Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 208/МА2024/00044

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 149/ШШ2024/00156 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* ******* холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 7,648,800 төгрөг гаргуулах

Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч /цахим/ нар оролцож, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1. *******ын өмч болох хоёр үхэр нь 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр **** тоотод 09 цагт тогонд цохиулж үхсэн. Иймд хоёр үнээний 7200000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү. Нэг өдрийн сааль нь 24л х1100₮=26400 төгрөг, 17 хоногийн 448800 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү. Нийт 7648800 төгрөг гэжээ.

 Хариуцагч хариу тайлбартаа:

...Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын шүүхээс ирүүлсэн иргэн ******* овогтой *******ын ирүүлсэн нэхэмжлэлийг манай байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус үйл явдал болохоос хоёр хоногийн өмнө буюу 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр манай байгууллагын цахилгаанчин *******, ******* нар тухайн гэрэлтүүлгийн шон дээр үзлэг хийж байхдаа шугам сүлжээний шонг шөргөөж байсан үхэр татганан унахад тог дамжиж байхыг мэдэн шугам сүлжээний ажилтан болох ******* дугаарт холбогдон тус шонд тог байгааг анх мэдэгдсэн. Иргэн *******ын үхэр нь 2023 оны 07 дугаар сарын 08-ны өглөөний 10 цагт тогонд цохиулж үхэр үхлээ гэх дуудлагыг шугам сүлжээний ажилтан манайд анх мэдэгдсэн. Манай байгууллагын гэрэлтүүлэг нь шөнийн 03 цагт автоматаар тэжээлээс салдаг бөгөөд шонгоос тогонд цохиулах боломжгүй юм. Манай байгууллага нь иргэн *******ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байна. Иймд хуулийн дагуу үнэн зөвийг тогтоож өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 149/ШШ2024/00156 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ОНӨААТҮГазраас 3824800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3824800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137331 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ОНӨААТҮ газраас улсын тэмдэгтийн хураамжид 74134 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо:

Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрийг ******* Хараа ОНӨААТҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон , ******* бид нар үл зөвшөөрч гомдол гаргаж байгаа болно.

2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 10 цагийн үед Арцатын гудамжинд үхэр хүчдэлд цохиулж үхсэн байна ир гэсэн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженерийн дуудлагаар очиход 2 үхэр -ны 04 кв тулгуурын талд үхсэн байсан.

Тэр үед манай гэрэлтүүлгийн шон орой 21 цаг 30 минутад гэрэлтүүлэг асаж, үүрээр 03 цаг 00 минутад унтардаг байх автомат тохируулгатай байсан. Ийм учраас манай шонгоос ямар нэг байдлаар тог гарсан байх үндэслэл байхгүй, 2 үхэр үхсэн шалтгаан нь манай байгууллагын буруугаас болоогүй гэж үзэж байна. Ийм учраас иргэн *******ын нэхэмжилж байгаа 7648800 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

******* Хараа ОНӨААТҮГ-аас 3824800 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Жинхэнэ хариуцах байгууллага нь гэж ойлгож байна.

Энэ хэргийг хянан үзэж үнэн шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

Өмгөөлөгч миний бие Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2024.04.10-ны өдрийн 149/ШШ2024/00156 дугаартай шийдвэрийг 2024.04.29-ний өдөр гардан аваад уг шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1.******* Хараа аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч , ******* нар байгууллага эрчим хүчнийхээ хэрэглээг хэмнэх зорилгоор гудамжны гэрэлтүүлгийг 2023.05.30-ны өдрөөс 2023.07.30-ны өдөр хүртэл хугацаанд орой 21:30 минутанд асааж шөнийн 03 цагт унтарч цахилгаангүй болдог ухаалаг системтэй тохируулгыг цахилгааны техникч ******* хийсэн, энэ ажилд талбайн инженер хяналт тавьж ажилласан болох талаар холбогдох нотлох баримтыг гарган өгч удаа дараа тайлбарлан мэдүүлсээр ирсэн.

Мөн өмгөөлөгч энэ талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргаж байсан. Гэтэл шүүх... хариуцагч тал нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд учир дутагдалтай байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нар үхэр тогонд цохиулж үхсэн газарт биднийг очиход цахилгаан түгээх сүлжээ -с хүмүүс ирчихсэн тухайн үед өөрсдийнхөө газардуулгыг салгачихсан байсан. 2 үхэр цахилгаан түгээх сүлжээ -ний талд үхсэн байсан, манай шонгоос ямар нэгэн байдлаар тог гарсан байх үндэслэл байхгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж байгаа нь үндэслэлтэй итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргаж өгсөн нотлох баримтууд гэм хор учруулсан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болно гэж үзэж байна.

2.******* Хараа *******  ********* ******** ****** газар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан жинхэнэ хариуцагч биш байна.

3.Нэхэмжлэгч *******ын нэхэмжилж байгаа 2 тооны үхэр нь ямар зүсний, ямар насны үхэр болох, энэ нэхэмжилж байгаа 2 үхэр уг үхсэн 2 үхэр мөн эсэх, өдрийн сааль нь 24 литр гардаг гэдгийг юугаар нотолж байгаа талаар үнэлгээний комиссын үнэлгээ байхгүй, шинжээчийн дүгнэлт байхгүй, нэхэмжлэлтэй холбоотой ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байхад нэхэмжлэгч *******ын амаар хохирлыг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дахь хэсгүүдэд заасны дагуу ******* Хараа үйлдвэрийн газраас эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 7.648.800 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь Дархан-Сэлэнгэ цахилгаан түгээх сүлжээ -с манай байгууллага уг гомдлыг хүлээж авахад очиход шүүхийн шийдвэр дээр гэрчээр татагдаж, гэрчээр мэдүүлэг өгчихсөн байгаа дээр татгалзаж байна. Үндсэн хариуцагч нь Дархан-Сэлэнгэ шугам сүлжээний дарга болоод инженер техникийн ажилчдыг очиход тухайн нөхцөл байдалд цагийн өмнө оччихсон байдалтай байсан. Энэ нөхдүүд өөрсдөө шүүх хуралд ******* ******* ОНӨААТҮГазрыг хариуцагчаар татсныг сайн ойлгохгүй байна.

... 07 дугаар сарын 08-ны өдөр болсон процесс дээр манай байгууллагыг буруутгаж хариуцагчаар татсан. Тэгтэл хариуцагч байгууллагаар татагдах ёстой Дархан-Сэлэнгэ цахилгаан түгээх сүлжээ -ийн ажилчид болон дарга өөрсдөө шүүх хуралд гэрчээр ороод ирчихсэн байна. Мөрдөн байцаалтын явц хийгдээгүй. Шууд ******* Хараа ОНӨААТҮГазрын гэрлийн шонгоос болсон гэх процесс яригдаад байгаа болохоос тогны гүйдэл нь хаана байсныг нарийн тогтоож шинжилгээ хийсэн зүйл байхгүй. Дархан-Сэлэнгэ цахилгаан түгээх сүлжээ -ийн багажаар хэмжиж буруутгаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* Хараа ОНӨААТҮГазар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасан жинхэнэ хариуцагч биш гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 2 тооны үхрийн үнэ 7,200,000 төгрөг, нэг үхэр нь өдөрт 24 литр гардаг. Үүнийг 17,000 төгрөгөөр тооцоход 448,800 төгрөг. Нийтдээ эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 7,648,800 төгрөгийг нэхэмжилсэн ч хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй. Нэхэмжлэгч *******ын амаар шийдсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанаар ******* Хараа ОНӨААТҮГазраас 3,824,800 төгрөг гаргуулж *******д олгохоор шийдснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хоёр сүүтэй үнээ шонгийн дэргэд унасан. Хамгийн сүүлд миний хоёр үхрийг ямар ч зөвшөөрөлгүй хариуцагч байгууллага ачаад явсан. Хариуцагч байгууллагаас нэхэмжилж байгаа нь ийм учиртай. Хаалгаар гаргатал нэг ч орилсон. Дараагийх нь араас нь гүйж очоод орилоод унасан. 2 байгууллагыг хоёуланг нь дуудсан. Дуудахад тогийг хэмжээд хариуцагч байгууллагын шон дээр тог байсан ба миний хоёр үхрийг ачаад явсан гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Анхан шатны шүүхээс Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19-д зааснаар ."хэрэглэгч" гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг 30 дугаар зүйлийн 30.1.3-д техникийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөх 30.1.8-д өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцна гэж заасныг тус тус үндэслэж ******* Хараа ОНӨААТҮГазар нь Дархан-Сэлэнгэ цахилгаан түгээх сүлжээ -с цахилгаан эрчим хүчийг авч гудамж талбайн гэрэлтүүлгийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өөрийн эзэмшлийн шон, түүний аюулгүй ашиглалтын бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээг хариуцах үүрэгтэй хуулийн этгээд байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж нэхэмжлэгч тал үзэж байна.

...******* Хараа ОНӨААТҮГазрын буруугаас иргэн *******ын Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөний улмаас түүний 2 үхэр нас барсан. Хүчдэлт цохиулж нас барсан хоёр үхэрний махыг хэрэглэх боломжтой байдаг юм байна лээ. Дэлхий нийтээр тогонд цохиулж малыг нядалдаг. Дэлхий нийтийн нядалгааны аргаар нядалдаг хоёр үхрийг өөрсдөө ачаад аваад явчихсан. Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 156 дугаартай шийдвэрийг дээрх хэсэгт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 7,648,800 төгрөгийг ******* Хараа ОНӨААТҮГазраас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд хэргийн оролцогчийн хуульд заасан эрх зөрчигдсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* ******* ******* холбогдуулан эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 7.648.800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь ...манай байгууллага хариуцагч биш, манай шон тухайн үед цахилгаан салгагдсан байсан... гэж маргажээ.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч байгууллагын өмгөөлөгчөөс ...******* Хараа ОНӨААТҮГазар, -ийн Зүүн******* салбарын 2 шонгийн ялгааг тогтоолгох, 2 үхэр 2 шонгийн хооронд үхсэн гэх тул хоорондын зайг тогтоолгох, аль байгууллагын шонгийн тогонд үхрүүд цохиулсан болохыг тогтоолгох зэргийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын мэргэжлийн хяналтын байгууллагаар тогтоолгох буюу шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Гэтэл шүүх энэхүү нөхцөл байдлыг хүлээн авч шинжээч томилж Шүүх шинжилгээний ерөнхий газарт явуулсан боловч энэ төрлийн тусгай шинжилгээ хийх эрх бүхий этгээд байхгүй гэх шалтгаанаар шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно, мөн хуулийн 38.6-д хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэснийг зөрчсөн байх ба өөрөөр хэлбэл талуудын мэтгэлцэх болон тэгш эрхийн зарчмыг шүүх хангаагүй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т зааснаар энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэргийн үйл баримтын талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 149/ШШ2024/00156 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 76.147 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН

 ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН 

Б.ЭРДЭНЭХИШИГ