Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
Хэргийн индекс | 150/2023/00197/И |
Дугаар | 208/МА2024/00037 |
Огноо | 2024-06-12 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 208/МА2024/00037
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч *******,
Хариуцагч *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай
Хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлдээ:
1. ...******* миний бие 2023 оны 07 дугаар сард иргэн ******* гэх иргэнээс Сэлэнгэ аймаг, Сайхан сум, ****** баг, *************** гудамжны ******** байрны ******* тоот **** мкв 2 өрөө байрыг ипотекийн зээлд хамрагдаж худалдаж аваад миний нэр дээр 2023 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн ******* улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байдаг. Гэтэл 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ******* гэх хүүхэн нэг залуугийн хамт манай гэрт орж ирээд энэ байр миний байр, та нар хулхидуулсан байна гээд миний өмчийн байрнаас одоог хүртэл гарч өгөхгүй байгаа тул би эхнэр хүүхдийн хамт өөрийн худалдаж авсан Сэлэнгэ аймаг, Сайхан сум, ****** баг, *************** гудамжны ******** байрны ******* тоот **** 2 өрөө байрандаа орж чадахгүй айлаар хэссэн байдалтай байна. Иймд хариуцагч *******ийг хууль бусаар эзэмшээд байгаа миний өмчлөлийн байрнаас албадан гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэжээ.
Хариуцагч хариу тайлбартаа:
...Тус шүүхэд миний биед холбогдуулан гаргасан нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг уншиж танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие маргаан бүхий байр болох Сэлэнгэ аймгийн Сайхан сум ****** баг, *************** гудамжны ******** байрны ******* тоот, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй *** м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нөхөр *******гийн хамт 2010 оноос эхлэн өмчилж, энэ орон сууцандаа 2 хүүхдийн хамтаар ам бүл дөрвүүлээ амьдарсаар ирсэн. Миний бие тухайн байрыг зарж, үрээгүй, бусдад шилжүүлээгүй өдийг хүртэл амьдарсаар ирсэн. Гэтэл 2023 оны 09 дүгээр сарын сүүлээр манай байрыг худалдаж авсан гээд үл таних хүмүүс орж ирж намайг орон гэрээс маань хөөх болсон. Ингээд ямар учиртайг судлан цагдаагийн газарт хандан шалгуулахад надад мэдэгдэлгүйгээр ур байрны хамтран өмчлөгчөөс намайг хасаж, бусдад худалдсан мэт хууль бус хэлцэл хийсэн болохыг олж мэдсэн. Би ажил хөдөлмөр эрхэлж, ар гэрээ тэжээн тэтгэхээр 2015 оны БНСУ-ыг зорьсон ба 2023 оны 08 сард Монголдоо эргэн ирсэн ба энэ үед гэр орон маань хэвээрээ байж л байсан. миний бие ирснээс хойш гэртээ амьдарсаар байгаа. Нэхэмжлэгч нь надад хэлэхдээ манай байрыг анх авахаар үзэж сонирхож, ярьж хөөрч байхдаа ******* гэх хүнтэй уулзаж ярилцаж байсан боловч яг худалдах, худалдан авах гэрээ хийх болоход ******* гэх хүн гарч ирсэн гэж ярьдаг. Миний өмчлөлийн уг байр миний зөвшөөрөлгүйгээр хэзээ, хэрхэн яаж ******* гэх хүний нэр дээр шилжсэн талаар надад мэдэх зүйл алга байна. Манай том охин одоо 2 дугаар курсийн оюутан. Надад хэлэхдээ ...хотод аавын байсан байранд үлдэгдэл 40 сая төгрөгөө өгчихвөл байрны түлхүүрээ аваад бүрмөсөн орох боломжтой юм аа... гэж байсан. тэгэхэд ******* байраа зарах гээд 2 хүнд үзүүлсэн жаахан хүлээгдээд байгаа... гэхээр нь би бас түргэн зарах үүднээс Хөтөлийн зарын групп дээр байраа зарахаар зар оруулж байсан. Одоо ийм асуудал болсон ямар учиртай юм бэ гээд хэлтэл ******* миний утсыг блоклоод ямар ч холбоогүй болсон. Миний бие дээрх өөрийн өмчлөлийн байраа анх амьдарч байсан 1 өрөө байраа зарж урьдчилгаа хийн банкны зээлээр авч байсан юм. Дээрх байр нь бидний гэр бүлийн дундын хөрөнгө бөгөөд миний өмч хөрөнгө тул надад мэдэгдэлгүйгээр бусдад худалдсан байгаад их гайхаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 150/ШШ2024/00073 дугаартай шийдвэрээр:
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймаг Сайхан сумын ****** баг, *************** гудамжны ******** байрны ******тоот байрнаас эд зүйлээ авч, байрыг чөлөөлөхийг *******д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******эд олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:
Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч /2754/ миний бие Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03-р сарын 15-ны өдрийн 73 дугаартай шийдвэр нь шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэрийг шийдвэрлэсэн тул тус хууль ёсны буюу үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэн бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Үл хөдлөх хөрөнгийн өмчлөл нь гэрээний үндсэн дээр бусдад шилждэг ба тухайн гэрээнүүд нь хууль ёсны буюу иргэний хуулинд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулаагүй байх ёстой юм. Ингэснээр шинэ өмчлөгчид өмчлөх эрх хуулийн дагуу үүснэ гэж үзнэ. Гэтэл маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн асуудал нь 2014 оноос 2023 оныг хүртэл нийт 3 удаа хууль бусаар бусдад шилжин хамгийн сүүлд нэхэмжлэгчийн өмчлөлд очсон байдаг. Яагаад хууль бус гэж үзэж байна вэ гэхээр хамгийн анх хариуцагчийн өмчлөлөөс бусдад шилжүүлсэн 2014.01.27-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хариуцагчийн зөвшөөрөлгүй түүнд мэдэгдэлгүй, түүний нэрийг хуурамчаар гэрээнд зурж хийгдсэн гэрээ байдаг. Уг хууль бус гэрээн дээр үндэслэн дараа дараагийн гэрээнүүд байгуулагдан өмчлөх эрх шилжсэн. Хариуцагчийн зүгээс 2014.01.27-ны өдрийн дээрх гэрээнд худалдагч тал гээд ******* гэж бичсэн бичиглэл нь миний гарын үсэг биш тул шинжээч томилуулж дүгнэлт гаргуулъя хэмээн хүсэлт гаргаж анхан шатны шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас /хэргийг сэргээсэн захирамжаа шинжилгээний байгууллагад хүргүүлсэн/ Шүүхийн шинжилгээний ерөнхий газар уг гэрээнд шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзсан юм. Бид уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар бие даасан нэхэмжлэл мөн гаргаж, тухайн нэхэмжлэлд шүүх иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан.
Нэгэнтээ шүүхийн шинжилгээний ерөнхий газар дүгнэлт гаргахаас татгалзсан тул бид гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэгдэж дуусах хүртэл *******д холбогдох уг хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэдэг хүсэлтээ шүүхэд гаргасан. Учир нь тухайн гэрээний хүчин төгөлдөр эсэхээс хамаарч дараагийн гэрээнүүд, цаашлаад өмчлөлийн асуудал шийдвэрлэгдэх учиртай тул бид татгалзлаа нотлохоор ийнхүү шүүхэд удаа дараа хүсэлт гомдол гаргаж байсан. Гэтэл шүүх хүсэлтийг хүлээн авалгүй хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн.
Шүүх шийдвэрээ гаргахдаа нотлох баримтанд тулгуурлан, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх ёстой. Гэтэл тухайн өмчлөх эрх шилжсэн гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж дүгнэхдээ юуг үндэслэсэн нь ойлгомжгүй. Зөвхөн бичгээр байгуулагдсан гэрээнүүд болон нэхэмжлэгчийн нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн хариуцагчийн эзэмшил хууль бус нэхэмжлэгчийн өмчлөл хууль ёсных гэж үзэх ямар ч боломжгүй юм. Хэрэгт чухал ач холбогдолтой нотлох баримт байхгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр бүрэн эхээр бичгээр гарч амжаагүй байхад Шүүхийн шинжилгээний ерөнхий газраас өмнөх хүсэлтийн дагуу 2014.01.27-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-нд шинжилгээ хийн дүгнэлтийг анхан шатны шүүхэд ирүүлсэн байна. Уг дүгнэлтээр гэрээнд зурсан гарын үсэг хариуцагч *******ийнх биш болох нь тогтоогдсон байна.
Иймд хэрэгт чухал ач холбогдолтой нотлох баримт авагдаагүй байхад хэргийг нотлох баримтанд тулгуурлалгүй, хэт өнгөц, үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03-р сарын 15-ны өдрийн 73 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гээд шүүх хуралдаанд гомдлоо дэмжиж оролцож байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би ******* гээд байгаа хүнд байраа зараагүй. Энэ хүний гаргачихаад байгаа хууль бус нэхэмжлэл гаргахаас өмнө хаалганы цоожийг өөрсдөө эвдэж орсон байсан. Нэхэмжлэл гаргасан мөртлөө шүүхийнхээ шийдвэрийг ч хүлээгээгүй. 9 сарын сүүлээр гэрээ цоожлоод явчихсан байх хойгуур байранд орчихсон байсан. Эд хогшлыг маань гаргаад хаячихсан. 9 сараас хойш Дархан-Уул аймагт түрээсийн байраар амьдарч байна. ******* гэх хүнийг би танихгүй. *******, *******, гэх 3 хүн байгаа. Миний дундын өмчлөлийн байрыг 10 жилийн өмнө гэх хүн Сэлэнгэ аймагт ирж нотариатчин Төгсбаяр гэх хүн дээр хийлгэсэн юм байна лээ. Уг хүн нь 2 жилийн өмнө нь нас барсан. Энэ хугацаанд би Монголд байгаагүй. 2023 оны 08 дугаар сард ирээд 9 сард байрандаа амьдарч чадахгүйгээр гарчихсан гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Давж заалдах гомдолтой танилцсан. Гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яагаад гэвэл анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан зөв шийдвэр болсон. Анх нэхэмжлэгч ******* гэх хүн ******* гэдэг хүнээс 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хууль ёсны дагуу тухайн өмчлөгч ******* гэх хүнээс худалдах худалдан авах гэрээг өөрийн өмчлөлд худалдаж авсан зүйл байгаа юм. Хэд хоногийн дараа ******* гэх хүн ирээд, энэ байр бол миний байр. Та нар хулхидуулсан байна гэж гэрт нь ирчихээд гардаггүй. Тийм учраас 2023 оны 09 дүгээр сард шүүхэд хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. 2 өрөө байрны хууль ёсны өмчлөгч нь ******* гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзлээ.
3. Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.
Хариуцагч түүний өмгөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж тайлбарлажээ.
4. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******тэй Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ****** баг, *************** гудамжны ******** байрны ****** тоот, **** м2 байрыг 72,000,000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлснээр тухайн орон сууцны өмчлөгч болжээ. Гэтэл хариуцагч ******* нь тухай орон сууц нь өөрийн өмчлөлийнх гэж эзэмшиж байгаа тул нэхэмжлэгч ******* нь орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий орон сууц нь анх , , нарын өмчлөлөөс худалдах худалдан авах гэрээний дагуу нь *******, ******* нар өмчлөлд шилжсэн байх ба 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн худалдан авах гэрээгээр *******, ******* нар нь Б.т шилжүүлсэн, Б. нь маргаан бүхий орон сууцыг Банк бус санхүүгийн байгууллагад зээлийн гэрээний барьцаанд тавьж улмаар зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шүүхийн шийдвэрийн дагуу Шүүхийн шийвдэр гүйцэтгэх газраас дуудлага худалдаа явуулж дуудлага худалдаагаар ******* нь худалдсан авч, *******эд худалдсанаар 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ******* дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ****** баг, *************** гудамжны ******** байрны ****** тоот хаягт байршилтай ***** м2 талбайтай хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн, хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч ******* болсон болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн хувийн хэргээр тогтоогдож байна.
5. Хариуцагч ******* нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч бөгөөд өөрийнх нь зөвшөөрөлгүй бусдад худалдагдсан, тухайн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч ******* нь хариуцагчийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг шууд зөрчсөн гэж үзэх хуулийн үндэслэлгүй байна.
Учир нь нэхэмжлэгч ******* нь хариуцагч нарын хооронд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй, бөгөөд түүний эрхийг зөрчсөн гэсэн үйл баримт, хариуцагч *******ийг тухайн хөрөнгийн өмчлөгч гэдэг нь тус тус тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзлээ.
6. Хариуцагч түүний өмгөөлөгч нь маргаан бүхий орон сууцыг хамтран өмчлөгч болох ******* нь иргэн Б.т худалдахдаа хамтран өмчлөгч *******ийн гарын үсгийг дууриалган зурж, түүний өмчлөх эрхийг зөрчсөн, Б.тай байгуулсан худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа бөгөөд энэхүү маргаан нь тухайн хэрэгт хамааралгүй тул хариуцагч нь өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, эрх зөрчсөнөөс өөрт учирсан хохирлыг буруутай этгээдэд холбогдуулан гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.
7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хариуцагч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
Г.ДАВААРЕНЧИН