Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 00973

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 06 өдөр                         Дугаар 142/ШШ2016/00973                                    Орхон аймаг

 

Зохигчид эвлэрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: “Хөх тэнгэрийн заяа” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1967 онд төрсөн, 49 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн 3-7-6 тоотод оршин суух Санжаа овгийн Очирын Түвшинжаргалд /регистрийн дугаар ГА67081861/ холбогдох 7 522 775 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Хөх тэнгэрийн заяа” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Хөх тэнгэрийн заяа” ХХК-иас иргэн Түвшинжаргал нв 2015 оны 12 дугаар сарын 16-аас 2016 оны 03 дугаар сарын 15-ныг хүртэл 90 хоногийн хугацаатай 4 500 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан. Түвшинжаргал нь зээлж авсан өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг өдөр бүр 65000 төгрөгөөр төлж барагдуулахаар гэрээгээр тохиролцсон боловч 11 өдрийн зээлийн эргэн төлөлт болох 715 000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 5 135 000 төгрөгийг одоо болтол төлж барагдуулаагүй байна. Иймд гэрээний үндсэн үүрэг болох 5 135 000 төгрөг, алданги гэрээнд зааснаар 0,5 хувиар бодоод 5 135 000 төгрөгний 0,5 хувь нь өдрийн 25675 төгрөг ба 2016.03.15-с 2016.06.16-ны өдөр хүртэл 93 өдөр*25675 төгрөг нийт 2 387 775 төгрөгийн алданги байгаа учир үндсэн зээл, зээлийн хүү 5 135 000 төгрөг, хүү 2 387 775 төгрөг, нийт 7 522 775 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 7 522 775 төгрөгний 2 387 775 төгрөгнөөс татгалзаж, 5 135 000 төгрөг болгож бууруулсан, хариуцагч энэ мөнгийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 30 000 төгрөгийг хоног тутамд төлж нийт 1 680 000 төгрөг төлнө, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 60 хоногт өдөр бүр 57500 төгрөгийг төлж нийт 3 450 000 төгрөгийг төлж барагдуулахаар тохирсон болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Хөх тэнгэрийн заяа” ХХК хариуцагч О.Түвшинжаргалаас 7 522 775 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 2 387 775 төгрөгнөөс татгалзаж 5 135 000 төгрөг болгож уг мөнгийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 30 000 төгрөгийг хоног тутамд төлж нийт 1 680 000 төгрөг төлнө, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 60 хоногт өдөр бүр 57500 төгрөгийг төлж нийт 3 450 000 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгч “Хөх тэнгэрийн заяа” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 135 315 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 48555 төгрөг, хариуцагчаас 48555 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “Хөх тэнгэрийн заяа” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Түвшинжаргалд холбогдох 7 522 775 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135 315 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн 5 135 000 төгрөгт тохирох тэмдэгтийн хураамж 97110 төгрөгийн 50 хувь 48555 төгрөгийг хариуцагчаас, төрийн сангаас 48555 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид оруулсугай.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Р.ҮҮРИЙНТУЯА