Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2016/00065/И |
Дугаар | 134/ШШ2016/00071 |
Огноо | 2016-05-24 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 134/ШШ2016/00071
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би
Нэхэмжлэгч: Д.С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Я.П холбогдох
Зээл, зээлийн хүү 8 066 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Я.П нь Говьсүмбэр аймгийн Капитал банкны захирлаар ажиллаж байхдаа 2015 оны 09 дүгээр сард Д.С миний нэр дээр 9 сая төгрөгийн цалингийн зээл гаргуулж авсан болно. Уг зээлийн төлбөрийг 2016 оны 02 дугаар сард бүрэн барагдуулна гэсэн боловч одоог хүртэл барагдуулаагүй. 2016 оны 04 дүгээр сарын зээлийн төлбөр хийгдээгүй. Миний амьдралд чирэгдэл учруулж байна. Миний бие удаа дараа хэлж ярьсан боловч үл ойшоон нааштай хариу өгөхгүй одоог хүрч байна.
Иймд үндсэн зээлийн 7 628 000 төгрөг, хүү 87 500 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын зээлийн төлбөр 351 000 төгрөг, нийт 8 066 500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Я.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Я.П миний бие Д.С гаргасан 8 066 500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн гомдолгүй гэжээ.
Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Д.С, Я.П нар нь харилцан тохиролцож нэхэмжлэлийн анхны шаардлага 8 066 500 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч 3 000 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, 2 500 000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр, үлдэгдэл 2 566 500 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, бидний дунд одоо ямар нэгэн маргаангүй болсон. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.С нь Я.П холбогдуулан зээл, зээлийн хүү 8 066 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага 8 066 500 төгрөгийг хариуцагч Я.П 3 хувааж буюу 3 000 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, 2 500 000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр, үлдэгдэл 2 566 500 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тус тус төлж барагдуулахаар эвлэрч 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зуржээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 144 014 төгрөг төлснийг хариуцагчаас хуульд зааснаар гаргуулна гэж харилцан тохиролцсон байна.
Уг эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Д.С нь зээл, зээлийн хүү 8 066 500 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Я.П хүлээн зөвшөөрч 3 000 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, 2 500 000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр, үлдэгдэл 2 566 500 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144 014 төгрөгийн тавин хувь болох 72 007 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 72 007 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 72 007 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ