| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/00929/И |
| Дугаар | 00930 |
| Огноо | 2016-07-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 00930
2016 оны 07 сарын 01 өдөр Дугаар 142/ШШ2016/00930 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1975 онд төрсөн, 40 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-19-38 тоотод оршин суух Оодон захар овгийн Гүррагчаагийн Мөнхтулгын /регистрийн дугаар ФБ75121535/ нэхэмжлэлтэй Б.Энх-Өлзийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Мөнхтулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2386 дугаар шүүгчийн захирамжинд Б.Энх-Өлзийг дурьдсан хаягтаа байхгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул хариуцагч Б.Энх-Өлзийг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Мөнхтулга нь Б.Энх-Өлзийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 100.5-д заасныг баримтлан хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Б.Энх-Өлзий нь нэхэмжлэгч Г.Мөнхтулгаас 2 000 000 төгрөг зээлдэж аваад одоо 1 755 000 төгрөгний төлбөрийн үлдэгдэлтэй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Гэтэл хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг нь тодорхойгүйгээс хүсэлт гаргагч түүнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй, түүнчлэн Б.Энх-Өлзий нь оршин сууж байсан Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг баруун дэнжийн 24-13 тоотод оршин суудаггүй нь нэхэмжлэгчийн тайлбар, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2386 дугаар “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж зэргээр тогтоогдож байх тул Г.Мөнхтулгын нэхэмжлэл гаргах эрхийг хангах үүднээс Б.Энх-Өлзийг эрэн сурвалжлахаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан, мөн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой тул нотлох баримтаар үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Б.Энх-Өлзийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг 7 дугаар тойргийн Тахарын албанд даалгаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Г.Мөнхтулгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Батчулууны Энх-Өлзийг /регистрийн дугаар ФБ85031371/ эрэн сурвалжилсугай.
2.Шүүхийн шийдвэрийн дагуу иргэн Б.Энх-Өлзийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг 7 дугаар тойргийн Тахарын албанд даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсынтэмдэгтийнхураамжийнтухайхуулийн7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Г.Мөнхтулгаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА