Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00958

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 05 өдөр                         Дугаар 142/ШШ2016/00958                                    Орхон аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: “Эрдэнэт-99” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1962 онд төрсөн, 54 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-26-11 тоотод оршин суух Тайж овгийн Мягмарын Алтангэрэлд /регистрийн дугаар ФД62031815/ холбогдох 194 300 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар  сарын 25-ны өдөр хүлээн авч 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Эрдэнэт-99” СӨХшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Алтангэрэл нь ДӨЭХ-ийн хуулийн 5-р зүйлийн 6-р заалт “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд  байгаа сууц, сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ашиглалт халаалт, халуун, цэвэр, бохир, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг төлбөрийг эрх бүхий мэргэжлийн байгууллагад, ДӨЭХ-ын ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-нд тус тус төлнө” гэсэн заалт МУ-ын иргэний хуулийн 147-1,148-2-3, 148-2-6 заалтыг зөрчин СӨХ-ны ажил үйлчилгээ явуулах санхүүгийн чадамжгүй болгож байгаа тул 194 300 төгрөгийг гаргуулан өгч манай ажилд туслана уу.Нэхэмжлэл СӨХ болон сууц өмчлөгчийн хооронд үүссэн өр авлагын тооцоо, тэмдэгтийн хураамжийн төлбөрийн баримтыг хавсаргав.Шүүхэд сууц өмчлөгчдийн холбоог төлөөлж захирал ажилтай Зундуй овогтой Равдан нэхэмжлэгчээр оролцоно” гэжээ.

Хариуцагч М.Алтангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: “Эрдэнэт-99 СӨХ-ны нэхэмжилсэн 194 300 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2016 онд багтаан төлөх болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Эрдэнэт-99” СӨХ нь хариуцагч М.Алтангэрэлээс 194 300 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 194 300 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч, уг мөнгийг 2016 онд багтаан төлөхөөр зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгчээс улсын тмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 6479 төгрөг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 3239 төгрөг, хариуцагчаас 3239 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн74.1, 74.2 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “Эрдэнэт-99” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага 194 300 төгрөгийг хариуцагч М.Алтангэрэл төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6479 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Алтангэрэлээс 3239 төгрөг, төрийн сангаас 3239 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Эрдэнэт-99” СӨХ-нд олгосугай.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Р.ҮҮРИЙНТУЯА