Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 823

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 

Улсын яллагч: Ч.О,

Нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал,

            Шүүгдэгч Э.Э /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э холбогдох эрүүгийн 1802003760206 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Э.Э

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “каннабис обс” гэх нэршилтэй уутны хамт 689 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

Улмаар уг бодисыг боловсруулан Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй, уутны хамт 0,7092 грамм жинтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг гарган авч 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамжны 281 тоотод байх гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ: 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сум руу явсан. 66этээс харсантай ижилхэн зүйлээ хэрэглэж үзсэн чинь үйлчилж байсан. Тэгээд түүгээд гэр лүүгээ авч ирсэн. Тэгтэл маргааш нь цагдаа нарт баригдсан. Байцаалт өгөөд өнлөө 6 цагт гэртээ харьсан.Зарж борлуулах гэсэн зүйл байхгүй.Манай эмээгийнх байдаг юм.Тийшээ явсан.Гэрийнх нь хажууд ургасан байсан.Адилхан болохоор нь түүгээд наранд хатаагаад татсан.Өмнө нь ямар нэгэн бодис хэрэглэж байгаагүй.Тухайн үед 100 тороор нэг дүүрэн түүсэн.2 дүү минь сургууль төгсөж байгаа.ээж бие нь тааруухан 2 жил гаран болж байгаа.Намайг уучилж өршөөнө ү гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.Э /хх-ийн 144-148/, -ийн өгсөн мэдүүлэг, гэрч П. /хх-ийн 96, 97-98/, шинжээч Б. /хх-ийн 119-121/ нарын өгсөн мэдүүлэгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-18/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-38/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-42/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 73-77/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зургийн үзүүлэлт /хх-ийн 78-84, 85-86/, Шүүх сэтгэц, эмгэг судалын 726 дугаартай дүгнэлт /хх-ийн 108-110/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 8723 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 116-117/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 8722 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 124-132/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 9244 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 134-135/, шүүгдэгч Э.Энхтөрийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 170/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “каннабис обс” гэх нэршилтэй уутны хамт 689 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар уг бодисыг боловсруулан Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй, уутны хамт 0,7092 грамм жинтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг гарган авч 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамжны 281 тоотод байх гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч Э.Э нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Яллагдагч Э.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр замын унаанд сууж Батсүмбэр сум ороод уг өвч ургасан газар очиж түүж аваад гэртээ хэрэглэж хадгалсан. Ингээд 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хатаасан өвсөөр шавар гэх зүйл хийдгийг интернэтээс олж мэдээд яаж хийх аргыг нь хараад зааврын дагуу хатаасан дундаа чулуу хийгээд шигшсэн. ...Би хэрэглэж үзэх гэж өвс гэх ургамал түүсэн. Мөн интернэт орчинд каннабис гэж хайтал шавар гэх бодис хийдэг арга байхаар нь мөн сонирхож туршиж үзэх гэж хийсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 144-148/,

 

Гэрч П.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Э.Э ахад өвс байсан, тэгээд хамт хэрэглэсэн. ...Энхтөр ах уг шавар шиг зүйлээс тасдаж аваад мөнгөлөг цаас хаанаас ч юм гаргаж ирээд дээрээс нь наагаад асаагуураар шатаатал нөгөө шавар шиг зүйл нь утаа болсон. Тэр утааг нь хуйлсан мөнгөөр сорж хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 96, 97-98/,

 

Шинжээч эмч Б.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...РСР фенциклидин гэх бодис нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд орсон синтетик буюу химийн аргаар гаргаж авсан сэтгэцэд нөлөөт бодис юм. Цагаан талстлаг хэлбэртэй бодис байдаг бөгөөд хэрэглэгчид ихэвчлэн ургамлын гаралтай мансууруулах бодистой хамт татаж хэрэглэдэг. Ургамлын гаралтай мансууруулах бодисын хэмжээг дэмжиж өгдөг...” гэх мэдүүлэг /хх-ийн 119-121/,

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 8723 дугаар шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн “Э.Э УШ90040132 2018.08.20” гэсэн хаягтай шээсний дээжинд РСР фенциклидин /синтетик гарaлтай сэтгэцэд нөлөөт бодис/, тетрагидроканнабинол /ТНС/-ын /олсны ургамал/ агууламж тус тус илрэв. РСР фенциклидин, тетрагидроканнабинол /ТНС/ нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно...” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлт /хх-ийн 116-117/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 8722 дугаар шинжээчийн дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн №1 дугаартай шаазан аяга, №2 дугаартай уутан дахь зөв биш хэлбэртэй мөнгөлөг цаас, 20 төгрөг, AJ18349968, 3 притлк, цагаан өнгийн хоорондоо наалдаж бохирлогдсон 2 ширхэг цаас, AF3900776 серийн дугаартай 20 төгрөг, AQ9408046 серийн дугаартай 100 төгрөг, ...№3 дугаартай уутан дахь асаагуур, AJ8440710 серийн дугаартай 10 төгрөг, бохирлогдсон притка, шаргал тагтай цагаан өнгийн хуванцар савны ёроолын бохирлогдсон хэсэг, ...№4 дугаартай уутны хамт 0,7092 гр жинтэй шавар мэт зүйл, ...№5 дугаартай уутан дахьAF9401709 серийн дугаартай 20 төгрөг, АК8925124 серийн дугаартай 100 төгрөг, АН1586106 серийн дугаартай 10 төгрөг, ...№7 гэж дугаарласан 2 ширхэг ногоон өнгийн хуванцар саванд, ...№8 гэж дугаарласан уутны хамт 40 гр жинтэй ургамал мэт зүйлд, ...№10 гэж дугаарласан уутны хамт 649 гр жинтэй ургамал мэт зүйлд, ...№11 гэж дугаарласан мөнгөлөг цаас, AD4250527  дугаартай   20  төгрөг  зэрэгт  дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг болно...” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлт /хх-ийн 124-132/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 9244 дугаар шинжээчийн дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн “ХТТГазар ХБ180200376 а/х С.Б” гэж хаягласан хар өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг болно...” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 134-135/, Шүүх сэтгэц, эмгэг судалын 726 дугаартай дүгнэлт /хх-ийн 108-110/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-18/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-38/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-42/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 73-77/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зургийн үзүүлэлт /хх-ийн 78-84, 85-86/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.Э /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

            Иймд шүүгдэгч Э.Э мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгч Э.Энхтөрийн хувийн байдал зэргийг харгалзан прокуророос санал болгосон 02 жилийн хорих ял оногдуулах санал гаргасныг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн...” гэснийг үндэслэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “...согтууруулах ундаа, мансууруулах бодисыг шүүхээс тэнссэн хугацаанд  хэрэглэхийг хязгаарлах боломжтой гэж үзнэ.

 

Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Харин энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №1 гэж дугаарласан дотор ёроол хэсэг нь шавар мэт зүйлээр бохирлогдсон шаазан аяга, үзүүр хэсэг нь бор өнгийн зүйлээр бохирлогдсон 3 ширхэг притка, хоорондоо наалдсан бор өнгийн шавар мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн цаас, зөв биш хэлбэртэй мөнгөлөг цаас, №3 гэж дугаарласан цэгчилж шатсан 2 ширхэг мөнгөлөг цаас, хамгийн сайн асаагуур гэсэн бичиглэл бүхий нэг талдаа шавар мэт зүйл наасан байсан цагаан өнгийн асаагуур, бор өнгийн шавар мэт зүйлээр бохирлогдсон притка, гадна ёроол хэсэгт бор хүрэн өнгийн шавар мэт зүйлээр бохирлогдсон шаргал өнгийн тагтай хуванцар сав, №4 гэж дугаарласан хамгийн сайн асаагуур гэсэн бичиглэл бүхий асаагуурт наасан байсан зуйван хэлбэртэй шавар мэт зүйл, 0,2 грамм, №6 гэж дугаарласан Perfect Butani гэсэн бичиглэл бүхий ахуйн газ, №7 гэж дугаарласан 1 цоолсон цэнхэр өнгийн тагтай ногоон өнгийн хуванцар савны дээд хэсэг болон паалантай санавд байсан ёроол хэсгийг нь жижиг цоолсон ногоон өнгийн хуванцар савны доод хэсэг, №8 гэж дугаарласан шургуулганд байсан хар ногоон өнгийн ургамал мэт зүйл 40 грамм, №9 гэж дугаарласан хөх өнгийн даавуунд байх хар ногоон өнгийн хатаасан ургамал мэт зүйл дунд хийсэн байсан 7 ширхэг чулуу, №10 гэж дугаарласан хөх өнгийн даавуунд боосон байсан хар ногоон өнгийн хатаасан ургамал мэт зүйлийг доор нь байрлуулсан байсан паалантай дугуй савтай хар ногоон өнгийн ургамал мэт зүйл 649 грамм, №11 гэж дугаарласан цэгчилж шатсан тугалган цаас, №20 гэж дугаарласан хатсан хар ногоон өнгийн ургамал мэт зүйл 21,5 грамм зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, №2 гэж дугаарласан AJ834996 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт, AF3900776 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт, AQ9408046 серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт, AJ8440710 серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт, №5 гэж дугаарласан AF9401709 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт, АК8925124 серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн дэвсгэртийн тал тасархай, АН1586106 серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт, AD4250527 дугаартай хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт зэргийг Монгол банкинд шилжүүлэхээр тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Э.Э мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд хэрэглэж, түүнд хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид танилцуулсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №1 гэж дугаарласан дотор ёроол хэсэг нь шавар мэт зүйлээр бохирлогдсон шаазан аяга, үзүүр хэсэг нь бор өнгийн зүйлээр бохирлогдсон 3 ширхэг притка, хоорондоо наалдсан бор өнгийн шавар мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн цаас, зөв биш хэлбэртэй мөнгөлөг цаас, №3 гэж дугаарласан цэгчилж шатсан 2 ширхэг мөнгөлөг цаас, хамгийн сайн асаагуур гэсэн бичиглэл бүхий нэг талдаа шавар мэт зүйл наасан байсан цагаан өнгийн асаагуур, бор өнгийн шавар мэт зүйлээр бохирлогдсон притка, гадна ёроол хэсэгт бор хүрэн өнгийн шавар мэт зүйлээр бохирлогдсон шаргал өнгийн тагтай хуванцар сав, №4 гэж дугаарласан хамгийн сайн асаагуур гэсэн бичиглэл бүхий асаагуурт наасан байсан зуйван хэлбэртэй шавар мэт зүйл, 0,2 грамм, №6 гэж дугаарласан Perfect Butani гэсэн бичиглэл бүхий ахуйн газ, №7 гэж дугаарласан 1 цоолсон цэнхэр өнгийн тагтай ногоон өнгийн хуванцар савны дээд хэсэг болон паалантай санавд байсан ёроол хэсгийг нь жижиг цоолсон ногоон өнгийн хуванцар савны доод хэсэг, №8 гэж дугаарласан шургуулганд байсан хар ногоон өнгийн ургамал мэт зүйл 40 грамм, №9 гэж дугаарласан хөх өнгийн даавуунд байх хар ногоон өнгийн хатаасан ургамал мэт зүйл дунд хийсэн байсан 7 ширхэг чулуу, №10 гэж дугаарласан хөх өнгийн даавуунд боосон байсан хар ногоон өнгийн хатаасан ургамал мэт зүйлийг доор нь байрлуулсан байсан паалантай дугуй савтай хар ногоон өнгийн ургамал мэт зүйл 649 грамм, №11 гэж дугаарласан цэгчилж шатсан тугалган цаас, №20 гэж дугаарласан хатсан хар ногоон өнгийн ургамал мэт зүйл 21,5 грамм зэргийг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, №2 гэж дугаарласан AJ834996 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт, AF3900776 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт, AQ9408046 серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт, AJ8440710 серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт, №5 гэж дугаарласан AF9401709 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт, АК8925124 серийн дугаартай хуйлсан 100 төгрөгийн дэвсгэртийн тал тасархай, АН1586106 серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт, AD4250527 дугаартай хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт зэргийг Монгол банкинд шилжүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.РЕНЧЕНХОРОЛ