Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 27

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Хохирогч, шүүгдэгч: Н.Б , Д.Ш  

Шүүгдэгч: Я.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хуралдайхан овгийн Н.Б , Боржигон овгийн Я.Б , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дуучин овгийн Д.Ш  нарт холбогдох 1828002160177 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1991 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, 28 настай, дээд боловсролтой, соёлын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум, 1 дүгээр баг, Сэнжитийн 2 дугаар гудамж ........................... хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Дуучин овгийн Д.Ш , регистрийн дугаар .......................

Монгол улсын иргэн, Баянхонгор аймгийн Шинэжинст суманд, 1979 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1 дүгээр баг, ........................ оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Хуралдайхан овгийн Н.Б , регистрийн дугаар ...........................;

Монгол улсын иргэн, Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд, 1990 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хотун ХХК-д жолооч ажилтай, Баянхонгор аймаг, Баян-Овоо сум, 4 дүгээр багийн Мэргэн .................. оршин суух хаягтай боловч эхнэр 2 хүүхдийн хамтаар Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, ...................... оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овгийн Я.Б , регистрийн дугаар .....................;

Шүүгдэгч Д.Ш  нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймаг Гурвантэс сум, Шивээхүрэн хилийн боомтын нүүрс тээвэрлэлтийн зам дагуу байрлах Поошиг гэх газарт Н.Б той маргалдан, түүнийг зодож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Б  нь Я.Б тай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймаг Гурвантэс сум, Шивээхүрэн хилийн боомтын нүүрс тээвэрлэлтийн зам дагуу байрлах Поошиг гэх газарт Д.Ш тай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Я.Б  нь Н.Б той бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сум, Шивээхүрэн хилийн боомтын нүүрс тээвэрлэлтийн зам дагуу байрлах Поошиг гэх газарт Д.Ш г зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Б  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Миний хувьд айлын хашаанд очиж чулуу барьж хөөсөн зүйл байхгүй. М хийн баллон аваад ир гэхээр нь Д.Ш тай муудалцчихаад машинд орж суучихаад буцаад баллон авах гээд бууж очоод баллон ачилцах гэтэл Д.Ш  миний нүүр рүү цохьчихсон. 200 юанийн тухайд би урьд өдөр нь Д.Ш гаас зээлсэн байсан. Д.Ш  надаас мах зээлээр авдаг байсан. Баянхонгор явах гэж байсан машинд ах, эгч хоёроо суулгаад зардлыг нь Н.Б оос аваарай гэсэн байсан. Тэгээд Д.Ш д уурласан. Би Д.Ш тай гэрт 1, 2 удаа цохилцсоноос гадаа гараад цохиогүй. Манай дүү Д.Ш г чирээд аваад явсан. Манай найз Өлзий намайг салгаж аваад машинд суулгасан. Дүүтэйгээ нийлж Д.Ш г зодоогүй.

Шүүгдэгч Я.Б  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Ах бид 2 М гаас баллон авах гэж очоод ах түрүүлээд буугаад явсан удаад байхаар нь би араас нь буугаад очиход Д.Ш  ахыг цохиж байсан. Тэгэхээр нь би Д.Ш г цохиж унагаагаад, 1 удаа боосон. Тэгээд шүд нь хугарсан байсан.

Шүүгдэгч Д.Ш  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Н.Б ыг гэрт зодолдсоны дараа хашаан дотор буугаад ирэхээр нь баллон ачих гэж байгааг мэдээгүй цохих гэж байна гэж бодоод цохисон зүйл байгаа. Шүд хугалахад ухаан балартсан байсан. Я.Б  намайг барьж байхад Н.Б  цохисон гэж тухайн үеийн мэдүүлэгтээ өгсөн байгаа. Тухайн үед 1 нь барьж байгаад цохисон уу эсвэл нэг нэгээрээ цохисон уу гэдгийг тухайн үед харж байсан М  гэдэг хүний гэрчийн мэдүүлэг байгаа.

Хохирогч Н.Б  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Энэ гэмт хэргийн улмаас миний хамар зүүн талаасаа цөмөрсөн. Шүдний паалан гэмтсэн. Хамар янзлуулахаар бол мөнгө хэрэг болох байх, энэ хүн хохирол дээрээ зохицохгүй байгаа учраас би ер нь шүд болон хамрын муруй засуулах мөнгөө нэхэмжилнэ гэж бодлоо.

Хохирогч Д.Ш  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Энэ гэмт хэргийн улмаас миний үүдэн шүд хугарсан. Шүдний хохирлыг барагдуулж өгвөл надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хурал дээр зохицоод шүдний мөнгийг гомдолгүй барагдуулчих байх гэж бодсон юм. ...Хамгийн хямд шүд 2 саяас 3 сая төгрөг болох байх. Мөн нааш цааш явах зардал гарах байх. Эдгээрийг нэхэмжилнэ.

Хохирогч Н.Б  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Би Д.Ш г сайн танихгүй. Шивээхүрэн хилийн боомт дээр 2018 оны 10 дугаар сарын 25, 26-ны үед л танилцсан. Би Баянхонгор аймгаас үхрийн мах авч ирээд зарж байхад Д.Ш  надаас мах авч байсан юм. Тэгж нэгнийгээ таньдаг болсон. 2018 оны 11 сарын 28-ны өдөр Поошиг гэх газарт байдаг найз М гийн гэрт ороход Д.Ш  хоол идээд сууж байсан. Би Д.Ш д хандаж “чи яагаад хүний зардлаас 200 юань суутгасан юм бэ? Намайг чамд 200 юань өгч чадахгүй гэж бодоо юу” гэж хэлэхэд над руу салаавч гаргахаар нь би гарыг нь түлхээд нүүр рүү нь цохиход зөрүүлээд намайг заамдаж аваад өшиглөхөд араас Я.Б  бариад гэрээс чирээд гарсан. Тэгэхээр нь би араас нь гарахад тэр 2 зууралдаад байсан. Тэгж байхад Б  гэх хүн намайг аваад машиндаа суулгаад айл руу явсан. Тэгээд эргээд М гийн дэлгүүрт очиж хийн баллон авах гээд хашаа руу нь ороод М гийн хажууд баллон авах гээд тонгойход миний хамар руу нэг удаа цохьсон. Намайг унаад босоод ирэхэд Я.Б  харчихаад Д.Ш г цохьсон юм байна лээ. Би босч ирээд Д.Ш г хайхад Д.Ш  зугтчихсан байсан. Орой нь Гурвантэс сумын төвд хамт ирж эмнэлэгт үзүүлсэн. Над руу салаавч гаргахаар нь би Д.Ш г цохьсон. Я.Б  шүд рүү нь цохьсон. Д.Ш  эхлээд намайг цохиход Я.Б  хараад очиж Д.Ш г цохьсон байсан.

Хохирогч Д.Ш  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Би 2018 оны 10 сарын 22, 23-ны үеэр Н.Б ыг үхрийн мах зарж байхад нь 80 килограмм үхрийн мах худалдаж аваад анх танилцаж байсан. Тухайн үед Баянхонгор аймгийнх гэхээр нь нэг нутгийн хүмүүс гээд л танилцсан. Өөрөөр найз нөхөд, ах дүү төрөл садангийн холбоо байхгүй. 2018 оны 11 сарын 28-ны өдөр Гурвантэс сумын нутагт байрлах Поошиг гэх газарт М гийнх гэх айлд би хоол идэж байсан. Н.Б  гэх хүн архи уучихсан гэрт орж ирээд М гийн эхнэртэй юм ярьж байгаад над руу хандаж “чи энд юу хийж яваа юм бэ? Яах гэж урдаас гарч ирсэн юм” гээд намайг тавлах маягтай байсан. Хоёр өдрийн өмнө Н.Б  надаас 200 юань зээлж авсан байсан юм. Тухайн үедээ ч бас архи уучихсан согтуу архины мөнгөгүй болчихлоо гээд гуйхаар өгсөн юм. Тэр мөнгийг нь 2 хоногийн өмнө Баянхонгор аймаг руу Н.Б ын найзын машинд сууж явсан ах эгч хоёрынхоо зардалд  суутгаад Н.Б оос 200 юанийг нь авчих гээд би 30.000 төгрөг өгөөд явуулсан. Нөгөө найз нь Н.Б од 200 юанийг чамаас аваарай гэж тохирсон гэж хэлсэн байсан. Тэр 2 хоорондоо юу гэж ярьсныг нь би мэдэхгүй. Тэрнээс болоод над руу уурлаж 200 юанийг чинь чамд өгч чадахгүй гэж бодоо юу намайг 4 хоногийн дараа ямар байдалтай ирэхийг хараарай гэж хэлж байсан. Тэгэхээр нь би өөдөөс нь “та юу яриад байгаа юм бэ? Олон хоног архи уулаа эхнэр хүүхэд дээрээ очих гэж байж архи дарсаа боль” гэж хэлсэн. Тэгэхэд над руу уурлаад 200 юанийг чинь чамд өгч чадахгүй гэж бодоо юу гээд олон юм яриад надад баярхсан байдалтай ярихаар нь миний дургүй хүрээд өмнөөс нь салаавч гаргахад над руу зөрүүлээд зүүн талын шанаа руу нэг удаа баруун гараараа цохихоор нь би баруун хөлөөрөө зүүн хөлийн шилбэ хэсэг рүү хальт өшиглөж гараараа заамдахад Н.Б  намайг зөрүүлж заамдсан. Тэр үед  хажуугаас дүү нь гэх залуу миний араас барьж аваад гэрийн хойд хэсэг рүү түлхээд толгой руу тэр 2 цохиод байхаар нь би нүүрээ дараад доошоо суусан. Тэгэхэд М н эхнэр нь “та боль, айлд байгаа шүү” гэхэд Н.Б ын дүү нь намайг гэрээс чирч гаргасан. Гэрээс гаргаад айлын үүдэнд газар унагааж байгаад миний цээжин дээр нэг удаа дэвссэн. Тэгэхэд нүүрс тээврийн жолооч нар ирээд тэр хоёрыг надаас салгасан. Тэгээд би М н гэрт буцаж орж сууж байгаад буцаж гараад дэлгүүрийнх нь үүдэнд очиход М  нэг хийн баллон барьчихсан байхаар нь үүдэнд нь очоод зогсоход Н.Б  дэлгүүрийн хашааны хаалгаар гараад над руу гүйгээд ирэхээр нь би баруун гараараа нүүр рүү нь цохиход Н.Б  4 хөллөөд газар унасан. Тэгэхэд Н.Б ын дүү намайг заамдаж боогоод хашаанд шахахаар нь би тавиулах гэхэд гараа суллаж намайг тавьчихаад эргүүлээд боож авсан. Тэгэхэд миний ухаан балартсан. Намайг доош тонгойлгоод дарахад миний ам руу Н.Б  өшиглөсөн. Н.Б ын найз нь намайг салгаж авсан. Миний амнаас цус гарахаар нь би машинаас цаас авч цусаа тогтоосон. Тэрнээс хойш Н.Б  намайг ална хядна гээд төмөр бариад яваад байхаар нь би машиныхаа араар нуугдаж байгаад цаашаа яваад юмны араар ороод харж байхад Н.Б  миний машины хаалгыг саваад цонх шил рүү нь цохиж өшиглөөд байсан. Дараа нь очиж үзэхэд миний машины зөв талын урд хаалга гажчихсан нугас хугараад хаагдахгүй болсон байсан. Над руу “200 юань чамд өгч чадахгүй гэж бодоо юу? Чамайг яаж явахыг чинь харна аа” гээд онгироод намайг доош нь хийгээд байхаар нь дургүй хүрээд салаавч гаргасан. Н.Б , Я.Б  нар нийлээд намайг зодсон. Миний цээжин дээр Я.Б  дэвсэж намайг боож толгой руу олон цохиж байсан. Н.Б  миний шүд рүү өшиглөж шүдийг хугалсан. Би Н.Б ын хамар хугарсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь өмнө нь Н.Б  муруй хамартай байсан. Өөрөө надад өмнө нь хүнээр хамраа цохиулаад Өмнөговь аймагт шалгагдаж байсан гэж ярьж байсан болохоор өмнө нь хугарсан гэж бодож байсан. Би Я.Б ын биед огт хүрээгүй. Н.Б ыг би нэг удаа хөл рүү нь өшиглөсөн. Дараа нь над руу дайраад ирэхээр нь нэг удаа нүүрэнд нь цохьсон. Өөрөөр энэ хүмүүсийн биед нь халдаагүй. Надад гомдол санал байна. Өөрт учирсан хохирол болох шүд хугарсны эмчилгээний зардлыг Н.Б , Я.Б  нараас гаргуулж авах хүсэлтэй байна. /хх-ийн 9-10-р хуудас/

Гэрч Д.М  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр намайг дэлгүүртээ байж байгаад гэртээ ороход манай гэрт Д.Ш  Н.Б  нар хэрүүл маргаан хийсэн байдалтай байсан. Тэгэхээр нь би боль гэхэд Н.Б  Д.Ш гийн нүүр рүү нь нэг удаа цохьсон. Тэгэхэд Д.Ш  нь зөрүүлээд нэг удаа өшиглөх шиг болсон. Д.Ш г Я.Б  нь гэрээс заамдаж гаргасан. Би араас нь гарч харахад Д.Ш г Я.Б  гадаа газар унагачихсан дээр нь гарчихсан байсан. Тэгэхээр нь би боль гээд салгаад гэртээ орсон. Тэгээд хэсэг байж байгаад удаагүй хийн баллон Баянхонгор аймаг руу явуулах гээд дэлгүүрээсээ авч гарч ирээд байж байхад Н.Б  манай дэлгүүрийн хажуугаас гүйж гарч ирэхэд Д.Ш  нь Н.Б ыг нэг удаа цохиж газар унагаасан. Тэгэхэд Н.Б ын дүү нь гэх залуу Д.Ш г барьж аваад боогоод нүүр рүү нь цохих шиг болсон. Тэгэхэд нь би та нар болилдоо гэж хэлээд салгасан. Тэгээд би тэндээс гэр рүүгээ орсон.Миний мэдэхээр тэр 2 мөнгөний талаар ярьж байх шиг байсан. Н.Б  Д.Ш г цохиход нь зөрүүлээд Н.Б ыг Д.Ш  өшиглөсөн байх. Тэгээд Я.Б  Д.Ш г заамдаж гэрээс гаргасан. Я.Б  гадаа гараад Д.Ш г цохьсон эсэхийг би хараагүй. Намайг гэрээс гарч очиход дээр нь гарчихсан Д.Ш г газар унагаасан байсан. /хх-ийн 20-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 586 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.Б ын биед хамар ясны зөрүүтэй хугарал, хамарт цус хуралт, зулгаралт, баруун чамархай хэсэг, бугалганд зөөлөн эдийн няцрал, үүдэн зүүн шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 22-23-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 587 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.Ш гийн биед үүдэн шүдний хугарал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 24-25-р хуудас/

Шүүгдэгч Д.Ш  мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би Н.Б ын хамар хэсэг рүү нь нэг удаа л цохьсон. Өөрөөр биед нь огт хүрээгүй. Би бас Я.Б ын биед нь халдсан зүйл байхгүй. Н.Б  нь тухайн үедээ нэлээд согтсон байдалтай над руу гартаа чулуу барьчихсан намайг ална хядна гээд М н дэлгүүрийн хашаагаар гүйгээд гараад ирэхээр нь би баруун гараараа хамар руу нь нэг удаа цохьсон. Тэгэхэд Н.Б  дөрвөн хөллөж газар унасан. Н.Б  надаас нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн ба миний шүдийг эмчлүүлж янзлуулна гэсэн. Одоогоор ямар нэгэн тохирсон зүйл байхгүй. /хх-ийн 30-31-р хуудас/

Шүүгдэгч Н.Б  мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 11 сарын 28-ны өдөр Поошиг гэх газарт байдаг найз М н гэрт ороход Д.Ш  нь байсан. Би Д.Ш д хандаж чи яагаад хүний зардлаас 200 юань суутгасан юм бэ? Намайг чамд 200 юань өгч чадахгүй гэж бодоо юу гэж хэлэхэд над руу салаавч гаргахаар нь би гарыг нь түлхээд нүүр рүү нь нэг удаа баруун гараараа цохиход зөрүүлээд намайг заамдаж аваад намайг өшиглөсөн. Тэр үед гаднаас Я.Б  гэрт орж ирээд Д.Ш г барьж аваад гэрээс чирээд гарсан. Тэгэхээр нь би араас нь гарахад тэр 2 зууралдаад байж байсан. Тэр үед нь би Б  гэх хүний машинд суугаад айл руу явсан. Эргээд М н дэлгүүрт очиж хийн баллон авах гээд хашаа руу нь ороод баллон авах гээд тонгойход миний хамар руу Д.Ш  нь нэг удаа гараараа цохьсон. Тэгээд унаад босоод ирэхэд Я.Б  намайг өмөөрч ахыг цохилоо гээд Д.Ш гийн шүд рүү нь цохьсон юм байна лээ. Тэгээд би босч ирээд Д.Ш г хайхад Д.Ш  нь зугтчихсан олдохгүй байж байгаад орой болсон дараа Гурвантэс сумын төвд хамт ирж эмнэлэгт үзүүлсэн. Би нүүр рүү нь 2-3 удаа л цохьсон. Өөрөөр биед нь халдаагүй. Я.Б  Д.Ш гийн нүүр рүү нь цохиж шүдийг нь хугалсан байсан. Д.Ш  над руу салаавч гаргахаар нь би уурлаж Д.Ш г 2-3 удаа цохьсон нь үнэн. Би Д.Ш гийн хохирлыг бүрэн төлж барагдуулна. Надаас шүдээ янзлуулж эмчлүүлэх мөнгө нэхэмжилж байгаа. Тэрийг нь би төлж барагдуулна. /хх-ийн 35-36-р хуудас/

Шүүгдэгч Я.Б  мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Шивээхүрэн хилийн боомтын нүүрс тээврийн зам дагуу байрладаг Поошиг гэх газарт 20 цагийн орчимд очсон. Тэгээд Н.Б  ахыг Баянхонгор аймаг руу хүргэж өгөхөөр М  гэх ахын гэрт очиход Д.Ш тай Н.Б  ах хэрэлдсэн байдалтай байж байсан. Д.Ш  нь эхлээд ах руу салаавч гаргахад Н.Б  ах Д.Ш гийн нүүр рүү нь нэг удаа цохитол Д.Ш  зөрүүлээд ахыг өшиглөж авсан. Тэгэхэд нь би гэр рүү орж Д.Ш г заамдаж аваад гадаа гаргаад газар унагаад дээр нь гарсан байхад М  ах бид хоёрыг салгасан. Тэгээд би М  ахын дэлгүүрийн гадна очсон. М  ах Баянхонгор руу хийн баллон өгч явуулах гээд байж байхад Д.Ш  ирсэн ба Н.Б  ах цаанаас ирэхэд нь Д.Ш  хамар руу нь нэг удаа цохиход Н.Б  ах газар унасан. Тэгэхэд нь Д.Ш г заамдаж байгаад нүүр рүү нь нэг удаа мөргөхөд Д.Ш гийн хамраас цус гарсан байсан. Би Д.Ш г нэг удаа нүүр рүү нь мөргөсөн ба гэрээс гаргаж газар унагаасан. Гэрт байхад нь би гэрээс гаргаж гадаа заамдаж газар унагаасан. Би Д.Ш гийн хохирлыг бүрэн төлж барагдуулна. Надаас шүдээ янзлуулж эмчлүүлэх мөнгө нэхэмжилж байгаа. Тэрийг нь би төлж барагдуулна. /хх-ийн 40-41-р худас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06-р хуудас/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-12-р хуудас/

Машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-16-р хуудас/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 31-34-р хуудас/

Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас /хх-ийн 35-48-р хуудас/

Өвчний түүх /хх-ийн 51-64-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ш  нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймаг Гурвантэс сум, Шивээхүрэн хилийн боомтын нүүрс тээвэрлэлтийн зам дагуу байрлах Поошиг гэх газарт Н.Б той маргалдан, түүнийг зодож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Б  нь Я.Б тай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймаг Гурвантэс сум, Шивээхүрэн хилийн боомтын нүүрс тээвэрлэлтийн зам дагуу байрлах Поошиг гэх газарт Д.Ш тай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Я.Б  нь Н.Б той бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сум, Шивээхүрэн хилийн боомтын нүүрс тээвэрлэлтийн зам дагуу байрлах Поошиг гэх газарт Д.Ш г зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ...гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ гэж тус тус заасан ба шүүгдэгч Н.Б , Я.Б  нар нь Д.Ш гийн эрүүл мэндэд халдахаар урьдчилан тохиролцоогүй боловч тухайн цаг хугацаанд ах Н.Б ыг өмөөрөх үйлдэл хийж Я.Б  нь Д.Ш гийн эрүүл мэндэд халдаж, үйлдлээрээ нэгдсэн байгаа байдал нь Эрүүгийн хуульд заасан бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд Н.Б , Я.Б  нарыг урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Д.Ш гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.

        Шүүгдэгч Н.Б , Я.Б  нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Ш гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 587 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.Ш гийн биед үүдэн шүдний хугарал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт  гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 24-25-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.   

         Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ш гийн биед хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:“Энэ гэмт хэргийн улмаас миний үүдэн шүд хугарсан. Шүдний хохирлыг барагдуулж өгвөл надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Гэхдээ тохиролцох замаар он удаан жил хэрэглэх шүд хийлгэх хүсэлтэй байгаа. Иргэний журмаар тохиролцож болох байх...” гэх мэдүүлэг өгсөн ба шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байх тул хохирогч Д.Ш  нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хохирол төлбөртэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

        Мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ш  нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймаг Гурвантэс сум, Шивээхүрэн хилийн боомтын нүүрс тээвэрлэлтийн зам дагуу байрлах Поошиг гэх газарт Н.Б той маргалдан, түүнийг зодож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Ш гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 586 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.Б ын биед хамар ясны зөрүүтэй хугарал, хамарт цус хуралт, зулгаралт, баруун чамархай хэсэг, бугалганд зөөлөн эдийн няцрал, үүдэн зүүн шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 22-23-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар мөн үнэлж шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ“…би Д.Ш гаас шүдний  паалан, хамрын ясны хугарлаа эмчлүүлж эмчилгээнийхээ зардлыг гаргуулна” гэх боловч хавтаст хэрэгт хохирол төлбөрийн талаарх нотлох баримтаа ирүүлээгүй байх тул хохирогч Н.Б ын шүдний паалан янзлуулах, хамрын ясны хугарлаа эмчлүүлэх зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхийг мөн нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүх уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч нарын гэм буруугийн байдлыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэж шүүгдэгч Н.Б од 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Я.Б д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Ш д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэв.

Хэрэгт хураан авсан Е1768988 дугаартай Хуралдайхан овгийн Н.Б ын гадаад паспорт нэг ширхэг, Боржигон овгийн Я.Б ын /регистрийн дугаар:ВГ90031634/ иргэний үнэмлэх нэг ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгохоор шийдвэрлэв.

         Шүүгдэгч Н.Б , Я.Б , Д.Ш  нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хураан авсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

       Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Хуралдайхан овгийн Н.Б , Боржигон овгийн Я.Б  нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Дуучин овгийн Д.Ш г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б од 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Я.Б д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Ш д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч  Н.Б , Я.Б , Д.Ш  нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд тус тус төлж барагдуулахыг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б , Я.Б , Д.Ш  нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт хураан авсан Е1768988 дугаартай Хуралдайхан овгийн Н.Б  /Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1 дүгээр баг, Номгоны усны аж ахуйн 1-11 тоотод оршин суух/-ын гадаад паспорт нэг ширхэг, Боржигон овгийн Я.Б  /Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, ................... тоотод оршин суух, регистрийн дугаар:.................../-ын иргэний үнэмлэх нэг ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Н.Б , Я.Б , Д.Ш  нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.Б , Я.Б  нар нь хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Б , Д.Ш  нарын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б , Я.Б , Д.Ш  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                         Т.ДЭЛГЭРМАА