Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 5033

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           

                  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхон 512 дугаар байрны 3 тоотод  оршин суух, 5961548 тоот регистрийн дугаар, 9015003084 тоот улсын бүртгэлийн дугаартай, Гео Финанс Банк Бус Санхүүгийн Байгууллагын нэхэмжлэлтэй 

 

 Хариуцагч:Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 476 дугаар байрны 22 тоотод  оршин суух, эрэгтэй, ФМ 76030250 тоот регистрийн дугаартай, Булгадар овогт Дашийн Ганзоригт  холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 63 987 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гео Финанс Банк Бус Санхүүгийн Байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Д.Ганзориг 2015 оны 10 сарын 05-ны өдөр тус байгууллагаас ЗГ-151005/2 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 40 000 000 төгрөгийг, нэг сард 5 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатай зээлж авсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байсаар шүүхэд хандахад хүргээд байна. ЗГ-151005/2 тоот зээлийн гэрээний дагуу зээлдэгчээр үндсэн зээл 40 000 000 төгрөг, үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүнд 12 201 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 786 800 төгрөг нийт 63 987 800  төгрөгийг, тэмдэгтийн хураамжийн хамтаар хариуцагчаас гаргуулах, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг зээлийн барьцаанд буй Д.Ганзоригийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 476 дугаар байр 22 тоотод байрлалтай Ү-2205027177 дугаартай, 102 м.кв талбайтай 4 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

          Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Буяндэлгэр, хариуцагч Д.Ганзориг нарын байгуулсан эвлэрэлийн гэрээнд:Гео Финанс банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлийн шаардлага болох 63 987 800 төгрөгийн 716 200 төгрөгөөс татгалзаж, үлдэх 63 271 600 төгрөгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч, доорх хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцов.Бид 2016 оны 9 сарын 15-ны өдөр 15 000 000 төгрөг, 2016 оны 10 сарын 8-ны өдөр 20 000 000 төгрөг , 2016 оны 11 сарын 8-ны өдөр 28 271 600 төгрөгийн зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлж барагдуулахаар тохиролцов.Нэхэмжлэлийн шаардлагыг дээрх хугацаанд төлөгдөөгүй тохиолдолд барьцаанд буй Д.Ганзоригийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 47 /б/ байрны 22 тоотод  байрлалтай, Ү-2205027177 бүртгэлийн дугаартай, 102 м,кв талбайтай 4 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулна.Тус эвлэрэлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх ба талууд харилцан тохиролцож эвлэрсэн болно. Талууд эвлэрэлийн гэрээг байгуулснаар эвлэрэлийг баталгаажуулж энэ гэрээнд заасан асуудлаар дахин арбитрт болон шүүхэд маргаан гаргах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч тал үл маргах журмаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэр биелүүлэх газраар албадан гүйцэтгүүлэх эрхтэй.Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж  өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Гео Финанс Банк Бус Санхүүгийн Байгууллага нь хариуцагч Д.Ганзоригт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 63 987 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Гео Финанс Банк Бус Санхүүгийн Байгууллага  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 716 200 төгрөгөөс татгалзаж,  үлдсэн 63 271 600 төгрөгийг хариуцагч Д.Ганзориг 2016 оны 9 сарын 15-ны өдөр 15 000 000 төгрөг, 2016 оны 10 сарын 8-ны өдөр 20 000 000 төгрөг, 2016 оны 11 сарын 8-ны өдөр 28 271 600 төгрөгийн зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлж барагдуулахаар тохиролцож, тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 47-Б байрны 22 тоотод  байрлалтай, Ү-2205027177 бүртгэлийн дугаартай, 102 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрэлийн гэрээ байгуулжээ.

 

Дээрх зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй нөхцөлд зохигчдын хооронд хийгдсэн барьцааны гэрээнд дурдсан хөрөнгөөр хангуулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 477 889 төгрөгийн  50 хувь болох 238 944 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 238 944 төгрөгийг улсын орлогоос, зохигчдын эвлэрсэн шаардлагын хүрээнд ногдох 474 308 төгрөгийн 50 хувь болох 237 154 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар  зүйлүүдийг  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Гео Финанс Банк Бус Санхүүгийн Байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа  716 200 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.Ганзориг  үлдсэн 63 271 600 төгрөгөөс  15 000 000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр, 20 000 000 төгрөгийг 2016 оны 10 сарын 8-ны өдөр, 28 271 600 төгрөгийг  2016 оны 11 сарын 8-ны өдөр тус тус төлж барагдуулах, энэ хугацаанд төлөгдөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөнөөр хангуулахаар зохигчид эвлэрч байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74  дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 477 889 төгрөгөөс 238 944 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 238 944 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 237 154 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгосугай.

 

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.Ганзориг төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны гэрээнд дурдсан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 47-Б байрны 22 тоотод  байрлалтай, Ү-2205027177 бүртгэлийн дугаартай, 102 м.кв талбайтай орон сууцыг захирамжийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

 

 ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН