Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 812

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 

Улсын яллагч: Ц.С,

Нарийн бичгийн дарга: О.Бадмаараг,

Шүүгдэгч Н.Х /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Х холбогдох эрүүгийн 1809028610944 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Н.Х

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч Н.Х нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 01 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Х г “байр авч өг, сургуульд оруулж өг” гэж шаардан улмаар “мессежүүдийг фэйсбүүкд цацна” гэж А.Х гийн эрх хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Х мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Х /хх-ийн 52-53, 54-55/, гэрч Н.Х /хх-ийн 56/, яллагдагч Н.Х /хх-ийн 61, 63/ нарын өгсөн мэдүүлэгүүд, шүүгдэгч Н.Х урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч Н.Х Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Х нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 01 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Х г “байр авч өг, сургуульд оруулж өг” гэж шаардан улмаар “мессежүүдийг фэйсбүүкд цацна” гэж А.Х ийн эрх хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч А.Х ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н.Х н эгч гэх хүн нь фэйсбүүкийн мессенжерээр Deegii Baysgalan гэх хаягаас болон ...... гэсэн утаснаас над руу чи одоо нялх хүүхдийг буруу зүйлд уруу татчихсан байна. Одоо чамайг чалтай ч билээ. Надад чиний мөнгө л хэрэгтэй байна гэх мэтээр бүдүүлэг үг хэллэг хэлж дарамталсан... 2018 оны 01 дүгээр сард надаас жирэмсэн болсон байр авч өг, хагас жилээр байрны түрээсийн мөнгө авсан, эгч нь хоосон байранд байна гэж мөнгө авсан. Зулбачихлаа гэж мөнгө авсан. Эм уугаад хордчихлоо, сэтгэл санааг нь засахын тулд гадаад руу явуулна гэж мөнгө авсан. Нийт 10.000.000 гаруй төгрөг өгсөн. ...Миний фэйсбүүкийн зураг дээр хүртэл арван зургаахан настай охиныг уруу татаж гэмт хэрэг үйлдчихээд одоо насанд хүрсэн болохоор хуулиас гажууд юм байхгүй. Би хүний хийдгийг л хийсэн. Надад ичих юм байхгүй гээд явж байгаа. Энэ хүнд хариуцах шийтгэлийг нь оногдуулаасай гэх мэт үг бичээд мессенжерээр явуулдаг. Мөн ар гэрийнхэн, ажил төрөл, найз нөхөд бүх хүмүүст фэйсбүүкээр цацна. Монгол коммент руу явуулна гэх зэргээр дарамталж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/,

 

Хохирогч А.Х ийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Баясгалан гэх Н.Х ийн эгч нь фэйсбүүк цахим хаягаар чи хүүхэд дарамталсаар байгаад зулбуулсан байна. Миний дүүд чи байр орон сууц болон сургуульд оруулж өг гэж шаардаж эхэлсэн. Хэрэв орон сууц авч өгөхгүй мөн сургуульд оруулж өгөхгүй бол интернэт орчинд чиний зурган дээр “...арван зургаахан настай охиныг хуурч мэхлэж садар самуунд уруу татаж...” гэсэн чат явуулсан байдаг. Цагдаа дээр ирсний дараа би Н.Х надтай байнга харьцаж байсныг мэдсэн байдаг. Н.Х эгч гэх Баясгалан гэдэг хүн байхгүй. Зөвхөн Н.Х намайг хуурч Баясгалангийн дүрд тоглосон... Ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/,

  

Яллагдагч Н.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тус хаягийг 2018 оны 01 дүгээр сарын үеэр нээсэн ба нээхдээ ........ дугаараар бүртгүүлэн Hvrelee гэсэн кодоор нээгээд дотор нь ......... дугаар буюу ....... ахтай бичиж байсан мессеж болон зурган дээр нь үг бичээд ...... ах руу явуулж байр, сургуульд оруулж өг гэж шаардсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго нөлөөлсөн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Н.Х бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Н.Х торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу 10 000 нэгж буюу 10 000.000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Хохирогч А.Х нь “...ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 105/ гаргасныг дурдвал зохино.

 

Шүүгдэгч Н.Х хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 12 /арван хоёр/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9, 36.1, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Х бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлж сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 000 нэгж буюу 10 000.000 /арван сая/ төгрөгийн төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х оногдуулсан 10 000 000 төгрөгийн торгох ялыг 12 /арван хоёр/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.РЕНЧЕНХОРОЛ