| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2016/0375/И |
| Дугаар | 410 |
| Огноо | 2016-08-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 410
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, ерөнхий шүүгч Б.Нармандах, шүүгч Н.Баярсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******-ний өдөр *******т төрсөн, 68 настай, эрэгтэй, дээд боловсролтой, *******, *******, ******* мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, *******,*******, *******, *******, од оршин суух, овгийн ын /РД:/
Хариуцагч: -ний өдөр *******од төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт, *******, , , , од оршин суух, овгийн гийн /РД:/,
Хариуцагч: -ны өдөр *******од төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ийн ажилтай, ам бүл 8, нөхөр, хүүхдүүдийн хамт, *******, , , , од оршин суух, овгийн гийн /РД:/ нарт холбогдуулан
Орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлт 3.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлтэд 1.500.000 төгрөг, эд хогшлийн элэгдэл хорогдол 20.000 төгрөг, орон сууц худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, олох ёстой байсан орлого 11.480.000 төгрөг, нийт 13.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: иргэдийн төлөөлөгч Т., нэхэмжлэгч Т., хариуцагч С., Д., нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлт 3.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа өөрчилж дараах нэхэмжлэлийг гаргаж байна.
1. Хариуцагч С., Д. нартай 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр орон сууц хөлслөх, мөн 2014 онд худалдах худалдан авах хэлцэл хийсэн. Тэд миний байрыг 2013 оны 10 сараас эхлэн сарын 100.000 төгрөгөөр, 10 сарын хугацаатай түрээслэхээр болсон. Гэвч түрээсийн төлбөрөөс 500.000 төгрөг өгсөн. Иймд 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүртлэх хугацааны төлөбөрийг нэхэмжлэхээр байгаа ч тэдний амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэж 1.500.000 төгрөг нэхэмжилж байна.
2. Хариуцагч нар миний байрыг түүрслэхдээ дотор нь байсан эд хогшлийг миний зөвшөөрөлгүйгээр гадаа гаргасан байсан. Үүнээс болж миний эд хөрөнгө бороонд норж элэгдэл хорогдол үүссэн байгаа тул хохиролд 220.000 төгрөг нэхэмжлэхээр байгаа ч 20.000 төгрөг нэхэмжлэлээ.
3. Хариуцагч С., Д. нар миний орон сууцыг 30.000.000 төгрөгөөр худалдан авбал 10.000.000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сард төлнө гэсэн. Мөн үлдэх 20.000.000 төгрөгийг 2015 онд багтаан төлнө гэсэн болов ч өнөөдрийг хүртэл нэгч төгрөг төлөөгүй тул худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, олох ёстой байсан орлогоо /10.000.000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сард авсан бол сарын 4 хувийн хүүтэй бусдад зээлдүүлж 7 сарын хугацаанд 280.000 төгрөг, мөн 20.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй бусдад зээлдүүлж 7 сарын хугацаанд 11.200.000 төгрөг олох байсан/ нийт 11.480.000 төгрөг гэж тооцон гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч С. шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т. 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн өмчлөлийн Багахангай дүүргийн , , 2 өрөө орон сууцыг сарын 100.000 төгрөгөөр түрээслэнэ. Яваандаа байраа 25.000.000 төгрөгөөр зарна гэсэн. Бид зөвшөөрч байрыг хөлсөлсөн. Энэ талаар түрээсийн гэрээнд тусгасан болохоос худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй. Харин бид түрээслэж байх хугацаанд байрыг худалдаж авахаар бол урьдчилгаа 10.000.000 төгрөгийг 2014 онд өгнө. Үлдсэн 20.000.000 төгрөгийг жилийн дараа өгнө гэж тайлбар бичиж өгсөн. Гэтэл би ажилгүй болж орон сууцыг худалдан авах боломжгүй болсон. Иймд түрээсийн төлбөр 1.500.000 төгрөг, эд хөрөнгийн элэгдэл 20.000 төгрөгийг зөлөхөөр зөвшөөрч байна. Харин бидний хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй тул олох ёстой байсан орлого 11.480.000 төгрөгийг төлөхгүй.
Ер нь Т. манайд ирж хонохдоо амралтанд байгаа юм шиг байж байгаад явдаг. Би түүний энэ байдалд дургүйцсэн гэв.
Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би энэ хүнийг асарч байсан. Тэгээд байрыг нь сарын 100.000 төгрөгөөр түрээсэлхээр болсон. Харин Т. байраа 30.000.000 төгрөгөөр зарна гэсэн тул бид авах санал тавьсан. Ингээд байрыг худалдан авахаар бол урьдчилгаанд 10.000.000 төгрөгийг өгнө, үлдэх 20.000.000 төгрөгийг бөөндөнө өгнө гэж хэлсэн. Харин бид ажилгүй болсон тул байрыг худалдан авах боломжгүй болсон. Иймд байрыг засаж янзлаад бугаад өгнө. Мөн суусан хугауцааны түрээсийн төлбөр 1.500.000 төгрөгийг төлнө. Эд хогшлийг түүний зөвшөөрөлгүй гадаа хадгалсан тул элэгдэл хорогдол 20.000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч байна. Харин уг орон сууцыг яг худалдан авахаар гэрээ байгуулаагүй тул олох ёстой байсан орлого 11.480.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т. хариуцагч С., Д. нарт холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлтэд 3.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны шатанд өөрчлөн 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны орон сууц хөлслөх гэрээнээс биелүүлээгүй үүрэг 1.500.000 төгрөг, эд хөрөнгийн элэгдэл хорогдолд 20.000 төгрөг, уг орон сууцыг худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, олох ёстой байсан орлого /10.000.000 төгрөгийн сарын хүү 280.000 төгрөг, 20.000.000 төгрөгийн 7 сарын хүү 11.200.000 төгрөг/ 11.480.000 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч С., Д. нар нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөнтэй холбогдуулан гаргасан тайлбартаа “...2013 оны 11 сарын 22-ны өдөр Багахангай дүүргийн , , 2 өрөө орон сууцыг сарын 100.000 төгрөгөөр түрээслэх зорилгоор нүүн орсон. ...бид хоёр ажилгүй байгаа тул орон сууцыг худалдан авах боломжгүй” гэсэн ба нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц хөлслөх гэрээний биелүүлээгүй үүрэг 1.500.000 төгрөг, эд хогшлийг гадаа гаргаснаас элэгдэл хорогдол үүссэн 20.000 төгрөг, нийт 1.520.000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн. Харин уг орон сууцыг чадвал худалдаж авна гэсэн болохоос худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй тул орох ёстой байсан орлого 11.480.000 төгрөгийг төлөхгүй гэж марган мэтгэлцсэн болно.
Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан дүгнэвэл: нэхэмжлэгч Т. хариуцагч С., Д. нарт өөрийн өмчлөлийн Багахангай дүүргийн , , 2 өрөө орон сууцыг 2013 оны 10 дугаар сараас эхлэн сарын 100.000 төгрөгөөр хөлслөх, үүргээ сайн биелүүлсэн тохиолдолд байрыг 25.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр бичгийн гэрээ байгуулсан байна.
Иймд нэхэмжлэгч Т. Иргэний хуулийн 287дугаар зүйлийн 287.1.-д заасны дагуу орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлтээс гүйцэтгээгүй үүрэг 3.000.000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй ч өөрийн сайн дурын үндсэн дээр шаардлагаа багасгаж, 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүртлэх хугацааны төлбөрт 1.500.000 төгрөг, эд хөрөнгийн элэгдэл хорогдолд 20.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч С., Д. нар төлөхөөр зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй тул шүүх хариуцагч С., Д. нарын зөвшөөрлийг баталж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т., хариуцагч С., Д. нар Багахангай дүүргийн , , 2 өрөө орон сууцыг худалдах худалдан авахаар амаар тохиролцсон, гэрээг бичгийн хэлбэрээр байгуулсан ч Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2.-т заасны дагуу нотариатаар гэрчлүүлснээр гэрээ хуулийн хүчин төгөлдөр болох ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т зааснаар үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрх нэхэмжлэгч Т.д үүсэх юм.
Мөн нэхэмжлэгч Т. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1., 38.7.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтаа өөрөө бүрдүүлэх, шүүх хуралдаан эхлэхээс өмнө баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээдэг.
Нэхэмжлэгч Т. “...хариуцагч С., Д. нар Багахангай дүүргийн , , 2 өрөө орон сууцыг 30.000.000 төгрөгөөр худалдан авах болвол 2014 оны 12 сард 10.000.000 төгрөгийг урьдчилан төлнө. 20.000.000 төгрөгийг 2015 онд багтаан төлөхөөр” тохирсон гэсэн баримтыг шүүх хуралдааны шатанд гаргаж өгсөн ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасан шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үзэх боломжгүй гэж үнэлэв.
Мөн хавтаст хэргийн 3 дахь хуудсанд авагдсан 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “...7 дугаар сард уг байрыг худалдаж авахаар бол 10.000.000 төгрөгийн урьдчилгааг өгнө. Худалдан авч чадахгүй бол байрыг суллан өгч урсгал засвар хийнэ. ...сургамж зөвөлгөөг нь хүлээн авах болно” гэсэн баримт нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ биш хариуцагч С., Д. нарын шүүхэд өгсөн тайлбар болох нь 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 369 дугаар шүүгчийн захирамжаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Т. хариуцагч С., Д. нартай Багахангай дүүргийн , , 2 өрөө орон сууцыг 30.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг хуулийн дагуу байгуулсан болохоо баримтаар нотолж чадаагүй тул шүүх зохигчдын хооронд үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байна гэж үзлээ.
Зохигчдын хооронд үүрэг шаардсан үндсэн гэрээ байгуулагдаагүй тул хариуцагч С., Д. нар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2., 227 дугаар зүйлийн 227.3.-т зааснаар үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол буюу олох ёстой байсан орлого 11.480.000 төгрөгийг нэхэмжлэгч Т.д төлөх үүрэг хүлээхгүй.
Иймээс нэхэмжлэгч Т.гийн нэхэмжлэлийн шаардлагаас 11.480.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Тус шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1063 дугаар шүүгчийн захирамжаар эд хөрөнгө битүүмжилсэн арга хэмжээ нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хугацаанд хэвээр байх болно.
Хариуцагч С., Д. нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрснийг шүүх баталж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Т.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6.-д заасны дагуу хариуцан С., Д. нараас улсын тэмдэгтийн хураамж 39.270 төгрөгийн тал 19.635 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.д олгохыг дурдав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118. дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2., 227 дугаар зүйлийн 227.3., 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч овгийн гийн , овгийн гийн нараас үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, олох ёстой байсан орлого 11.480.000 /арван нэгэн сая дөрвөн зуун наян мянга/ төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч овгийн ын гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар хариуцагч С., Д. нар 1.520.000 /нэг сая таван зуун хорин мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Т.д төлөхөөр зөвшөөрснийг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч Т.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222.950 /хоёр зуун хорин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С., Д. нараас улсын тэмдэгтийн хураамж 19.635 /арван есөн мянга зургаан зуун гучин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.д олгосугай.
4. Тус шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1063 дугаар шүүгчийн захирамжаар эд хөрөнгө битүүмжилсэн арга хэмжээ нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС