Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
Хэргийн индекс | 148/2024/00249/И |
Дугаар | 208/МА2024/00043 |
Огноо | 2024-06-19 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 208/МА2024/00043
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 148/ШШ2024/00265 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэлийн шаардлага: Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч тогтоолгох
Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:
1. ... ******* овогтой ******* миний бие нь 1983 оны 06 дугаар сард Увс аймгаас цэрэгт татагдаж Ховд аймгийн Булган сумын хилийн цэргийн 130 дугаар ангид тангараг өргөсөн.
0130 дугаар ангид цэргийн алба хааж байгаад 1986 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 83-р тушаалаар ардын армийн 072 дугаар анги руу шилжин алба хаасан. Ангийн захирагчийн 1987 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 197 тоот тушаалаар хугацаа дуусч цэргийн албанаас халагдсан тул 547086 дугаартай Увс аймаг, АДХ-ын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс 1986 оны 04 дүгээр сарын 02-нд олгосон цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү.
Би 1986 оны 03 дугаар сард нэг цэрэгтэй маргалдаж сахилгын зөрчил гаргасан учраас намайг цэргээс халагдахаас 02 сарын өмнө буюу 1986 оны 03 дугаар сарын 24-ны өдөр 072 дугаар анги руу шилжүүлсэн гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 148/ШШ2024/00265 дугаартай шийдвэрээр:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс 1983 оны 4 сарын 02-ний өдөр олгосон 547086 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь ******* овогт *******ы ******* мөн болохыг тогтоож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:
*******ын нэхэмжлэлтэй Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч тогтоолгох тухай шаардлага бүхий иргэний хэрэгт Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 148/ШШ2024/00265 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна.
Гомдлын үндэслэл:
Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгоход Нийгмийн даатгалын газраас таны цэргийн батлахад байгаа хугацаат цэргийн албан хаасан байдлын тамга байхгүй байх тул та шүүхээр 1983 оноос 1987 оны хооронд цэргийн албан хаасан хугацаагаа шүүхээр тогтоолгоод ир гэсний дагуу миний бие 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд "... 1983 оноос 1987 оны хооронд цэргийн албан хаасан хугацаагаа шүүхээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Гэтэл 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн миний дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхдээ Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч тогтоолгох тухай гэж шийдвэрлэсэн. Ингээд шүүхийн шийдвэрийг Нийгмийн даатгалын газарт аваачиж өгөхөд тухайн шийдвэрийг үндэслэн миний цэргийн албан хаасан хугацааг тогтоох боломжгүй гэсэн үүний улмаас өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй болсон. Шүүх анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар бус яагаад миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас өөр шаардлагаар шийдвэрлэсэн талаар ойлгохгүй байна. Миний бие нь дахин шүүхэд нэхэмжлэл гаргахад цаг хугацаа санхүүгийн хувьд хохиролтой байгаа тул дээрх 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 148/ШШ2024/00265 дугаар шүүхийн шийдвэрийг өөрчилж, бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр бус 1983 оноос 1987 оны хооронд цэргийн албан хаасан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хэргийн оролцогчийн хуульд заасан эрх зөрчигдсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
2. ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал -ыг буюу цэргийн албыг 1983 оноос 1987 оны хооронд хаасан болохыг тогтоолгохоор Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан.
Шүүх хуралдааны явцад тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх гэж зааснаар хүсэлт гаргагч *******ыг Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс 1983 оны 04 сарын 02-ны өдөр олгосон 547086 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хуулийн агуулгыг буруу тайлбарлан хэрэглэсэн, оролцогчийн эрхийг ноцтой зөрсөн алдаа болжээ.
Түүнчлэн шүүх хүсэлт гаргагч ******* цэргийн алба хаасан хугацаагаа тогтоолгохоор хүсэлт шаардлага гаргасан байхад түүний гомдлын агуулыг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 894 тоот Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжинд Тодорхойлох хэсэгт бичиж тусгасан боловч захирамжийн эхлэл хэсэг, тогтоох хэсэгт бичиг баримтын эзэмшигч тогтоолгох гэж нэхэмжлэгчийн буюу хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж буй хүсэлтийг тодруулахгүйгээр, нэхэмжлэгчийн хүсэлтээс өөрөөр хүсэлтийг нь тодорхойлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж ирсэн байна.
3. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахад оршино гэж,
1.2-д Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ гэж тус тус заасан.
Иймд давж заалдах шатны шүүхээс хүсэлт гаргагчийн эрхийг зөрчсөн Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж-ийг засах боломжгүй байх ба хүсэлт гаргагчийн хүсээгүй, маргаангүй эрх зүйн харилцааг шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
4.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэргийн шийдвэрлэлт болон нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн
167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 148/ШШ2024/00265 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хүсэлт гаргагчаас давж заалдах гомдолд төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Р.ҮҮРИЙНТУЯА
Б.ЭРДЭНЭХИШИГ
Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Top of Form
Б.ЭРДЭНЭХИШИ459,810Г
Bottom of Form