| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/0466/Э |
| Дугаар | 461 |
| Огноо | 2019-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 461
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
Улсын яллагч Х.Анхцэцэг,
Хохирогч Т.
Шүүгдэгч А., өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт ийн д холбогдох 1908012400449 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 1, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол тоотод орших суух, урьд ял шийтгэлгүй, Харчин овогт ийн //.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
А. нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Т.той маргалдан уруулан тус газар нь гар дриллээр хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
1.Хохирогч Т.ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 17-ны өглөө барилгын ажил эхлэхээс өмнө ажилчид хувцас солих өрөөнд байхад нь г ажиллуулахгүй гэж хэлсэн. Тэгсэн ах гээ өмөөрч чи юу мэддэг юм, пизда минь чи яахаараа хүн хөөдөг юм гэхээр нь ахыг чинь ажиллуулахгүй, чи ч ажиллах ёсгүй шүү гээд муудалцаад хэрүүл хийсэн. Би хувцас солих өрөөнөөс гараад явж байсан чинь араас ирээд надтай хэрүүл хийгээд хөөе чи гэхээр нь би эргээд харсан чинь миний уруул хэсэгт цэнэглэдэг гар дриллээр цоо хатгачихсан юм. ... гар дрилл нь цэнэггүй байсан учраас гайгүй гэмтэл учирсан, би хойшоо бултаж бас хүчийг сааруулсан, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” гэх мэдүүлэг /хх 6-7 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
2.Шүүгдэгч А.ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гэдэг хүнтэй 1998 онд гэр бүл болоод хамт амьдарч эхэлсэн ба бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй юм. Бид хоёр гэр бүлийн маргаанаас болоод сүүлийн үед тусдаа амьдарч байгаа юм. Би эхнэрийн ах той цуг бригад болж барилгын ажил хийдэг. манай бригадын дарга бөгөөд одоогоос 6 сарын өмнөөс Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа хүүхдийн эмнэлэгийн барилга дээр ажиллаж эхэлсэн. Манай бригадад мөн манай ах хамт ажилдаг. 2019 оны 02 дугаар сарын 17-ны өглөө ажилдаа ирээд 3 дугаар давхарт хувцас солих өрөөнд хувцсаа сольж байсан чинь манай ах г ажил хийлгэхгүй, ажил хийж чадахгүй байж мөнгө авлаа гэсэн юм яриад хөөгөөд байхаар нь би ах г өмөөрч той муудалцаад хэрүүл хийсэн. Би ажилдаа гарах гээд явж байсан чинь миний араас татаж чангаагаад чи зайл гээд хэрүүл хийгээд элдвээр хэлээд байхаар нь би түлхэх үйлдэл хийх дээ дриль барьсан байсан гараараа нүүр лүү нь түлхээд уруулын дээд хэсэгт нь гэмтээсэн юм. Тэрнээс би ыг өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. ...” гэх мэдүүлэг /хх 23-24 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Шинжээчийн 2549 тоот дүгнэлт
1.Т.ын биед дээд урууланд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 13 х/,
4.Хохирогчийн эмчилгээний төлбөр нэхэмжлэхгүй, гомдолтой гэсэн бичгээр гаргасан баримт /хх 25 х/
5.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 28 х/
6.Гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх 29 х/
7.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 30 х/
8.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 34 х/
9.А.ын нэр дээрх тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 47 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүгдэгч А. нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн эмнэлгийн барилга дотор Т. ахыг нь загнасан асуудлаас болж маргалдан уруулан тус газар нь гар дриллээр хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Т.ын “...би Т.той түүний ахаас болж маргалдсанаас болоод цэнэглэдэг гар дриллээр миний уруул хэсэгт хатгачихсан юм ...” гэх мэдүүлэг /хх 6-7 х/,
Шүүгдэгч А.ын “...той ахын асуудлаас болж маргалдаад гар дриллээр нүүр лүү нь түлхээд уруулын дээд хэсэгт нь гэмтээсэн юм. Тэрнээс би ыг өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. ...” гэх мэдүүлэг /хх 23-24 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шинжээчийн 2549 тоот дүгнэлт
1.Т.ын биед дээд урууланд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 13 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч А. нь хохирогч Т.ыг уруулан тус газар нь гар дриллээр хатгаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 13 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.
Шүүгдэгч А. нь хүний уруулан тус газарт гар дриллээр хатгасан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, А.ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч Т. эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэсэн болох нь түүний бичгээр гаргасан баримт /хх 25 х/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.
Улсын яллагч: А. нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар: А. нь өөрийн гэсэн автомашинтай түүгээр таксинд явж мөнгө олдог тул түүнд 500,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж өгнө үү? гэсэн.
А. нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн хор уршиг их биш зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Харчин овогт ийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан А.д үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан А.д мэдэгдсүгэй.
5.А.ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч хохирол нэхэмжлэхгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ