Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 594

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 11-14 тоотод оршин суух, 1960 онд төрсөн, 56 настай, эрэгтэй, РД:ОО60011411, Тайж овогт Лхамсүрэнгийн Бэгзийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Бэгз, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Л.Бэгз шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1960 онд төрсөн, 56 настай. Би 1981 оноос эхлэн Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуй болон “Таван Тэс” ХК-д тракторчнаар ажиллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал Тэжээлийн аж ахуй тарсан тул хөдөлмөрийн дэвтрээ нөхөн бичүүлэх боломжгүй болсон. Иймд намайг Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1981 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал тракторчнаар, 1992 оны 1 дүгээр сараас 1994 оныг дуустал хугацаанд “Таван Тэс” ХК-д тракторчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Л.Бэгз нь Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1981 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал тракторчноор, “Таван Тэс” ХК-нд 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал тус тус тракторчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гаргаж ирүүлсэн Лхамсүрэнгийн Бэгзийн Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1981 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал тракторчноор, “Таван Тэс” ХК-нд 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал тус тус тракторчноор ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

2. Увс аймгийн Тэсийн Тэжээлийн аж ахуйн даргын 1985 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 55 тоот “Уралдааны болзол дүгнэж шагнах тухай” тушаалын хавсралтын 4-рт Бэгз, тракторчин, 10 төгрөгөөр шагнасан тухай бичигджээ,

3. Л.Бэгзийн Тэсийн Тэжээлийн аж ахуйд ажиллаж байхдаа 1987 онд “Сумын аварга тракторчин” гэх тууз зүүсэн фото зураг,

4. Л.Бэгзийн цэргийн батлахын хуулбар,

5. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гаргаж ирүүлсэн лавлагаанд “Тэсийн Тэжээлийн аж ахуй” нь 1991 оны 12 дугаар сарын 28-нд “Таван Тэс” ХК болж өөрчлөгдөж улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэжээ,

6. Гэрч Ж.Гэндэнгийн шүүхэд өгсөн: “Би Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1977 оны 7 дугаар сараас 1992 он хүртэл ажиллаад 1992 оноос 1994 оны 8 сар хүртэл “Таван Тэс” ХК-нд тасралтгүй тракторчноор ажиллаж байсан. Л.Бэгз нь 1981 онд Тэсийн Тэжээлийн аж ахуйн хадлангийн 2 дугаар бригадад тракторчноор 19991 оныг дуустал ажиллаад 1992 оноос “Таван Тэс” ХК болоход үргэлжлүүлэн тракторчноор 1994 оны 8 дугаар сард ажлаас чөлөөлөгдөхөд Л.Бэгз тэндээ ажиллаад үлдсэн. Бид өвс, хадлан, тэжээлээ хадаж бэлтгэж нуруулдаад зах зээлд бэлэн бүтээгдэхүүн нийлүүлдэг байлаа” гэх мэдүүлэг,

7. Гэрч Р.Баатар-Уулын шүүхэд өгсөн: “Би 1979 оноос 1982 оны хооронд цэргийн алба хааж ирээд 1982 оны 7 дугаар сараас 1992 оныг дуустал Уьс аймгийн Тэсийн Тэжээлийн аж ахуйд тракторчнаар, 1993 оны 1 дүгээр сараас 1994 оны сүүл хүртэл “Таван Тэс” ХК-д тракторчнаар тус тус ажилласан юм. Намайг 1982 онд ажилд ороход Л.Бэгз нь манай Тэжээлийн аж ахуйн хадлангийн 2 дугаар бригадад тракторчнаар ажиллаж байсан бөгөөд бид 1991 оныг дуустал ажиллаад 1992 оноос “Таван Тэс” ХК болоход үргэлжлүүлэн тракторчнаар 1994 оны сүүл хүртэл хамт ажиллласан юм. Тухайн үед Тэс сумын Тэжээлийн аж ахуй, “Таван Тэс” ХК-ийн даргаар н.Ядамжав, П.Цэвээн гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

8. Гэрч Ж.Гэндэнгийн Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуй, “Таван Тэс” ХК-нд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 578 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Р.Баатар-Уулын Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуй, “Таван Тэс” ХК-нд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 6 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.  

       Нэхэмжлэгч Л.Бэгз нь Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1981 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал тракторчноор, “Таван Тэс” ХК-нд 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал тракторчноор тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гаргаж ирүүлсэн Л.Бэгзийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Тэсийн Тэжээлийн аж ахуйн даргын 1985 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 55 тоот “Уралдааны болзол дүгнэж шагнах тухай” тушаал /тракторчин Л.Бэгз, 10 төгрөгөөр шагнасан тухай бичигджээ/, тракторчноор ажиллаж байхдаа 1987 онд “Сумын аварга тракторчин” тууз зүүсэн фото зураг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гаргаж ирүүлсэн лавлагаа, гэрч Ж.Гэндэн, Р.Баатар-Уул нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

        Иймд нэхэмжлэгч Л.Бэгзийн Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1981 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал 10 жил, 6  сар тракторчноор, “Таван Тэс” ХК-нд 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал 3 жил тракторчноор, нийт 13 жил, 6 сар тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.  

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Бэгзийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайж овогт Лхамсүрэнгийн Бэгзийн Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1981 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал 10 /арав/ жил, 6 /зургаа/ сар тракторчноор, “Таван Тэс” ХК-нд 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал 3 /гурав/ жил тракторчноор, нийт 13 /арван гурав/ жил, 6 /зургаа/ сар тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Бэгзийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР