Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 593

 

      Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 18-36 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, РД:ОЭ66080902, Цагаан тугтан овогт Чулууны Отгонжаргалын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Ч.Отгонжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай, ам бүл 4, 3 хүүхэдтэйгээ амьдардаг. Би 1983 онд 8 дугаар ангиа төгсөөд Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд эцэг эхийн хамтаар нэгдлийн хонь хариулж байсан. Одоо нас өндөр болж өндөр насны тэтгэврийн бичиг баримтаа цэгцлэх шаардлагатай болсон бөгөөд тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул миний 1984 оны 7 дугаар сараас 1985 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Ч.Отгонжаргал нь Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1984 оны 7 дугаар сараас 1985 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гаргаж ирүүлсэн Чулууны Отгонжаргалын Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1984 оны 7 дугаар сараас 1985 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

2. Гэрч Б.Сандагдоржийн шүүхэд өгсөн: “Миний бие 1970 оноос Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд механикч, жолоочоор 1992 он хүртэл ажиллаад 1993 оноос “Бургас” ХК болоход тэнд захирлаар 1995 он хүртэл ажилласан юм. Ч.Отгонжаргал нь аав ээжийн хамтаар мал маллаж байгаад 8 дугаар ангиа төгсөөд буюу 1984 оноос манай нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар 1985 оныг дуустал ажиллаад Хар толгойн үтрэм рүү шилжин ажиллах болсон юм. Би Ч.Отгонжаргалын аав, ээжийг санй таньж мэддэг учраас тэднхийхээр байнга орж гардаг байлаа. Ч.Отгонжаргал нь Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн. Тухайн үед нэгдлийн даргаар н.Аюурзана, н.Хүүхээ, н.Цэвээнравдан гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

3. Гэрч Х.Жаргалын шүүхэд өгсөн: “Миний бие 1984 оноос Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдлийн Бургастай бригадад зоо техиникчээр 1992 он хүртэл, 1992 онд нэгдэл хувьчлагдаж “Бургастай” ХХК болоход 1993 оны 8 дугаар сар хүртэл ажилласан юм. Д.Отгонжаргал нь 1984 оноос Түргэн сумын “Социализмын зам” нэгдлийн Дэлгэрмөрөн бригадын малчнаар ажиллаж байсан бөгөөд 1985 оныг дуустал ажиллаад 1986 оноос Улаангом сум руу шилжсэн хүн байгаа юм” гэх мэдүүлэг,

4. Гэрч Б.Сандагдорж, Х.Жаргал нарын Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.  

      Нэхэмжлэгч Ч.Отгонжаргал нь Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1984 оны 7 дугаар сараас 1985 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гаргаж ирүүлсэн Ч.Отгонжаргалын цалингийн тодорхойлолт, гэрч Б.Сандагдорж, Х.Жаргал нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

       Иймд нэхэмжлэгч Ч.Отгонжаргалын Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1984 оны 7 дугаар сараас 1985 оны 12 дугаар сарыг дуустал 1 жил, 6 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Ч.Отгонжаргал нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цагаан тугтан овогт Чулууны Отгонжаргалын Увс аймгийн Түргэн сумын “Социализмын зам” нэгдэлд 1984 оны 7 дугаар сараас 1985 оны 12 дугаар сарыг дуустал 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Ч.Отгонжаргалыг улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлснийг дурдсугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР