Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 397

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс би нэхэмжлэгч ******* дэх *******ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ы ******* /РД:*******/,

Хариуцагч: ******* ******* тоотод оршин суух, ******* овгийн ийн /РД:/ нарт холбогдох

зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн биелэлт болох үндсэн зээл 23.834.726 төгрөг, хүү 11.199.240 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 707.805 төгрөг нийт 35.741.771 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч дэх ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Хариуцагч Э.*******, Ш. нар манай банктай 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр зээлийн 1280013730 дугаар гэрээ байгуулж, 36.500.000 төгрөгийг сарын 2.35 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.

Хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөх үүргээ хангах баталгаа болгон өөрсдийн өмчлөлийн ******* тоотод байрлах 36 м.кв талбайтай хашаа байшин, 506 м.кв талбайтай газар, улсын дугаартай Daewoo маркын ачааны автомашин, улсын дугаартай Toyota Verossa  маркын суудлын автомашин, улсын дугаартай Hyundai Aerocity-540 маркын том оврын автобус, улсын дугаартай Hyundai Aerocity-540 маркын том оврын автобусыг барьцаанд тавьсан.

Мөн Т. нь өөрийн өмчлөлийн тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаа хариуцагч нарын зээлийн барьцаанд тавихаар зөвшөөрч гэрээ байгуулсан.

Харин  хариуцагч Э.*******, Ш. нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчин үүргээ 525 хоног хэтрүүлсэн. Иймд банк үүргээ биелүүлэхийг тэдэнд удаа дараа мэдэгдэж зээлээ эргэн төлөхийг шаардсан боловч төлөөгүй. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж үндсэн зээл 12.834.726 төгрөг, хүү 11.199.240 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 707.805 төгрөг нийт 35.741.771 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүхийн шатанд хариуцагч Э.*******, Ш. нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах байдлаар тохиролцсон. Хариуцагч Э.*******, Ш. нар 35.741.771 төгрөгийг 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор графикийн дагуу төлж барагдуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж өгнө үү гэжээ

Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан тайлбар болон хүсэлтдээ: Би эхнэр Ш.гийн хамт *******наас 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 1280013730 дугаар зээлийн гэрээ байгуулж, 36.500.000 төгрөгийг сарын 2.35 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлээ хугацаанд нь бүрэн төлж чадаагүй нь үнэн. Иймд 35.741.771 төгрөгийг *******анд 2016 оны 8 сараас 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор эвлэрлийн гэрээнд заасан графикийн дагуу төлж барагдуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцтгэлийг хангуулахаар зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан тул гэрээг баталж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш. шүүхэд гаргасан тайлбар хүсэлтдээ: Би *******ны нэхэмжлэлийн шаардлага болох 35.741.771 төгрөгийг эвлэрлийн гэрээнд заасан хугацааны дотор графикийн дагуу төлж барагдуулахаар зөвшөөрч байна. Хэрэв үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ. 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч дэх “*******” хариуцагч Э.*******, Ш. нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн биелэлтэд 35.741.771 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Э.*******, Ш. нар нэхэмжлэгч Налайх *******тай 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 1280013730 дугаар зээлийн гэрээ байгуулж, 36.500.000 төгрөгийг сарын 2.35 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан, зээлдэгч нар өөрсдийн эзэмшлийн ******* тоотын 36 м.кв талбайтай хашаа байшин, 506мкв талбайтай газар, улсын дугаартай Daewoo маркын ачааны автомашин, улсын дугаартай Toyota Verossa  маркын суудлын автомашин, улсын дугаартай Hyundai Aerocity-540 маркын том оврын автобус, улсын дугаартай Hyundai Aerocity-540 маркын том оврын автобус, Т.ын өмчлөлийн тоот 29 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу бүрэн төлөөгүй 525 хоногийн хугацаа хэтрүүлсэн, үндсэн зээл 12.834.726 төгрөг, хүү 11.199.240 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 707.805 төгрөг нийт 35.741.771 төгрөгийн үүрэг биелүүлээгүй байгаа талаар маргаагүй болно. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1280012730 дугаар зээлийн гэрээ, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 42001011-01 дугаар баталгаат ипотекийн гэрээ, уг ипотекийн гэрээний 01 дугаар хавсралт, 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1280013730-01 дугаар баталгаат ипотекийн гэрээ, уг ипотекийн гэрээний 01 дүгээр хавсралт, 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 1280013730 дугаар барьцааны гэрээ, уг зээлийн гэрээний 2 дугаар хавсралт, 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1280013730-01 дугаар фидуцын гэрээ, уг фидуцын гэрээний 2 дугаар хавсралт, 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн мэдэгдэх хуудас, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шаардах хуудас, Э.*******ын дансны хуулга, Э.*******, Ш. нарын харилцагчийн анкет, зээлийн өргөдөл, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Г-2207000676 дугаар гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2207002138 дугаар гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2207000748 дугаар гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Налайх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 11-127565 дугаар албан бичгийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, “” ХХК-ний 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 14/16 дугаар албан бичгийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ гүйцэтгүүлэх 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаар гэрээ, Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ гүйцэтгүүлэх газрын 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаар гэрээ, улсын дугаартай Daewoo маркын ачааны автомашины 00634303 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаартай Toyota Verossa  маркын суудлын автомашины 0063994 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ, УНО 6845 улсын дугаартай Hyundai Aerocity-540 маркын том оврын автобусны тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаартай Hyundai Aerocity-540 маркын том оврын автобусны тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, бэлэн мөнгөний зарлагын баримтууд, хариуцагч Э.*******, Ш. нар зээлийн эргэн төлөлт хийсэн дансны хуулга зэрэг  баримтыг шүүхэд өгсөн байна. /хх-9-41/

Шүүхийн шатанд зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: “...Банкыг төлөөлж захирал Ч.Цэрэнханд, харилцагч Э.*******, Ш. нар харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрэлийн гэрээ байгуулав.

1. Хариуцагч нар 1280013730 дугаар зээлийн гэрээг цуцалж, зээлийн нийт 35.741.771  төгрөгийг төлөхөөр зөвшөөрч тохиров. Эвлэрэлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл байхаар тохиров.

2. Сар бүр тогтмол 4.467.721,4 төгрөгийн зээлийн төлбөрийг төлж барагдуулах ба эвлэрлийн гэрээний хугацаанд аль болох зээлийг төлж барагдуулах хичээл зүтгэл гаргах.

3. Хариуцагч эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд *******тай байгуулсан 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 1280013730 дугаар зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Баталгаат ипотекийн гэрээ, Фидукцын гэрээнд заасны дагуу өөрийн болон хамтран зээлдэгч, гуравдагч этгээдийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч тохиров” гэжээ.

Хариуцагч Э.*******, Ш. нарын зээлийн барьцаанд тавьсан хөдлөх хөрөнгө болох улсын дугаартай Hyundai Aerocity-540 маркын том оврын автобусны тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр өмчлөгч нь “” ХХК гэж байгаа ч тус компанийн 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 14/16 тоот “... улсын дугаартай Hyundai Aerocity-540 маркын том оврын автобус нь Э.*******ын өмчлөлийнх. ...өмч хөрөнгийн маргаантай аливаа асуудлыг тус компани нь хариуцахгүй” гэсэн албан бичгээс үзвэл уг хөрөнгийн өмчлөгч нь Э.******* байна.

Мөн Т. нь хариуцагч Э.*******, Ш. нарын зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн тоот 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалуулахаар зөвшөөрч *******тай 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 1280013730-01 дугаар баталгаат ипотекийн гэрээ байгуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн байна.

Шүүх гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөхгүй байх үүднээс Т.т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар мэдэгдэхээр иргэний үнэмлэх дээрх хаягаар зарлан дуудах хуудсыг хүргүүлсэн боловч тэрээр , , , тоот хаягт оршин суудаггүй гэсэн тус хорооны засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2328 дугаар тодорхойлолт ирсэн.

Иймд нэхэмжлэгч дэх *******ны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн биелэлтэд 35.741.771 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хариуцагч Э.*******, Ш. нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 3 дугаар сарыг дуусталх хугацаанд сар бүр 4.467.721,4 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулах, үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө / ******* тоотын 36 м.кв талбайтай хашаа байшин, 506 м.кв талбайтай газар, улсын дугаартай Daewoo маркын ачааны автомашин, улсын дугаартай Toyota Verossa  маркын суудлын автомашин, улсын дугаартай Hyundai Aerocity-540 маркын том оврын автобус, улсын дугаартай Hyundai Aerocity-540 маркын том оврын автобус, Т.ын тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц/-өөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул шүүх зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч Э.*******, Ш. нар шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

Зохигч сайн дурын үндсэн дээр эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах талаар тохиролцоогүй тул хариуцагч нарыг улсын тэмдэгтийн хураамжаас тал хувиар хөнгөлж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336.658 төгрөгийн 50 хувь болох 168.329 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э.*******, Ш. нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Э.*******, Ш. нар зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийн биелэлтэд 35.741.771 /гучин таван сая долоон зуун дөчин нэг мянга долоон зуун далан нэг/ төгрөгийг нэхэмжлэгч дэх *******анд 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 3 дугаар сарыг дуусталх хугацаанд сар бүр 4.467.721 /дөрвөн сая дөрвөн зуун жаран долоон мянга долоон зуун хорин нэг/ төгрөгөөр хэсэгчлэн төлөх, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336.658 /гурван зуун гучин зургаан мянга зургаан зуун тавин найм/ төгрөгийн тал хувь болох 168.329 /нэг зуун жаран найман мянга гурван зуун хорин ес/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э.*******, Ш. нараас гаргуулж нэхэмжлэгч дэх *******анд олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

ШҮҮГЧ                             З.ТҮВШИНТӨГС