Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 412

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс би нэхэмжлэгч , , тоотод байрлах “*******”-ны ******* дэх салбар

Хариуцагч *******, *******, *******од оршин суух, ******* овгийн *******гийн *******т холбогдуулан 6.652.781 төгрөгийн зээлийн гэрээнээс биелүүлээгүй үүрэг 2.550.333,83 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг нийт 2.557.833,83 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******”-ны ******* дэх салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Зээлдэгч Ж.******* нь тус банкнаас 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр №ЗГ/1493 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулан 6.652.781,48 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Ж.******* үндсэн зээлээс 4.383.295,33 төгрөг, хүү 1.804.805,01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13.217,66 төгрөг нийт 6.201.318 төгрөгийг төлсөн.

Харин Ж.******* үлдэх зээлийн төлбөрөө 2015 оны 8 дугаар сараас хойш огт хийлгүй 306 хоног хэтрүүлсэн тул үндсэн зээл 2.181.306,73 төгрөг, хүү 332.323,57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36.703,53 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг нийт 2.557.833.83 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Шүүхийн шатанд хариуцагч Ж.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би “*******"-ны ******* дэх салбартай 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр №ЗГ/1493 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулан 6.652.781.48 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Одоо нэхэмжилж буй 2.550.333.83 төгрөгийг төлөөгүй байгаа нь үнэн. Би төлбөрийн үлдэгдэл 2.550.333.83 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөгийг төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******”-ны ******* дэх салбар хариуцагч Ж.*******оос 6.652.781 төгрөгийн зээлийн гэрээнээс биелүүлээгүй үүрэг 2.550.333,83 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг нийт 2.557.833,83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.  

Нэхэмжлэгч “*******”-ны  ******* дэх салбар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ/1493 дугаар нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ/337 дугаар барьцаат зээлийн гэрээ, дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ, Ж.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зээлдэгчтэй уулзаж ярилцсан тэмдэглэл, 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Ж.*******ын “*******”-ны ******* дэх салбарт гаргасан хүсэлт, ны засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 83 дугаар “...бүртгэлтэй боловч хаягандаа амьдардаггүй” гэсэн тодорхойлолт зэргийг шүүхэд баримтаар өгсөн байна. /хх-5-8, 11-17/

Хариуцагч Ж.******* зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.550.333,83 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөгийг нэхэмжлэгч “*******”-ны ******* дэх салбарт бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин хариуцагч Ж.******* шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэхийг дурдав.

Хариуцагч Ж.******* нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар бүхэлд нь зөвшөөрсөн тул улсын тэмдэгтийн хураамжаас тал хувиар хөнгөлж 55.876 төгрөгийн 50 хувь болох 27.938 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ж.*******оос тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******”-ны  ******* дэх салбарт олгохоор дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:          

1. Хариуцагч ******* овгийн *******гийн ******* нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.550.333,83 төгрөг, бусад зардал 7.500 төгрөг нийт 2.557.833.83 /хоёр сая таван зуун тавин долоон мянга найман зуун гучин гурав төгрөг наян гурван мөнгө/ төгрөгийг Нэхэмжлэгч “*******”-ны ******* дэх салбарт төлөхөөр бүхэлд нь зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “*******” ******* дэх салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55.876 төгрөгийн 50 хувь болох 27.938 /хорин долоон мянга есөн зуун гучин найм/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ж.*******оос тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******”-ны ******* дэх салбарт олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Ж.******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

ШҮҮГЧ                              З.ТҮВШИНТӨГС