Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 305

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч И. Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,

Улсын яллагч Г.Эсэн,

Шүүгдэгч Ж.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Я овогт Ж-н Х-д холбогдох эрүүгийн 1910001550157 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймагт төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Орон зай худалдааны төвд худалдагч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 1а хэсэг Мамба дацан 1 дүгээр гудамж 13 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Я овогт Ж-н Х РД:

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Ж.Х нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ханнс Вилл” хотхоны 103 дугаар байрны  тоотод 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Гтай маргалдаж түүний биед “баруун хацарт зулгаралт, зүүн гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал. зулгаралт зүүн эгэмд цус хуралт, цээжинд цус хуралт духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй... гэв.

Хохирогч Л.Гэрэлзул мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:   “...Тамхи татаж дуусчихаад гэр рүү нь орход Х эгч уйлаад сууж байсан. Нөхөртэйгөө муудалцсан хэцүү үед чи хаана байсан юм бэ гээд миний нүүр лүү гараараа 2 удаа алгадахаар нь өөрөөсөө холдуулж түлхэхэд намайг зөрүүлж түлхээд миний үснээс зйлгааж байхад О эгч ирээд бид 2-г салгахаар нь явах гээд хувцасаа өмсөж байхад дахиж ирээд миний үснээс зулгаахад О эгч бид 2-г салгасан...” гэжээ. /хх-7-10, 11-12-р тал /

Гэрч Л.Барсгарьд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 08-ны орой Ч ахын хүүхдийн төрсөн өдөрт ажлын хүмүүсийн хамт очсон. Гэрэлзул, Х, О нар 00 өрөөнөөс муудалцаад гарч ирхэд О эгч болиоч гээд дундуур нь салгасан. Г түрүүлээд гарах гэхэд Х чи байж бай гээд Г-н үснээс зулгаахад О, Х бид 3 салгасан чинь Гэрэлзул, О 2 гараад явсан. Х, Г-г үсдэж байхыг харсан..." гэжээ. /хх-24-25-р тал/

Гэрч Г.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Х нөхрийнхөө тухай яриад муудалцаад байх шиг байсан. Х намайг ийм болгосон гэж Гэрэлзул надаа хэлсэн...” гэжээ. /хх-20-21-р тал/

Гэрч Б.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “...Х Г-г чимээгүй бай гэж загнаж байхыг сонссон...” гэжээ /хх-22-23-р тал/

Гэрч Г.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Гэрийн үүдэнд Г. Х нар хоорондоо маргалдахаар нь би дундуур нь орж Г-н хувцасыг өмсүүлзэд лифтэнд суулгаад явуулчаад буцаж ороод Хтай юм ярьж яах гэж хоорондоо муудалцаад байгаан дэмийшдээ гэж хэлсэн. Тэр 2-н муудалцсан шалтгааныг би мэдэхгүй байна. Гаднаас бид нар орж ирэхэд эхлээд Гэрэлзул, Х нар хоорондоо маргалдаад байсан..." гэжээ. /хх-26-28-р тал /

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн 1186 тоот дүгнэлтэнд: “...О.Гын баруун хацарт зулгаралт, зүүн гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцал, зулгаралт, зүүн эгэмд цус хуралт, цээжинд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь бүгд нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтооох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтлүүд нь тус тусдаа буюу нэг нэгээрээ эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэжээ. /xx-33-р тал /

Шүүгдэгч Ж.Хын хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-50/,  ял шалгах хуудас / хх-54/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ж.Х нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ханнс Вилл” хотхоны 103 дугаар байрны тоотод 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ О.Гтай маргалдаж түүний биед “баруун хацарт зулгаралт, зүүн гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал. зулгаралт зүүн эгэмд цус хуралт, цээжинд цус хуралт духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоосон ¹1186 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Хд холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр  торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгах нь зүйтэй.

Хохирогч О.Г нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Я овогт Ж-н Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-н Х-г 450 нэгж буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Х-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Х нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдсүгэй.

5. Шүүгдэгч Ж.Хд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдсугай.

7. Шүүгдэгч Ж.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Тогтоолд давж заалдах годол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тоглтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Хд урьд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  И.ГАНБАТ