Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 468

 

                            Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

            улсын яллагч Э.Ундрах-Хэрлэн,

            хохирогч Л., түүний өмгөөлөгч Л.Жавзмаа

           шүүгдэгч О., түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

          Шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ийн д холбогдох 1803010100089 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

           Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өндөр хүчдэлийн мэргэжилтэй, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн  ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо Салхит задгайд оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ийн  //.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

О. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 05-ны шөнө 23 цаг 00 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны хуучин эцсийн буудлын урд замд Тоёото Магк 2 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 12.2-т заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд зогсож байсан  ХХК-ийн борлуулалтын Hyundai Mighty маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд талд хаалга онгойлгон зогсож байсан явган зорчигч Л.г хавсарч мөргөн, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. /прокурорын яллах дүгнэлтээс/

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

1.Хохирогч Л.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018.12.05-нд Тессо ХХК-ийн охин компани  ХХК төв дээр очиж цагаа  бүртгүүлээд Х.Майти маркийн  улсын дугаартай автомашины жолооч  хамтаар бараа тараахаар 14 цагийн үед гарч явсан. Жолооч бид хоёр Баянхошуунаас доош уруудаж Даам гэх дэлгүүрийн харалдаа зорчих хэсгийн 1-р эгнээнд зогсоод бараагаа ялгаад Даам дэлгүүрт бараагаа буулгаад дууслаа  гэтэл  хэдэн  ширхэг гоймон дутсан. Би бараагаа авахаар машин дээрээ очиж би жолоочид дутуу бараа өгсөн байна гэж хэлсэн, жолооч машин дотор сууж байсан. Би машины хойгуур тойроод хойд хаалга онгойлгох гээд түгжээ мулталтал хойноос түс тас хийгээд явсан, нэг сэрсэн чинь газар хэвтэж байсан. Би өндийгөөд хартал миний 2 хөл эргэсэн байсан. Би жолоочид гар утсаа өгөөд манай эхнэрт мэдэгдээрэй гэж хэлээд ам цангаад байсан. Тэгээд буцаж ухаан алдаж нэг мэдсэн эмнэлэг дээр сэрсэн. Эмчилгээ бусад зардалд арав гаран сая төгрөгийн хохирол гарсан байна. 2 хөлгүй болсон. Хөдөлмөрийн чадвараа алдсан, унтаж чадахгүй сэтгэл санаа хүнд хэцүү байна. Гэр бүлээ авч явдаг байсан. Аав өвчтэй би асарч байсан.зээлтэй байсан, би тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж явсан. Гарч байгаа зардал болон бусад цаашид гарах   эмчилгээний   зардал,   ...   ХХК   болон   холбогдогч   жолооч   нараас нэхэмжилнэ маш их гомдолтой байгаа. Жолооч надад эмчилгээнд 800.000 төгрөг
өгсөн. …” гэх мэдүүлэг /1 хх 28-29 х/,

 

2.Хохирогч Л.гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би  ХХК-д борлуулагчийн ажил хийдэг. Тухайн үед түгээлт хийгээд Баянхошууний Даам гээд дэлгүүрийн гадаа нэгдүгээр эгнээнд зогсож байсан. Бараагаа дутуу өгсөн байсан болохоор үлдсэн бараагаа авах гээд машиныхаа ар талд ирээд амбаарын түгжээ онгойлгох хооронд намайг ирээд мөргөсөн. Би тэгээд ухаан алдсан байсан ба эмнэлэгт сэрсэн. Ажил, амьдралгүй, хөдөлмөрийн чадваргүй, цаашдаа амьдралын баталгаагүй болгосонд их гомдолтой байна. Монголд хөл хийлгэх боломжгүй гадаадад хөл хийлгэх шаардлагатай болсон. Удахгүй солонгос эмч нар ирж үзэхээр болсон. Цаашид миний амьдрал найдваргүй болсон. Сэтгэл санаа болон бие махбодийн асар их хохиролтой байна. Би 5-13 насны 3 хүүхэдтэй. Хүүхдүүдээ тэжээж, авч явах чадвар алдагдсан гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

3.Шүүгдэгч О.ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид эмчилгээний зардалд  4800,000 төгрөг төлсөн, шүүхээс завсарлага авч байгаад шүүхээс тогтоосон зардал 6,700,000 төгрөгийг төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлж байгаа тул миний хорих ялыг тэнсэж өгнө үү?  ...” гэх мэдүүлэг /1 хх 119 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

4.Гэрч Ш.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Даам гэх дэлгүүр дээр очоод би машинаа уг дэлгүүрийн эсрэг талд зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд ертөнцийн зүгээр урд зүг харан зогсоод 2 хайрцаг бараа машинаас аваад нэг нэгээрээ тэврээд уг дэлгүүрт оруулсан. Би машинаа асаагаад явахад бэлдээд г гарч эрхийг хүлээгээд сууж байсан. Удаагүй  бараа дутуу буусан байна гэж надад хэлээд машины хойгуур орсон гэнэт тэгээд би машинаа унтраагаад машинаас буух гэтэл машины хойноос нэг юм хүчтэй мөргөсөн. Буугаад очтол түгээгч хоёр машины голд хавчуулагдсан байсан. Нөгөө талын жижиг машин дотроос согтуу хүн жолоочийн
хаалга талаас бууж ирсэн.  Би шууд 103, 102 дуудаад удаагүй байж байтал
эргүүлийн машинтай цагдаа нар ирээд хэргийн газрыг хамгаалсан төд удалгүй
103 машин ирээд г аваад явсан дараа нь төвөөс замын цагдаагийн
бүрэлдэхүүн ирээд үзлэг хийж дуусаад намайг ажил руугаа яв машинаа аваачиж
тавь гэж хэлсэн. Миний машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй. Машиндаа
эвдрэл хохирлын үнэлгээ хийлгэхгүй. Удаагүй 5 минут орчим болсон байх ослын
тэмдэг тавиагүй аваарын гэрлээ асаасан байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 51 х/,

 

5.Гэрч Ш.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Найз нөхөддөө их зөв энергитэй, хүнтэй их эвтэйхэн харицдаг, хөгжилтэй байнга инээж найз нөхдөө баясгаж явдаг. Хааяа архи тамхи хэрэглэдэг. Аливаа юманд тууштай ханддаг зан чанартай юмаа. ...” гэх мэдүүлэг /1 хх 53 х/,

  6.Гэрч С.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Найз нөхөддөө их зөв энергитэй, хүнтэй их эвтэйхэн харицдаг, хөгжилтэй байнга инээж найз нөхдөө баясгаж явдаг. Хааяа архи тамхи хэрэглэдэг. Аливаа юманд тууштай ханддаг зан чанартай хүн юм...” гэх мэдүүлэг /1 хх 55 х/,

7.Шинжээчийн 81 дугаар дүгнэлт.

           1.Л.-н биед хоёр талын дунд чөмөг, хоёр талын шаант, тахилзуур ясны ил хугарал, хоёр талын тахимны ард шарх, хоёр талын шилбэний арын судас мэдрэл шөрмөсний бүрэн тасрал, булчингийн няцрал /2018.12 06-ны хоёр гуяны дунд хэсгээр тайрах мэс засал/  гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд авто ослын үед үүсгэгдэх боломжтой гэмтэл байна.

           3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

           4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонгийг 65% алдагдуулна. гэх дүгнэлт /1 хх 61 х/,

            8.Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 152 дугаар дүгнэлт:

1.Т.Марк-2 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч  овогтой  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. дахь заалт "Жолоочид дараахь зүйлийг хориглоно:" "а/ тухайн  ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүп согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" мөн дүрмийн 12.2. дахь заалт "Харанхуй үед болон  үзэгдэлт   хангалтгүй нөхцөлд  жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна." гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Лхагва овогтой г нь
Монгол   Улсын   Замын   хөдөлгөөний   дүрмийн   ямар   нэг   заалт   зөрчсөн   гэх
үндэслэлгүй байна.

2.Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг,
фото зураг, зэрэг нотлох баримтуудаар зам тээврийн осол гарахад зам орчны
нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна” гэх дүгнэлт /1 хх 102-103 х/,

 

9.Шүүхийн   шинжилгээний   үндэсний   хүрээлэнгийн   автомашинд   хийсэн шинжээчийн 819 дугаар дүгнэлт:

 1.Шинжилгээнд ирүүлсэн Тоёота Магк-2 дугаартай автомашин урд талаар эвдрэл гэмтэлтэй, баруун урд дугуйн хээ ММ34598-2011 стандарт шаардлага хангахгүй тул техникийн бүтэн байдлыг хангахгүй.

2.Уг автомашинд урд бамбай хагарсан, урд хоёр их гзрэл, дохионы гэрэл хагарсан, капот хунирч овойсон, хөргөлтийн радиатор гулзайж битүүмжлэл алдсан,   дээд  хөндөл,   зүүн   лонжерон   гулзайсан,   баруун,   зүүн   урд  далбаа гулзайсан, хөдөлгүүрийн урд байрлах духны ремень хамгаалах хуванцар хар таг хагарсан, агаар шүүрийн гэр хагарч эвдэрсэн, холбох хоолой сугарч салсан, салхины шил хагарсан, аккумуляторын батарейн гэр хагарсан, гал хамгаалагчийн гэр хагарсан, реле сугарч салсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.

3.Дээрх эвдрэл гэмтлүүд нь нь урдаас зүүн хойш ташуу чиглэлд хатуу  зүйлтэй харилцан үйлчлэхэд буюу мөргөлдөх үед шахалт, хэв гажилтийн нөлөөгөөр шууд үүссэн байх үндэслэлтэй. Зүүн хөндлөн татуургын боолт байхгүй, зүүн хойд дугуйн бэхэлгээ боолтын толгой алагдсан, баруун урд дугуйн хээ элэгдэж, хавагнаж халзарсан, жолооны баруун хөндлөн татуургаар тос алдсан гэмтэл ашиглалтын явцад үүссэн байна.

4.Ослын үед шууд үүссэн эвдрэл гэмтэл осолд нөлөөлөх үндэслэлгүй. Баруун урд дугуйн хээ элэгдэж халзарсан, урд, хойд тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тависан нь ашиглалтын явцад үүсэх бөгөөд ослын үед зам дугуйн барьцалтыг муутгаж, тоормосны зам уртасгах нөлөө үзүүлэх үндэслэлтэй. Осол   хэргийн   материал   ирүүлээгүй   тул   дугуйн   хээ   халзан   гэмтэл   осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй.

5.Тоормос шингэн дамжуулгатай, АВЗ системээр тоноглогдсон байна.

6.4 дугуйн тоормосны хавчигчууд ажиллана. Баруун хойд тоормосны АВ8 мэдрэгч утас тасарсан гэмтэл ашиглалтын явцад үүссэн тул АВЗ систем ажиллахгүй. гэх дүгнэлт /1 хх 65-68 х/,

 

10.“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 77127 дугаар дүгнэлт:

1.Hundai маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал, стандартын шаардлага хангахгүй байна.

2.Уг автомашин нь баруун хойд тоормосны гэрэл асахгүй , суурьнаасаа салж унжсан байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна.

3.Уг автомашин нь баруун хойд тоормосны гэрэл асахгүй , суурьнаасаа салж унжсан байгаа нь тухайн ослын үед үүссэн учир осолд нөлөөлөхгүй.

4.Тухайн ослоос өмнө үүссэн эвдрэл гэмтэл байхгүй болно.

5.Тоормосны систем нь шингэн дамжуулгатай, АВS-тэй, Тоормос бүрэн ажиллаж байсан.

6.Тоормосны систем нь хийн, хийн буюу шингэн дамжуулагтай, АВS тоормосны системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэх үед тоормосны мөр зам дээр үүснэ. гэх дүгнэлт /1 хх 95-96 х/,

 

11.Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл  /1 хх 6-7 х/

12.О.ын жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “0,43 хувийн согтолттой” /1 хх 12 х/

13.Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 50, 246 х/

14.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх 120 х/

15.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 хх 121, 124 х/

16.Ажлын газрын үнэмлэхийн хуулбар /1 хх 135 х/

17.Хохирогч Л.гийн ажлын тодорхойлолт /1 хх 24 х/

18.Хохирлын баримтууд /1 хх 187-215, 219-230 х/

19.Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирлын баримтууд /2 хх 13-28, 30 х/

20.Хохиролд 4,800,000 т, 6,700,000 төгрөг тус тус төлсөн баримтууд /2 хх  29, 31 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.

О. нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны шөнийн 23 цаг 00 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны хуучин эцсийн буудлын урд замд Тоёото Магк 2 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ ..., согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, 12.2-т заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд “” ХХК-ийн Hyundai Mighty маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд талын хаалгаа онгойлгон зогсож байсан Л.г уг автомашинтай хавсарч мөргөн, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Л.гийн “... хойноос түс тас хийгээд явсан, нэг сэрсэн чинь газар хэвтэж байсан. Би өндийгөөд хартал миний 2 хөл эргэсэн байсан. Би жолоочид гар утсаа өгөөд манай эхнэрт мэдэгдээрэй гэж хэлээд ам цангаад байсан. Тэгээд буцаж ухаан алдаж нэг мэдсэн эмнэлэг дээр сэрсэн. ... 2 хөлгүй болсон. Хөдөлмөрийн чадвараа алдсан, унтаж чадахгүй сэтгэл санаа хүнд хэцүү байна. Гэр бүлээ авч явдаг байсан. …” гэх мэдүүлэг /1 хх 28-29 х/,

- Шүүгдэгч О.ын “... гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй.Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна.   ...” гэх мэдүүлэг /1 хх 119 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Шинжээчийн 81 дугаар дүгнэлт.

           1.Л.-н биед хоёр талын дунд чөмөг, хоёр талын шаант, тахилзуур ясны ил хугарал, хоёр талын тахимны ард шарх, хоёр талын шилбэний арын судас мэдрэл шөрмөсний бүрэн тасрал, булчингийн няцрал /2018.12 06-ны хоёр гуяны дунд хэсгээр тайрах мэс засал/  гэмтэл тогтоогдлоо.

           2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд авто ослын үед үүсгэгдэх боломжтой гэмтэл байна.

           3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

           4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонгийг 65% алдагдуулна. гэх дүгнэлт /1 хх 61 х/,

- Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 152 дугаар дүгнэлт:

1.Т.Марк-2 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч  овогтой  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. дахь заалт "Жолоочид дараахь зүйлийг хориглоно:" "а/ ... согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" мөн дүрмийн 12.2. дахь заалт "Харанхуй үед болон  үзэгдэлт   хангалтгүй нөхцөлд  жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна." гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Лхагва овогтой г нь
Монгол   Улсын   Замын   хөдөлгөөний   дүрмийн   ямар   нэг   заалт   зөрчсөн   гэх
үндэслэлгүй байна.

2.Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг,
фото зураг зэрэг нотлох баримтуудаар зам тээврийн осол гарахад зам орчны
нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна” гэх дүгнэлт /1 хх 102-103 х/,

- О.ын жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “0,43 хувийн согтолттой” /1 хх 12 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

О. нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан "Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ ... согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 12.2-т заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэсэн заалтуудыг зөрчсөн болгоомжгүй үйлдлийн улмаас явган зорчигч Л.г автомашинтай хавсарч мөргөн, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, согтуугаар үйлдсэн нь уг гэмт хэргийн обьектив талын шинжүүдийг хангаж байгаа.

 

О. нь “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох, замын нөхцөлд хурдаа зөв тохируулж яваагүй” өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарласан, түүний дээрх үйлдлийн улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч өөртөө найдан машин жолоодож явахдаа аюул тулгарсан үед зогсоох арга хэмжээ авч чадалгүй хор уршигт хүргэсэн тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, О.ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

           

Хохирлын талаар:

            Хохирогч Л. эмчилгээний болон бусад зардалд нийт 19,749,280 төгрөг нэхэмжилснээс баримтаар нотлогдож байгаа шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд холбоотой зайлшгүй гарсан зардлууд болох эмчилгээ, эхнэрийн ажлаас чөлөө авч нөхрөө асарсан 4 сарын хугацааны цалин, хохирогчийн 04 сарын цалин, бензиний зардал зэргийн төлбөрт нийт 11,246,280 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар гэм буруугийн хуралдаанаас шийдвэрлэсний дагуу шүүгдэгч нийт 11,500,000 төгрөгийг төлсөн, харин байрны түрээсийн төлбөр 2,000,000 т, автомашины лизингийн төлбөр 4,053,000 т, хохирогчийн эгчийн ажилгүй байсан хугацааны цалин 2,300,000 т, хүүхдийн цэцэрлэгийн төлбөр 150,000 т нийт 8,503,000 төгрөгийн зардлууд нь зайлшгүй гарах зардлуудад хамаарахгүй учраас шүүх хэрэгсэхгүй болгож, хохирогч цаашид гарах эмчилгээ, асаргаа сувилгаа, бусад зайлшгүй гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч: О.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилээр хасч, 2 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялын санал гаргасан.

 

Хохирогч, түүний өмгөөлөгч нар: Хохиролд гарсан зардлын мөнгөө авсан, цаашид гарах хохирлыг төлнө гэж байгаа тул заавал биечлэн ял эдлүүлмээргүй байна гэсэн.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, бодит гарсан зардлыг төлсөн, цаашид гарах зардлыг төлнө гэж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү? гэх саналыг гаргасан.

 

           Шүүгдэгч О.ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, баримтаар гарсан бодит зардлын 11,500,000 төгрөгийг нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлж байгаа, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, ажил эрхэлдэг, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх шаардлагуудыг хангаж байна гэж шүүх үзсэн тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг 02 жилээр оногдуулж, тэнсэнгийн хугацаанд гэмт хэрэг үйлдэхдээ согтуурсан байсан нөхцөл байдлыг харгалзан түүнд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох, хохирогчид цаашид эмчилгээ, сувилгаа шаардлагатай байгаа тул гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнүүдийг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

            Шүүгдэгч О.ын 01788032 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг түүнд буцаан олгож, шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл оногдуулсан тул түүний 915775 дугаарын жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогчид 11,500,000 төгрөг төлөгдсөн зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт ийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар О.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилээр хасч, хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар О.д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 02 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг О.д мэдэгдсүгэй.

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

6.Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.гийн нэхэмжлэлийн шаардлагаас 8,503,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7.О.ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 11,500,000 төгрөг төлөгдсөн, хохирогч цаашид гарах эмчилгээ, асаргаа сувилгаа, бусад зайлшгүй гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

8.Хэрэгт хураагдан ирсэн 01788032 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг О.д буцаан олгож, О.ын 915775 дугаарын жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлсүгэй.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч,  улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ