| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00496/И |
| Дугаар | 592 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 592
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сум, 11 дүгээр баг, 3 дугаар 12 айлын орон сууцны 11 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, эрэгтэй, РД:ОР79092514, Булгадар овогт Батсүхийн Зоригтын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 8-16 тоотод оришн суух, 1983 онд төрсөн, эрэгтэй, РД:ФЖ83112418, Харнууд овогт Амарсанаагийн Тулгаад холбогдох,
Түрээсийн гэрээний үлдэгдэл, уурын аппаратын үнэ нийт 591.872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Зоригт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Батсүх овогтой Зоригт нь А.Тулгаад үсчний суудал түрээслүүлж ажиллуулдаг. А.Тулгаа нь 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Тэсү” үсчинд ажилд ороод 1 жил, 8 сар, 20 хоног ажиллаад түрээсийн үлдэгдэл 312.000 төгрөг, мөн 200.000 төгрөгийн уурын аппарат шатаасан юм. Түрээсийн үлдэгдэл болох 312.000 төгрөгийг түрээсийн гэрээний заалт дээрх хоног тутам 0.2 хувийн алданги тооцож хугацаа хэтэрсэн 128 хоногийн алданги болох 79.872 төгрөг, нийт 391.872 төгрөг болон тоног төхөөрөмжийн хохиролтойгоо нийлээд 591.872 төгрөгийг А.Тулгаагаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Зоригт, хариуцагч А.Тулгаа нар 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан эвлэрийн гэрээндээ: “Миний бие Б.Зоригт нь А.Тулгаагаас 591.872 төгрөг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Тулгаа нь 200.000 төгрөгт уурын аппарат өгөхөөр, 211.000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Зоригт нь хариуцагч А.Тулгаад холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл, уурын аппаратын үнэ нийт 591.872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Зориг хариуцагч А.Тулгаа нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Б.Зоригтын нэхэмжлэлийн шаардлагаас 200.000 төгрөгт уурын аппарат өгөхөөр, 211.000 төгрөгийг бэлнээр хариуцагч А.Тулгаа төлж барагдуулахаар, нэхэмжлэгч нь үлдэх хэсэг болох 180.872 төгрөг гаргуулахаас татгалзаж тохиролцсон болох нь нэхэмжлэгч Б.Зоригт, хариуцагч А.Тулгаа нарын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Иймд зохигчдын эвлэрийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 30.000 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 411.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 12.980 төгрөгийн тал хувь 6.490 төгрөг, илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 11.594 төгрөг, нийт 18.084 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 11.916 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Тулгаагаас 6.490 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Зоригтод олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Зоригт, хариуцагч А.Тулгаа нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Б.Зоригт нь нэхэмжлэлийн шаардлага болох 591.872 төгрөгөөс 180.872 төгрөгийг нь авахгүй байхаар тохирч, 200.000 төгрөгт уурын аппарат өгөх, 211.000 төгрөгийг бэлнээр хариуцагч А.Тулгаа төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Төрийн сан /150000941 тоот данс/-аас 18.084 төгрөг, хариуцагч А.Тулгаагаас 6.490 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Зоригтод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР