Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 5089

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

            Баянгол дүүргийн 20 дугаар хороо,  10 буудал, өөрийн байранд байрлах, Баянгол дүүргийн Цагдаагийн  хоёрдугаар  хэлтсийн хүсэлттэй,

 

            Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 42-01 тоотод  оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ЧР 78092803, Ариунболдын Навчаад  холбогдох

 

            Архины албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтантүлхүүр, эмчилгээнд хамрагдагч этгээд А.Навчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг  нар оролцов.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон төлөөлөгч М.Алтантүлхүүр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 42-01 тоотод  оршин суух, регистрийн дугаар ЧР 78092803, Ариунболдын Навчаа нь архид донтох өвчтэй болох нь эмнэлгийн байгууллагаар тогтоогдож байх тул архины эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч  М.Алтантүлхүүр  шүүх хуралдаанд  тайлбарлахдаа:А.Навчаа  олон жил архи ууж байгаа.Ар гэрийн хүсэлтээр нь явуулж байгаа.Ээж нь удаа дараа Цагдаагийн байгууллагад удаа дараа дуудлага өгч  байсан.Гэртээ архичид цуглуулан хоорондоо хэрэлдэж маргалдан бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг тул архины эмчилгээнд явуулах хүсэлтэй байна гэв.

 

            Эмчилгээнд хамрагдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа:Би ээж, охины хамт  ам бүл гуравуулаа амьдардаг.Би нэг уухаараа 3-4 хоног дараалаад уучихдаг. Дандаа архи уудаггүй.Би архины эмчилгээнд явна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

            Баянгол  дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс А.Навчааг архины албадан эмчилгээ явуулах тухай хүсэлтийг гаргажээ.

 

            А.Навчаа нь гэр орондоо байнга архидан согтуурч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь түүний эх Б.Цэнгэлсайханы хүсэлт, Цагдаагийн байгууллагын дуудлага мэдээллийн бүртгэлийн дэвтэрийн хуулбарт эмчилгээнд хамрагдах этгээдийн  талаарх дуудлага мэдээллийн жагсаалтад  /2016 оны 7 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд 5 удаа дуудлага өгсөн байдал/, Баянгол дүүргийн Нийгмийн ажилтаны тодорхойлолт, хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгчийн тайлбар, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн удаа дараа эрүүлжүүлэгдсэн тухай  бүртгэл  зэргээр нотлогдож байна.

 

            А.Навчаа архинд донтох  өвчний 3 дугаар зэргийн эмгэг өвчтэй болох нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

            Иймд А.Навчаагийн өвчний онцлог, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан түүнд албадан эмчилгээ хийлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3-д заасныг баримтлан Ариунболдын Навчааг архины албадан эмчилгээнд хамруулсугай.

 

            2.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар А.Навчааг албадан эмчилгээ хийлгэх газарт хүргэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар  хэлтэст даалгасугай.

 

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хүсэлт гаргагч Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар  хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.ДОРЖНАМЖИН.