| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 104/2016/0333/И |
| Дугаар | 335 |
| Огноо | 2016-06-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 335
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би
Нэхэмжлэгч *******, *******, *******, ******* тоотод байрлах “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******од оршин суух ******* овгийн ийн /РД:/-д холбогдох
Худалдах худалдан авах гэрээний үүрэг 210.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч Э. нь манай компанитай “Төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ” байгуулан 240.000 төгрөгийн үнэтэй NP10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатайгаар, урьдчилгаа 20.000 төгрөг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр хуваарийн дагуу 20.000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр худалдан авсан. Э. нь одоогийн байдлаар 140.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа. Иймд Д.гаас дээрх гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 70.000 төгрөг нийт 210.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг багасгахдаа: Хариуцагч Э. нь төхөөрөмжийн үндсэн төлбөр 140.000 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан тул алданги 70.000 төгрөг гаргуулахаас татгалзаж байна гэжээ.
Хариуцагч Э. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төхөөрөмж худалдан авсаны төлбөр 140.000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр тушааж биелүүлсэн болно гэжээ.
Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар, мөнгө төлсөн баримт зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Э.гаас төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 140.000 төгрөг, алданги 70.000 төгрөг нийт 210.000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “үндсэн төлбөр төлсөн” үндэслэлээр алданги 70.000 төгрөгнөөс татгалзаж, үндсэн төлбөр 140.000 төгрөг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч Э. 140.000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ХААН банкны тоот дансанд тушааж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн байна. /хх-12/
Нхэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.950 төгрөг төлсөнийг улсын орлого болгож хариуцагчийн биелүүлсэн 140.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 2.425 төгрөгийг хариуцагч Э.гаас, үлдэх 2.425 төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгчид тус тус олгов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* овгийн ийн д холбогдох NP10 төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.950 /зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э.гаас 2.425 /хоёр мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөгийг, Хаан банкны тоот данснаас 2.425 /хоёр мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.
ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ