| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2019/0667/э |
| Дугаар | 357 |
| Огноо | 2019-05-03 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Э.Бадарал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 357
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч Э.Бадрал /томилолт/, шүүгдэгч Д.О түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, Д.Түмэнжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “шинэ“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Даваагийн Оюунтунгалагт холбогдох эрүүгийн “1811014370614” дугаартай, 186/2019/0667/э индекстэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 6-81 тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 171 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 06 cap хорих ялаар шийтгэж оногдуулсан ялыг 1 жил тэнсэн харгалзсан Боржиогон овогт Даваагийн Оюунтунгалаг /РД:УУ89102645/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Оюунтунгалаг нь 2016 оны 08 дугаар сарын 26-наас 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хугацаанд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын их дэлгүүрт байрлах Наран Лайф Стайл худалдааны зөвлөхөөр ажиллаж байх хугацаандаа худалдан авагч цахим картаар тооцоо хийх үед ашигладаг посс терминал машины авто буцаалтыг ашиглан нийт 79 удаагийн үйлдлээр 24.208.610 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Д.Оюунтунгалаг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Би 2016 оны 08 дугаар сард зарын дагуу уг байгууллагад ажилд орсон. Анх хүүхдийн хувцасны тасагт ажиллаж байсан. Дараа нь тимбэрландын хувцасны тасагт 09 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл худалдагч хийж байгаад буцаж ирсэн. Одноо гээд эрхлэгч намайг тимбэрландын тасагт ажиллах санал тавьж 04 дүгээр сараас эхлээд их дэлгүүрийн тимбэрлэндийн хувцасны тасагт ажилласан. Тэгээд нэг өдөр нэг залуу эхнэртэйгээ ирээд манай тасгаас пүүз авахаар үзэж байхад эхнэр нь дургүй байсан. Тэгээд нөгөө залуу пүүзээ аваад картаар тооцоо хийсэн. Удалгүй буцаж ирээд буцаана гэхээр нь би хариуцсан мэргэжилтэндээ хэлж байж буцаана гэхэд уурлаад танайх дандаа буцаах гэж бөөн юм болдог ингээд буцаачихдаг юм гээд пост машинаар гүйлгээг буцаасан. Тэгээд ингэж буцааж болдог юм байна гэж бодсон, нийт 79 удаагийн буцаалтаар 24 сая төгрөгийн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа, нийтдээ 9 800 000 төгрөг буцааж өгсөн, үлдэгдэл 14 000 000 төгрөг байгаа.Энэ мөнгөө ажил хийж байгаад төлнө.11 сараас эмнэлэгт хэвтээд 5 сар болсон.Тухайн мөнгийг гэр бүлдээ зарцуулаад дууссан.Хохирол төлбөр дээр маргаан байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.
1.2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Хохиролд 9.191.052 төгрөг өгсөн. Энэ хэрэг илэрснээс хойш 3 хоногийн дотор 3.000.000 төгрөг өгсөн. 8.021.052 төгрөгийг цалингаас нь суутгаж авсан. Манай байгууллагын ажилчдад эрсдлийн сан байгуулагдсан байдаг. Уг сангаас 412.000 төгрөгийг суутгаж авсан. Дараа нь 10 сарын дараа 3.950.000 төгрөгийг авсан. Одоо нийт 14.927.558 төгрөг үлдсэн гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Эрдэнэчимэгийн:..Наран Лайфстайл нь 2016 оны 07 дугаар сарын үед шиг санаж байна Timberland брэндийн салбарт худалдааны ажилтан авах зар тавьсан. Уг зарын дагуу Д.Оюунтунгалаг манай ажил дээр ирж уулзаад 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ажилд томилох тушаалаар Timberland брэндэд худалдааны зөвлөх, худалдагч албан тушаал дээр ажилд орсон. Үүний дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж бие даан салбар хариуцаж ажиллах болсон. Д.Оюунтунгалаг нь 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 2017 оны 11 дүгээр cap хүртэлх хугацаандаа ажиллаж байхдаа Улсын Их Дэлгүүрийн салбарт бие даан ганцаараа ажиллах үедээ нийт 79 удаагийн гүйлгээгээр 24.008.610 төгрөгийг хувьд авч ашигласан байсан. Энэ дутагдлыг манай компаний зүгээс 2017 оны 10 дугаар сарын гэнэтийн тооллогоор энэ асуудлыг мэдээд Оюунтунгалагаас асуухад энэ мөнгийг манай дэлгүүрийн салбарт байрлах Хаан банкны мөнгө уншигч терменаль машинаар гүйлгээ хийх үедээ худалдан авагчийн картыг уншуулаад, худалдан авагчид барааг өгч явуулсны дараа хийгдсэн гүйлгээг цуцалж өөрийн данс болон дүүгийн данс руу шилжүүлж авсан. Яаж энэ мөнгийг шилжүүлж авсан талаар асуухад хаан банкинд ажилладаг бололтой нэг хүн ирээд барааг буцаах үед гүйлгээг буцааж болдог юмаа гэж хэлээд теримналаас гүйлгээг буцааж байсан. Үүнээс мөнгө буцаах аргыг мэдэж авсан гэж байсан. Тэгэхээр нь би Оюунтунгалагаас чи энэ мөнгө шилжүүлж өөрийн болон нөхөр, дүүгийн данс руу мөнгийг яаж шилжүүлж авч байсан юм бэ гэж асуухад Оюунтунгалаг би худалдан авагч нарын мөнгийг мобайл банкаар картанд аваад барааг өгч явуулсны дараа дэлгүүрийн пос терменал дээр картыг уншуулж бийлийг гаргаж аваад дараа нь гүйлгээг буцааж мөнгийг касснаас бэлнээр авдаг байсныг хэлсэн. Тэгэхээр нь би Оюунтунгалагаас чи өдөрт хэдэн төгрөгний гүйлгээ буцааж хэдэн төгрөг авдаг байсан бэ гэж асуухад Оюунтунгалаг өнгөрсөн 03 дугаар сард манай нөхөр осол гаргаж хүн дайрч хохирогч нь 42.000.000 төгрөгийн эмчилгээний зардал нэхсэн, хэрэв тэр мөнгийг өгчих юм бол гомдолгүй гэсэн. Ингээд тэр мөнгийг олохын тулд ийм байдлаар авч нөхөртөө өгдөг байсан. Оюунтунгалаг тэгээд эхний ээлжинд 3.000.000 төгрөг өгнө үлдсэн мөнгийг 3 сарын хугацаатай төлж барагдуулна гэж хэлээд явсан үүнээс хойш утсаа авахгүй, гэрийн хаягаар нь очихоор гэртээ амьдардаггүй гээд аав ээж нь оруулдаггүй, тэгээд уулзаж чадахгүй байсаар өдий хүрсэн. Оюунтунгалаг тооцоо хийгээд үлдэгдэл 18.767.558 төгрөгийг төлж барагдуулах ёстой байгаа. Компаний зүгээс гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-н 10-11/,
2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Мөнхцэцэгийн:.. Д.Оюунтунгалаг нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд манай компанийн Улсын Их Дэлгүүрийн салбарт ажиллаж байхдаа үйлчлүүлэгчээс авсан барааныхаа үнийг картаар төлбөр тооцоогоо хийх үед ашигладаг посс терминал машины авто буцаалтыг ашиглан нийтдээ 79 удаагийн үйлдэлээр хууль бус залилан мэхлэх, барааны мөнгийг өөрийн болон дүү, нөхөр гэх эмт хүмүүсийн дансаар шилжүүлэн нийт 24.008.610 төгрөгийг авч өөрийн хэрэгцээнд ашигласан байсан. Энэ үйлдлээ Оюунтунгалаг хүлээн зөвшөөрч барааны мөнгийг дундаас нь авч өөрөө хэрэглэдэг байснаа хүлээн зөвшөөрч манай компанид дэлгүүр ажиллаж байх хугацаандаа зарагдсан барааны мөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд авч ашиглаж байснаа хүлээж төлж барагдуулах талаар хүсэлт бичиж өгсөн. Үүний дагуу Оюунтунгалаг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөгийг компаний данс руу шилжүүлсэн байна. Түүний дараа 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөгийг мөн компаний данс руу шилжүүлж байсан. Бас Оюунтунгалаг өөрийнхөн ажилласан цалин 821.052 төгрөгийг эрсдлийн сан 420.000 төгрөгийг суутгаад нийт 5.241.052 төгрөгийг хасуулаад үлдэгдэл 18.767.558 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Үүнээс хойш утсаар яриад мөнгөө төлөө гэж хэлдэг боловч за удахгүй өгнө маргааш очно гэх мэтээр ярьсаар байгаад сүүлдэз утсаа авахаа больсон гэх мэдүүлэг. /хх-н 12-13/,
2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Эрхэмбаатарын:..Манай эхнэр Оюунтунгалаг нь ажил хийхээр зарын дагуу Наран Лайф Стайл ХХК-д худалдагч ажилд ороод ажиллаж байсан. Тэндээ ажиллаж байгаад 2017 оны 11 дүгээр сард мөнгө дутаасан гээд нэг тийм хэрэг гарч ирээд эхнэр маань ажлаасаа гарсан. Наран Лайф Стайлд ажилладаг байхдаа их мөнгөтэй байдаг байсан. Тэр мөнгөө гэр бүлдээ зарцуулсан гэж би бодож байна. Мөнгө хаанаас олдог талаар надад огт хэлж байгаагүй гэх мэдүүлэг. /хх-н 16-17/,
2.4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Золбоогийн:.. эгч Оюунтунгалаг нь миний санаж байгаагаар 2017 оны 11-12 дугаар сард надаас би өөрийн Хаан банкны картыг хаячихлаа надад хаан банкныхаа картыг түр өгөөч гэхээр нь би тухайн үед хэрэглээгүй байсан болохоор өгөөд явуулсан. Тэгээд миний картыг 2018 оны 02 сард буцааж өгсөн. Миний картыг авахдаа нарийн учрыг нь юунд хэрэглэх гэж байгааг хэлээгүй гэх мэдүүлэг. /хх-н 77/,
2.5.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Ганчимэгийн:.. Би Оюунтунгалаг гэх хүнийг сайн танихгүй зүс мэднэ. Энэ нь хүн нь 2017 онд Улсын их дэлргүүрийн 3 дугаар давхрын "timberland" брендийн дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. Бид нар хааяа мэнд устай л байдаг. Би 5029913456 дугаартай Хаан банкны дансны эзэмшигч мөн. Би УИД-ын 3 дугаар давхарт байдаг гутлын тасгийн худалдагчаар ажилладаг. 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Оюунтунгалаг надаас чамд Хаан банкны зарт байна уу гэхээр нь байна яасан гэсэн чинь манай гутлын тасгаас хүн гутал авах гэсэн юм чи картаа өгч байгаач би худалдан авагчийн мөнгийг чиний данс руу оруулаад буцаад гаргаад авчихъя, картаа нууц дугаартайгаа өгчих гэхээр нь би Хаан банкны картаа өгөөд нууц үгээ цаасан дээр бичээд өгсөн. Удалгүй 30-50 минутын дараа миний утсанд 627.000 төгрөг орлоо гэж мессэж ирсэнээ удалгүй гарсан байна гэж мессэж ирсэн гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, хуудас 2/,
2.6.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Отгонцэцэгийн:..би Д.Оюунтунгалаг гэдэг эмэгтэйг сайн танихгүй. Мэнд устай л явдаг. Би 5087009223 дугаартай Хаан банкны данс эзэмшдэг ба тухайн үед ажил дээр байхад Оюунтунглаг хаан банкны картаа өгч байгаач надаас худалдан авалт хийсэн хүн картгүй юм байна. Чиний данс руу энэ хүнээс мобайлаар шилжүүлэг хийлгээд дараа нь чиний картыг посс машиндаа уншуулаад татаад авчихъяа гэж хэлээд аваад явсан. Би тухайн үед хэдэн төгрөг орсон гарсаныг мэдэхгүй байна. Надад нэг ч төгрөг өгч байгаагүй гэх мэдүүлэг . /2 дугаар хавтас, хуудас 3/,
2.7.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Оюунбилэгийн:..би 5062142039 дугаартай Хаан банкны банкны данс эзэмшдэг. Би 2017 онд Улсын их дэлгүүрийн 3 дугаар давхарт байрлах гутлын тасагт худалдагчаар ажиллаж байсан. Хажуу талд байрлах гутлын тасагт Оюунтунгалаг гэх эмэгтэй ажиллаж байсан. Чи надад Хаан банкны картаа өгч байгаач гэсэн би картаа гэртээ үлдээсэн байна гээд миний карт, нууц үгийг аваад явсан санагдаж байна. Би нэг бүрчлэн сайн санахгүй байна гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, хуудас 4/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.Улсын яллагч хавтаст хэргээс:.. нэгдүгээр хавтаст хэргээс 10-11 дүгээр хуудас хохирогч Х.Эрдэнэчимэгийн мэдүүлэг, 12-13 дугаар хуудас гэрч М.Мөнхцэцэгийн мэдүүлэг, 16-17 дугаар хуудас гэрч Х.Эрхэмбаатарын мэдүүлэг, 77 дугаар хуудас гэрч Э.Золбоогийн мэдүүлэг, хоёрдугаар хавтаст хэргээс 2 дугаар хуудас гэрч Л.Ганчимэгийн мэдүүлэг, 3 дугаар хуудас гэрч П.Отгонцэцэгийн мэдүүлэг, 4 дүгээр хуудас гэрч Б.Оюунбилэгийн мэдүүлэг, 7 дугаар хуудас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаартай дүгнэлт, 16-18 дугаар хуудас дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, 21 дүгээр хуудас яллагдагч Д.Оюунтунгалагийн мэдүүлэг, 85-91 дүгээр хуудас Д.Оюунтунгалагийн Хаан банкны 5750418904 дугаагтай дансны хуулга зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн хавтаст хэргээс:.. нэгдүгээр хавтаст хэргээс 10-11 дүгээр хуудас хохирогч Х.Эрдэнэчимэгийн мэдүүлэг, 12-13 дугаар хуудас гэрч М.Мөнхцэцэгийн мэдүүлэг, 16-17 дугаар хуудас гэрч Х.Эрхэмбаатарын мэдүүлэг, 77 дугаар хуудас гэрч Э.Золбоогийн мэдүүлэг, хоёрдугаар хавтаст хэргээс 2 дугаар хуудас гэрч Л.Ганчимэгийн мэдүүлэг, 3 дугаар хуудас гэрч П.Отгонцэцэгийн мэдүүлэг, 4 дүгээр хуудас гэрч Б.Оюунбилэгийн мэдүүлэг, 7 дугаар хуудас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаартай дүгнэлт, 16-18 дугаар хуудас дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, 21 дүгээр хуудас яллагдагч Д.Оюунтунгалагийн мэдүүлэг, 85-91 дүгээр хуудас Д.Оюунтунгалагийн Хаан банкны 5750418904 дугаагтай дансны хуулга, нэгдүгээр хавтаст хэргээс 25 дугаар хуудас ажлаас чөлөөлсөн тушаал, ажлаас халсан тушаал, 33 дугаар хуудас хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Түмэнжаргал хавтаст хэргээс:..нэгдүгээр хавтаст хэргээс 10-11 дүгээр хуудас хохирогч Х.Эрдэнэчимэгийн мэдүүлэг, 12-13 дугаар хуудас гэрч М.Мөнхцэцэгийн мэдүүлэг, 16-17 дугаар хуудас гэрч Х.Эрхэмбаатарын мэдүүлэг, 77 дугаар хуудас гэрч Э.Золбоогийн мэдүүлэг, 64 дүгээр хуудас мөрдөгчийн тэмдэглэл, хоёрдугаар хавтаст хэргээс 2 дугаар хуудас гэрч Л.Ганчимэгийн мэдүүлэг, 3 дугаар хуудас гэрч П.Отгонцэцэгийн мэдүүлэг, 4 дүгээр хуудас гэрч Б.Оюунбилэгийн мэдүүлэг, 7 дугаар хуудас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаартай дүгнэлт, 16-18 дугаар хуудас дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, 21 дүгээр хуудас яллагдагч Д.Оюунтунгалагийн мэдүүлэг, 85-91 дүгээр хуудас Д.Оюунтунгалагийн Хаан банкны 5750418904 дугаагтай дансны хуулга зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Д.Оюунтунгалаг нь 2016 оны 08 дугаар сарын 26-наас 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хугацаанд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улсын их дэлгүүрт байрлах Наран Лайф Стайл худалдааны зөвлөхөөр ажиллаж байх хугацаандаа худалдан авагч цахим картаар тооцоо хийх үед ашигладаг посс терминал машины авто буцаалтыг ашиглан нийт 79 удаагийн үйлдлээр 24.208.610 төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Х.Эрдэнэчимэгийн мэдүүлэг, гэрч М.Мөнхцэцэгийн, Э.Золбоогийн, Л.Ганчимэгийн, П.Отгонцэцэгийн, Б.Оюунбилэгийн, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 56 дугаар дүгнэлт, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Оюунтунгалагийг бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтэндээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч хорихоос өөр нийтэд тустай ажил хийлгэх ялыг бага хэмжээгээр тогтоож өгнө үү гэсэн санал гаргасаныг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Отүүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Д.Оюунтунгалаг нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүлйгүй, шүүгэгч Д.Оюунтунгалаг нь нийт учирсан хохирол 24 208 610 төгрөгөөс 9 191 052 төгрөгийг төлсөн нь хавтаст хэрэгт авагдсан баримт шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул хохиролоос хасч, шүүх шинжилгээний 90 000 төгрөгийг мөн хасч, үлдэх 14 927 558 төгрөгийг гаргуулж хохирогч “Наран Лайф стайл” ХХК-нд олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржиогон овогт Даваагийн Оюунтунгалагийг бусдын итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Оюунтунгалагт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Д.Оюунтунгалагт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оюунтунгалаг нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Оюунтунгалагаас 14 927 558 төгрөг гаргуулж хохирогч “Наран Лайф стайл” ХХК-нд олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Оюунтунгалагт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ