Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
Хэргийн индекс | 150/2023/00224/И |
Дугаар | 208/МА2024/00039 |
Огноо | 2024-06-12 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 208/МА2024/00039
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Х.Байгалмаа, ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч ******* ******* *******,
Хариуцагч ******* ******* *******-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үлдэгдэл 171,991,929.50 төгрөг, түүний алданги болох 85,995,964 төгрөгт 2022 оны үнэрээ буюу 1 тонн цемент 220,000 төгрөгөөр тооцож олгохыг ******* ******* *******-д даалгах тухай
Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:
1. ...******* Девелопмент" ******* нь "******* Шохой" *******-иас гэрээний дагуу 921,240,151 (есөн зуун хорин нэгэн сая хоёр зуун дөчин мянга нэг зуун тавин нэг) төгрөгийн авлагатай байсан бөгөөд энэхүү авлагаас 2021 оны 10-р сард задгай цемент авснаар гэрээний нийт 171,991,929,50 үлдэгдэлтэй болсон бөгөөд энэхүү үлдэгдлийг хоёр компанийн нягтлан бодогч нар тооцоо нийлэн баталгаажуулсан байдаг.
Ийнхүү тооцоо нийлэн баталгаажуулсны дараа үлдэгдэл мөнгөндөө тооцож цемент авахаар тохиролцсон боловч одоог хүртэл ******* Шохой *******-ийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхгүй явсаар даруй хоёр жил өнгөрөөд байна. "******* Шохой" ******* 2022 оны цементийн үнээр тооцон компани хоорондын тооцоогоо дуусгахаар тохиролцсон бөгөөд энэ тухай "******* Шохой *******-ийн 2022 оны 12-р сарын 15-ны өдрийн 01/1198 албан тоотод дурдсан байдаг. Энэ албан бичгийг манай компани "******* Шохой" ******* -ийн гэрээний үнийн санал гэж тооцож байгаа болно.
*******ийг одоог хүртэл нийлүүлээгүй байгаа нь манай компанийн буруутай үйл ажиллагаа бус хариуцагч "******* Шохой" *******-ийн буруугаас болоод гэрээний үүрэг хугацаандаа биелэгдээгүй.
Иймд 257,987,893 төгрөгийн үлдэгдлийг 2022 оны үнээр буюу 1 тонн цемент 220,000 төгрөгөөр тооцож цементийг нэхэмжлэгч "******* Девелопмент" *******-д олгохыг "******* Шохой" *******-д даалгаж өгнө үү... гэжээ.
Хариуцагч хариу тайлбартаа:
...Нэхэмжлэгч компани зүгээс гэрээний үүрэг, үлдэгдэл төлбөрийг цементээр гаргуулах, 2022 онд мөрдөж байсан 220,000 төгрөгөөр тооцуулах, мөн алданги 85,995,965 төгрөг гээд нийтдээ 257,987,893 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Гэрээний үүрэг нэхэмжилж байгаа учраас гэрээний гэрээ байгуулсан байгуулсан гэрээгээ нэхэмжлэлийн шаардлага нотолж гаргаж өгөх шаардлагатай талаар өмнөх хурал дээр мэдэгдэж, хэлж байсан. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс шаардлагагүй гэсэн тайлбар өгөөд байгаа. Тэгээд энэ гэрээний үүрэг нэхэмжилж байгаа бол мэдээж гэрээ хэлцэл нь байж түүнийгээ нотлох хууль зүйн боломж бололцоо, шаардлага харагдах ёстой гэж үзэж байна. Тэгээд дээрээс нь энэ алданги нэхэмжилж байгаа алданги нь буюу анзын асуудлыг заавал Иргэний хуульд анзын гэрээг бичгээр байгуулан гэж заасан байдаг. Тэгэхээр энэ нэхэмжлэлийн шаардлага баримтаар нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Тэр нягтлан бодогчийн гарын үсэгтэй тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн баримтыг эш татаад яриад байдаг. Тухайн баримт нь тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан, өглөг авлагын нягтлангийн гарын үсэгтэй л баримт бичиг байгаад байгаа юм.
Энэ нь компанийн удирдлага болоод ерөнхий нягтлан бодогч, хуулийн хэлтсээр дамжихгүйгээр шууд санхүүгээс гараад явчихдаг баримт бичиг байгаад байгаа. Энэ нөгөө гэрээний дагуу өглөг үүссэн учраас ийм үлдэгдэлтэй байна гэдгийг тухайн үед гаргаж өгсөн баримт, гэхдээ энэ асуудлаар 921,420,000 төгрөгийн ийм гэрээ байгуулаад үлдэгдэл нь 171,000,000 төгрөг болчхоод байгаа юм. Энэ 921,420,000 төгрөгийн гэрээтэй холбоотой асуудал юм уу гээд компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг няцаах баримт ингэж гаргаж өг гэхээр гэрээгээ огт гаргаж өгөхгүй байгаа учраас хариуцагчийн зүгээс ямар гэрээтэй холбоотой, яаж үүссэн өглөг, үлдэгдэл төлбөр юм, тэгээд энэ нь ямар учир шалтгаантай юм, ямар хугацааны алданги яаж тооцогдоод байгаа юм, аль заалтынх нь дагуу тооцогдоод байгаа юм гэх зэргээр татгалзлаа нотлох ямар нэгэн баримт болон тайлбар гаргаж өгөх боломжгүй байгаад байна.
...нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдохгүй, түүнийгээ нотлох баримтыг хангалттай гаргаж өгч чадахгүй, гэрээ болон гэрээтэй холбоотой баримтууд гаргаж өгч чадахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хэрэгсэхгүй болох үндэслэлтэй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна... гэжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 150/ШШ2024/00063 дугаартай шийдвэрээр:
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар ******* Девелопмент *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* Шохой *******-д холбогдох гэрээний үлдэгдэл 257,987,893 төгрөгийг 2022 оны үнээр буюу 1 тонн цемент 220,000 төгрөгөөр тооцож олгохыг ******* Шохой *******-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,447,889 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаан гаргасан талбартаа :
Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* би нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03-р сарын 06-ны өдрийн 180/ШШ2024/00063 дугаар шийдвэрийг дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:
1.Хариуцагчийн гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхисон тухай:
Хариуцагч ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ... энэ асуудлаар 921,420,000 төгрөгийн ийм гэрээ байгуулаад үлдэгдэл нь 171,000,000 болчхоод байгаа юм. Энэ 921,420,000 төгрөгийн гэрээтэй холбоотой асуудал учраас энэхүү гэрээг гаргуулъя. Энэхүү асуудал нь ******* ******* , ******* , ******* ******* ******* гэсэн гурван компанийн гурвалсан гэрээтэй холбоотой асуудал байдаг учраас энэ гурвалсан гэрээг гаргуулья, түүнчлэн дээрх гурвалсан гэрээтэй холбоотой асуудлаар Авилгатай тэмцэх газраас шалгаж байгаа учраас Авилгатай тэмцэх газраас тодруулга авья гэсэн хүсэлтүүдийг удаа дараагийн шүүх хуралдаануудад гаргаж байсан боловч дээрх хүсэлтүүдийг огт хэлэлцэхгүй, яасан нь мэдэгдэхгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасан хүсэлтийг нэн даруй шийдвэрлэх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.
2.Хариуцагчийн төлөөлөгч Тэр нягтлан бодогчийн гарын үсэгтэй тооцооны үдэгдэлийн баталгаа гэсэн баримтыг иш татаад яриад байдаг. Тухайн баримт нь тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан, өглөг. авлагын нягтлан бодогчийн гарын үсэгтэй баримт байгаад байгаа юм. Энэ нөгөө гэрээний дагуу өглөг үүссэн учраас ийм үлдэгдэлтэй байна гэдгийг тухай үед гаргаж өгсөн баримт, ... энэ асуудлаар 921,420,000 төгрөгийн ийм гэрээ байгуулаад үлдэгдэл нь 171,000,000 болчхоод байгаа юм гэж өөрийн компанийн өглөгтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. ******* ******* *******-ийн 2.022 оны 12-р сарын 15-ны өдрийн албан бичгээр нэхэмжлэгч компанид үлдэгдэл төлбөртөө 2022 ондоо багтааж цемент авах боломжтой гэж өглөгөө хүлээн зөвшөөрсөн байхад байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
3.Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нөгөө талаас энэ гурвалсан гэрээ гээд байгаа хоёр гэрээ байгуулсан байдаг. Эхнийх нь 1 тэрбум 200 сая төгрөгийн гэрээг байгуулаад ******* компани буюу Бэйзмент ******* нь Хөгжлийн банкны барьцаанд тавьсан тээврийн хэрэгслийг ******* девелопмзнт *******-д худалдах, худалдаж чадахгүй, шилжүүлж чадахгүй тохиолдолд ******* ******* -иас цементээр төлбөрийг гаргуулах гэсэн ийм гэрээ байгуулсан байдаг. Тэр гэрээ нь бол компанид зээлийн барьцаанд байгаа хөрөнгийг худалдаад түүнийх нь төлбөрийг шилжүүлж чадахгүйн төлөө гуравдагч компани буюу ******* ******* компаниар төлүүлэх гэрээ байгуулагдаад тэр гэрээнийх нь дагуу 1 тэрбум 200 гаруй төгрөгийн төлбөрийг цементээр ******* ******* *******-д шилжүүлчихсэн байдаг гэсэн тайлбарыг шүүхэд өгсөн. Хариуцагчийн төлөөлөгчийн энэ тайлбарыг ******* ******* ******* нь гурвалсан гэрээний үүргээ биелүүлээд цаашид биелүүлэхийг хүлээн зөвшөөрсөн нотлох баримт гэж үзнэ. Компани хувьцаат компаниас хязгаарлагдмал хариуцлагатай компани болж өөрчлөн байгуулагдсан эсэх, компанийн удирдлага, эцсийн өмчлөгч өмчийн хэлбэр хэрхэн өөрчлөгдсөн, солигдсон эсэхээс үл хамааран тухайн компани бусдын өмнө хүлээсэн үүргээ, гэрээ байгуулсан бол тэрхүү гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж үзэж байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03-р сарын 06-ны өдрийн 180/ШШ2024/00063 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс Гурвалсан гэрээний үлдэгдлийг хүлээн зөвшөөрсөн гэж ярьж байна. Огт хүлээн зөвшөөрөөгүй. Гурвалсан гэрээ байгуулсан. Гурвалсан гэрээтэй холбоотой маргаан байдаг. Үүнийг шалгаж байгаа талаар тайлбарласан. Мөн тухайн гэрээний үүрэг нэхэмжилж байгаа учраас тухайн үйлдэлтэй холбоотой гэрээгээ нэхэмжлэгч гаргаж өгөх шаардлагатай. Өөрөө гаргаж өгөөгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох боломжгүй байдалтай байгаа гэдгийг анхан шатны хурал дээр удаа дараа ярьж байсан. Хүлээн зөвшөөрсөн асуудал байхгүй. Тооцоо нийлсэн актын тухайд гэрээтэй холбоотой маргаантай асуудал байгаа гэдгийг мэдэхээс өмнө албан бичиг болон тооцоо нийлсэн актууд гараад явсан байдаг. Өмнөх шүүх хуралдаанд тайлбаруудыг хэлж мэтгэлцэж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэрээний үүрэг гэж байгаа төлбөр нь тодорхой биш байгаа учир энэ зүйлүүдийг ярьсан. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах шатны гомдол үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.1-д заасны дагуу шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч татгалзсан татгалзлаа нотлох үүрэгтэй. Нотлох үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгч тал хэдэн оны хэдэн тоот ямар гэрээний үндэслэлээ, ямар гэрээний дагуу, уг гэрээний хэдийн хэдэд заасныхаа дагуу ямар алдангийг нэхээд байгаа талаар огтоос нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан бүрт хариуцагч талаас тодруулсан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодруулаач ээ гэсэн үндэслэлээр удаа дараа хэлсэн байдаг. Хуралдааны тэмдэглэл болгонд тусгагдсан. Гэтэл хариуцагч тал нэг ч гэрээг өгөөгүй. Гэсэн мөртлөө гэрээний үлдэгдэл, дээрээс нь алданги гэж нэхэж байна. Хэдэн оны хэдэн сарын хэдний гэрээгээр ямар тохиролцоо байсан. Ямар хэлцэл хийгдсэний дагуу худалдан борлуулах гэж байсан уу? ямар хэлцэл хийгдсэн бэ? уг хэлцлийн дагуу худалдан борлуулах гэж байсан уу? худалдан борлуулах гэж байсан уу? бартерын гэрээ юм уу? Тохиролцсон тохиролцоо байхгүй. Уг гэрээний дагуу үлдэгдэл мөнгөө нэхээд байгаа. Шүүх гэрээг нь хараагүй, гэрээний үйл баримт нь юу байсан, үндэслэл юу байсан, гэрээний нөхцөл нь юу байсан? Ямар нөхцөлийг хариуцагч тал зөрчсөн талаар тодорхойлох боломжгүй учраас хэрэгсэхгүй болгохоос өөр дүгнэлт гаргах боломжгүй.
2. Алдангийг нэхэж байна. Анзыг заавал бичгээр үйлдэнэ. Бичгээр гаргасан гэрээ байхгүй байж яаж тэрийг үндэслэж алдангийг талаар тодорхой биш. Гагцхүү ярьж байгаа нь нэг албан бичиг байдаг. Уг албан бичиг дээр өөрсдийн явуулсан албан бичгийн дагуу хариуг нь өгсөн байдаг. Ганцхан нэхэмжлэгч компанид өгөөгүй. Учир нь хувийн өмчөөс төрийн өмчид шилжсэнтэй холбоотойгоор ТУЗ үнэ тогтоодог. ТУЗ-н тогтоолын дагуу үнэ өөрчлөгдсөн гэдгийг тухай бүрт нь харилцагч бүх компани руу ******* ******* ******* албан тоот явуулсан байдаг. Тооцоо нийлсэн актыг ярьдаг. Тооцоо нийлсэн акт нь хуулийн шаардлага хангаагүй. Өөрөөр хэлбэл нотлох баримтын шаардлага хангасан байх ёстой. Нэг бол эх хувь байх ёстой. эсхүл нотариатаар батлуулсан байх ёстой. Гэтэл уг шаардлагыг хангахгүйгээр хуулбар авчраад өгчихсөн. Шүүх юуг үндэслэж шийдвэр гаргах вэ?. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй ******* ******* *******-ний нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
3. Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч ******* ******* ******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* ******* *******-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 257,987,893 төгрөгийн үүргийг 2022 оны үнээр буюу 1 тонн цемент 220,000 төгрөгөөр тооцож олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.
5.Үйл баримтын талаар:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа ******* Шохой *******-тай худалдах худалдан авах гэрээ байгуулж цемент авч байсан бөгөөд 2021 оны 10 сард талууд тооцоо нийлснээр 171.991.929,50 төгрөгийн үлдэгдэлтэй түүнийг хоёр талын нягтлан бодогч нарын тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан боловч хариуцагч нь үүргээ биелүүлэхгүй байгаагаас эрх нь зөрчигдсөн тул гэрээний хариуцлага болох алданги тооцох мөн нийлүүлэх цементийг гэрээ хийсэн үеийн ханшаар тооцон гаргуулах гэж тайлбарлажээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ. мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан.
Нэхэмжлэгч ******* ******* *******-аас нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгч тооцооны үлдэгдлийн баталгаа нэртэй баримт болон тус компанийн ******* Шохой -д хүргүүлсэн худалдах худалдан авах гэрээний үүргийг биелүүлэх тухай агуулга бүхий 2 албан бичиг, ******* ******* *******-ийн хариу илгээсэн албан бичиг зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд ирүүлж, тооцооны үлдэгдлийн баталгаа нэртэй баримтаар талууд хооронд байгуулсан худалдах худалдах авах гэрээг дүгнэж үлдэгдлээ тооцсон, хариуцагч нь гэрээний дагуу төлбөр төлөх талаараа албан бичиг ирүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч тухайн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Өөрөөр хэлбэл тооцооны үлдэгдлийн баталгаа нь хуулбар хувь байх ба уг тухайн хуулбар хувь дээр зөвхөн өөрийн компанийн тамгыг дарж баталгаажуулсан, нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг хариуцагчаас гаргуулахаар хүсэлт гаргуулах боломжтой байхад ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй, мөн нэхэмжлэгч нь хариуцагчтай цемент худалдах худалдан гэрээ байгуулсан гэж тайлбарладаг боловч тухайн үндсэн гэрээг шүүхэд ирүүлээгүй тул шүүхээс талуудын хооронд хэзээ ямар нөхцөлөөр ямар төрлийн гэрээ байгуулсан талаар тодорхой дүгнэлт хийх боломжгүй төдийгүй хариуцагчийг гэрээний үүргээ хэрхэн зөрчсөн, талууд гэрээндээ анзын талаар тохиролцсон эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийх, хариуцагчийг хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх хариуцагчаас ирүүлсэн ******* ******* , ******* , ******* ******* ******* гэсэн гурван компанийн гурвалсан гэрээтэй холбоотой асуудлаар Авилгатай тэмцэх газраас шалгаж байгаа учраас Авилгатай тэмцэх газраас тодруулга авья гэсэн хүсэлтүүдийг шүүх шийдвэрлээгүй гэжээ.
Энэ талаар хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй, авилгатай тэмцэх газар шалгаж байгаа гэх асуудал нь нэхэмжлэлийн шаардлагатай хэрхэн хамааралтай нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул тус гомдлыг хүлээн авах боломжгүй.
Нэхэмжлэгчийн ******* ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 сарын 15-нй өдрийн 01/1198 дугаартай албан бичиг / хх-ийн 07/ нь зохигчдын хооронд тодорхой тооцоотой байгааг илэрхийлсэн байхад тухайн баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэсэн давж заалдах гомдлын хувьд нэхэмжлэгчээс ирүүлсэн дээрхи албан бичиг нь тухайн компанийн өмнө үүрэг хүлээсэн гэхээс илүү 2022 онд худалдах цементийн үнийн талаар мэдээлсэн агуулга бүхий бичгийн баримт байх бөгөөд тухай албан бичигт дурьдсан нэхэмжлэгчийн 203 тоот бичиг хэрэгт авагдаагүй тул тухайн баримтыг хэрэгт ач холбогдолтой гэж үзэх үндэслэлгүй байна.
7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн
167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 150/ШШ2024/0063 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,447,889 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД Х.БАЙГАЛМАА
Г.ДАВААРЕНЧИН