Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00021

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00021

 

2023.12.25 210/МА2024/00021

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/03852 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******, ******* нарын гэрлэлтийг цуцласугай гэж,

4 дэх заалтаар Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт зааснаар ***дүүргийн 5 дугаар хороо, **** хотхоны *** дүгээр байрны *** тоот, 55 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц болон **** УНҮ улсын дугаартай ******маркийн автомашиныг нэхэмжлэгч *****, охин *****, **** нарын өмчлөлд үлдээж, уг хөрөнгүүдээс ногдох хэсэг 23,625,000 төгрөгийг нэхэмжлэгч ****аас гаргуулан хариуцагч ****д олгосугай гэж нэмж өөрчилж, шийдвэрийн 4, 5, 6, 8 дахь заалтыг хасч, 7 дахь заалтыг 5 гэж, 9 дэх заалтыг 6 гэж, 10 дахь заалтыг 7 гэж, 11 дэх заалтыг 8 гэж дугаарлалтыг өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагч *****гийн 327,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

Э.ЭНЭБИШ