Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 411

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс би нэхэмжлэгч *******, *******д байрлах “******* ******* *******” ХХК

Хариуцагч *******, *******, *******од байрлах “******* ” ХХК-д холбогдуулан 14.100.000 төгрөгийн гар утас худалдах, худалдан авах гэрээнээс биелүүлээгүй үүрэг 6.440.000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ:Хариуцагч “******* ” ХХК-ийн захирал Б.д 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 005 дугаар худалдах худалдан авах гэрээ байгуулж тус бүр нь 1.200.000 төгрөгийн үнэтэй Mate8 гар утас 5 ширхэг, нэг бүр нь 1.350.000 төгрөгийн үнэтэй MateS гар утас 6 ширхэг, нийт 14.100.000 төгрөгийн үнэ бүхий 11 ширхэг гар утасыг худалдан авсан.

Тэрээр төлбөрөө 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртлэх хугацаанд 15 хоног бүрт 3.525.000 төгрөг төлөж байхаар тохиролцсон. Хариуцагч “******* ” ХХК нийт төлбөрөөс 8.500.000 төгрөг төлсөн.

Харин “үлдэгдэл төлбөр 5.600.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд “******* ” ХХК-иас 5.600.000 төгрөг, алданги 840.000 төгрөг нийт 6.440.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Шүүхийн шатанд хариуцагч “******* ” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “******* ” ХХК-ийн төлөөлөгч Б.д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай компани “******* ******* *******” ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гар утас худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Одоо 5.600.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа нь үнэн. Би төлбөрийн үлдэгдэл 5.600.000 төгрөг, алданги 840.000 төгрөгийг төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК хариуцагч “******* ” ХХК-иас 14.100.000 төгрөгийн гар утас худалдах худалдан авах гэрээнээс биелүүлээгүй үүрэг 5.600.000 төгрөг, алданги 840.000 төгрөг нийт 6.440.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 0000105836 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаар худалдах худалдан авах гэрээ, 2016 оны 6 дугаа сарын 17, 28-ны өдөр, 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр “******* ” ХХК-ийн төлөөлөгч Б.дын “******* ******* *******” ХХК-д гаргасан өргөдөл, 000023461 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ, “******* ” ХХК-ийн төлөөлөгч Б.дын анкет, “******* ” ХХК-ийн төлөөлөгч Б.дын иргэний үнэмлэхний лавлагаа зэргийг шүүхэд баримтаар өгсөн байна. /хх-2, 5-11/

Хариуцагч “******* ” ХХК худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 5.600.000 төгрөг, алданги 840.000 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин хариуцагч “******* ” ХХК нь шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэхийг дурдав.

Хариуцагч “******* ” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар бүхэлд нь зөвшөөрсөн тул улсын тэмдэгтийн хураамжаас тал хувиар хөнгөлж 117.990 төгрөгийн 50 хувь болох 58.995 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “******* ” ХХК-иас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгохоор дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:          

1. Хариуцагч “******* ” ХХК нэхэмжлэлийн шаардлага болох гар утас худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 5.600.000 төгрөг, алданги 840.000 төгрөг нийт 6.440.000 /зургаан сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-нд төлөхөөр бүхэлд нь зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “Степпэ ******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117.990 төгрөгийн 50 хувь болох 58.995 /тавин найман мянга есөн зуун ерэн тав/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “******* ” ХХК-иас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч “******* ” ХХК сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

ШҮҮГЧ                               З.ТҮВШИНТӨГС