| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01017/И |
| Дугаар | 00957 |
| Огноо | 2016-07-05 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 00957
2016 оны 07 сарын 05 өдөр Дугаар 142/ШШ2016/00957 Орхон аймаг
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: 1992 онд төрсөн, 24 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 15а дугаар гудамжны 01 тоотод оршин суух Арван цоохор овгийн Дагийцэрэнгийн Уранчимэгийн /регистрийн дугаар ДС92050905/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1991 онд төрсөн, 25 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 15а дугаар гудамжны 01 тоотод оршин суух Цогтхой овгийн Оюунцэрэнгийн Эрдэнэдалайд холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Уранчимэг нь 2011 онд Эрдэнэдалайтай танилцаж хамтран амьдарсан. Албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, бидний дундаас 2013 онд охин төрсөн. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй болж цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул охиноо өөрийн асрамжинд авч, хүүхдийн тэтгэлэг тогтооолгоно” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Уранчимэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нөхөр маань ирээд, эвлэрье гэж уучлалт гуйж одоо хамт амьдарч байгаа тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Уранчимэг нь хариуцагч О.Эрдэнэдалайд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан талаар тайлбар ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч Д.Уранчимэгийн гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Уранчимэг нэхэмжлэлийн шаардлагааасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Д.Уранчимэгийн гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА