Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 00948

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 04 өдөр                         Дугаар 142/ШШ2016/00948                                    Орхон аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1983 онд төрсөн, 33 настай, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, Өнөр хороолол 4-26 тоотод оршин суух Жалайр овгийн Цогзолмаагийн Цэнгэлбаярын /регистрийн дугаар ДС83011905/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1971 онд төрсөн, 45 настай эрэгтэй, Орхон аймаг Жаргалант сум Жаргалант баг 2-4 тоотод оршин суух Боржигон овгийн Цэнд-Аюушийн Чинбатад холбогдох 3 224 664  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунзаяа, хариуцагч Ц.Чинбат, нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Цэнгэлбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Цэнгэлбаяр нь Ц.Чинбаттай харилцан тохиролцож, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бичгээр хэлцэл хийн 3 400 000 төгрөгийг Ч.Чинбатад зээлдүүлсэн. Ийнхүү мөнгө зээлдүүлэхдээ нэхэмжлэгч өөрийн нэр дээр Голомт банкнаас 3 400 000 төгрөгний цалингийн зээл авч байж өгч байсан бх хэлцэлдээ хүү алданги авах талаар дурьдаагүй, учир нь Ц.Чинбат нэгхэн сарын дотор буцаагаад өгнө, яаралтай хэрэг болоод байна гэж гуйсан учир итгээд өгсөн. Цэнгэлбаяр, Чинбат нарын хооронд ямар нэгэн харилцаа холбоо, өр авлага урьд нь байгаагүй, Чинбат Цэнгэлбаярын найзаар дамжуулан түүнээс гуйсаар байгаад уг мөнгийг авсан. Гэтэл Чинбат 1 сарын хугацаандаа мөнгөө төлөөгүй, банкны зээлийн хүү төлбөр нэхэгдэж эхэлсэн. Чинбат зээлсэн мөнгөө хэлсэн ёсоороо нэг сарын дотор төлөөгүй боловч 6 сараас эхлэн банкны зээлийг, хүүгийн хамт төлж байсан боловч удалгүй төлөхөө больсон, нэхэмжлэгчийг өрөнд оруулаа, зээлэн мөнгөө өгөхгүй алга болсон. Тиймээс нэхэмжлэгч түүнийг олж уулзан 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нотариат дагуулан орж мөнгө зээлснээс хойшхи түүний төлсөн мөнгөнүүдийг тооцож, үлдэгдэлийг хамт тооцон гаргаж баталгаажуулан, дахин 1 сарын хугацаа өгч, мөн хүү алданги авах талаар харилцан тохиролцож, зээлийн гэрээ байгуулан баталгаажуулсан. Ингэхдээ нэхэмжлэгч хүү алдангийг анх зээлүүлсэн мөнгөнөөсөө буюу 3 400 000 төгрөгнөөс биш, үлдсэн мөнгөнөөсөө тооцохыг зөвшөөрсөн ба харин хүүг мөнгө зээлүүлсэн анхны он сараас эхлэн тоолно гэж харилцан тохиролцсон. Ингээд тэд харилцан тохиролцож сарын 6 хувийн хүү авахаар гэрээ байгуулсан. Гэтэл Чинбатыг 2015 оны 06 дугаар сараас хойш мөнгөө өгөхийг хүлээж, гуйж, араас нь хөөцөлдөж байгаад болохгүй болохоор нь нотариат ороод дахиад 1 сарын нэмэлт хугацаа өгөөд байхад зээлийн гэрээнд заасан хугацаандаа зэлээ төлөөгүй, утсаа авахгүй, уулзахгүй, нэхэмжлэгчийг банкны өрөнд оруулаад алга болсон. Цэнгэлбаяр одоо хүнд тус болохын тулд өөрийн нэр дээр авсан цалингийн зээлээ өөрөө төлж, өөрөө хүнээс хүүтэй мөнгө зээлж, эд зүйлээ ломбарданд тавьж байж сар бүрийн банкны төлбөрийг төлж байгаа. Чинбат нь Орхон аймагтаа нэр хүндтэй, тогтсон амьдралтай, сонгууль ажилтай байж өөрт нь тус болно хүний мөнгийг өгөхгүй, зугтаж, ганц бие эмэгтэй хүнийг аргагүй байдалд оруулж, ганц сарын дараа өгнө гэж авчихаад одоог хүртэл бүтэн нэг жилийн хугацаад Цэнгэлбаяраар өөрөөр нь өрийг нь төлүүлж байгаа нь үнэхээр харамсалтай. Чинбат нь зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа буюу 2016 оны 03 дугаар сард нийт 772 000 төгрөгийг цувуулж төлсөн ба тэрнээс хойш дахин холбоогүй алга болсон. Иймд нотариатаар батлуулсан Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 12 дгаар сарын 04-ний өдөр хүртэл байгаа ба түүнээс хойшхи өнөөдрийг хүртэл нийт 137  хоногийн гэрээний заасны дагуу 0,1 хувийн алднги нь 247 696 төгрөг, анх мөнгө зээлүүлсэн хугацаа болох 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 10 сар 23 хоногийн хүү 1 167 968 төгрөг, зээлийн үлдэгдэл 1 808 000 төгрөг, нийт 3 223 664 төгрөгийг Ц.Чинбатаас гаргуулж өгнө үү” гэжээ.

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: “Хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардсан 3 223 664 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна, хэрэв тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд хуульд заасны дагуу албадан гаргуулах болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Цэнгэлбаяр нь хариуцагч Ц.Чинбатад холбогдуулан 3 223 664 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны явцад зохигчид эвлэрч дараах эвлэрлийн гэрээг байгуулсан.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардсан 3 223 664 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна, хэрэв тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд хуульд заасны дагуу албадан гаргуулах болно гэсэн хүсэлтийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгчээс улсын тмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 66520 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 66520 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Ц.Цэнгэлбаярын нэхэмжлэлтэй Ц.Чинбатад холбогдох иргэний хэрэгт хариуцагч Ц.Чинбат нь нэхэмжлэлийн шаардлага болох 3 223 664 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр зөвшөөрч, зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 66520 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Чинбатаас 66520 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Цэнгэлбаярт  олгосугай.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 3586 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

5.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Р.ҮҮРИЙНТУЯА