Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 807

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 

Улсын яллагч: С.Э,

Нарийн бичгийн дарга: О.Отгонцэцэг,

Шүүгдэгч П.В, А.О /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.В, А.О нарт холбогдох эрүүгийн 1809023940951 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1. Монгол Улсын иргэн, ,

 

 

2. Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч А.О нь 2018 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Салам паб баарны гадна П.В-тэй маргалдан харилцан зодолдож, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

Мөн 2018 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Салам паб баарны дотор хохирогч Б.-ийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч П.В нь 2018 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Салам паб баарны гадна хохирогч А.Од-тай маргалдан харилцан зодолдож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг тус тус холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.О мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.В мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б. /хх-ийн 16/, гэрч Ш. /хх-ийн 24/, гэрч /хх-ийн 25-26/, яллагдагч П.В /хх-ийн 12, 17, 48-49/, яллагдагч А.О /хх-ийн 19, 44-45/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6433 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 6315 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6310 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31/, шүүгдэгч А.О /хх-ийн 52/, шүүгдэгч П.В /хх-ийн 62/ нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч А.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч П.В Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.О нь 2018 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Салам паб баарны гадна П.В маргалдан харилцан зодолдож, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, хохирогч Б. цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч П.В нь 2018 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Салам паб баарны гадна хохирогч А.О маргалдан харилцан зодолдож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дээрх гэмтлийг Одгарав миний биед учруулсан. Бааран дотор байхдаа миний нүүр лүү 3 удаа мөргөсөн. Хэд хэдэн удаа нүүр шанаан тус газар цохисон. Мөн цамцны захаар боосон. нь миний биед гэмтэл учруулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

 

  Гэрч Ш.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр дөрвөн залуугийн нэг нь зодоон салгаж байсан залуугийн толгой руу мөргөж газар унагаасан. Нөгөө залуугийн толгойноос цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

 

Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгэхэд цээж нүцгэн залуу доор нь орж унасан. Би очиж тэд нарыг салгаж босгоход цээж нүцгэн залуугийн толгойноос цус гарч байсан. найз намхан хар срочиктой залуу илүү их дайрч цохиж зодолдоод байсан. Тэр залуу толгойг нь гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

 

Яллагдагч П.В мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 14-ний орой гурван найзынхаа хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Салам бааранд орж пиво ууцгаасан. Тэгээд шөнийн 00:30 цагийн үед Салам баар хаах үеэр манай найз Цэндээ баарнаас түрүүлээд гарсан. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа гарах гэхэд манай найз нойлийн үүдэнд шатны хажууд нэг залууд боолгочихон, нэг залуу манай найзыг цохиж байсан. Баарны гадаа О нүүр лүү мөргөсөн. Дараа нь ноцолдоод би газар унахад миний дээрээс гараараа нүүр лүү 2-3 удаа цохисон. ...Одоо бодоход О нь над руу дайрч байх үед С салгаж байсан. Харанхуйд ноцолдож байх үед толгой нь хагарчихсан. Бид хоёр ноцолдож байхдаа хамт цементэн зам дээр унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12, 17, 48-49/,  

 

Яллагдагч А.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дээрх гэмтлийг миний биед В учруулсан. В миний толгой руу нэг хатуу зүйлээр цохисон. Яг юугаар цохисныг нь би хараагүй. Тухайн үед муудалцаад барьцалдаж авсан. Энэ үед баарны хамгаалагч салгаж намайг барьсан. Би д цохиулчихаад хамгаалагч нарын гараас мултараад Бий нүүр лүү нь духаараа мөргөж шанаан тус газар нь хоёр удаа гараараа цохисон. Хамгаалагч нар намайг салгаад гадагш гаргасан. Энэ үед В гартаа барьсан зүйлээрээ миний толгой руу цохьсон. Миний толгойноос цус гараад хамгаалагч нар холдсон. Энэ үед нь би В нүүр лүү нь духаараа мөргөж, нэг удаа шанаанд нь цохиж унагаасан. Вд ойролцоогоор 3.500.000 төгрөг зарцуулсан. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19, 44-45/,

 

Шүүхийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6433 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...А.О биед зүүн зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 33/,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 6315 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...П.Вн биед тархи доргилт, баруун гайморын хөндийн урд хана цөмөрсөн хугарал, баруун гайморын хөндийн цус хуралдалт, баруун нүдний ухархайн дотор ба доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын язарсан шарх, баруун хацар, хамар зөөлөн эдийн няцрл бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үүсгэгдэнэ. Дээрх хоншоор ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 29/,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6310 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Б. биед духны зүүн хэсэгт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралттай, хүзүүний урд болон баруун зүүн хэсгийг хамарсан цус хуралт, өвчүү, зүүн өвдөгний дээд хэсэг, зүүн далны дээд хэсэг, зүүн бугалганы гадна дээд хэсгүүдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой..." гэх дүгнэлт /хх-ийн 31/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд дээрх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч А.Ог хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч П.Вг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарын хувийн байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан шүүхээс шүүгдэгч А.О ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасны дагуу 550 нэгж буюу 550.000 төгрөгийн торгох ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасны дагуу 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч П.В-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах боломжтой байна.

 

Шүүгдэгч П.В, А.О нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоох шаардлагагүй гэж шийдвэрлэв. Харин торгох шийтгэл ногдуулсан шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор төлж барагдуулах үүрэгтэйг П.В, А.О нарт тайлбарласныг тэмдэглэвэл зохино.

 

Шүүгдэгч П.В, А.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9, 36.1, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.О-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч  П.В-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар,

Шүүгдэгч П.В-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 550 нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх торгох ялыг 1000 нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч П.В, А.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.В, А.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.РЕНЧЕНХОРОЛ