Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 02

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал, 

Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар, 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар, 

Шүүгдэгч А.Э, А.О, С.Ц, Э.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Э.Ц, А.Э, А.О, С.Ц нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1830003410237 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар. 

Нэг: Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн ...тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй, А.О. 

Хоёр: Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг, задгайд оршин суух хаягтай, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй, А.Э. 

Гурав: Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Банкны байрын ...тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй, Э.Ц 

Дөрөв: Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн Сэрвэн гэх газарт оршин суух хаягтай, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй, С.Ц

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/ 

Шүүгдэгч А.Э, А.О, С.Ц нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 06-ны шөнө Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг “Б” гэх газраас хохирогч Э.Сгийн 1 үхрийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, Шүүгдэгч А.Э, А.О, С.Ц, Э.Ц нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Б” гэх газраас 2018 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих хохирогч Ж.Агийн 1 үхрийг хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан, Шүүгдэгч А.Э, А.О, С.Ц нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутаг “З” гэх газраас хохирогч Д.Бын 1 үхрийг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан, Шүүгдэгч Э.Ц нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний шөнө 23 цагийн үед Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг З гэх газраас хохирогч Г.Дгийн улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүгдэгч Э.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймаг руу явж байгаад Мөнххаан сумын зүүн урд явж байхад замын хажууд айл таараад У орж зам асуусан. Тэгээд гарч ирээд тухайн айлын гэрийн гаднаас урагш хонины хашааны ойролцоо очиж зогсоход Б буцаад явья гээд засмал зам руу гарахад нь би энд буулаа, Мөнххаан суманд хүнтэй уулзана гэж хэлээд буусан. Би зам асуусан айл руугаа алхаж очоод гэрийнх нь зүүн урд талд байсан мотоциклийг авч засмал зам хүртэл түрсэн. Хулгайлсан мотоциклио асаагаад У, Б хоёрын араас яваад очиход тэр хоёр зам дээр байхгүй байсан. Засмал замын зүүн тал руу бууж шороон замаар явж байхад хулгайлсан мотоциклийн эзэн болох хүн араас мотоцикльтой ирж намайг барьсан. Мөн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Б” гэх газраас 2018 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө А.Э, А.О, С.Ц нарын хамт Ж.Агийн 1 үхрийг хулгайлсан гэв. 

Шүүгдэгч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2018 оны 10 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн үед Мөнххаан сумаас баруун урагш Ц, О бид хэд Оы 75-27 ХЭҮ Демо машинтай гараад 25 орчим киллометр яваад Улаан сэрвэнгийн хавиас 30-аад үхрийг баруун тийш нь Ц өөрийн шар өнгийн даюун мотоцикльтой туугаад чулуун хашаанд оруулсан. Тэгээд тэр дотроос улаан зүсмийн сувай гунжин үнээг барьж хашааных нь ард янзалсан. Махыг нь О Хэнтий аймаг машиндаа ачиж яваад маргааш нь 350,000 төгрөг миний төрийн банкны дансаар явуулсан. Би тэр мөнгөнөөс Цт 200,000 төгрөгийг өгсөн. Оийн эхнэр Бсын 75-27 ХЭҮ улсын дугаартай демо тээврийн хэрэгслийг ашиглаж хулгай хийсэн. Мөн 2018 ооны 10 дугаар сарын 03-ны өдөр Мөнххаан сумын 5 дугаар багаас А.О, С.Ц нарын хамт Б-Оын нэг үхрийг авсан. Мөн 9 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө А.О, С.Ц, Э.Ц нарын хамт Агийн нэг үхрийг авсан нь үнэн гэжээ. 

Шүүгдэгч С.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 06-ны шөнө Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг Б гэх газраас Сгийн нэг үхрийг, мөн 10 дугаар сарын 03-ны өдөр Мөнххаан сумын 5 дугаар багийн нутаг З гэх газраас А.Э, А.О нарын хамт Б-Оын нэг үхрийг, 09 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө А.Э, А.О, Э.Ц нарын хамт Мөнххаан сумын 5 дугаар багийн нутаг Б гэх газраас Ж.Агийн нэг үхрийг тус тус авсан нь үнэн гэв. 

Шүүгдэгч А.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 06-ны шөнө Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг Б гэх газраас Сгийн нэг үхрийг, мөн 10 дугаар сарын 03-ны өдөр Мөнххаан сумын 5 дугаар багийн нутаг З гэх газраас А.Э, С.Ц нарын хамт Б-Оын нэг үхрийг, 09 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө А.Э, С.Ц, Э.Ц нарын хамт Мөнххаан сумын 5 дугаар багийн нутаг Б гэх газраас Ж.Агийн нэг үхрийг тус тус авсан нь үнэн гэв. 

Эрүүгийн 1830003410237 дугаартай хэргээс: 

Хохирогч Э.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 07-ноос 15-ны хооронд манай үхрээс зүүн чих ухам ганзага имтэй, 1 үхэр алдагдсан. Хохирол бүрэн барагдуулсан. Гомдол, саналгүй” гэх мэдүүлэг /хх-07/, 

Хохирогч Г.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 17 орчим малдаа явж байгаад аавын төрсөн дүүгийн хүүхэд болох Браар 17 цаг 30 минутын үед орсон. Тэднийхээс 17 цаг 50 минутад гараад өөрийн гэртээ ирсэн. Манай хоёр гэр саахалт бөгөөд орой 23 цаг 40 минутын үед манай гэрийн зүүн талд байсан миний эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг хүн асааж Мөнххаан сумын зүг зугтсан. Би Брын мотоциклиор түүний хамт араас нь хөөж, Мөнххаан сумаас 11 км-ын зайнд явж байхад нь барьж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84/ 

Хохирогч Ж.А мөрдөн байцаалтад өгсөн: “... ...Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутаг “Б” гэх газар өөрийн малыг маллаж амьдардаг юм. 2018 оны 09 дүгээр сарын 10-ны орчим үхэрнээсээ 1 тооны хар халзан зүсмийн, хязаалан насны эр үхэр хулгайд алдсан юм. Миний хулгайд алдсан үхрийн им нь зөв талын чих ганзага имтэй байсан. Надад гомдол санал байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулсан“ гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/ 

Хохирогч Д.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутаг “З” гэх газар эхнэр 4 хүүхэд, өөрийн төрсөн ах Гансүх нарын хамт өөрийн малыг маллаж амьдардаг юм. Манай үхрээс 2018 оны 10 дугаар сарын 03-наас 10 дугаар сарын 10-ны хооронд 1 тооны улаан гунж им нь зөв талын чих цуулга имтэй үхрээ хулгайд алдсан юм. Тэгээд манай үхрийг А.Э, А.О, С.Ц нар хулгайлсан байна. Надад одоо гомдол санал байхгүй. Миний хохирлыг барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 193-194/ 

- Гэрч Б.Ш мөрдөн байцаалтад өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11 цагийн үед О “Үхрийн мах өгөх гэсэн юм, хот явах яаралтай ажилтай байна” гээд залгаад байсан. Тэгэхээр нь уг үхрийг махыг авсан. Тэр үхэр 151 кг жин татсан бөгөөд нэг кг нь 4200 төгрөгөөр бодож авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21/, 

Гэрч Д.Мг мөрдөн байцаалтад өгсөн: “... Уулбаян сумын 3 дугаар багт нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 23 цагийн үед гэртээ байхад гаднаас хүн орж ирээд Уулбаян сум явах зам мөн үү гэж манай нөхрөөс асууж байсан. Тэр хүнийг зам асууж гарснаас хойш 30 минутын дараа мотоцикль дуугарсан. Тэгэхээр нь мотоциклио гарч харахад манай мотоцикль байхгүй байсан. Тэгээд мотоциклио хайхаар гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 89-90/ 

Гэрч Д.Х мөрдөн байцаалтад өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 21-ний шөнө 23 цагийн үед хүргэн Г.Дгийн гэрт орон дээр цаашаа хараад хэвтэж байхад гаднаас хүн орж ирээд хүргэн Г.Дгээс Уулбаян сум руу явдаг зам аль нь бэ гэж асуугаад гарсан. Тэгээд манай хүргэн намайг унтаж байхад сэрээгээд мотоцикль алга болчихлоо гэж хэлсэн. Удалгүй Дуламсүрэн надруу утсаар залгаад мотоцикль хулгайлсан хүнийг Баян Уулын ар талд барьж авлаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98/ 

- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 58/, 

- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 59/, 

- Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хэрлэн багийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 60/, 

- Мөнххаан сумын Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 6, 65, 113, 176, 188, 227/ 

- 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 127, 127/А, 127/Б, 127/

Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал /хх-46/, 

- Шүүгдэгч А.Э, А.О, С.Ц, Э.Ц нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-52/ зэрэг баримтууд болно. 

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутаг “З” гэх газраас хохирогч Д.Бын 1 үхрийг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, Шүүгдэгч А.Э, А.О, С.Ц, Э.Ц нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Б” гэх газраас 2018 оны 09 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих хохирогч Ж.Агийн 1 үхрийг хулгайлж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, Шүүгдэгч Э.Хур Шүүгдэгч А.Э А.О, С.Ц нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 06-ны шөнө Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг “Б” гэх газраас хохирогч Э.Сгийн 1 үхрийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, Шүүгдэгч А.Э, А.О, С.Ц нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар цбаатар нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний шөнө 23 цагийн үед Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг З гэх газраас хохирогч Г.Дгийн улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн мотоциклыг хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Э.С, Ш.Д, Д.Б, Э.А, гэрч Б.Ш, Д.Мг, Д.Х нарын нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч А.Э, А.О, С.Ц, Э.Ц нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

“Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна. Шүүгдэгч А.Э, А.О, С.Ц, Э.Ц нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.Э, А.О, С.Ц, Э.Ц нар нь хохирогч Э.С, Ш.Д, Д.Б, Э.А нарын эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах”, шүүгдэгч Э.Цын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Шүүгдэгч А.Э, А.О, С.Ц, Э.Ц нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

Прокуророос А.Э, А.О, С.Ц, Э.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Э.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч А.Э, А.О, С.Ц, Э.Ц нарыг мал хулгайлах, Э.Цыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч А.Э, А.О, С.Ц, Э.Ц нарт ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал болно. 

Шүүгдэгч А.Э, А.О, С.Ц нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ. Иймд шүүгдэгч нарын хувийн байдал, хохирогч Э.С, Ш.Д, Д.Б-Ох, Э.А нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Э, А.О, С.Ц нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мазда Demio маркийн машины үнэ болох 1000 000 төгрөгийг шүүгдэгч С.Ц, А.О, А.Э, Э.Ц нараас хувь тэнцүүлэн 250 000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор битүүмжилсэн С.Цын улсын дугааргүй Мустанг маркийн мотоциклийн битүүмжлэлийг хэвээр үлдээж, мөн өдрийн мөрдөгчийн тогтоолоор битүүмжилсэн С.Баяр-солонгын 75-27 ХЭҮ Мазда Demio маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгох нь зүйтэй байна. Шүүгдэгч С.Ц, А.О, А.Э, Э.Ц нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.С, Ш.Д, Д.Б, Э.А нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Э.Цыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, А.О, А.Э, С. Ц, Э.Х нарыг бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Шүүгдэгч Э.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О, А.Э, С.Ц нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Цт оногдуулсан дээрх нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 480 цагийн хугацаагаар тогтоосугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц, А.О, А.Э, Э.Ц нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мазда Demio маркийн машины үнэ болох 1000 000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн 250 000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч С.Ц, А.О, А.Э, нарт мэдэгдсүгэй. 

7. Шүүгдэгч С.Ц, А.О, А.Э, Э.Ц нар цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.С, Ш.Д, Д.Б, Э.А нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор битүүмжилсэн С.Цын улсын дугааргүй Мустанг маркийн мотоциклийн битүүмжлэлийг хэвээр үлдээж, мөн өдрийн мөрдөгчийн тогтоолоор битүүмжилсэн С.Баяр-солонгын 75-27 ХЭҮ Мазда Demio маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгосугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц, А.О, А.Э, Э.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА