хэлбэртэй даруулгатай, баавар нь гурвалжин хээтэй байсан санагдаж байна. Яг нарийн содон шинжийг нь санахгүй байна. Харвал танина, нэг даруулга, наг бааварынх нь хүрээ буюу өндөрийг нь авчихсан байгаа. Нэг мөнгөн аяга нь дээр үеийн гар хийцийн дунд гарын аяга байгаа бөгөөд ёроолын суурь хэсгийн мөнгө нь хөдөлгөөн орчихсон байсан, нөгөө мөнгөн аяга нь шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга байгаа юм. Эмээлийн 6 завхай нь 6 лан мөнгө орсон. ... Б.ын ээж  нь манай нөхөрийн төрсөн эгч байгаа юм. Эцэг эхээс 9-үүлээ манай нөхөр Б. хамгийн бага хүүхэд нь түүний яг дээд эгч нь  буюу Б.ын төрсөн эгч нь байгаа юм. ...” гэх мэдүүлэг /11 хх 176, 194 х/,

- Хохирогч Р.Анхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр би Архангай аймгийн Хашаат сумын Цайдам бригадаас ирээд Хархорин сумын төв дээрээс хүүхдүүдээ аваад тухайн өдрөө буцсан. Тухайн үед гэртээ ороход зүгээр байсан. Эргээд хөдөө явчихаад 2018 оны 04 сарын 17-ны өдөр 18 цагийн үед Хархорин сумын төв дээр ноолуур тушаачихаад байж байтал хажуу айлын Доржпалам гуай над руу залгаж танайд хулгай орчихсон байна гэж хэлсэн. ...гэртээ иртэл гэрийн гаднах цоожийг мушгичихсан, гэр доторх 2 авдарын цоож цүүг мушгисан, гэрээс дунд гарын мөнгөн аяга, мөнгөлсөн хэт хутга, чулуун хөөрөг, гаансны мөнгөн гинж, бэлэн 15.000 төгрөг, монетан ээмэг 1 хос, монетан гинж, бор өнгийн дайлан, мөнгөн хормойн боолт зэрэг эд зүйлс алдагдсан байсан ...” гэх мэдүүлэг /13 хх 37, 41 х/,

- Хохирогч Ө.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр манай охин гэрээ түгжээд 14 цагийн үед  эргээд 17 цагийн үед гэртээ ирэхэд гэр эмх замбараагүй болсон, цонх онгорхой , хаалга түгжээтэй байсан гэсэн. Манай гэрээс том гарын мөнгөн аяга 2 ширхэг, мөн дунд гарын болон бага гарын аяга  тус бүр 1 ширхэг, богино эрэгтэй савхин хүрэм, 1 хос гутал алдагдсан байна ...” гэх мэдүүлэг /5 хх 153 х/,

- Хохирогч Д.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 11-ний өглөө 06 цаг 30 минутын үед гэрээсээ гарсан. Орой 16 цаг арай болоогүй байхад манай хашааны Алтангадас гэртээ ирэхэд манайх болон мөн хашааны Төрбат, алтангадас нарын гэрт хулгай орсон байна гэдгийг мэдээд ээжрүүгээ ярьж, цагдаагийн 102-т дуудлага өгөөд гэртээ ирсэн. Гэрт ирэхэд манай байшингийн цонхыг авч тавьж байгаад дотогш ороод гэрийн эд зүйлсийг эмх цэгцгүй болгож тавиур дээр байсан Infocus маркийн ЛСД зурагт хулгайлан авч, нэг хашаанд байдаг Төрбатын гэрт оруулаад тавьсан байсан. ... мөн Төрбатын гэрт орж үзэхэд тэдний зөөрийн комьпютер алдагдсан байсан ба тэгээд тухайн үед монетан болон мөнгөн эдлэл алдагдсан байна гэж мэдүүлж байхад манайх зурагтаа авсан чинь доороос манайхаас алдагдсан монетан болон мөнгөн эдлэл гарч ирсэн. ...Тэгээд нэг хашаанд байдаг Баасансүрэнгийн гэрт ороход тэдний гэрээс хар өнгийн гар утас болон хар өнгийн үүргэвчин цүнх зэргийг аваад Төрбөтын гэрт оруулж тавьсан байсан. ...” гэх мэдүүлэг /8 хх 208-213 х/,

- Хохирогч Д.Айгүлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өдөр гэрээс гарч ажилдаа яваад өдөр 13 цаг өнгөрч байхад манай хамаатаны дүү Алтангадас гэрт хулгай орсон талаар хэлэхэд гэртээ яваад очиход гэрийн эд зүйлс эмх замбараагүй болгосон, орон дээр Цэцэгмаа эгчийн зурагтыг тавьсан, доод талд нь манай гэрийн шүүгээн дээр байсан миний ээмэг бөгж байдаг саван дотор байсан ээмэг бөгжийг авч явахаар бэлдсэн байсан. Тэгээд эд зүйлсээ бүртгэж үзэхэд dell зөөврийн комьпютер  алдагдсан ...” гэх мэдүүлэг /8 хх 215-220 х/,

- Насанд хүрээгүй хохирогч Б.Алтангадасын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 14-р гудамжны 312 тоотод байх гэртээ байж байгаад 11 цаг өнгөрч байхад гарч яваад 13 цагийн орчимд гэртээ ирээд хашаагаа дотогшоо явж ороход манай гэрийн хаалганы цоожийг эвдсэн байдалтай хаалга онгорхой, манай хашаанд байдаг Төрбат ахын гэрийн хаалганы цоожийг эвдсэн, Цэцэгмаа эгчийн өвлийн сууцны цонхны хүрээг аваад газар тавьсан байдалтай байсан. ... тэгээд би ээж Баасансүрэнрүү залгаж гэрт хулгай орсон талаар мэдэгдэж, удалгүй цагдаа ирсэн. Цагдаагийн хамт гэртээ орж үзэхэд андройд үйлдлийн системтэй Нексус-4 загварын гар утас, хар өнгийн үүргэвч алдагдсан. ...” гэх мэдүүлэг /8 хх 215-217 х/,

- Хохирогч Ж.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гэрээс нөхөр хамгийн сүүлд 10 цаг гээд гэрээс гарсан, ингээд ажил дээрээ байж  байтал манай бага охин Дашпүрэв орой 20 цаг 40 минутын үед гэртээ ирэхэд гэрт хулгайч орсон, гэрийн эд зүйлс эмх замбараагүй гэрийн зүүн хойд талд байсан авдарыг онгойлгоод доторх зүйлийг нь гаргачихсан байсан гэсэн. Манай гэрээс мөнгөн хазаар хулгайд алдагдсан ...” гэх мэдүүлэг /11 хх 18 х/,

- Хохирогч Д.Мядагмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эмнэлэгийн 16-467 тоотод байх нийтийн байрны 01 тоотод нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн орчим бага хүүгээ эмнэлэгт үзүүлэх гээд гэрээсээ гараад 17 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоожийг эвдэж хулгайч орж хананд тогтоосон зурагт алдагдсан байсан. Манай зурагт нь Haiеr маркийн 42 инчийн зурагт байсан, 2017 оны 07 дугаар сард 600.000 төгрөгөөр худалдаж авч байсан ...” гэх мэдүүлэг /11 хх 83, 15 хх 223 х/,

- Хохирогч Н.Зоригтбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймагт байж байхад манай ах эгч хоёр надруу залгаж гэрт хулгай орсон талаар хэлсэн. Тэгээд эхнэр Түвшинжаргалруу ярихад манай гэрийн өвлийн байшингийн цоожийг эвдээд орсон байна гэж хэлсэн. Тэгээд би хөдөөнөөс ирж гэрийн эд зүйлээ шалгаж үзэхэд гэрээс шкафанд байсан зөөврийн компьютер, хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга, сейф, сейфнд байсан 18 ширхэг карбин бууны сум, ангийн эвхэгддэг хутга, хүрэн өнгийн бариултай чинжаал хутга, дунд гарын цагаан шар манан хөөрөг, нүдний шил, бэлэн 33.000 төгрөг, мөн Ipad-ны цэнэглэгч алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /11 хх 122, 15 хх 214 х/,

- Хохирогч Л.Сунгаравын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр манай байшингийн вакум цонхыг түлхэн орж 42 инчийн Haier маркийн зурагт, бөөгийн эд хэрэглэл болох толь, хас тэмдэгтэй мөнгөн бөгж, могойн дүрстэй мөнгөн бөгж, луун дүрстэй мөнгөн бөгж алдагдсан ...” гэх мэдүүлэг /12 хх 87 х/,

- Хохирогч Ц.Гүндэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай гэрээс Ардын Хувьсгалын 25 жилийн ойн баяр наадмын хурдан морины  уралдаанд даага насны саран тамгатай саарал зүсмийн морь айргийн 3-т орж түрүүлээд авсан мөнгөн медаль, мөн азарганы уралдаанд хар өнгийн азарга айргийн 4-т хурдалж  авсан мөнгөн медаль, мөнгөн хавтастай судар, мөнгөн гуутай бурхан зэрэг эд зүйлс алдагдсан. ...” гэх мэдүүлэг /12 хх 98 х/,

- Хохирогч Г.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 12-ны орой 17 цагийн үед Дүүхээ төвийн урд төрсөн дүү Өдөнборынд очиж хоносон юм. Тэгээд маргааш нь буюу 06 сарын 13-ны өдөр ажилдаа яваад орой 18 цагийн үед гэртээ ирэхэд хаалга онгорхой цоож эвдчихсэн хулгай орсон байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс 32 инчийн Панасоник маркийн зурагт алдагдсан ...” гэх мэдүүлэг /12 хх 229, 15 хх 207 х/,

- Хохирогч Ц.Баясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр би эхнэрийнхээ хамт 14 цаг 30 минутын орчимд өөрийн гэртээ ирсэн чинь өвлийн сууцны үүдний амбаарын хаалга онгорхой байсан. Би гэртээ орсон чинь гэрийн түлхүүр дотор талаасаа хаалганд зоолттой байсан цаашаа яваад үзсэн чинь гэрийн дотор талын эд зүйл эмх замбараагүй гэрээс зурагт, мөнгөн гинж, ээмэг, бугуйн цаг, түрүүвч, биет 40.000 төгрөг, дарс алга болсон байсан ...” гэх мэдүүлэг /11 хх 240 х/,

- Хохирогч А.Гэрэлзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт Ухаагийн 24-89 тоотод байрлах хадам ээжийн хашаанд монгол гэрт амьдардаг бөгөөд би 2018 оны 06 дугаар сарын 10-ны өглөө 09 цагийн үед гэрээ цоожлоод ажилдаа явсан, орой 17 цагийн үед ажлаа тарж ирээд гэрт хулгайч орж гэрээс зурагт алдагдсаныг мэдсэн. ...манай зурагт 32 инчийн ЛЖ маркийн зурагт байсан ...” гэх мэдүүлэг /13 хх 111-112 х/,

- Хохирогч Т.Оюунсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хөдөө байхад манай хүү Болдням залгаад “ ээж манай гэрт хулгай орсон байна, зурагт алга болсон байна” гэхээр нь цагдаад дуудлага өг гэж хэлсэн. Маргааш нь гэрт ирэхэд гэрээс  49 инчийн  Hisense  маркийн зурагт алдагдсан байсан ...” гэх мэдүүлэг /14 хх 8-9, 15 хх 212 х/,

- Хохирогч С.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 10-393 тоотод байрлах байшинд  2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 08-17 цагийн хооронд хулгайч орж 2 ширхэг самсунг маркын зурагт, хаш хөөрөг, орны бүтээлэг алдагдсан. ...” гэх мэдүүлэг /12 хх 183 х/,

- Хохирогч М.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх Сонгинохайрхан дүүргийн  23 дугаар хороо Хангайн 39-16 тоотод 2002 оноос эхлэн одоог хүртэл амьдарч байна. 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн үед гэрээ цоожлоод ажилдаа гарсан ба тэгээд 17 цагийн үед ажлаа тараад гэрт ирэхэд амбаар болон монгол гэрийн хаалга онгорхой гэрээс 3 ширхэг мөнгөн аяга алдагдсан байсан. Их гарын мөнгөн аягаа 325.000 мянган төгрөгөөр, дунд гарын мөнгөн аяга 275.000 мянган төгрөг, бага гарын мөнгөн аягаа 152.000 төгрөгөөр тус тус үнэлж байна ...” гэх мэдүүлэг /13 хх 191, 15 хх 238 х/,

- Хохирогч Д.Пүрэвжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 06 цаг 30 минутын үед гэрээсээ гараад таксинд явж байгаад орой 17 цагийн үед манай эхнэр надруу залгаад гэрт хулгай орсон байна гэж хэлэхээр нь би цагдаад дуудлага өгөөд гэртээ ирэхэд гэрийн хаалга түгжээтэй цонх онгорхой байсан. Байшиндаа ороод эд зүйлээ үзтэл авдар дотор байсан 3 ширхэг мөнгөн аяга, хөөрөг алдагдсан байсан ...” гэх мэдүүлэг /12 хх 43 х/,

- Хохирогч С.Долгоржавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр би өөрийн шинэ байр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 11-8 тоотод байж байсан. Тэгтэл ээж болох Өлзиймаа нь 23 дугаар хорооны ахмадуудын уулзалтанд явчихсан ань эзгүй байсан. Миний бүртгэлтэй хаяг болох Сонгинохайрхан дүүргийн 23 хороо Хангайн 16-5 тоотод тухайн үед хэн ч байгаагүй ба тус хашаанд н манай төрсөн ахын маань хүү болох Норовочир гэртээ байсан гэж байсан Зйролцоогоор 12 цагийн орчимд ээж маань гэрээс гараад явсан ба 15 цагийн ээж маань эргээд ирэхэд хашааны хаалга түгжээтэй мөртлөө манай монгол н хаалганы далд цоож эвдэрсэн, дотор хаалга нь онгорхой байсан гэж хэлсэн. маань хэд хэдэн удаа гэрийн хаалгыг шалгасан гэсэн боловч тухайн үед зүгээр н гэж байсан. Ээж маань надруу залгаж хэлээд би шууд гэртээ очисон ба дүү ь тухайн үеэд цагдаагийн байгууллагад хандчихсан байсан. Намайг гэрт эд цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан ба гэрээс 32 инчийн ЛСД зурагт алдагдсан байсан ...” гэх мэдүүлэг /3 хх 116 х/,

- Шүүгдэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...тиймээ архины халуундаа явж байгаад гэрэлгүй улаан хүрэн өнгийн байшингийн цонхыг түлхэж нээх гэж байгаад салхивчийг нь хагалчихсан. Тэгээд дотогш ороод унтлагын өрөөнөөс 1 ширхэг хар дуу өнгийн зөөврийн компьютер, авдран дотроос нь дунд гарын болон бага гарын мөнгөн аяга, бордуу чулуун хөөрөг 1, дээрээ хээтэй хөөрөг 1, хөөрөгний даалин зэргийг аваад гарсан. Тэгээд мөнгөн аягыг нь хуулж аваад уртцагааны ал мөнгөний дарханд 200,000 төгрөгөөр өгсөн. Даалин дотроос нь 16,000 төгрөг авсан.

... 2018 оны 04 сарын 14-ний өдөр дүү Жаргалцэцэгийн гэрт байж байгаад өдөр 12 цагийн үед гэрээс гараад явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны гудамжаар явж айлууд харсан. Тэгээд хашаа дотор цоожтой монгол гэр байхаар нь хашааг нь давж ороод хаалганы цоожийг гудамжинд хэвтэж байсан армуторын төмрөөр хөшиж онгойлгоод дотогш орж хойморт байх стенк дээр байсан 39 инчийн зурагтыг авч гараад Хар хорин зах ороод замд таарсан үл таних хүнд 150.000 төгрөгөөр зарсан, уг мөнгийг өөртөө зарцуулаад дуусгасан.

...2018.06.11-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн хашаанд орж монгол гэрийн хаалгыг хүчтэй татаад онгойлгоод авдар дотор нь байсан 1 ширхэг мөнгөн хазаарыг аваад шууд гарсан. Тэгээд хархорин зах орж нэг үл таних хөдөөний гэмэээр хүнд 50,000 төгрөгөөр зарсан.

...2018.06.11-ны өдөр шархадны орчмоор эзэнгүй айл хайж яваад хашааны хаалга нь онгорхой байсан хашааны хаалгаар ороод байшингийн хаалганы цоожийг нь хөшиж ороод 1 ширхэг мөнгөн аяга, гар хийцийн төмөр сейфыг усны тэрэгэн дээр тавиад аваад яваад сейфыг эвдлээд дотроос нь 2 ширхэг канон нэртэй дежитал зургийн аппарат байсныг авсан. Мөнгөн аягийг мөнгийг нь хуулж граммаар алт мөнгөний дарханд 50,000 төгрөгөөр өгсөн, аппарат нь ажиллахгүй байхаар нь хаясан. Усны тэргийг нь бас хаясан.

...Мөн 17-р хорооны нутаг дэвсгэрт нийтийн байр байхаар нь орж үзтэл бор өнгийн хаалга цоожтой хүнгүй байсан. Цоожийг төмрөөр хөшиж онголйгойд 42 инчийн зурагтыг нь бүтээлгэнд боогоод такси бариад ломбарданд очиход дэлгэц нь хагархай байхаар нь ломбард аваагүй, тэгээд таксиндаа хаяаад явсан. ...өмгөөлөгтэй мэдүүлэг өгнө, үйлдлээ зөвшөөрч байна.

...2018.06.25-ны өдөр СБД-ийн 17-гийн автобусны буудлын харалдаа баруун талын гэр хороололд хашаан дотроо байшинтай айлын вакум цонхыг түлхэн орж 32 инчийн самсунг, 32 инчийн пунай хоёр ширхэг зургат хулгайлсан.

...2018.06.12-ны өдөр 10 цагийн үед хорооллын эцэст явж байгаад таксинд суугаад хойшоо замаар яваад нэг нийтийн байрны хажууд зогсоод дотогшоо 1 давхрын цаанаасаа 2, 3 дахь хаалга цоожтой байхаар нь атверкаар цоожийг нь хөшиж онгойлгоод 32 инчийн паносоник зурагтыг бүтээлгэнд нь боогоод таксиндаа суугаад хархорин зах дээр 120,000 төгрөгөөр зарсан.

...2018.06.10-ны өдөр ХУД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрт нисэхийн гэр хорооллын урагшаа улаан өнгийн төмөр хаалгатай модон хашаанд байсан монгол гэрийн үүдний цоожийг хөшиж онгойлгоод дотроос нь LG загварын 32 инчийн ЛСД зурагтыг хулгайлж ломбарданд 120,000 төгрөгөөр тавьсан.

... 2018.04.12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23-р хороонд эзэнгүй хашаанд байсан монгол гэрээийн цүүг эвдэлж 32 инчийн ЛСД зурагтыг авч гараад замруу орж такси бариад Сонгинохайрхан дүүргийн Саппорогийн замын хойд талын ломбарданд 120.000 төгрөгөөр тавьсан.

... 2018.06.12-ны өдөр СХД-ийн 2-р хороо орбитод айлын байшингаас 42 инчийн зурагтыг аваад гарсан, тухайн зурагтыг 21 дүгээр хороолол дээр байх ломбарданд 180.000 төгрөгөөр тавьсан.

... 49 инчийн хавтгай зурагтыг аваад зам дээрээс такси бариад  Цайз 16 руу явж тэнд ойролцоох байсан ломбарданд 350.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. ... ” гэх мэдүүлэг /4 хх 164, 204, 5 х  41, 53, 57, 97, 185, 11 хх 28, 38, 12 хх 15, 63, 153, 186, 13 хх 1, 147, 212 х/,

- Гэрч Э.Бямбадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Архангай аймгийн Хүнсний зах дээр 15 цагийн үед явж байтал нөгөө залуу ганцаараа явж байгаад таарсан. Өврөөсөө 1 ширхэг, дунд гарын, хуучны үеийн, хээгүй, цулгуй мөнгөн аяга гаргаж ирээд ахаа энэ миний аяга байгаа юм. Би Улаанбаатар хот руу явах гэхэд мөнгөгүй болчихлоо. Та зараад өгөөч гэж гуйсан. Би тус болчихъё гэж бодоод тэр аягыг нь хоршоологчдын холбоо гэх газар байх алт мөнгөний дарханд 150.000 төгрөгөөр зарсан. Тэгээд мөнгөө нөгөө залууд өгсөн. ...Энэ өдрийн маргааш үдээс хойш нь би гэртээ байж байтал нөгөө залуу ахиад манайд ирсэн. би гараад очтол манай гадаа цагаан өнгийн жижиг автомашинтай ирчихсэн, надад 2 ширхэг үстэй дээл харуулсан. Тэгээд энэ хоёрыг зараад өгөөч гэсэн. Би энэ үед хулгайн эд зүйлс байж магадгүй гэж бодоод зарж өгч чадахгүй гэсэн. Тэр залуу уурлаад явчихсан. Би тэр залууг сүүлд нь Жаамаа гэж дууддаг  гэдэг хүн болохыг мэдсэн. ...” гэх мэдүүлэг /4 хх 151 х/,

- Гэрч А.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний машин дотор хар өнгийн нимгэн зурагт, удирдлагын хамт эрэгтэй хүний полиусон бүс, шар өнгийн могой хэлбэртэй бөгж, ногоон өнгийн хээтэй даалин, хөөрөгний хамт байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 35 х/,

- Гэрч П.Саранжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр  21 цагийн үед утсаар яриад сум ороод ирлээ гэрлүүгээ явж галаа түлье гээд хамт гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой цүүг нь мулталсан байсан. ...Манай нөхрийн булган малгай буудаг бүчтэй, том, жижиг хоёр мөнгөн аяга байсан. Ямар нэгэн бичээс байхгүй энгийн аяга юм. ...” гэх мэдүүлэг /4 хх 227 х/,

- Гэрч Ц.Эрдэнэтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би нөхөр Энхбаярын хамт Улаанбаатар хотод байж байгаад ирсэн. Би жилийн эцсийн тайлангаа тушаах ажилтай 2018 оны 01 сарын 22-ны үед ирсэн юм. Нөхөр Улаанбаатар хотод байхад манай хүү Мөнхтулга танай байшинд хулгай орсон юм шиг байна гэж хэлж байсан. Бид 2 өөрсдөө байхгүй байсан болохоор тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Манай хүүхдүүд бүгд тусдаа гарсан болохоор нөхөр бид 2 л хамт байдаг юм. Тэгээд нөхөр бид 2 аймагт ирээд байшиндаа ортол манай байшингаас эд зүйлс хулгайд алдагдсан байсан болохоор цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаа юм. ...” гэх мэдүүлэг /4 хх 149 х/,

- Гэрч С.Лхагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...надад мөнгөний хэрэг гараад гээд дунд гарын модон тагштай мөнгөн аяга хээгүй цулгуй байсан. Зарна гээд үзүүлсэн. Би аягыг 150,000 төгрөгөөр худалдан авахаар тохироод авсан. ... манай өвөөгийн маань бурхан байгаа юм гэхээр нь итгээд авсан. Хуйлсан зурмал бурхан, судар 2 үзүүлсэн. Би үзээд 300,000 төгрөгөөр худалдан авсан. ... надад мөнгөн хазаар 1 ширхэг, мөнгөн аяганы хэлбэрийг нь өөрчилсөн мөнгөнүүд , эмэгтэй хүний бүсний мөнгөн хэрэглэл зэрэг эд зүйлс өгсөн. Би эдгээр эд зүйлсийг 400,000 төгрөгөөр худалдаж авсан, дараа нь цагдаа нар эд зүйлсийг хураагаад явсан. ...” гэх мэдүүлэг /4 хх 154, 189, 246 х/,

- Гэрч Д.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг Бор Толгой хороолол 35-12 тоотод оршин суудаг юм. 2018 оны 01 сарын 18-ны өдөр өглөө 10 цагийн үед гэртээ ирсэн. Би урд шөнө ажил дээрээ буюу Хот тохижилтийн оффисд хоносон юм. Би тэнд барилгын заслын ажил хийж байгаа. Тэгээд гэртээ ороод усныхаа савыг тавьчихаад эргээд ажил руугаа гарсан. Гэрээсээ гарахдаа хажуу айл руугаа хартал Отгон эгчийн байшингийн цонх онгорхой харагдсан. Би хашаан дотроосоо Отгон эгчээ гээд 4, 5 удаа дуудахад хүнгүй байсан. Утаа гарч байна уу гээд яндан руу нь хартал утаа гарахгүй байсан. Тэгээд би утасгүй тул Отгон эгчийн төрөл Цэцгээ гээд эгч дээр очоод Отгон эгч байгаа юм уу гэхэд байхгүй аймагт байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь Отгон эгчийн байшингийн цонх онгорхой байна. Та Баримад ах руу хэлээдхээч гэж хэлсэн. Би Баримад ахыг таньдаг юм. Баримад ах Отгон эгчийн хүргэн нь юм. ...” гэх мэдүүлэг /4 хх 185 х/,

- Гэрч П.Саранжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр  21 цагийн үед утсаар яриад сум ороод ирлээ гэрлүүгээ явж галаа түлье гээд хамт гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой цүүг нь мулталсан байсан ...Манай нөхрийн булган малгай буудаг бүчтэй, том, жижиг хоёр мөнгөн аяга байсан. Ямар нэгэн бичээс байхгүй энгийн аяга юм. ...” гэх мэдүүлэг /4 хх 227 х/,

- Гэрч А.Оюунтунгалагын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би нөхөртэйгөө гэртээ байж байхад манай нөхрийн аав, ээжийн гэрт хулгай орсон байна гэж нөхрийн ах Дүгэрхүү 19 цаг 40 минутын үед залгаж хэлээд би нөхөртэйгээ ирэхэд өнөөдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ажилдаа явсан хойгуур нь гэрийнх нь цонхоор хулгайч орж эд зүйлс алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /5 хх 36 х/,

- Гэрч Ж.Ачилдаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өөрийн 2 зээгээ асрахаар эхнэр Цагаачийн хамтаар явсан. Тэндээ 2 зээгээ асарч, цэцэрлэгт нь хүргэж өгөх зэргээр байж байсан. Харин манай 4 дэх хүүхэд болох Дүгэрхүү маань миний амьдарч буй Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Хайрханы 1-23 тоотод ганцаараа үлдсэн юм. Бид тэндээ байж байтал саяхан буюу 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр манай гэрт хулгайч орж эд зүйлс алдагдсан тухай Дүгэрхүүгээс сонссон. Ингээд эхнэр бид 2 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод ирсэн. Ингээд гэртээ очиж эд зүйлсээ бүртгэхэд 1 ширхэг зөөврийн компьютер, 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг хөөрөг болон дайлан дотор байсан 16.000 төгрөг алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /5 хх 38 х/,

- Гэрч Э.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Алтайн 2 дугаар гудамжны 160 тоотод байх гэрээсээ 39 инчийн ВSВ маркын зурагтаа хулгайд алдсан. Манай тэр хавьд хяналтын камер байхгүй. Хулгай хийсэн хүнээс хохирлоо барагдуулмаар байна. ...” гэх мэдүүлэг /5 хх 84 х/,

- Гэрч Ө.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би өнөөдөр 16 цагийн үед эгчийн байшин руу орж үүдний амбаарт юм хайж байгаад гарахад хашааны зүүн талын явган хүний хаалганы түгжээг онгойлгосон байхаар нь түгжээд гараад ажил руугаа явсан. Дүү Амаржаргал 17:30 цагийн үед ирээд гэрт хулгай орсныг мэдсэн. ...” гэх мэдүүлэг /5 хх 155 х/,

- Гэрч Х.Төрбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манайх өнөөдөр гэрээсээ 08:30 минутын үед гараад гэрээ цоожлоод явцгаасан юм. Өнөөдөр ажил дээрээ байж байхад 13 цагийн үед манай хашааны айлын хүн утас руу залгаад гэрт чинь хулгай орчихсон юм шиг байна хүрээд ир гэж хэлсэн. Гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожны голыг эвдээд газарт хаячихсан, цоожны цүү хөшигдөөд хэвээ алдчихсан, гэрийн хаалга дэлгээстэй байсан. Хажуу айлдын хүн цагдаад дуудлага өгсөн байсан. Манай гэрээс хар өнгийн даавуун цүнхтэй, Делл загварын хар өнгийн даул коре 2 үзүүлэлттэй, 14 инчийн зөөврийн компьютер, дагалдах хэрэгсэл хулгана, залгуурын хамт алдагдсан. Зүүн талын хойд хэсэгт байсан дээд хэсэгтээ тольтой шүүгээний дээд талаас жижиг модон хайрцагтай эмэгтэй хүний кулонтай мөнгөн гинж 2 ширхгэ, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг, монетан ээмэг 1 хос, өрөөсөн цагираг хийцтэй монетан ээмэг, өрөөсөн мөнгөн ээмэг 1 ширхэг, мөнгөн кулон гоёлын төмөр хийцтэй, тогос хэлбэрийн энгэрийн зүүл зэрэг алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /8 хх 202 х/,

- Гэрч Д.Түвшинжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хадам эгч Уранчимэг над руу 18 цагт залгаж гэрт чинь хэн байх ёстой вэ, гэрийн чинь хаалга онгорхой, гэрийн эд зүйлийг онгичиж сандаачсан байна гэж ярихаар нь гэрт хулгай орсон байна гээд цагдаад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /11 хх 125 х/,

- Гэрч Д.Пүрэвжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...эхнэр Оюунтүлхүүр надруу залгаад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа дууд би очлоо гэсэн, тэгээд гэрт ирэхэд гадна үүдний хаалга цоожтой, хаалганы хажуу талын цонх онгорхой байсан гэрт ороод харахад өрөөний хаалга онгорхой байсан, авдар дотор байсан 3 мөнгөн аяга, 1 хөөрөг аваад явсан байсан. ...” гэх мэдүүлэг /12 хх 46 х/,

- Гэрч Г.Ганхүлэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хажуу талын айлын хүн Доржпалам гэгч утсаар ярьж хэлэхдээ танай гэрт хулгай орчихсон байна гэхээр нь эхнэр бид 2 Хархорин суманд ирсэн. Тэгээд гэртээ ороод үзтэл эмх замбараагүй, авдар доторх эд зүйлсийг тараагаад  шидчихсэн,  дотроос  нь  эд  зүйлс  алдагдчихсан  байхаар нь цагдаад мэдэгдсэн. ...” гэх мэдүүлэг /13 хх 42 х/,

- Гэрч З.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 04 сарын 16-ны өдөр 17 цагийн үед буудалсан эрэгтэйг танихгүй. Тухайн залуу   надад өөрийгөө өмгөөлөгч гэж танилцуулсан. Найзтайгаа уулзах гээд Архангайн шуудангаас буусан гэж байсан. Тухайн Баянбүрд зочид буудалд орж ирэхдээ тухайн залуу хар куртиктэй, саарал захтай цамц, жинсэн өмд, цагаан ултай пүүз өмссөн байсан. Гартаа Спортын гар цүнхтэй байсан. Тэгээд тухайн залуу Баянбүрд зочид буудлын пабад ганцаараа сууж байгаад 12 шил 0.45 граммийн нийслэл нэртэй пиво, 0.75 граммийн ЭКС нэртэй энгийн архи 1 ширхэгийг 30,000 төгрөгөөр бэлнээр худалдаж авч уусан. Мөн тухайн залуу Баянбүрд буудлын 55,000 төгрөгийн өрөөнд байрласан. Тухайн өрөөний мөнгийг бэлнээр төлсөн. ...” гэх мэдүүлэг /13 хх 46 х/,

- Гэрч А.Төрсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 16-ны орой 23 цагийн үед Хархорин Баянбүрд зочид буудлын паб руу 3 найзын  хамт орсон. Тэгээд тухайн паб руу ороход Б. нь ганцаараа согтуу байж байсан. Би тухайн үед Б.ыг таниагүй. Тэгээд бид нар караокед тусдаа орсон. Тэгээд би пабын гадаа ганцаараа тамхи татаад зогсож байхад араас намайг дуудсан. Би Б.ыг юу хийж яваа юм гэхэд энд ажлаар ирсэн. Маргааш буцна гэж байсан. Тэгээд паб руу хамт орсон.   Тэгээд Б. тухайн буудлын 2 давхар руу миний байрласан өрөө рүү орьё гэж хэлсэн. Би дагаад орсон, тэгтэл Б. нь нэг талдаа үүрдэг жижиг цэнхэр өнгийн спорт цүнх гаргаж ирээд цүнхэн дотроо шар өнгийн даавуун уут гаргаж дотроос нь дунд гарын цулгуй мөнгөн аяга 1 ширхэг, түүний дотор бага гарын монгол архи аягалдаг мөнгөн аяга 1 ширхэгийг тус тус гаргаж ирээд надад тухайн 2 мөнгөн аягыг өгөх гэхээр нь би аваагүй. Тэгээд би наад мөнгөн аягнуудыг чинь авахгүй. Чи хашрахгүй юмаа гэж хэлсэн. Тэгтэл тухайн 2 ширхэг мөнгөн аягаа уутандаа хийгээд далд хийсэн. Цаана нь цүнхэнд нь дүүрэн эд зүйл байх шиг байсан, би харж чадаагүй. ...” гэх мэдүүлэг /13 хх 47 х/,

- Гэрч Б.Сарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би  СХД-н  30-р хороо Чулуутын 1-4 тоотод нийтийн байрны 5 номерын өрөөг нөхрийн  хамт түрээслээд 4 жил орчим болж байна. Өнөөдөр манайд хүмүүс ирнэ гэхээр нь би 34-р байранд байдаг "Өргөө" нэртэй хүнсний дэлгүүрээс ойр зуурын хүнсний юм авах гээд гэрийнхээ хаалгыг түгжээд гарсан. Тэгээд дэлгүүр орж юм авчихаад ойролцоогоор 5-10 орчим минут болоод эргээд гэртээ ирэхэд хаалганы түгжээ гацчихсан, түлхүүр эргэхгүй онгойхгүй байхаар нь хүчтэйхэн шиг нэг татсан чинь онгойчихсон. Тэгээд гэртээ яваад ороход манай гэрийн хамаг эд зүйлсийг буулгаж эмх цэгцгүй болгочихсон байхаар нь нөхөртөө утсаар хэлж мэдэгдсэн чинь би ажлаасаа тарах болоогүй байна, чи манаачид хэлчих гэхээр нь нийтийн байрны манаачид хулгай орсон талаар асуухад би мэдэхгүй гэж хэлсэн. Ингээд би 102-т дуудлага өгсөн юм. Цагдаа нар ирж үзсэний дараа эд юмсаа бүртгэж үзтэл ээмэг бөгж хийдэг саван дотор байсан миний өөрийн зүүдэг улаан шигтгээтэй хар мөнгөн ээмэг 1 хос, цагаан шигтгээтэй ээмэг бөгж, кулон, гинжний хослол, бүдүүн бөөрөнхий нүдтэй мөнгөн бугуйвч, хүзүүний зүүлт, гинж, манай нөхрийн зүүдэг дээрээ очир шигтгээтэй гар хийцийн мөнгөн бөгж 1 ширхэг, миний түрүүвчин дотор байсан 3000 төгрөг зэрэг эд зүйлс тус тус алга болсон байна. ...” гэх мэдүүлэг /14 хх 56 х/,

- Гэрч Д.Одсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чулуутын 1 дүгээр гудамжинд байх нийтийн байрны хашаанд хогны машин ирэхээс өмнө хогоо ачуулахаар цэвэрлэгээ хийж байтал гаднаас зүс үл таних 2 залуу айлын эзэнтэй хашааны  хаалгаар зөрж орж байгаа харагдсан. Тэгээд би хогоо ачуулчихаад өрөөндөө цай уугаад байж байтал нийтийн байрны 5 тоотын айлын авгай орж ирээд манай гэрт хулгай орчихлоо гэхээр би буугаад очтол модон хаалгыг нь төмрөөр хөшсөн шинжтэй байсан, тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /14 хх 68 х/,

- Шинжээчийн 76 дугаар дүгнэлт: “хурган дотортой эрэгтэй дээл 800,000 т, эмэгтэй дээл 650,000 т, мөнгөн тоногтой эмэгтэй бүс 85,000 т, дунд гарын мөнгөн аяга 140,000 т, цахилгаан хөрөө 60,000 т, савхин бээлий 8,000 т, гар утас 40,000 т, хятад архи 15,000 т, нийт 1,798,000 төгрөг” /4 хх 158 х/

- Шинжээчийн дүгнэлт: “улаан өнгийн шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, гинж кулон 150,000 т, мөнгөн ээмэг 25,000 т, мөнгөн гинж 20,000 т, дунд гарын мөнгөн аяга 130,000 т, ширэн бүс 120,000т, нийт 605,000 төгрөг” /4 хх 194 х/

- Шинжээчийн дүгнэлт: “ямандаг нэртэй зурмал бурхан 1,100,000 т, лхам нэртэй зурмал бурхан 180,000 т, доржзодов нэртэй зурмал бурхан 180,000 т, сандуйн жүд нэртэй судар 500,000 т, хаш хөөрөг 300,000 т, тахилын цөгц 20,000 т, оюу шигтгээ 4,000 т, нийт 2,328,000 төгрөг” /4 хх 197 х/,

- Шинжээчийн 221 дүгээр дүгнэлт: “6 лан мөнгө орсон эмээлийн завхай 600,000 т, дээр үеийн гар хийцийн дунд гарын мөнгөн аяга 180,000 т, шинэ цагийн хийцийн дунд гарын мөнгөн аяга 120,000 т, нийт 900,000 төгрөг” /11 хх 197 х/,

- Эд зүйлийн үнэлгээ: “дунд гарын мөнгөн аяга 350,000 т, бага гарын мөнгөн аяга 250,000 т, булган малгай 450,000 т, нийт 1,050,000 төгрөг” /4 хх 229 х/,

- ДАМНО ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “усан манан хөөрөг 800,000 т, дунд гарын шилэн хөөрөг 10,000 т, их гарын мөнгөн аяга 250,000 т, дунд гарын мөнгөн аяга 120,000 т, Самсунг брендийн нөүтбүүк 270,000 т, даалин 5,000 т, нийт 1,455,000 төгрөг” /5 хх 61 х/,

 - ДАМНО ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “39 инчийн зурагт 252,000  төгрөг” /5 хх 91 х/,

- ДАМНО ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “их гарын мөнгөн аяга 2 ш 500,000 т, дунд гарын мөнгөн аяга 120,000 т, жижиг гарын мөнгөн аяга 90,000 т, савхин хүрэм 132,000 т, потинк 57,600 т, нийт 899,600  төгрөг” /5 хх 164 х/,

- ДАМНО ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “гар утас 168,000 т, цүнх 27,000 т, нийт 195,000  төгрөг” /8 хх 229 х/,

- ДАМНО ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “зөөврийн компьютер 260,000 т, мөнгөн гинж, бугуйвч 45,000 т, м өнгөн хослол 45,000 т, мөнгөн бөгж 10,000 т, ээмэг 103,200 т, ээмэг, 15,000 т, кулон 10,000 т, зүүлт 6,000 т, гэрийн хаалт 96,000 т, нийт 590,200  төгрөг” /8 хх 233 х/,

- ДАМНО ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “ЛСД зурагт 616,000 төгрөг” /8 хх 238 х/,

- Тод үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “мөнгөн хазаар 1,200,000 төгрөг” /11 хх 23 х/,

- ФЭЙР ВАЛУЭШН ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “42 инчийн ЛСД зурагт 500,000 төгрөг” /11 хх 99 х/,

- Тод үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлэгээний тайлан: “мөнгөн аяга 130,000 т, нөүтбүүк 500,000 т, усны тэрэг 70,000 т, нийт 700,000 төгрөг” /11 хх 144 х/, 

- Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “зурагт 550,00 т, мөнгөн ээмэг, гинж 50,000 т, түрийвч 25,000 т, бугуйн цаг 15,000 т, бугуйвч 10,000 т, дарс 15,000 т, бэлэн мөнгө 40,000 т, нийт 705,000 төгрөг” /12 хх 8 х/, 

- Эд зүйлийн үнэлгээ: “их гарын мөнгөн аяга 280,000 т, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг 360,000 т, манан хөөрөг 2,800,000 т, нийт 3,340,000 төгрөг” /12 хх 48 х/,

- Тэнцвэр эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “42 инчийн зурагт 700,000 т, бөөгийн мөнгөн толь 120,000 т, мөнгөнж бөгж 75,000 т, нийт 895,000 төгрөг” /12 хх 113 х/,

- ДАМНО ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “самсунг зурагт 598,800 т, хөөрөг 60,000 т, орны бүтээлэг 27,000 т, нийт 685,800 төгрөг” /12 хх 194 х/,

- ДАМНО ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “панасоник 32 инчийн зурагт 436,740 төгрөг” /12 хх 239 х/,

- ВЕНДО ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “хэт хутга 1,400,000 т, хормойн боолт 850,000 т, мөнгөн аяга 120,000 т, монетан хос ээмэг 206,400 т, монетан эмэгтэй гинж 103,200 т, даалин 20,000 т, чулуун хөөрөг 25,000 т, нийт 2,724,600 төгрөг” /13 хх 63 х/,

- ДАМНО ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “32 инчийн ЛСД зурагт 347,520 төгрөг” /13 хх 126 х/,

- ДАМНО ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “их гарын мөнгөн аяга 250,000 т, дунд гарын мөнгөн аяга 120,000 т, бга гарын мөнгөн аяга 90,000 т, нийт 460,000  төгрөг” /13 хх 207 х/,

- АШИД  ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “49 инчийн зурагт 750,000 төгрөг” /14  хх 12 х/,

- Тэнцвэр эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “их гарын мөнгөн аяга 230,000 т, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга 300,000 т, манан хөөрөг 500,000 т, төмөр хөөрөг 30,000 т, нийт 1,060,000 төгрөг” /15 хх 183 х/,

- ДАМНО ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “зөөврийн компьютер 1,347,000 т, дунд гарын мөнгөн аяга 120,000 т, сейф 30,000 т, сум 90,000 т, хутга 85,000 т, хутга 65,000 т, хөөрөг 800,000 т, нүдний шил 560,000 т, тэрэг 39,000 т, цэнэглэгч 9000 т, 33,000 т, нийт 3,178,000  төгрөг” /15 хх 218 х/

- Шинжээчийн 2948 дугаар дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн 6 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн 6 дугаартай 1 ширхэг гарын мөр санд MИ0000ШШГ01021, МN003600000739 дугааруудад бүртгэгдсэн ын ын зүүн гарын долоовор хуруугаар үүсгэгдсэн байна

- Шинжээчийн 221 дугаар дүгнэлт:  “... 6 лан мөнгө орсон эмээлийн завхай, дээр үеийн гар хийцийн дунд гарын мөнгө аяга, шинэ цагийн хийцийн дунд гарын мөнгөн аяганы үнэлгээг  2018 оны 4 сарын байдлаар 900.000 төгрөг болохыг тодорхойлов..” гэх дүгнэлт /11 хх 197 х/,

- Шинжээчийн 02/237 дугаар дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн 3 гэж дугаарласан гарын мөр нь ын ын баруун гарын ядам хурууны хээтэй тохирч байна...” гэх дүгнэлт /5 хх 172 х/,

- Шинжээчийн 02/338 дугаар дүгнэлт: “...шинжилгээнд тэнцсэн 2 гэсэн дугаартай гарын мөр нь нэгдсэн санд хадгалагдаж байгаа ....бүртгэлийн дугаартай  овогтой ын баруун гарын ядам хурууны хээтэй тохирч байна...” гэх дүгнэлт /11 хх 136-137 х/ зэрэг нотлох баримтуудаар,

            Шүүгдэгч Б., Б. нар хамтран 19 удаагийн үйлдлээр:

          19.2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн Нарангийн 222б тоот хашаанд байрлах иргэн С.Туулын монгол гэрт нэвтэрч Делл маркийн зөөврийн комьпютер, үүргэвчтэй цүнх хулгайлан 1.223.200 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

- Хохирогч Д.Мөнгөөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө 07 цагийн үед би нөхөр, том охины хамт гэрээсээ гарцгааж ажил, сургуульдаа явцгаасан юм. Гэрт 12 настай , 9 настай Батмөнх нар үлдсэн. Өдөр 11 цаг 40 минутын үед би том хүү тэй утсаар ярихад 2 хүү маань гэртээ байна гэж байсан. Тэгээд 10 минутын дараа дахин ярихад  “ээжээ гэрийн цоож эвдчихсэн, гэр онгорхой, зурагтыг орны бүтээлгэнд боогоод баруун талын орон дээр тавьсан байна, өөр зүйл алга болоогүй байна” гэж ярьж байтал ий утсыг танихгүй эрэгтэй хүн аваад “амрыг эрье, би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч Бат-Эрдэнэ байна, танай гэрийг чинь өсвөр насны 2 хүүхэд ухаж байна гэсэн дуудлага хажуу айл чинь өгсний дагуу шалгаж байна, танай гэрээс алдагдсан юм байхгүй, хийсэн хүүхдүүдийг барьчихсан машин дотор байгаа, танай дэнжийн Энх-Амгалан гэж хүүхэд байгаа, та Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн 301 тоотод Бат-Эрдэнэ гэдэг хүн дээр ирж уулзаарай 17 цагаас хойш би ажилтай, өмнө ирээрэй гэж хэлэхээр нь би итгээд утсаа салгасан. Тэгсэн надтай утсаар ярьчихаад манай хүүхдэд зурагтыг чинь авч яваад хурууны хээ авчихаад буцаан өгнөө гэж хэлээд зурагт аваад явсан байсан. Би ажлаасаа чөлөө аваад цагийн дараа Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн 301 тоотод ирэхэд Бат-Эрдэнэ гэдэг мөрдөгч байдаг, одоо чөлөөтэй байгаа гэдгийг мэдээд манай гэрээс хулгай хийсэн этгээдүүд цагдаагийн нэр барьж зурагт хулгайлсныг мэдсэн. Манай 2 хүүгийн хэлсэнээр тэр утсаар ярьсан хулгайч 2-уулаа явж байсан ба дугаарыг нь мэдэхгүй саарал өнгийн Приус маркийн машинтай байсан гэсэн ...” гэх мэдүүлэг /3 хх 99 х/,

- Хохирогч Б.Доржхандын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө 09 цагт ажилдаа яваад өдөр нөхөр 16 цагийн үед гэртээ ирж жолооны номоо авсан гэсэн. Тэгээд түлхүүрээ хаалганы доод талын банзан доогуур хийгээд явсан байсан. Би ажлаасаа 18 цагийн үед тарж ирээд гэрийн түлхүүрээ нөхрийн үлдээсэн газраас аваад гэрлүүгээ ортол хувцаснууд гаргаж тавиад өрөөнд байсан нөүтбүүк, монетон ээмэг зэрэг эд зүйлүүд алга болчихсон байсан. Hasee маркийн I-3 үзүүлэлттэй хар өнгийн нөүтбүүк байсан, шигтгээтэй монетон ээмэг 2.3 граммтай байсан ...” гэх мэдүүлэг /15 хх 68 х/,

- Хохирогч О.Жанчивдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...уг өргөдөл гаргасан хүн нь миний төрсөн ах байгаа юм, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Алтайн 22-11Б тоотод би өөрийн ах Баярсайхантай хамт амьдардаг юм, гэрээс 32 инчийн зурагт алдагдсан тул гомдолтой байна ...” гэх мэдүүлэг /7 хх 48-50 х/,

- Хохирогч Э.Майцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 10 цагаас 13 цагийн хооронд эмнэлэг яваад иртэл хашааны хаалга нээлттэй байшингийн цоожийг эвдээд гэрт орж гэрээс 49 инчийн самсунг зурагт, монетан бөгж алдагдсан ...” гэх мэдүүлэг /7 хх 76, 126 х/,

- Хохирогч Ц.Баянжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад орой 18 цаг 40 минутын үед манай эхнэр гэрт хулгайч орсон тухай надад хэлсэн.  Манай хашаанд байх монгол гэрийн цоожийг эвдэн орж авдар дээр байсан дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга алдагдсан ...” гэх мэдүүлэг /11 хх 55 х/,

- Хохирогч Д.Оюунбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр  би гэрээсээ 12 цагийн орчимд гарсан ба орой 17 цагийн орчимд бага хүү Тэмүүлэн гэрт ирсэн чинь хаалга онгорхой доторх зурагт алга болчихсон байна гэж надад утсаар мэдэгдэж би гэртээ ирсэн. Манай зурагт нь 42 инчийн монел зурагт байсан ...” гэх мэдүүлэг /8 хх 94 х/,

- Хохирогч Ж.Өнөржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ээж Сайнбилэгийн хамт амьдардаг бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр би ээжийнхээ хамт 14 цаг 30 минутын үед гэрээсээ гараад 16 цаг 5 минутын үед хүүхдүүдээ сургуулиас аваад ээжийгээ эмнэлэг дээр үлдээгээд иртэл манай гэрийн хаалга онгорхой дотор байсан эд зүйлс эмх замбараагүй болсон байсан. ...эд зүйлээ бүртгэж үзэхэд хуучин цагийн мөнгөн аяга, шинэ цагийн мөнгөн аяга 7 ширхэг, алтан бөгж, монетан бөгж, самсунг гар утас, хүүхдийн мөнгөн бөгж, 6 ширхэг мөнгөн бүсний тоног, 2 ширхэг жижиг судар, хаалганы цоож зэрэг эд зүйлс алдагдсан байсан ...” гэх мэдүүлэг /10 хх 76, 113 х/,

- Хохирогч М.Мижиддоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 09.30-12.30 минутын хооронд  Булагийн 20-05 тоотод байрлах манай байшингийн вакуум цонхоор хулгай орж гэрээс 3 ширхэг мөнгөн аяга, цагаан сувдан шигтгээтэй 1 хос монетан ээмэг, навчин хэлбэртэй монетан ээмэг, улаан шигтгээтэй мөнгөн ээмэг бөгж, кулоны хослол, монгол хээтэй мөнгөн ээмэг кулоны хослол, 2 ширхэг мөнгөн гинж, мөнгөн толь, мөнгөн бугуйвч, жижиг 6 хос мөнгөн ээмэг, 2 ширхэг монетан гинж, очиртой мөнгөн бөгж зэрэг эд зүйлс алдагдсан ...” гэх мэдүүлэг /6 хх 41 х/,

- Хохирогч М.Шагжжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Булган аймаг руу ажлаар яваад 2018 оны 07 сарын 02-ны өдөр гэртээ иртэл байшингийн цонх онгорхой гэр дотор байсан эд зүйлс эмх замбараагүй 2 аврын цоожийг эвдчихсэн байдалтай, дотор нь байсан дунд гарын мөнгөн аяга, орчин цагийн манан хөөрөг алдагдсан байсан ...” гэх мэдүүлэг /6 хх 83 х/,

- Хохирогч Э.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2 хүүхдийн хамтаар эмээ Цэдэвийн гэрт очихоор өдөр 13 цагийн үед гэрээсээ гараад тэднйи гэрт хэсэг байж байгаад эргээд 14 цаг 30 минутын үед гэртээ иртэл хашааны хаалга онгорхой гэрийн хаалга хаалттай цоожгүй байсан, гэрт яваад ортол гэрт хулгайч орж  мөнгөн ээмэг бөгж кулоны хослол, унждаг шигтгээтэй мөнгөн ээмэг бөгж кулоны хослол алдагдсан байсан ...” гэх мэдүүлэг /6 хх 104-105 х/,

- Хохирогч Л.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 30-ны өглөө гэрээс эхнэрийн хамт 07 цаг гэж гараад гадуур явж байгаад 13 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн таамбарын үүдний цоожийг эвдээд хулгайч орж гэрээс  2 хос мөнгөн ээмэг, мөнгөн гинж, мөнгөн бугуйвч зэрэг эд зүйлс алдагдсан ...” гэх мэдүүлэг /6 хх 165 х/,

- Хохирогч Д.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд баг 23-34 тоотод оршин суудаг юм. 2018 оны 06 дугаар сарын 30-ны өглөө би уяачдын байр үзэх гээд явсан. ... өдөр 15 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай байшингийн таамбарын цонхоор хулгайч орж гэрээс 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг бугуйн цаг, эмээлийн мөнгөн тоног-8 ширхэг, 10 лан зэрэг эд зүйлс алдагдсан ...” гэх мэдүүлэг /6 хх 219 х/,

- Хохирогч Н.Нэргүйгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 01-ний өглөө 09 цаг 40 минутын үед байшингаа түгжээд ажилдаа явчихаад орой 19 цагийн үед ирэхэд байшингийн зүүн талын гал тогооны өрөөний модон цонхны хамгаалалтыг авч байгаад жижиг салхивчаар хулгайч орж гэрээс 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, дунд гарын Чүнчигноров хөөрөг, 35 хос пүүзэн гутал алдагдсан тул цагдаад дуудлага өгсөн ...Эрдэнэтээс ирсэн зардал болох .... төгрөгийг нэмж гаргуулмаар байна. ... 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр манай гэрийн цонхыг эвдлээд гэр дотор орсон байсан. Нөхөр бид 2 хоёулаа өглөө ажилдаа гараад орой гэртээ ирдэг. Орой ажлаас ирэхэд гэрт хулгай орсон байсан учраас бид хоёр гэртээ оролгүйгээр шууд цагдаа дуудсан. Цагдаа оройны 09 цагийн орчим ирсэн. Гэрт ороход үүднээс авхуулаад шүүгээ сав бүх зүйл ухсан байсан. Гэрээс 2 мөнгөн аяга, 38 хос пүүз, манай хүүгийн цагаан сараар ганц удаа өмсөөд үлдээсэн хромон гутлыг цонхны доор тавьсан байсан. Мөн манай нөхрийн том гарын алтан нуухтай чүнчиг норов хөөргийн даалийнг нь орхиод хөөргийг нь авч явсан байсан. Цагдаагийн газраас хотын 4 хулгайч баригдсан гэж надад хэлсэн. Би хулгайч нарыг бариад явчихсан байна гэж бодож байтал манай гэрт дахиад 2 удаа хулгай орсон. Би энийг шүүгдэгч нартай холбоотой бие биенийгээ таньдаг хулгайч нар гэж бодож байна. Манай нөхөр хөөрөгөө 1.500.000 төгрөгөнд аваад 500.000 төгрөгөөр алтан нуух, мөнгөн халбагыг нь хийлгэж байсан. Гэтэл манай гэрээс алдагдсан бүх эд зүйлийг нийтэд нь 2.800.000 төгрөгөөр тогтоосон байсан. 1 хос пүүзийг 50.000 төгрөгөөр зарж байсан. Нийт 38 хос пүүз алдагдсан ба нийт 1.750.000 төгрөгийн хохирол бидэнд учирсан байна. Үнэлгээний газрыг хохирлыг бага тогтоосон байна гэж үзэж байна. ...” гэх мэдүүлэг /6 хх 132-134 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Хохирогч Б.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 08-ний өглөө гэрээсээ гарч өдөр 15 цагийн үед гэртээ ирэхэд манай хаалганы цоож эвдэрсэн хаалга онгорхой, ороход 32 инчийн самсунг маркийн  ЛСД зурагт, ДВД тоглуулагч хулгайд алдагдсан байсан ...” гэх мэдүүлэг /17 хх 104, 107 х/,

- Хохирогч Л.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр гэрээсээ 12 цагийн үед гарч, орой 20 цагийн үед ирэхэд гэрийн хаалга онгорхой хулгайч орсон байсан. Гэрээс 3 ширхэг мөнгөн хазаар, 2 ширхэг мөнгөн аяга, 11 ширхэг мөнгөн зоос алдагдсан ...” гэх мэдүүлэг /17 хх 92-95, 98 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Хохирогч А.Өлзийхоролын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 22-ны  өдөр 13 цаг өнгөрч байхад дүүгийн хамт гэрээс гараад 15 цаг 30 гээд гэртээ иртэл гэрийн хаалганы цоож байхгүй, цоожийг нь  эвдээд гэрт хулгайч орж, гэрээс мөнгөн цөгц, мөнгөн хундага алдагдсан байсан ...” гэх мэдүүлэг /17 хх 206 х/,

- Хохирогч Д.Дэлгэрсайханы  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цагийн үед гарч яваад 25-ны шөнө 04 цагийн үед гэртээ ирсэн юм. Тэгсэн чинь хаалганы цоож эвдэж ороод гэрт байсан 42 инчийн хар өнгийн самсунг брэндийн ЛСД зурагт хулгайд алдагдсан байсан. Уг зурагтыг 340.000 төгрөгөөр “Баялаг ундраа” төвөөс худалдаж авч байсан ...” гэх мэдүүлэг /хх 18-41 х/,

- Хохирогч С.Туулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 сарын 28-ны өглөө 11 цаг 30 минутын үед хүү Анандын хамт гэрээ цоожлоод гадагшаа гараад хороололын эцэс ороод 1 цаг орчим хиртэй болоод буцаад гэртээ хүрч ирсэн чинь гэрийн хаалга онгорхой цоожгүй, гэрээс толины өмнө тавьсан байсан Делл маркийн зөөврийн комьпютерыг, цүнхэнд хийгээд аваад явсан байна ...” гэх мэдүүлэг /хх 17-21 х/,

- Хохирогч П.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны  07 дугаар сарын 01-ний өдөр 10 цаг 40 минутаас 13 цагийн хооронд манай гэрийн хаалгыг нугасаар салгаж хөшиж эвдэн хулгайч орж гэрээс 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, мөнгөн халбагатай хөөрөгний шүрэн толгой, 2 лан цул мөнгө зэрэг эд зүйлс алдагдсан ...” гэх мэдүүлэг /6 хх 189 х/,

- Иргэний нэхэмжлэгч С.Цэрэннадмидын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-22-61 тоотод барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг ОСОБО ХХК-ийн захирал ажилтай, ... нилээн хэд хоногийн өмнө 2 залуу ирж надад 1 залуу эд зүйлс зарсан. Тухайн залуу манай өөрийн эд зүйл гээд мөнгөн эдлэл зарсан. Тухайн үед өөрийнхөө иргэний бичиг баримтын лавлагааг үзүүлж байсан. Ямарч байсан 2 залуугийн надад зарсан эд зүйлээс үлдэн 2 хэсэг мөнгөн хослолыг цагдаад хураалгасан. ...” гэх мэдүүлэг /6 хх 247-250 х/,

- Шүүгдэгч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би ын тай хамт 2018 оны 04 сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороололын 32 дугаар байрны арын замын хойшоо байдаг гэр хороололын Монгол гэртэй айлд орсон чинь 7-14 насны хоёр хүүхэд байхлаар нь би СХД-ийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч Бат-Эрдэнэ байна цагдаагийн газраас явж байна гэж хэлээд танай зурагт хулгайн зурагт байна гэж хэлээд 32 инчийн ЛЕД дэлгэцтэй зурагтыг хурааж авлаа гэж хэлээд зурагтыг аваад гэрээс гараад дугаарыг нь мэдэхгүй замд таарсан Тоёота приүс маркийн автомашинд гар өргөж суугаад 21 дүгээр хороололын Хакуба гэх ломбарданд  бичиг баримтаараа тавьсан.

2018 оны 04 сарын сүүлээр ын хамт 1 дүгээр хорооллын арын дэнжийн гэр хороололд нэлээн хойшоо яваад тоосгоны гудамжинд Монгол гэртэй айлын хаалганы цоожийг эвдэж ороод 42 инчийн Самсунг маркийн зурагт аваад хайрцганд нь хийгээд авч гараад зурагтыг  ломбарданд тавьсан би хаана тавьсан болохыг мэдэхгүй.

...2018 оны 04 сарын сүүлээр ын хамт БЗД-ийн Улаанхуарангийн тэнд байдаг гэр хороололд Монгол гэртэй айлын хаалгыг эвдэж ороод 42 инчийн ТСЛ маркийн ЛЕД дэлгэцтэй зурагт авсан мөн хажуу талын гэрийнхэн хаалганы цоожийг эвдэж ороод 32 инчийн ЛСД зурагт 1 мөнгөн аяга авсан тэгээд такси бариад 32 тойрогийн хойшоо 17-н автобусны буудлын тэнд байдаг ломбарданд  бичиг баримтаар 400.000 мянган төгрөгөөр тавьсан.

... 2018 оны 04 сарын 28-ны өдөр тай хулгай хийх гээд явж байгаад БГД-ийн хороололд Монгол гэртэй айл руу  хаалганы цоожийг нь эвдэж ороод цүнхтэй нөүтбүүк авч гарч ирсэн, нөтбүүкийг Өргөө кино театерийг орчимд байдаг ломбарданд 400.000 төгрөгөөр  бичиг баримтаараа тавьсан. 

... 2018 оны 05 сарын эхээр ын хамт Сонгинохайрхан дүүргийн их нарангийн гудамжинд байдаг гэр хороолол байдаг гудамны хойд талын эгнээний 4 байл уу 5 дахь айлын хашааны жижиг хаалгаар ороод Монгол гэрийн хаалгыг эвдэж ороод мөнгөн бөгж, мөнгөн бугуйвч авсан тэгээд хашаанаас гараад дахин нэг хашааны хаалгаар ороод Монгол гэртэй айлын хаалганы цоожийг эвдэж ороод мөнгөн гинж, мөнгөн бөгж мөнгөн эдлэлүүд авсан тэгээд буцаж доошоо уруудаад урд талын гудамжинд ороод Улаан тоосгон байшинтай айлын цонхоор нь орж Хангарьдны хэлбэртэй шармал гуулин бурхан авсан тэгээд мөнгөн эдлэлүүдийг урт цагаан дээр аваачиж тушаасан 100.000 гаруй төгрөг болсон, гуулин бурханыг нь авахгүй гэхлээр нь  бурханыг хайрцаганд хийгээд ЧД-ийн 9 дүгээр хорооны Усны 1-5 тоотод байдаг нийтийн байрны хогийн саванд хаячихсан гэсэн.

...2018 оны 1 сард ын хамт Баянхошууны Жанцангийн хойд талд байрлах 2 давхар нийтийн байрны 2 давхарт ягаан өнгийн хаалгатай айлын цоожийг эвдэн орж нөүтбүүк, монетон ээмэг зэрэг эд зүйлс хулгайлаад монетан ээмгийг хархорин зах дээр ченж нарт 150,000 төгрөгөөр зараад Батнэмэхэд нөүтбүкийг өгсөн.

...2018.02.07-ны өдөр 12-20 цагийн хооронд БЗД-ийн 9-р хорооны 48-705 тоотод байх монгол гэрээс 2 ширхэг мөнгөн аяга хулгайлсан.

... Хэрэг хам ын хамт 2018 оны 01 дүгээр сард байсан санагдаж байна.Баянхошууны Жанцангийн хойд талд байрлах 2 давхар нийтийн байрны 2 давхарт байрлах ягаан өнгийн хаалгатай айлын хаалганы цоожийг эвдэн орж нөүтбүүк, монетан ээмэг зэрэг эд зүйлс хулгайлан зам дээрээс такси барьж хороололын эцэст байрлах 13 дугаар сургуулийн тэр хавьд  Батнэхэд нөүтбүүкийг өгсөн, ээмэгийг Хархорин зах дээр ченж нарт 150.000 төгрөгөөр  зарсан.

... 2018 оны 05 сарын 03-ны өдөр 14 цагийн үед найз тай хамт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр баруун талын засмал замаар явган дээш өгсөж шөнийн дэлгүүр гэдэг автобусны буудлын харалдаа гудамжны 2 дахь айл блокон хашаатай саарал хаалгатай хашааны хаалгыг хамт явж байсан   татаж онгойлгоод  би гадаа нь хүн харж үлдээд  гэрийн хааллганы цоожийг төмрөөр эвдээд орохоор нь би араас нь ороод гэрийн зүүн хойно байсан модон авдарын тагийг нээгээд дотроос нь 7 ширхэг мөнгөн аяга аваад ын үүрч явсан цүнхэнд хийгээд бид 2 гарсан. Ингээд засмалаар доошоо уруудаад Толгойтын замаас такси барьж урт цагаан дээр очиж ын зүс таних нэг эмэгтэйд аягануудаа граммлаад зарсан 400.000-500.000 төгрөг орчим болсон байх.  уг айлын авдар дээрээс 3 ширхэг судар авсан гэхдээ тэрийгээ яасаныг мэдэхгүй, бараг хаясан байх” гэх мэдүүлэг /3 хх 120-126, 5 хх 13, 8 хх 117, 10 хх 123, 11 хх 15, 15 хх 79, 17 хх 22, 100 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

- Шүүгдэгч Б.ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хэрэг болсон өдөр  бид 2 Улаанбаатар хотоос вагоноор Орхон аймагт ирсэн.  Орхон аймгийн зулуу байгаа юм. ...тэгээд бид 2 гэр хороолол орж хулгай хийе гэж ирсэн. Тэгээд явж байгаад  цагаан өнгийн байшинтай айлын цонхыг түлхж  бид 2 ороод 3 ширхэг мөнгөн аяга, монетан гинж, ээмэг, эрэгтэй эмэгтэй хүний мөнгөн бөгж, мөнгөн бугуйвч зэргийг хулгайлан авч Урт цагаан гэдэг газарт байдаг алт мөнгөний газарт эрэгтэй хүнд 600.000 төгрөгөөр зарсан.Тэгээд бид хоёр “Голд” нэртэй буудалд орж мөнгөө үрсэн...намайг цагдаад баригдах үед  зугтаачихсан юм.

...2018 оны 02 сарын 07-ны өдөр байх Баянзүрх дүүргийн Шархадны эцсээс баруун тийш засмалтай гудамжаар яваад дээшээ жалгаар өгсөөд 48-705 гэсэн ногоон өнгийн дэлгэдэг хаалгатай хашаан дотор 1 давхар тоосгон байшин , монгол гэртэй байсан. Монгол гэртэй айлын цоожыг эвдэн орж хойморт байрлах улаан хүрэн өнгийн авдар дээрээс 2 ширхэг мөнгөн аяга авсан. Авсан 2 мөнгөн аягаа Урт цагаан дээр очоод 100.000 төгрөгөөр зарсан.

...2018.07.07-ны өдөр  бид 2 буудлаас гараад гэр хороололруу явж байгаад хүрэн өнгийн дүнзэн байшинтай айлын байшингийн таамбарын хаалганы цоожийг нь хөшиж орсон чинь дотор хаалга нь цоожгүй байсан. Байшин руу ороод би гал тогооны өрөөнд юм хайж байсан чинь  том өрөө рүү эмэгтэй хүний мөнгөн хослол 2 хосыг авч гарч ирээд надад өгөөд өөр авчих юм алга явья гээд бид 2 гарсан.

...2018.06.30-ны өдөр  бид 2 гадуур явж байгаад цоожтой байшин байхаар нь хашааг давж ороод гийн цүнхэнд байсан улаан өнгийн төмрөөр би байшингийн цоожийг хөшиж онгойлгоод орсон.  бид 2 хамт ороод авчих юм хайж байгаад  эрэгтэй хүний мөнгөн гинж, эмэгтэй мөнгөн бугуйвч, 2 хос мөнгөн ээмэг байсныг авсан, эдгээр авсан эд зүйлсээ ломбарданд тавьсан.

..2018.06.30-ны өдөр  бид 2 хулгай хийж явж байгаад хойшоо харсан ногоон өнгийн хаалгатай хашааруу орчсон чинь байшингийн таамбар нь цонхгүй дотор талаас нь юм түшүүлсэн байсан. Тэгэхээр нь түүнийг түлхээж үзсэн чинь цаашаа унасан. Ингээд байшинд орж  тухайн айлаас эмээл, 2 мөнгөн аяга авсан. Ломбарданд аяганы мөнгийг салгаж зарсан.

            ... мөн хажуу талын айлруу орчихоод урагшаа явж байгаад  энд цоожтой айл байна гэж хэлсэн. Тэгээд  бид 2 хашааруу ороод байшингийн хаалгыг цохиж үзсэн чинь хүнгүй байсан, цонхны гадна талын хамгаалалт төмрийг нь татсан чинь дээд талын бэхэлгээ нь мултарсан. Тэгэхээр нь цонхны салхивчийг онгойлоод бид 2 орсон, гэрээс гал тогооны ширээн дээр байсан дунд гарын мөнгөн аяга, мөн зурагт тавьсан тавиур дотор дунд гарын мөнгөн аяга, мөн бор цоохор юм шиг хөөрөг байсныг авсан, 2 аяганы мөнгө, хөөрөгний мөнгөн халбага болон нуухыг ломбардны эгчид 300.000 төгрөгөөр зарсан. ... хашаанд байсан гэрийн хаалганы нугасны боолтыг гийн цүнхэнд байсан автеркээр тайлж салгаж тавиад гэрт орсон. Тухайн айлаас дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн үлдэглэл өөдөснүүдийг хулгай хийж авч гарсан

Өглөө нь  бид 2 босоод тэдний гэрээс гараад тухайн нийтийн байрнаас хойд зүгт алхаж явж байгаад хашаан дотроо нилээд олон монгол гэртэй хашааруу орсон. Тухайн хашаанд ямар нэгэн хүн байгаагүй, цоожтой байсан нэг гэрт нь ороод бид 1 ширхэг бага гарын мөнгөн аяга болон нийлээд олон тооны мөнгөн  эдлэл зэргийг авсан. Тэгээд авсан эд зүйлсээ бид 2 урт цагаан захын алт мөнгөний дархан дээр 200.000 төгрөгөөр зарсан.

2018.01.28-ны өдөр явж байгаад хашаандаа гэртэй айлаас 32 инчийн хар өнгийн зурагт авсан гарахдаа хүүхэд нь бид хоёрыг харсан бөгөөд  хүүхэдтэй нь юм яриад зогсоод нэг юм хэлээд гараад ирсэн. Дараа нь сонсоход Бат-Эрдэнэ дэслэгчийн нэрийг хэлээд гарсан гэсэн. Тухайн айлаас хулгайлсан зурагтыг 21-ийн автобусны буудлын ойролцоо байрлах барьцаалдан зээлдүүлэх газар би өөрийн нэрээр 100.000 төгрөгөөр тавсан.

2018.01.20-ны өдөр нь мөн нэгдүгээр хорооллын гэр хорооллоос хашаан дотроо нэг давхар улаан тоосгон байшинтай түүний урьд талд байрлах монгол гэр дотроос хар өнгийн хэмжээг нь мэдэхгүй байна том нөүтбүүк авч “Өргөө кино театр”-ын замын урьд талд байрлах барьцаалан зээлүүлэх газар 400.000 төгрөгөөр миний нэр дээр тавьсан.

... 2018.04.25-ны өдөр 12 цагийн үед гийн хамт гараад Монелийн замын хажуугаар явж байгаад цагаан төмөр хаалгатай хаашаан доторх гэрийн цоожийг  автеркаар онгойлгож бил 2 хамт ороод хар өнгийн ЛСД зурагтыг нь адъяаланд боогоод байж байтал  такси бариад ирье гээд 1 минутын пүриус 20 маркийн такси бариад ирэхээр нь би зурагтаа аваад гарсан. Тэгээд би өөрийнхөө бичиг баримтаар 300,000 төгрөгөнд 14 хоногийн хугацаатай ломбарданд тавьсан.

...2018.02.01-ний өдөр толгойтод байдаг хашаандаа хоосон тоосгон байшин монгол гэртэй айлаас 42 инчийн ЛЕД зурагт эмэгтэй хүний мөнгөн эдлэл, ээмэг, бөгж хулгайлсан зурагтыг сууж явсан таксины жолоочид зарсан тухайн айлыг хаана гэдгийг тодорхой зааж чадахгүй байна өөрөө очоод зааж чадна.

...СХД-ийн 23-р хороо Хангайн 31-14 тоотод байрлах Монгол гэрийн хаалганы цоожийг гудамжнаас олж авсан армоторын төмрөөр хөшиж онгойлгоод дотогш орж эмчийн зурагт, улаан өнгийн чулуун хөөрөг, орны бүтээлэг зэрэг эд зүйлсийг гарч такси аваад 21-р хорооллын дээш явахад байх нэрийг нь мэдэхгүй ломбарданд оруулж зурагтыг 150.000 төгрөгөөр тавьсан. Улаан өнгийн чулуун хөөргийг нь хаячихсан. Орны бүтээлэг зурагт боосон чигээрээ уг ломбарданд байгаа.

... Хэрэг болсон 2018.06.28-ны өдөр  бид 2 Улаанбаатар хотоос вагоноор Орхон аймагт ирсэн.  Орхон аймгийн зулуу байгаа юм. ...тэгээд бид 2 гэр хороолол орж хулгай хийе гэж ирсэн. Тэгээд явж байгаад цагаан өнгийн байшинтай айлын цонхыг түлхэж  бид 2 ороод 3 ширхэг мөнгөн аяга, монетан гинж, ээмэг, эрэгтэй эмэгтэй хүний мөнгөн бөгж, мөнгөн бугуйвч зэргийг хулгайлан авч Урт цагаан гэдэг газарт байдаг алт мөнгөний газарт эрэгтэй хүнд 600.000 төгрөгөөр зарсан. Тэгээд бид хоёр “Голд” нэртэй буудалд орж мөнгөө үрсэн.

... Би 2018 оны 06 сарын 27-ноос 2018 оны 07 сарын 01-ний хооронд өдөр найз гийн хамтаар Орхон аймагт галт тэргээр ирсэн, бид хоёр 07 цагийн үед буугаад буудлаас такси аваад хотын төв ороод төвөөс дахин автобусанд суугаад гэр хороолол ороод ярилцаж байгаад хулгайн гэмт хэрэг үйлдэхээр болсон. Тэгээд цааш алхаж байгаад урт цагаан байшинтай айлд орж 3 ширхэг мөнгөн аяга, мөнгөн гинж, ээмэг, бугуйвч монетон, ээмэг, гинж зэрэг эд зүйл аваад гарсан тэндээс шууд таксинд суугаад Урт цагаан гэх газарт ирээд нэг настай эгчид 600000 мянган төгрөгөөр зараад шууд Голд гэх нэртэй буудал аваад архи авч уугаад гийн тандаг гэх хоёр хүүхнийг дуудаж цуг архи уусан, шөнө 11 цагийн үед бид дөрөв буудлаас гараад Согоот багт байрлах Цацал гэх нэртэй буудалд орсон тэндээ цуг хоноод маргааш өглөө нь 09 цагийн үед буудлын гаднаас салаад явцгаасан.

Маргааш өглөө нь буюу 2018 оны 06 сарын 29-ны өдөр ногоон өнгийн байшинтай айлд цонхоор нь ороод 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг бугуйн цаг, эмээлийн тоног 8 ширхэг эд зүйл аваад гарсан. Тэгээд Уртцагаан гэх газарт ирж 200000 төгрөгөөр нөгөө хулгайлсан эд зүйлсээ зарсан мөнгөө аваад шууд байрлаж байсан Цацал буудалдаа ирээд архи ууж байгаад унтсан.

2018.07.1-ний өдөр  бид 2 хашааруу ороод байшингийн хаалгыг цохиж үзсэн чинь хүнгүй байсан, цонхны гадна талын хамгаалалт төмрийг нь татсан чинь дээд талын бэхэлгээ нь мултарсан. Тэгэхээр нь цонхны салхивчийг онгойлоод бид 2 орсон, гэрээс гал тогооны ширээн дээр байсан дунд гарын мөнгөн аяга, мөн зурагт тавьсан тавиур дотор дунд гарын мөнгөн аяга, хөөрөгний мөнгөн халбагатай шүрэн толгой болон нуухыг ломбардны эгчид 300.000 төгрөгөөр зарсан.

...2018.04.25-ны өдөр 12 цагийн үед гийн хамт гараад Монелийн замын хажуугаар явж байгаад цагаан төмөр хаалгатай хаашаан доторх гэрийн цоожийг  автеркаар онгойлгож бил 2 хамт ороод хар өнгийн ЛСД зурагтыг нь адъяаланд боогоод байж байтал  такси бариад ирье гээд приус 20 маркийн такси бариад ирэхээр нь би зурагтаа аваад гарсан. Тэгээд би өөрийнхөө бичиг баримтаар 300,000 төгрөгөнд 14 хоногийн хугацаатай ломбарданд тавьсан.

...2018.02.07-ны өдөр БЗД-ийн 9-р хорооны 48-705 тоот хашаана дотор монгол гэртэй айлын цоожыг нь эвдэн орж хойморт байсан авдран дотроос 2 ширхэг мөнгөн аяга хулгайлсан. Тухайн үед тэй хамт хулгайлсан. ...” гэх мэдүүлэг /3 хх 127-130, 143, 5 хх 11, 6 хх 12, 123, 137, 155, 192, 222, 8 хх 114 х, шүүх хуралпдааны тэмдэглэлээс/,

 - Гэрч Ц.Батцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ажилдаа яваад ажил дээр байж байхад эхнэр гэрт хулгай орсон байна. Бат-Эрдэнэ гэдэг байцаагч намайг ирж уулз гэж байна гэж утсаар ярьсан. Тэгээд би гэртээ ирэхэд манай гэрийн үүдний амбаарын цоожыг хөшиж эвдэн онгойлгоод цоожийг нь амбаарт оруулаад нүүрстэй уутны араар шидчихсэн байсан. Тэгээд юу болсон талаар хүүхдүүдээсээ асуухад үл таних 2 эрэгтэй хүн манай 2 жаахан хүүхдийг гэртээ байхад орж ирээд цагдаагийн нэр бариад манай 32 инчийн зурагтыг, аавын надад өвлүүлэн үлдээсэн хөөрөгний хамтаар хулгайлаад аваад явсан байсан. Манай эхнэрт тэр хүний нэг нь цагдаа байна гэж өөрийгөө танилцуулсан байсан. Манай хажуу талын Байгал гэдэг ахынд бас ороод хаалгыг нь хөшөөд 2 цоожийг эвдээд явсан байсан. Тэдний гэрээс эд зүйл аваагүй. Эд зүйлсийг нь онгичоод орхисон байсан гэсэн. Манай эхнэр хулгайд алдсан эд зүйлсээ цагдаад тэмдэглүүлэн аавын хөөрөгний үнийг мэдэхгүй болохоор намайг явуулсан юм. Би ааваас өвөлсөн хөөргөө 600,000 төгрөгөөр үнэлнэ. Миний хөөрөг хүний алганд багтахаар дунд гарын халтар манан хөөрөг зурагтны хажуу талын тавиурны шургуулганд байсан. Хөөрөгний толгойг манай аав 1992 оны үед шинээр хийлгэсэн улаан өнгийн чулуун толгой байсан. Шүр бол биш юм. Хөөрөгний улаан өнгийн даалинг манай хажуу талын ах Байгалийн гэрийн үүдэнд унагааж орхисон байсныг би гэртээ оруулаад авдар дээр тавьсан байсан. Зурагт 32 инчийн ВSВ брэндийн зурагт 2017 оны 12 дугаар сард 499,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Худалдаж авсан баримт нь байгаа. Орны бүтээлэг 2 жилийн өмнө 120,000 төгрөгөөр худалдаж авч байсан Солонгос бүтээлэг юм. Одоо бүтээлгээ 80,000 төгрөгөөр үнэлнэ. Гэрийн цоож хятад улсад үйлдвэрлэгдсэн 6,000 төгрөгийн үнэтэй цоож байсан. Тэр үнээрээ үнэлнэ. Надад ямар нэгэн сэжиглэж байгаа зүйл байхгүй. Манай том хүүхэд тухайн хүний дүр төрхийн талаар мэдүүлэг өгсөн байх гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг /3 хх 103 х/,

- Насанд хүрээгүй гэрч М.ий мөрдөн байцаалтыын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дүү Батмөнхийн хамтаар гэртээ байж байгаад 11 цаг 20 минутанд гэрийнхээ ар талын хашаанд орж айлын хүүхдүүдтэй тоглож байгаад 11 цаг 50 минутанд хичээлдээ явах гээд гэртээ орох гэхэд манай гэрийн цоож байхгүй байхаар нь гайхаад гэртээ ороход манай хойморт байсан зурагтыг орны бүтээлгэнд ороогоод баруун талын орон дээр тавьсан байхаар нь ээж рүүгээ утсаар ярьсан. Утсаар яриад зогсож байх хооронд 20-25 орчим насны хүн орж ирээд бид нар цагдаагийн ажилтнууд байна. Танай хажуу айлаас хулгайн дуудлага ирсэн. Утсаа өгч бай би ээжид чинь хэлье гээд миний ярьж байсан утсыг аваад ээжтэй утсаар яриад би Бат-Эрдэнэ гэдэг цагдаа байна. Танай гэрт хулгай орсон байна. Танайхаас хулгай хийсэн 2 хүүхдийг барьсан. Нэг нь Энх-Амгалан гээд өндөр дэнж дээр байдаг хүүхэд байна гэж хэлээд манай зурагтыг аваад гарсан. Би тэр хүнээс та зурагт авч явж яах гэсэн юм бэ гэхэд би хурууны хээг нь авна. Дараа нь ирж та 2-ын хурууны хээг авна гэж хэлээд аваад гараад явсан. Бид 2 араас нь гараад харахад саарал өнгийн Приус машинд суугаад зурагтыг машины тээшинд хийгээд яваад өгсөн ...” гэх мэдүүлэг /3 хх 99 х/,

- Гэрч Г.Энхзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сард танилцсан, би түүний найз тай үерхдэг. Тэр хоёр 2018 оны 05 дугаар сарын 02-ноос эхлэн манай гэрт надтай хамт амьдарч байгаа. Манайд ирэхдээ хөдөө амьдардаг хэд хоногийн өмнө хөдөөнөөс орж ирсэн гээд надтай хамт амьдарч байгаа. Хаана юу хийдэг талаар бол мэдэхгүй. Надтай  хамт байхдаа хааяаа өглөө гараад өдөр ороод ирдэг байсан, гарахдаа нэг цүнх авч гараад нөгөө цүнхээ барьсаар орж ирдэг байсан. Надаа хулгай хийдэг урьд нь ял шийтүүлж байсан талаар хэлж байгаагүй. ...Өдрийг нь сайн санахгүй байна өнгөрсөн долоо хоногийн 2-3 байсан байх нэг хар өнгийн Самсунг гэсэн бичигтэй жижиг нөтебүүк авч ирсэн, би хаанаас авсан талаар асуугаагүй өөр эд зүйл авчирч байгаагүй. Хулгайн эд зүйл авчирч байсан бол өөрсдийн цүнхэнд хийдэг байсан байх би тэрийг нь уудалж байгаагүй. ...” гэх мэдүүлэг /3 хх 106 х/,

- Гэрч Ц.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хашаандаа орж ирэхэд дүүгийн гэрийн хаалгыг нугасаар нь салгаад онгорхой байсан. Манай байшингийн цоожийг эвдсэн байсан. Тэгээд цагдаа дуудсан. ...” гэх мэдүүлэг /6 хх 193 х/,

- Гэрч Д.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 06-р  сарын 30-ны өдөр 06 цагийн орчим гэрээсээ ажилдаа явах гэж гарсан, 11 цагийн орчим нөхөр лүүгээ залгахад морь үзэж байна гэхээр нь цоожилсон юм уу гэж асуухад дотор хаалгаа цоожлоогүй хаагаад орхисон, тамбарын хаалгаа цоожилсон гэж хэлсэн. 16 цагийн орчим ажлаа тараад гэртээ ирэхэд гэрт хулгай орсон байна гээд манай нөхөр гудамжинд зогсож байсан. ...” гэх мэдүүлэг /6 хх 224 х/,

- Гэрч С.Цэрэннадмидын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-22-61 тоотод барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг ОСОБО ХХК-ийн захирал ажилтай, ... нилээн хэд хоногийн өмнө 2 залуу ирж надад 1 залуу эд зүйлс зарсан. Тухайн залуу манай өөрийн эд зүйл гээд мөнгөн эдлэл зарсан. Тухайн үед өөрийнхөө иргэний бичиг баримтын лавлагааг үзүүлж байсан. Ямарч байсан 2 залуугийн надад зарсан эд зүйлээс үлдэн 2 хэсэг мөнгөн хослолыг цагдаад хураалгасан. ...” гэх мэдүүлэг /6 хх 247-250 х/,

- Гэрч О.Хадбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх нэг хашаанд цуг байдаг миний төрсөн дүү Баярсайханы гэр байгаа юм. Одоо өөрсдөө хөдөө байгаа. 2018 оны 01 сарын 28-нд 10.30 минутаас 14.00 цагийн хооронд гэр эзгүй байх хойгуур хаалганы цүүг эвдэн хулгай орсон байсан. Хаалгаар нь шагайж харахад ямар ч байсан зурагт алга байна лээ, 32 инчийн зурагт байдаг байсан. ...” гэх мэдүүлэг /7 хх 26 х/,

- Гэрч Г.Наранцацралтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Урт цагаанд бэлэг дурсгалын зүйл хувиараа зарж борлуулдаг. 2018 оны 04 сард байх яг тодорхой санахгүй байна, 20-25 орчим насны 2 залуу манай лангуун дээр ирээд мөнгөн аяганы дотор гадна мөнгийг хуулаад бөөгнүүлчихсэн гэмээр хар, цагаан мөнгөнүүдийг худалдаж авах уу гээд явж байхаар нь би худалдаж авна гээд цагаан мөнгийг 1 лангийг 50.000 төгрөгөөр, хар мөнгийг 1 лангийн 40.000 төгрөгөөр тус тус бодож нийт 1.060.000 төгрөгөөр бодож худалдаж авсан. Би бэлнээр 1 сая төгрөг өгч үлдсэн 60.000 төгрөгийг сүүлд ирж авахаар болоод нөгөө 2 залуу явсан. Тэр 2 хэд хоногийн дараа мөнгөө авах гэж ирэхдээ мөн 200.000 орчим төгрөгөнд бодож хар цагаан мөнгө надад зарчихаад явсан. Нилээн хэд хоногийн дараа цагдаа ирж нөгөө 2 залуугийн нэгийг дагуулж ирээд надад зарсан мөнгөнүүд нь хулгайн эд зүйл байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /10 хх 84 х/,

- Гэрч Ч.Отгонбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...орой 19 цагийн үед эхнэртэйгээ гэртээ орж ирэхэд гэр доторх эд зүйлс эмх цэгцгүй байсан, гэрт хулгайч ороод монетон ээмэг, нөүтбүүк алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг /15 хх 71 х/,

- Гэрч С.Баттөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр сонгинохайрхан дүүрэг 9 хороо  ББУ-ын 3-21 тоотод  байрлах нийтийн байрны 2-1 тоотод хулгай орж Хансе маркын нөүтбүүк 1-3 үзүүлэлттэй, монетон ээмэг зэрэг эд зүйл алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /15 хх 72 х/,

           - ДАМНО ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “32 инчийн ЛСД зурагт 256,000 т, орны бүтээлэг 26,000 т, чулуун хөөрөг 30,000 т, нийт 312,000 төгрөг” /3 хх 115 х/

           - ДАМНО ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “32 инчийн ЛСД зурагт 311,920 төгрөг” /3 хх 189 х/

           - Тольдох оюуны өгөөж ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “3 ширхэг дунд гарын мөнгөн аяга 493,830 т, сувдан шигтгээтэй монетан хос ээмэг 137,200 т, навчин хэлбэртэй манетон ээмэг 63,000 т, улаан шигтгээтэй мөнгөн ээмэг, кулон бөгжний хослол 112,800 т, монгол хээтэй мөнгөн кулоны ээмэг 108,000 т, эмэгтэй 2 мөнгөн гинж 27,000 т, бөөгийн мөнгөн толь 40,500 т, могойн хэлбэртэй мөнгөн бугуйвч 36,000 т, жижиг 6 хос мөнгөн ээмэг 108,000 т, 2 монетан гинж 99,000 т, эрэгтэй очир мөнгөн бөгж 39,200 т, нийт 1,264,530 төгрөг” /6 хх 49 х/

           - БАН ХАС ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “дунд гарын мөнгөн аяга 140,000 т, манан хөөрөг 30,000 т, нийт 170,000 төгрөг” /6 хх 88, 114 х/

           - БАН ХАС ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “дунд гарын мөнгөн аяга 2 ш 220,000 т, дунд гарын чүнчигноров хөөрөг 1,200,000 т, хятад пүүз 35 хос 1,295,000 т, нийт 2,715,000 төгрөг” /6 хх 141 х/

           - БАН ХАС ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “мөнгөн ээмэг 40,000 т, эрэгтэй мөнгөн гинж 30,000 т, мөнгөн бугуйвч 25,000 т, нийт 95,000 төгрөг /6 хх 171 х/

           - Тольдох оюуны өгөөж ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “2 ширхэг дунд гарын мөнгөн аяга 358,484 т, шүрэн, толгой, мөнгөн халбага 135,000 т, 2 лан мөнгөний цуглуулга 120,000 т, нийт 613,484 төгрөг” /6 хх 200 х/

           - БАН ХАС ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “дунд гарын 2 мөнгөн аяга 280,000 т, бугуйн цаг 40,000 т, эмээлийн мөнгөн тоног 400,000 т, нийт 720,000  төгрөг” /6 хх 227 х/

           - ДАМНО ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: марк тодорхойгүй зурагт 192,000 т, цоож 1,500 т, нийт 193,500 төгрөг /7 хх 33 х/

- Тэнцвэр эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: 42 инчийн ЛСД зурагт 426,792 т, хаалганы төмөр 9,000 т, орны бүтээлэг 15,000 т, нийт 450,792 төгрөг /8 хх 166 х/

- ДАМНО ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “марк тодорхойгүй зурагт 192,000 т, цоож 1,500 т, нийт 193,500 төгрөг” /7 хх 33 х/

- Тэнцвэр эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “хуучин цагийн мөнгөн аяга 250,000 т, шинэ цагийн мөнгөн аяга 130,000 т, алтан бөгж 400,000 т, монетан бөгж 200,000 т, Самсунг s3 маркийн гар утас 80,000 т, хүүхдийн мөнгөн бөгж 25,000 т, мөнгөн бүсний тоног 900,000 т, цоож 15,000 т, нийт 2,780,000  төгрөг” /10 хх 118 х/

- Тод үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “2 ширхэг мөнгөн аяга 260,000 төгрөг” /11 хх 65 х/

- ДАМНО ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “мөнгөн ээмэг 20,000 т, мөнгөн хослол гинж кулон 35,000 т, мөнгөн хослол бугуйвч, хүзүүний зүүлт 65,000 т, эрэгтэй бөгж 30,000 т, 3000 т, цоож 9000 т, нийт 162,000 төгрөг” /14 хх 78 х/

- МАСТЕР үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “нөүтбүк 350,000 т, монетан ээмэг 280,000 т, нийт 630,000 төгрөг” /15 хх 96 х/

- АШИД  ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “зөөврийн нөүтбүүк 1,199,200 т, компьютерийн цүнх 24,000 т, нийт 1,223,200 төгрөг” /17 хх 28 х/

- ДАМНО ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “дунд гарын мөнгөн аяга 120,000 т, хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга 300,000 т, нийт 420,000 төгрөг” /17 хх 111 х/

- ДАМНО ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “хазаар 2,100,000 т, 800,000 т, 450,000 т, мөнгөн аяга 300,000 т, 180,000 т, зоос 66,000 т, нийт 3,896,000 төгрөг” /17 хх 115 х/

- ДАМНО ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “32 инчийн ЛСД зурагт 128,000 т, DVD 27,000 т, 155,000 төгрөг” /17 хх 136 х/

- ДАМНО ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “филлипс маркийн 40 инчийн зурагт 719,992 төгрөг” /18 хх 27 х/

- ДАМНО ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “42 инчийн зурагт 288,000 төгрөг” /18 хх 48 х/,

 - Шинжээчийн 235 дугаар дүгнэлт: “...Шинжлэгдэж буй 3 гэж дугаарласан наалт туузанд бэхжигдсэн гарын мөр гийн гийн баруун гарын эрхий хурууны хээний дардастай, 4 гэж дугаарласан наалт туузанд бэхжигдсэн гарын мөр гийн гийн зүүн гарын эрхий хурууны хээний дардастай папилляр шугамын эхлэл, салаалалт зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдийн цогц байдлаар тохирч байна. ...” гэх дүгнэлт /15 хх 137-139 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Б.ын иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх 65, 8 хх 244 х/

Б.ий иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх 66, 10 хх 233 х/

Б.гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх 67, 4 хх 61, 8 хх 66, 14 хх 140, 185, 17 хх 153 х/

Б.ий ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хх 68, 69 х/

Б.ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хх 70, 71, 5 хх 170, 12 хх 127 х/

Б.гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хх 72, 73, 7 хх 39, 10 хх 37, 105, 14 хх 80, 143, 17 хх 151 х/

Б.ын шийтгэх тогтоолын хуулбар /2 хх 86-117, 5 хх 198-, 16-28, 16 хх 146-166 х/

Б.гийн шийтгэх тогтоолын хуулбарууд /2 хх 118-121, 125-129, 130-135, 136-153, 219-221, 222-224, 225-233, 14 хх 192-194, 195-197, 198-206, 207-210 х/

Б.ий шийтгэх тогтоолын хуулбарууд /16 хх 134-144 х/ зэрэг хувийн байдалтай холбоотой дээрх нотлох баримтуудаар Б. хулгай, залилан мэхлэх гэмт хэргээр 1 удаа, Б. хулгайн хэрэгт 3 удаа, Б. хулгайн хэрэгт 1 удаа ял шийтгүүлж байсан, тодорхой оршин суух хаягтай болох нь тогтоогдож байгаа.

            Хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б., Б., Б. нарын хохирогч нарын эзэнгүй байсан монгол гэр, орон сууц руу хаалга, цонхыг нь эвдлэх зэргээр нэвтрэн орж эд зүйлсийг авсан үйлдлүүд нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байх хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангаж байгаа.

Шүүгдэгч Б., Б., Б. нарын нэвтэрсэн обьектүүд нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох нь, мөн айл руу нэвтрэхийн тулд хаалга, цонх зэргийг хөших эвдлэх зорилгоор бахь, дугуйн торцов, отверка зэрэг багажууд тусгайлан бэлтгэж авч яваад түүгээрээ эвдлэн нэвтэрдэг, Архангай аймгийн төв болон Хотонт сумаас хулгай хийхдээ хүний автомашиныг хулгайн үйлдлээ хөнгөвчлөх, зөөж тээвэрлэх, хурдан хугацаанд амжуулахад ашигласан зэрэг нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хулгайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүдийг хангасан.

Б. 2017 оны 09 сараас 2018 оны 07 сарын хооронд дангаар болон бусадтай бүлэглэн нийт 38 удаагийн үйлдлээр, Б. 2018 оны 01 сараас эхлэн 2018 оны 07 сарын хооронд дангаар болон бусадтай бүлэглэн нийт 47 удаагийн үйлдлээр нэг төрлийн хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн, хувийн байдлын хувьд урьд хулгай, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, хулгайн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг ихтэй, амар хялбар аргаар мөнгө олохыг эрхэмлэж энэ төрлийн гэмт хэргийг тогтвортой удаан хугацаанд байнга үйлдсэн, хулгайлсан эд зүйлээ зарж борлуулж хувийн хэрэгцээнд /наргих цэнгэх, буудлын төлбөр, хоол унд г.м/ зарцуулдаг нөхцөл байдлууд тогтоогдсон тул Б., Б. нарт холбогдох хулгайн гэмт хэргийг уг гэмт хэргийн онц хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэгсийн 3.1. “хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж зүйлчлэн ирүүлсэн нь тэдний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон.

Шүүгдэгч Б., Б., Б. нар нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авсан өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, уг хохиролд зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.ий үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Б., Б. нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Хохирлын талаар:

Хохирогч Б.ын нийт хохирол 3,966,000 төгрөгөөс 1,930,000 төлөгдсөн, үлдсэн 2,036,000 төгрөгийг Б., Б., Б. нар хувааж тус бүр 678,666 төгрөг төлөх төлбөртэй,

иргэний нэхэмжлэгч С.Лхагвадоржийн нийт хохирол 400,000 төгрөгийг Б., Б., Б. нар хувааж тус бүр 133,333 төгрөг төлөх төлбөртэй,

            иргэний нэхэмжлэгч С.Дарханбаяр 80,000 төгрөгийг Б. төлөх төлбөртэй,

           С.Долгоржавын 311,920 төгргийг Б. төлөх төлбөртэй,

           У. 765,000 төгрөгийг Б. төлөх төлбөртэй,

            Д.Оюунбаатарын 719,992 төгрөгийг Б. төлөх төлбөртэй,

            Ц.ийн 1,148,000 төгрөгийг Б. төлөх төлбөртэй,

            А.Дүгэрхүүгийн 1,471,000 төгрөгийг Б. төлөх төлбөртэй,

            Ч.Нармандах 252,000 төгрөгийг Б. төлөх төлбөртэй,

            Ө.Алтанцэцэгийн 899,600 төгрөгийг Б. төлөх төлбөртэй,

             М.Мижиддоржийн 1,264,530 төгрөгийг Б., Б. нар хувааж тус бүр 632,265 төгрөг төлөх төлбөртэй,

             М.Шагжжавын 170,000 төгрөгийг Б., Б. нар хувааж тус бүр 85,000 төгрөг төлөх төлбөртэй,

             иргэний нэхэмжлэгч С.Цэрэннадмидын 170,000 төгрөгийг Б., Б. нар хувааж тус бүр 85,000 төгрөг төлөх төлбөртэй,

             М.Нэргүйгийн 2,902,200 төгрөгийг Б., Б. нар хувааж тус бүр 1,451,100 төгрөг төлөх төлбөртэй,

             Х.Батмөнхийн 95,000 төгрөгийг Б., Б. нар хувааж тус бүр 47,500 төгрөг төлөх төлбөртэй,

              П.ийн 613,484 төгрөгийг Б., Б. нар хувааж тус бүр 306,742 төгрөг төлөх төлбөртэй,

              Д.Баттулгын 720,000 төгрөгийг Б., Б. нар хувааж тус бүр 360,000 төгрөг төлөх төлбөртэй,

              О.Жанчинвдоржийн 192,000 төгрөгийг Б., Б. нар хувааж тус бүр 96,000 төгрөг төлөх төлбөртэй,

              Э.Майцэцэгийн 1,020,000 төгрөгийг Б., Б. нар хувааж тус бүр 510,000 төгрөг төлөх төлбөртэй,

            О.Уранзаяагийн 480,000 төгрөгийг Б. төлөх төлбөртэй,

             М.ийн 16,131,000 төгрөгийг Б. төлөх төлбөртэй,

              Д.Оюунбилэгийн 450,792 төгрөгийг Б., Б. нар хувааж тус бүр 225,396 төгрөг төлөх төлбөртэй,

              Д.Айгүлийн 590,200 төгрөгөөс 330,200 төгрөгийн эд зүйлээ буцаан авч, үлдэгдэл 260,000 төгрөгийг Б. төлөх төлбөртэй,

             Н.Ганчимэгийн 320,000 төгрөгийг Б. төлөх төлбөртэй,

              Т.Цэцэгээгийн 1,272,250 төгрөгөөс 1,154,250 төгрөгийн эд зүйлээ буцаан авч, үлдэгдэл 116,000 төгрөгийг Б. төлөх төлбөртэй,

             Т.Дэлгэрмаагийн 420,000 төгрөгийг Б. төлөх төлбөртэй,

              Г.Гэрэлчулууны 970,000 төгрөгийг Б. төлөх төлбөртэй,

              Б.Мөнгөнцэцэгийн 300,000 төгрөгийг Б. төлөх төлбөртэй,

              Н.Сувдаагийн 620,000 төгрөгийг Б. төлөх төлбөртэй,

               Ж.Өнөржаргалын 2,780,000 төгрөгийг Б., Б. нар хувааж тус бүр 1,390,000 төгрөг төлөх төлбөртэй,

             Ж.Алтанцэцэгийн 1,200,000 төгрөгийг Б. төлөх төлбөртэй,

               Ц.Баянжаргалын 260,000 төгрөгийг Б., Б. нар хувааж тус бүр 130,000 төгрөг төлөх төлбөртэй,

              Д.Мядагмаагийн 500,000 төгрөгийг Б. төлөх төлбөртэй,

               Н.Зоригтбаатарын 3,178,000 төгрөгөөс 69,000 төгрөгийн эд зүйлээ буцаан авч, үлдсэн 3,109,000 төгрөгийг Б. төлөх төлбөртэй,

              П.Амгалангийн 900,000 төгрөгийг Б. төлөх төлбөртэй,

              Ц.Баясгалангийн 705,000 төгрөгийг Б. төлөх төлбөртэй,

              Д.Пүрэвжавын 1,060,000 төгрөгийг Б. төлөх төлбөртэй,

              Л.Сунгаравын 895,000 төгрөгийг Б. төлөх төлбөртэй,

              Ц.Гүндэгмаагийн 8,000,000 төгрөгийг Б. төлөх төлбөртэй,

              С.Мөнхжаргалын 685,800 төгрөгийг Б. төлөх төлбөртэй,

               Г.Отгонбаярын 436,740 төгрөгийг Б. төлөх төлбөртэй,

              Р.Анхтуяагийн 2,739,600 төгрөгийг Б.Жамсранжв төлөх төлбөртэй,

              А.Гэрэлзулын 347,520 төгрөгийг Б. төлөх төлбөртэй,

              М.Оюунчимэгийн 460,000 төгрөгийг Б. төлөх төлбөртэй,

              Т.Оюунсүрэнгийн 750,000 төгрөгийг Б. төлөх төлбөртэй,

                Б.Цэндсүрэнгийн 155,000 төгрөгийг Б., Б. нар хувааж тус бүр 77,500 төгрөг төлөх төлбөртэй,

              Х.Содномпилийн 436,800 төгрөгийг Б. төлөх төлбөртэй,

              Н.Мөнгөнцэцэгийн 269,940 төгрөгийг Б. төлөх төлбөртэй,

              З.Ганхоролын 310,000 төгрөгийг Б. төлөх төлбөртэй,

                Б.Доржхандын 630,000 төгрөгийг Б., Б. нар хувааж тус бүр 315,000 төгрөг төлөх төлбөртэй,

                Л.Бямбасүрэнгийн 3,896,000 төгрөгийг Б., Б. нар хувааж тус бүр 1,948,000 төгрөг төлөх төлбөртэй,

                А.Өлзийхоролын 56,000 төгрөгийг Б., Б. нар хувааж тус бүр 28,000 төгрөг төлөх төлбөртэй,

                Д.Дэлгэрсайханы 288,000 төгрөгийг Б., Б. нар хувааж тус бүр 144,000 төгрөг төлөх төлбөртэй,

               Д.Мөнгөөрийгийн хохирол 312,000 төгрөгийг Б., Б. нар хувааж тус бүр 156,000 төгрөг төлөх төлбөртэй,

              Н.Уянгын хохирол 170,000 төгрөгийг Б., Б. нар хувааж тус бүр 85,000 төгрөг төлөх төлбөртэй,

             Ж.ийн хохирол 450,000 төгрөгийг Б., Б., Б. нар хувааж тус бүр 150,000 төгрөг төлөх төлбөртэй,

                С.Туулын 1,223,200 төгрөгийг Б., Б. нар хувааж тус бүр 611,600 төгрөг төлөх төлбөртэй, шүүгдэгч Б.гээс хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт нийт 32,645,834 төгрөг, шүүгдэгч Б.аас хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт нийт 34,323,999 төгрөг, шүүгдэгч Б.ээс хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт нийт 959,999 төгрөг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн.

Иргэдийн төлөөлөгч:Шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэх саналыг гаргасан.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч:Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 08 жил 06 сарын хоиих ялыг нээлттэй хорих байгууллагад,

Б.д 08 жил 10 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад,

Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 03 жил 01 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх санал гаргасан.

Шүүгдэгч Б.ий өмгөөлөгч Ж.Баяржавхлан: Шүүгдэгч Б., Б. нарын хувьд жил гаран хугацаанд цагдан хоригдсон болохоор хохирлыг барагдуулах боломж байхгүй байсныг шүүх харгалзан үзэх хэрэгтэй байх. Шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учруулж байгаагүй, эд зүйлийг буцааж олох тал дээр дэмжлэг үзүүлж, үнэн зөв мэдүүлэг өгч байсныг шүүх ял оногдуулахдаа харгалзан үзэхийг хүсэж байна. Шүүгдэгч Б.ийг шүүхээс гэм буруутай гэж үзсэн учраас хулгайн 4 үйлдэлд нь ял оногдуулахдаа түүний оролцоо, нөхцөл байдлыг харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Б. нь өмнө ял эдэлж байгаад гарч ирсэнээсээ хойш өнөөдрийг хүртэл амьдралын төлөө ажил хийж, ар гэртээ тодорхой хувь нэмэр оруулж хөдөлмөрлөж байгаа тул түүний хувийн байдлыг харгалзан үзнэ гэж бодож байна. Архангайн 4 үйлдлээс өөр гэмт хэрэг байхгүй өнөөдрийг хүртэл гэмт хэрэгт холбогдоогүй байгаа хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялын хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү? гэх саналыг гаргасан.

           Шүүгдэгч Б., Б., Б. нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон, хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй, Б. урьд 3 удаа, Б. урьд 1 удаа, Б. урьд 1 удаа тус тус шүүхээр ял шийтгүүлж байсан нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөлд хамаарахгүй ч гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх нөхцлийн нэг гэж шүүх үзсэн, мөн гэмт хэрэг үйлдсэн давтамж, оролцооны байдал, Б., Б. нарын бусдад учруулсан хор уршиг их зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Б.т шүүхээс 10 жилийн хорих ял, Б.д 09 жилийн хорих ял, Б.д 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон гэж шүүх үзсэн.

         Шүүгдэгч Б. 2018 оны 02 дугаар сарын 11-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 58 хоног, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 34 хоног, 2018 оны 08 дугаар сарын 13-наас 2019 оны 04 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 248 хоног нийт 340 хоног,

         Шүүгдэгч Б. 2018 оны 02 дугаар сарын 11-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 58 хоног, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 34 хоног, 2018 оны 07 дугаар сарын 03-наас 2019 оны 04 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 289 хоног, нийт 381 хоног,

           Шүүгдэгч Б. 2018 оны 02 дугаар сарын 11-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нийт 57 хоног тус тус урьдчилсан цагдан хоригдсон хугацааг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

          Хэрэгт шүүгдэгч нарын хувийн бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгч Б., Б. нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

          Хэрэгт эд мөрийн баримтаар Б.аас хураагдсан мөнгөн аяганы бор өнгийн тагшны хагархай хэсэг 37 ширхэг, хөөрөгний толгойн хагарсан хэсэг 3 ширхэг, саарал өнгийн үүргэвч цүнх 1 ширхэг, 25 см урт төмөр 1 ширхэг, цэнхэр иштэй отверк 1 ширхэг, саарал өнгийн 1 хос бээлий, цагаан өнгийн майк 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэг, цагаан ханцуйтай цамц 1 ширхэг, саарал өнгийн монгол цамц 1 ширхэг, хар алаг өнгийн 1 хос пүүз, Б.ын цахим үнэмлэхний лавлагаа, 80870520 дугаартай 23862237 бар кодтой юнителийн сим картны үүр, Цагаан өнгийн 4 ширхэг даавуун бээлий, никель өнгийн төмөр дугуйн торцов, тунгалаг шилэн бариул бүхий отверка, цэнхэр өнгийн жинсэн өмд, саарал өнгийн хос оймс, хар өнгийн флаш диск, Б.гээс хураагдсан хар өнгийн үүрдэг жижиг цахилгаантай цүнх 1 ширхэг, улаан өнгийн иштэй бахь 1 ширхэг, улаан, шар өнгийн иштэй отверка 1 ширхэг, автомашины “Г” хэлбэртэй дугуйн торцов 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураагдсан цагаан өнгийн цоож, хайрга чулуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 2 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэсэн.

           Хэрэгт битүүмжлэгдсэн Б., Б., Б. нарын Архангай аймгийн төв болон Хотонт сумаас хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан суудлын мөнгөлөг саарал өнгийн 59-94 УБП улсын дугаартай Раум маркийн автомашин нь иргэн Ш.Батдоржийн эзэмшлийнх бөгөөд уг эзэмшигч хулгайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласныг мэдсэн болохыг тогтоож ирүүлээгүй, эргэлзээ бүхий  тул уг суудлын автомашиныг битүүмжилсэн Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсайханы 2018 оны 02 сарын 13-ны өдрийн 06 тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор хүчингүй болсонд тооцож тухайн авто машин Архангай аймгийн Эрдлэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 16-10 тоот хашаанд эзэмшигч Ш.Батдоржийн мэдэлд байгааг тогтоолд тусгах нь зүйтэй.

         Харин хулгайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан уг автомашиныг хөрөнгийн үнэлгээний шинжээч 2,300,000 төгрөгөөр үнэлсэн /шинжээчийн106 тоот дүгнэлт: “тоёото хатчак маркийн 5994 УБП улсын дугаартай автомашиныг 2,300,000 төгрөг” /1 хх 55 х//, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан суудлын автомашины үнэлгээгээр тогтоогдсон үнэ болох 2,300,000 төгрөгийг 3 шүүгдэгчид тэнцүү хувааж хүн тус бүрээс 766,666 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.Гэлэн овогт гийн , Гавж овогт ын  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд,

          Бэсүд овогт ийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Б.ыг 10 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.г 09 жилийн хугацаагаар хорих ялаар,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар Б.ийг 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б., Б., Б. нарын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус  тус эдлүүлсүгэй.

          4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Б.гээс 32,732,834 төгрөг гаргуулж:

            Б.т 678,666 төгрөг

          С.Лхагвадоржид 133,333 төгрөг

          С.Дарханбаярт 80,000 төгрөг

            У.т 765,000 төгрөг

            Д.Оюунбаатард 719,992 төгрөг

Ц.т 1,148,000 төгрөг

            М.Мижиддоржид 632,265 төгрөг

            М.Шагжжавт 85,000 төгрөг

            С.Цэрэннадмидад 85,000 төгрөг

            М.Нэргүйд 1,451,100 төгрөг

            Х.Батмөнхөд 47,500 төгрөг

            П.д 306,742 төгрөг

            Д.Баттулгад 360,000 төгрөг

            О.Жанчинвдоржид 96,000 төгрөг

            Э.Майцэцэгт 510,000 төгрөг

            О.Уранзаяад 480,000 төгрөг

            М.т 16,131,000 төгрөг 

            Д.Оюунбилэгт 225,396 төгрөг

            Н.Ганчимэгт 320,000 төгрөг

            Т.Цэцэгээд 116,000 төгрөг

            Т.Дэлгэрмаад 420,000 төгрөг

            Г.Гэрэлчулуунд 970,000 төгрөг

            Б.Мөнгөнцэцэгт 300,000 төгрөг

            Н.Сувдаад 620,000 төгрөг

            Ж.Өнөржаргалд 1,390,000 төгрөг

            Ц.Баянжаргалд 130,000 төгрөг

            Б.Цэндсүрэнд 77,500 төгрөг

            Х.Содномпилд 436,800 төгрөг 

            Н.Мөнгөнцэцэгт 269,940 төгрөг

            З.Ганхоролд 310,000 төгрөг

            Б.Доржхандад 315,000 төгрөг

            Л.Бямбасүрэнд 1,948,000 төгрөг

            А.Өлзийхоролд 28,000 төгрөг   

            Д.Дэлгэрсайханд 144,000 төгрөг

            С.Туулд 611,600 төгрөг,

           Д.Мөнгөөрийд 156,000 төгрөг

           Н.Уянга 85,000 төгрөг

           Ж. 150,000 төгрөг

           Б.аас 34,629,282 төгрөг гаргуулж:

           Б.т 678,666 төгрөг

С.Лхагвадоржид 133,333 төгрөг

С.Долгоржавт 311,920 төгрөг

А.Дүгэрхүүд 1,471,000 төгрөг

Ч.Нармандахад 252,000 төгрөг

Ө.Алтанцэцэгт 899,600 төгрөг

М.Мижиддоржид 632,265 төгрөг

М.Шагжжавт 85,000 төгрөг

С.Цэрэннадмидад 85,000 төгрөг

М.Нэргүйд 1,451,100 төгрөг

Х.Батмөнхөд 47,500 төгрөг

П.д 306,742 төгрөг

Д.Баттулгад 360,000 төгрөг

О.Жанчинвдоржид 96,000 төгрөг

Э.Майцэцэгт 510,000 төгрөг

Д.Оюунбилэгт 225,396 төгрөг

Д.Айгүлд 260,000 төгрөг

Ж.Өнөржаргалд 1,390,000 төгрөг

Ж.Алтанцэцэгт 1,200,000 төгрөг

Ц.Баянжаргалд 130,000 төгрөг

Д.Мядагмаад 500,000 төгрөг

Н.Зоригтбаатарт 3,109,000 төгрөг

П.Амгаланд 900,000 төгрөг 

Ц.Баясгаланд 705,000 төгрөг 

Д.Пүрэвжавт 1,060,000 төгрөг

 Л.Сунгаравт 895,000 төгрөг 

Ц.Гүндэгмаад 8,000,000 төгрөг

С.Мөнхжаргалд 685,800 төгрөг

Г.Отгонбаярт 436,740 төгрөг

Р.Анхтуяад 2,739,600 төгрөг

 А.Гэрэлзулд 347,520 төгрөг

 М.Оюунчимэгт 460,000 төгрөг           

Т.Оюунсүрэнд 750,000 төгрөг

Б.Цэндсүрэнд 77,500 төгрөг

Б.Доржхандад 315,000 төгрөг     

Л.Бямбасүрэнд 1,948,000 төгрөг

А.Өлзийхоролд 28,000 төгрөг         

Д.Дэлгэрсайханд 144,000 төгрөг

С.Туулд 611,600 төгрөг,

            Д.Мөнгөөрийд 156,000 төгрөг

           Н.Уянга 85,000 төгрөг

           Ж. 150,000 төгрөг

            Б.ээс 961,999 төгрөг гаргуулж:

            Б.т 678,666 төгрөг

            С.Лхагвадоржид 133,333 төгрөг тус тус олгосугай.

           Ж. 150,000 төгрөг

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүгдэгч Б.аас 766,666 төгрөг, Б.гээс 766,666 төгрөг, Б.ээс 766,666 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

           6.Б., Б., Б. нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн автомашин нь эзэмшигч Ж.Батдоржийн хашаанд байгаа болохыг тус тус дурдсугай.

            7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мөнгөн аяганы бор өнгийн тагшны хагархай хэсэг 37 ширхэг, хөөрөгний толгойн хагарсан хэсэг 3 ширхэг, саарал өнгийн үүргэвч цүнх 1 ширхэг, 25 см урт төмөр 1 ширхэг, цэнхэр иштэй отверк 1 ширхэг, саарал өнгийн 1 хос бээлий, цагаан өнгийн майк 1 ширхэг, саарал өнгийн өмд 1 ширхэг, цагаан ханцуйтай цамц 1 ширхэг, саарал өнгийн монгол цамц 1 ширхэг, хар алаг өнгийн 3 ширхэг пүүз, 80870520 дугаартай 23862237 бар кодтой юнителийн сим картны үүр, цагаан өнгийн 4 ширхэг даавуун бээлий, никель өнгийн төмөр дугуйн торцов, тунгалаг шилэн бариул бүхий отверка, цэнхэр өнгийн жинсэн өмд, саарал өнгийн хос оймс, хар өнгийн флаш диск, хар өнгийн үүрдэг жижиг цахилгаантай цүнх 1 ширхэг, улаан өнгийн иштэй бахь 1 ширхэг, улаан, шар өнгийн иштэй отверка 1 ширхэг, автомашины “Г” хэлбэртэй дугуйн торцов 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураагдсан цагаан өнгийн цоож, хайрга чулуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

          8.Хэрэгт битүүмжлэгдсэн “тоёото хатчак” маркийн 5994 УБП улсын дугаартай Ж.Батдоржийн эзэмшлийн автомашиныг битүүмжилсэн Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноор хүчингүй болсонд тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

          9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Б.ын цагдан хоригдсон 381 хоног, Б.гийн цагдан хоригдсон 340 хоног, Б.ий цагдан хоригдсон 57 хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд тус тус оруулан тооцсугай.

          10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

          11.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б., Б. нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДАШДОНДОВ

                                                       ШҮҮГЧ                          Г.ГАНБААТАР

                                                                                             М.МӨНХБААТАР

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС